Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/01551

 

 

 

О ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2023/02390 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О ХХК-ийн хариуцагч НА ХХК-д холбогдуулан гаргасан ажил гүйцэтгэх гэрээний доголдлын улмаас учирсан хохирол, цаашид гарах цонхны засварын зардал зэрэг нийт 514,558,807 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхнаран, Б.Балжинням, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхзаяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Чулуунчимэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

О ХХК ньНА ХХК-тай 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээг байгуулж Зайсан голден вилл хотхоны вакум цонх, хаалга, хаалт угсралтын ажлыг 570,272,780 төгрөгөөр, мөн нэмэлтээр гадна усны хаялга, нэмэлт салхивч, ялааны торны ажлыг 83,469,220 төгрөгөөр, нийт 653,742,000 төгрөгийн ажил гүйцэтгүүлэхээр тохиролцсон. Гүйцэтгэгч нь барилгын цонх, хаалгыг гэрээнд заасан материалаар технологийн дагуу чанарын өндөр төвшинд хийж гүйцэтгэн суурилуулах, бүтээгдэхүүнийг суурилуулснаас хойш 3 жилийн баталгаат хугацааг олгоно гэсэн нөхцөлтэй гэрээг байгуулсан. О ХХК гэрээний үүргээ биелүүлж төлбөрийг төлсөн. ГэвчНА ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй, баталгаат засвар үйлчилгээг хийгээгүйгээс цонхны чанарын талаар оршин суугчдаас гомдол гаргасан тул О ХХК цонхны засвар үйлчилгээг бусдаар гүйцэтгүүлж 305,694,799 төгрөгийн хохирол учирсан. О ХХК нь Хасуу цамхаг ХХК-тай Барилга угсралтын гэрээ байгуулсан. Хасуу цамхаг ХХК ньНА ХХК-тай Туслан гүйцэтгэх гэрээ байгуулсан. Гэвч Хасуу цамхаг ХХК нь гэрээний үүргээ биелүүлээгүй, гүйцэтгэлийг хаяж явсны улмаас О ХХК ньНА ХХК-тай Ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан. Талууд 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гэрээ байгуулж мөн оны 12 дугаар сарын 31-ний өдөр цонхны ажлыг дуусгана, баталгаат хугацаа 3 жил гэж заасан. Гүйцэтгэсэн ажлын 3 жилийн баталгаат хугацааг орон сууцыг ашиглалтад хүлээн авснаас хойш тоолно. Гэтэл 2012-2015 он хүртэл орон сууц бүрэн баригдаагүй, цонхны ажил дуусаагүй, барилга зогссон байсан. Улсын комисс барилгыг 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээж авч захиалагч нар орон сууцад хүлээн авснаар доголдлыг мэдсэн.НА ХХК-д доголдлын талаар мэдэгдэхэд хариуцахгүй гэсэн хариу өгсөн. 2015 оны 03 дугаар сараас 2017 оны 05 сарыг хүртэл 305,694,799 төгрөгийн засвар хийсэн. О ХХК-ийн барилгын инженер Д.Цолмонсүрэн цаашид цонхны засварт 208,864,008 төгрөг шаардлагатай гэж төсөв гаргасан. ИймдНА ХХК-аас 514,558,807 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

О ХХК ньНА ХХК-тай 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Зайсан голден вилл хотхоны цонхны ажлыг 653,742,000 төгрөгөөр гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулагдаагүй. Ажил гүйцэтгэх гэрээ хуурамч гэдэг нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/05514 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 88 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 01/XT2017/00219 дугаар тогтоолоор нотлогдоно.

ХаринНА ХХК нь Хасуу цамхаг ХХК-тай 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж О ХХК-ийн захиалгаар Хасуу цамхаг ХХК-ийн барьж байсан Зайсан голден вилл хотхонд 200, 201, 202 дугаар байрнуудын цонхны ажлуудыг хийхээр тохиролцож туслан гүйцэтгэгчээр ажилласан. Уг гэрээний нийт үнийн дүн нь 881,468,192 төгрөг болж, үүнд 612 ширхэг буюу 2271,9 м.кв цонхны ажил, тэдгээрийн суулгалт батлагдсан стандартын дагуу заадлын ажил ороод хуванцар амалгаа, дотор тавцан, гадна усны хаялга, нэмэлт салхивч, ялаа шумуулны тор хийх зэрэг ажлууд багтсан бөгөөдНА ХХК нь гэрээнд заасан хугацаанд үүргээ бүрэн гүйцэтгэсэн. О ХХК нь 2013 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Хасуу цамхаг ХХК-д албан тоот явуулж ажлын хөлсний төлбөрт орон сууц, авто зогсоол өгөх санал гаргаж Хасуу цамхаг" ХХК ньНА ХХК-д дамжуулсан санхүүжилт саатаж ихээхэн цаг хугацаа алдсан. О ХХК-тай 201-16, 201-35 тоот Захиалгаар орон сууц бариулах барилгын ажил гүйцэтгэх гэрээ, мөн В2-276, 277, 278 тоот Захиалгаар автозогсоолын барилгын ажил гүйцэтгэх гэрээ-нүүдийг тус тус байгуулсан. Гэтэл О ХХК-ийн төлбөрт 3 ширхэг орон сууц, 3 ширхэг автозогсоолыг өгөөгүйгээс Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, дээрх 3 шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор маргаан шийдвэрлэгдсэн.

Цонх констракшн ХХК, Хасуу цамхаг" ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээний дагуу 2012 оны 11 дүгээр сард ажлыг гүйцэтгэсэн тул баталгаат хугацаа 2015 оны 11 дүгээр сард дууссан. Зайсан голден вилл хотхоны барилгын ажил 2 жил гаруй саатан зогссоны дараа ашиглалтад орж О ХХКНА " ХХК-д цонхны тохиргоо хийх хүсэлтийг гаргасан. Гэтэл дээрх хотхонд хийгдсэн цонхнууд барилгын гадна, дотор талын засал, чимэглэл, шавар, шохой, будгийн ажилд маш их бохирдсон гэмтсэн, цонхыг удаан хугацаагаар онгорхой, дутуу хаалттай байснаас гажиж, нумарсан, нугас түгжээ нь бохирдсон, эвдэрсэн нь гүйцэтгэгчтэй холбоогүй талаар 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн уулзалтаар баталгаажуулсан. Гэсэн хэдий ч протоколын дагуу цонхонд үүссэн дээрх засварын ажлыг гүйцэтгэгч өөрийн зардлаар бүрэн хийж О ХХК-д 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээлгэн өгснийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон. МөнНА ХХК-ийн суурилуулсан цонхыг гэрээнд заасан үнээс 50 хувийн хямд гэдгийг тогтоосон баримтгүй. Барилгыг хүлээн авсан улсын комиссын актад ерөнхий гүйцэтгэгчээр Хасуу цамхаг ХХК гэж гарын үсэг зурж, тамга дарсан. Гэрээт ажлын төлбөрийн талаар О ХХК болонНА ХХК-ийн хооронд хийгдсэн гэрээ байхгүй, харин Хасуу цамхаг" ХХК болонНА ХХК хооронд ажил гүйцэтгэх 881,000,000 төгрөгийн туслан гүйцэтгэх гэрээ байгуулагдаж гэрээний төлбөрт нийт 191,000,000 төгрөг, үлдэгдэлд тооцон 653,742,000 төгрөгийг бартераар буюу орон сууц, авто зогсоол өгсөн. О ХХК нь Баянгол дүүргийн шүүхийн шийдвэр гарах үед цонхны чанарын доголдлын талаар шаардлага гаргаагүй атлаа 8 жилийн дараа нэхэмжлэл гаргасан. Доголдлын талаар мэдэгдэж байгаагүй. Барилгын Төсөвчдийн холбооны дүгнэлтээр гэрээний 4.1-т гэрээний хугацааг 2012 оын 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдөр байхаар тохиролцсон. Гэрээний баталгаат 3 жилийн хугацаа 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болох хүртэл гүйцэтгэгч механик гэмтлээс бусад гэмтлийг засварлах үүрэгтэй. Шинжээч Ц.Алтансүхийн дүгнэлтэд доголдлын талаар албан бичиг, шаардлага өгч байгаагүй талаар дурдсан. Нэхэмжлэгч нь Барилгын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасны дагуу барилгын материал үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдтэй гэрээ байгуулна гэснийг түүнчлэн, ийм эрх бүхий этгээдтэй гэрээ байгуулсны үндсэн дээр засварын ажлыг хийлгэсэн болох хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Иймд О ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Зайсан голден вилл хотхоны цонхны ажлыг гүйцэтгэх 2 гэрээ байгуулагдсан. Үүнд: Хасуу цамхаг" ХХК болонНА ХХК-ийн хооронд 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан гэрээний маргаан Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн. О ХХК болонНА ХХК-ийн хооронд 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан. Хасуу цамхаг" ХХК-ийн гэрээний эхний санхүүжилт 150,000,000 төгрөг хуваарийн дагуу 2012 оны 09 дүгээр сарын 13-ний өдөр О ХХК-аас Хасуу цамхаг ХХК-аар дамжиж орж ирсэн, мөн гэрээт ажлыг бүрэн дууссан байхад үлдэгдэл санхүүжилтийн төлөхийг шаардахад О ХХК-аас санхүүжилт ирэхгүй байна гэх тайлбарыг Хасуу цамхаг ХХК-аас мэдэгдсэн. Мөн О ХХК Хасуу цамхаг ХХК-д гэрээний төлбөрт орон сууц, авто зогсоол өгөх санал гаргаснын хүлээн авч Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, бартерын 2 ширхэг байрны гэрээний үнийн дүн болох 588,820,000 төгрөг, 3 ширхэг автозогсоол 64,890,000 төгрөг болж, нийт бараа солилцооны гэрээний үнийн дүн 653,742,000 төгрөг болсон. О ХХК нь гэрээний үнийн дүнг өөрчилж бичсэн гэрээг баталгаажуулсан боловч уг гэрээнд "О " ХХК нь гарын үсэг зурж, тамга дараад 1 хувийг нь ирүүлээгүй бөгөөд гэрээний 1 хувиа авахаар тодруулахад "О " ХХК-ийн удирдлага ийм гэрээ байгуулах шаардлагагүй гэх хариу өгсөн тул гэрээ байгуулагдаагүй гэж ойлгосон. Гэтэл "О " ХХК хэдэн жилийн дараа анх санал болгож байсан бартерын гэрээний төслийг гаргажНА ХХК-аас энэ гэрээнээс үүссэн хохирол гэж шаардсан нь хууль бус. Өөрөөр хэлбэл, бидний хооронд гэрээний харилцаа үүсээгүй. Зөвхөн Хасуу цамхаг" ХХК-тай байгуулсан гэрээний дагуу хийсэн ажлынхаа төлбөрт орон сууц, автозогсоол авахаар гэрээний төсөл боловсруулсан. Иймд О ХХК болонНА ХХК-ийн хооронд 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу эрх зүйн харилцаа үүссэн. Гүйцэтгэсэн ажлын доголдол, чанарын асуудалтай холбогдуулан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах үндэслэлгүй. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр болж, гэрээний дагуу эрх зүйн харилцаа үүссэн, ажил гүйцэтгэх гэрээний хөлсийг авсан. Харин гүйцэтгэсэн ажлын чанар, доголдлын талаар маргаан үүссэн. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр талуудын хооронд гэрээ байгуулагдсаныг тогтоосон тул гэрээ байгуулагдаагүй гэж сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй. Шинжээчийн дүгнэлтээр гэрээнд зурагдсан гарын үсэг нь хариуцагчийн төлөөлөгчийн гарын үсэгтэй тохирч байна гэж тогтоосон. ИймдНА ХХК-ийн 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

5.1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасныг баримтлан хариуцагчНА ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 514,558,807 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч О ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

5.2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч О ХХК-д холбогдох, талуудын хооронд 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ-г хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч "Цонх констракшн" ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

5.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2017 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 101/Ш32017/10673 дугаар захирамж, уг захирамжид өөрчлөлт оруулсан тус шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 289 тогтоолоор авсан Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай арга хэмжээ нь хэвээр үйлчлэх болохыг дурдаж,

5.4. нэхэмжлэгч О ХХК-аас шинжээчийн зардалд 400,000 төгрөг, хариуцагчНА ХХК-аас шинжээчийн зардалд 400,000 төгрөг, нийт 800,000 төгрөг гаргуулан Барилгын Төсөвчдийн холбоо ТББ-д олгож, О ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,730,800 төгрөгийг,НА ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 3,426,600 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж тус тус шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүх ... 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөрНА ХХК нь Зайсан голден вилл хотхоны барилгын цонх, хаалгыг 653,742,000 төгрөгөөр хийж гүйцэтгэх, О ХХК нь ажлын хөлс төлөхөөр тохиролцсон ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдсонгүй үзэн О ХХК болон Хасуу цамхаг ХХК нарын хооронд байгуулагдсан 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээг үндэслэж Хасуу цамхаг" ХХК үндсэн гүйцэтгэгч, харинНА ХХК-ийг туслан гүйцэтгэгчээр ажилласан гэж буруу дүгнэсэн. О ХХК болонНА ХХК-ийн хооронд 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ нотлох баримтын шаардлага хангасан хэлбэрээр хэрэгт авагдсан. Анхан шатны шүүх ...НА ХХК болон О ХХК-ийн хооронд нь ажлын хөлс төлөхөөр тохиролцсон ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдсонгүй гэж үзлээ гэж дүгнэсэн атлаа уг гэрээг ямар шалтгаанаар байгуулагдаагүй гэж үзсэн талаар тайлбарлаагүй, мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлгүй гэж зөрчилтэй дүгнэсэн.

Мөн барилгын гүйцэтгэгч Хасуу цамхаг" ХХК нь ажлаа хугацаандаа хийхгүйгээс барилгын ажлыг хэвийн үргэлжлүүлэх үүднээсНА ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хийх ажлын хэмжээ, хийгдэх хугацаа, ажлын хөлсийг тохиролцож, ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан, гэрээнд заасан төлбөрийг О ХХК бүрэн төлж барагдуулсан. Талуудын хооронд байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний төслийгНА ХХК бэлтгэсэн нь түүний тайлбараар тогтоогддог. ХэрэвНА ХХК нь Хасуу цамхаг ХХК-ийн туслан гүйцэтгэгч байсан бол О ХХК-тай цонх угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулах шаардлагагүй, мөн уг ажлын төлбөрийг О ХХК-аас нэхэмжлэх үндэслэлгүй болно. Гэтэл уг гэрээт ажлын хөлсийг шүүхээр нэхэмжлэн гаргуулан авсан атлаа гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчснөөс хохирлыг нөхөн төлөхгүй гэж маргасан. Талуудын хооронд байгуулагдсан гэрээг хуурамч гэж маргасан хариуцагчийн татгалзал хэрэг хянан шийвэрлэх ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байхад агуулгын хувьд хүчин төгөлдөр бус байх боловч хэлбэрийн хувьд хүчин төгөлдөр байна гэсэн дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангахгүй байна. Мөн шүүх талуудын хооронд гэрээ байгуулагдсан боловч гэрээний дагуу "О " ХХК нь зөвхөн төлбөр төлөх үүрэг хүлээсэн байна гэсэн агуулгаар тайлбарласан нь гэрээний тэгш байдлыг зарчмыг зөрчсөн. "Цонх констракшн" ХХК болон "О " ХХК гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж гэрээг байгуулсан тул О ХХК болонНА ХХК-ийн хооронд 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Ажил гүйцэтгэх гэрээг байгуулагдаагүй гэж үзэх үндэслэлгүй.

Мөн Шүүх ...хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр О ХХК болон Хасуу цамхаг ХХК-ийн хооронд байгуулагдсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу хөлс төлөх үүргийг О ХХК шилжүүлэн авч, үүний дагуу талууд 2013 оны 05 дугаар сарын 30 өдөр, 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ гэх худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан болохыг тогтоожээ" гэж шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг шүүх гаргасан шийдвэртээ тохируулан утга агуулгыг өөрчлөн тайлбарласан. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан маргаан бүхий цонхны ажлын төлбөртэй холбоотой шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоос шийдвэртээ иш татан хэрэглэхдээ утга агуулгыг нь өөрчлөн хариуцагч талд ашигтай байдлаар тайлбарласан.

О ХХК болон Хасуу цамхаг ХХК-ийн хооронд байгуулагдсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу хөлс төлөх үүргийг О ХХК шилжүүлэн аваагүй, "О " ХХК болон "Цонх констракшн" ХХК-иудын хооронд байгуулсан гэрээний дагуу төлбөрөө төлсөн. Мөн уг төлбөрийг О ХХК болонНА ХХК-иудын хооронд байгуулагдсан Захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ буюу орон сууц, автозогсоол худалдах, худалдан авах гэрээний төлбөрт суутган тооцохоор тохиролцсон.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Хасуу Цамхаг ХХК-ийн ажил гүйцэтгэх гэрээний үүргийн биелэлт буюу орон сууцуудын цонх, тавцан хаалга угсрах ажлын гүйцэтгэлийг О ХХК хүлээн авч, талууд харилцан үүргийг тооцож, үүнийгээ баталгаажуулан О ХХК ньНА " ХХК-тай гэрээ байгуулан, төлбөр тооцоо бүрэн төлөгдсөн нь тогтоогдсон.

Харин ажлын үр дүнгийн доголдолтой холбоотой маргааны талаар шүүх дүгнэлт хийх байсан. Ажил гүйцэтгэх гэрээний төлбөрийн маргаан шийдвэрлэгдэж байх үед цонхны доголдол илрээгүй байсан. Гэтэл цонхны ажлын хөлсийг О ХХК-аас гаргуулан шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байсаар атал тухайн цонхны доголдлоос үүдэн гарсан зардлыг О ХХК шаардах эрхгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

Хариуцагч гэрээнд заасан баталгаат хугацаа 2015 оны 11 дүгээр сард дууссан гэж маргасан. Цонхны ажил 2014 оны 10 дугаар сард дуусаж, 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр ашиглалтад орсон нь шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан. МөнНА ХХК болон О ХХК-ийн хооронд 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ажил хүлээлцсэн акт үйлдсэн. Ажил хүлээлцсэн болон доголдлыг мэдсэн хугацаанаас хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолоход дуусаагүй байна. Анхан шатны шүүх ...2015 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн актаар хүлээлцсэн ажлыг хүлээн авснаас хойш хэзээ, ямар доголдол илэрсэн талаар гүйцэтгэгчид мэдэгдсэн эсэх, мэдэгдсэн боловч арга хэмжээ авсан эсэх, ийнхүү мэдэгдсэнээр арилгасан эсэх ... талаар баримт ирүүлээгүй" гэж буруу дүгнэсэн. Хэрэгт авагдсан оршин суугчдын цонхтой холбоотой гаргасан гомдлуудад ямар шалтгаантай, хэзээ гаргасан нь тодорхой тусгасан байгаагаас хэрэгт нотлох баримтаар өгсөн. Үүнээс гадна оршин суугчдыг шүүхэд гэрчээр мэдүүлэг өгүүлсөн. Барилгын захиалагчийн хувьд оршин суугчдын гомдлыг хүлээн авч тухай бүрт ньНА ХХК-д мэдэгдсэн ч доголдлыг арилгаагүй. Хариуцагч цонхны ажлын талаар доголдол гарсан эсэхийг мэдэгдээгүй гэсэн тайлбарыг өгөөгүй тул доголдлын талаар мэдэгдээгүй, мэдэгдсэн талаар нотлох баримт өгөөгүй гэж дүгнэх боломжгүй.

Үүнээс гаднаНА ХХК нь О ХХК-аас хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрөө нэхэмжлээд шүүхэд хандаж, хэрэг хянан шийдвэрлэгдэх хугацаанд манай компани оршин суугчдын гомдлыг барагдуулахаар өөрийн зардлаар засварласан. Иймд, О ХХК-ийн зүгээс Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасны дагуу захиалагч ажлын доголдлыг арилгаж, түүнтэй холбогдон гаргасан зардлаа нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх ... талуудын ажил хүлээлцсэн акт үйлдсэн 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс хойш буюу 2017 онд өөрийн ажилтны зохиосон материалын тооцоо, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн доголдол арилгасан зардал нэхсэн нь үндэслэлгүй гэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт зааснаар барилга байшингийн доголдлын талаарх гомдлыг ажил хүлээн авснаас хойш 3 жилийн дотор гаргаж болох бөгөөд 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр ажил хүлээлцэх үед доголдлын талаар, цаашид доголдлыг засварлахад хэр хэмжээний зардал гарахыг мэдэх боломжгүй байсан. Мэдсэн үеэс хойш гомдлын шаардлага гаргах хугацааны дотор шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад анхан шатны шүүх хууль зөрчсөн дүгнэлт хийсэн. Захиалагч компанийн инженер доголдлыг арилгах тооцоо гаргасан. Бэсгэ ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр цонхны засварын зах зээлийн 173,385,973 төгрөг болохыг тогтоосон. Үүнээс гадна цонхны доголдлыг арилгуулахаар бусад этгээд, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулан ажил гүйцэтгүүлсэн, мөнгө төлж ажил гүйцэтгүүлсэн баримтууд хэрэгт авагдсан. Хэрэгт авагдсан баримтыг үндэслэн захиалагчид учирсан хохирлыг тооцон гаргах боломжтой гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг эс зөвшөөрч байна. Гэрээний зүйл болсон Зайсан голден вилл хотхоны цонхны ажлыг хийж гүйцэтгэсэн 2 гэрээ байдаг. Үүнд: Хасуу цамхаг ХХК болонНА ХХК-ийн хооронд 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ, мөн О ХХК болонНА ХХК-ийн 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ юм.

О ХХК нь Ерөнхий гүйцэтгэгч Хасуу цамхаг ХХК-аар дамжуулан, туслан гүйцэтгэгчНА ХХК-ийн гэрээний төлбөрийг бүрэн шилжүүлж барагдуулсан. Харин О ХХК болонНА ХХК-ийн хооронд 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан захиалгаар орон сууц барилгын ажил гүйцэтгэх гэрээ нь ямар ч төлбөрт тооцож хийгдсэн бартерын гэрээ биш юм. Энэхүү гэрээний дагууНА ХХК нь орон сууцны төлбөрийг бүрэн төлж байраа авах ёстой гэж маргаж, холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн. Тиймээс Хасуу цамхаг ХХК нь тухайн барилгын ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж, харинНА ХХК нь туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан нь шүүхээр тогтоогдсон.

О ХХК болонНА ХХК-уудын хооронд 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нөхөж байгуулагдсан. Захиалгаар орон сууцны барилгын ажил гүйцэтгэх гэрээний 2.2, 2.3 дахь заалтууд нь өөр хоорондоо зөрүүтэй заалтууд болж эрсдэлтэй нөхцөлийг үүсгэсэн тул түүнийг арилгах зорилгоор талуудын хооронд 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр гэж бичсэн. Тухайлбал, ажил гүйцэтгэх гэрээний төслийгНА ХХК-ийн ашиглаж байсан компьютероос хамгийн сүүлд 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хэвлэж гаргасан шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдсон. Гэрээний 4.6-т Гарааш 1 ширхэг нь 15,00 ам.доллар ба 2013 оны 06 дугаар сарын 04-ний ханш 1,442 төгрөг тооцов гэж бичсэн нь Монголбанкнаас авсан валютын ханшны мэдээтэй тухайн цаг хугацааны ханштай таарч байсан. Талуудын хооронд 2013 оны 05 дугаар сарын 30 өдөр, 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрүүдэд байгуулагдсан Захиалгаар орон сууц болон грашийн барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний нийт үнэ 653,742,000 төгрөг болсон. Энэ дүнд тааруулж хоёр компани ажил гүйцэтгэх гэрээг байгуулах санал гаргасан.НА ХХК болон Хасуу цамхаг ХХК-ийн хооронд 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээний 881,468,132 төгрөгийн цонхны ажлыг гүйцэтгэсэн байсан. Гэтэл 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр О ХХК-д хүлээлгэн өгсөн актаарНА ХХК болон О ХХК-ийн хооронд 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний ажлын нэр төрөл, тоо хэмжээ, үнийн дүнгээр биш, харинНА ХХК болон Хасуу цамхаг ХХК-тай хийсэн ажил гүйцэтгэх гэрээнд туссан нийт 881,468,192 төгрөгийн ажил хүлээлгэн өгсөн. Тиймээс анхан шатны шүүхНА ХХК болон О ХХК-ийн хооронд ажлын хөлс төлөхөөр тохиролцсон ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан болох нь тогтоогдсонгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.

Цонх констракшн ХХК нь Зайсан голден вилл хотхонд нийлүүлсэн цонхны баталгаат хугацаа, чанар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоно. Иймд нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй тул шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

1. Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагчНА ХХК-д холбогдуулан доголдлын улмаас учирсан хохирол 305,694,799 төгрөг, цонхны засварын цаашид гарах зардал 208,864,008 төгрөг, нийт 514,558,807 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, талуудын хооронд 2012 оны 08 дугаар сарын 12-ны өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

2. О ХХК болон Хасуу цамхаг ХХК-ийн хооронд 2012 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 06/1 тоот Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээний хэрэгжих явцадНА ХХК болон Хасуу цамхаг ХХК-ийн хооронд 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн №2012/0803 тоот 881468,192 төгрөгийн үнийн дүн бүхий ажил гүйцэтгэх гэрээ, О ХХК болонНА ХХК-ийн хооронд 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр №2012/0803 тоот 653,742,000 төгрөгийн үнийн дүн бүхий ажил гүйцэтгэх гэрээ, тус тус байгуулагдсан талаарх баримт хэрэгт авагджээ.

 

3. Сүүлийн 2 гэрээний үнийн дүн өөр байгаа боловч уг гэрээний зүйл буюу ажлын үр дүнгийн хувьд гүйцэтгэгч нь захиалагч талын Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн аманд баригдаж буй Зайсан Голден Вилл хотхоны барилгын цонх, хаалгыг Германы LUX WIN фирмийн MD70 системийн 2 давхар резинэн жийргэвчтэй, үндсэн профильд дулаан тусгаарлагч хүчитгэгч полимортэй хуванцар материал, 2 давхар шилтэйгээр (4М+16+4М) хийж угсрах ажлыг Хавсралт №1-д тусгагдсан журам технологийн дагуу хийж гүйцэтгэн суурилуулах болон Захиалагч тал гэрээний дагуу төлбөрийг саадгүй төлөх талаар эдгээр гэрээнд адилхан агуулга тусгагдсан. /1хх-ийн 4-11, 138-139/

 

4. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 102/ШШ2016/05514 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 88 магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 001/ХТ2017/00219 дугаар тогтоолоор ... О ХХК болон Хасуу цамхаг ХХК-ийн хооронд 2012 оны 07 дугаар сарын 06-ны өдөр байгуулагдсан барилгын угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагуу Хасуу цамхаг ХХК нь О ХХК-ийн захиалгаар орон сууцны барилгыг барих явцдаа туслан гүйцэтгэгчээрНА ХХК-тай барилгын цонхны ажлыг хийлгэхээр тохиролцож, 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан, ажлын явцад захиалагч О ХХК ньНА ХХК-ийн хийсэн ажлыг хүлээн авсан баНА ХХК нь барьж буй барилгаас орон сууц, автозогсоолыг худалдан авахаар тохиролцон үнийг О ХХК-аас хүлээн авах ажлын хөлсийг суутган тооцсон үйл баримт тогтоогдсон, талууд харилцан тохиролцсоноорНА ХХК-ийн өмнө Хасуу цамхаг ХХК бус О ХХК үүрэг хүлээхээр болсон байна...гэсэн дүгнэлт хийж,НА ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 2 орон сууц, 3 зогсоолын өмчлөх эрхийгНА ХХК-д шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлэхийг О ХХК-д даалгаж шийдвэрлэсэн байна. /1 хх-ийн 102-114/

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан тул шүүхийн дээрх хүчин төгөлдөр шийдвэрээрНА ХХК болон Хасуу цамхаг ХХК-ийн хооронд байгуулагдсан барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээний дагууНА ХХК-д ажлын хөлс төлөх үүргийг О ХХК шилжүүлэн авч, үүний дагуу талууд 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн, 2013 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн Захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээнүүд хийгдэж, 2 орон сууц, 3 зогсоолын өмчлөх эрхийгНА ХХК-д шилжүүлэх худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Тодруулбал, Хасуу цамхаг ХХК нь барилгын цонхны ажлыгНА ХХК-аар гүйцэтгүүлэхээр 881,468,192 төгрөгийн гэрээ байгуулж, үүнээс 191,139,900 төгрөгийгНА ХХК-д шилжүүлж, үлдэх 653,742,000 төгрөгийг төлөх үүргийг О ХХК-д шилжүүлснээр дээр дурдсан Ажил гүйцэтгэх болон Захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээнүүд байгуулагдаж, ажлын хөлсөнд 2 орон сууц, 3 зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлэхтэй холбоотой маргааныг шүүх шийдвэрлэсэн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ.

 

6. Харин анхан шатны шүүх хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн доголдлын талаар нэхэмжлэгч шаардлага гаргах эрхтэй эсэх талаар болон хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж чадаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой. Мөн нэхэмжлэгч 2 төрлийн хохирол шаардсан байхад тус бүрт нь эрх зүйн дүгнэлт хийгээгүй байна.

 

7. Дээр дурдсан хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ, Захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ, зохигчийн тайлбар, О ХХК-ийн Хасуу цамхаг ХХК-д гаргаж байсан хүсэлт зэргээс үзэхэд Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт Эзэмшигчтэй нь тохиролцсоноор үүрэг гүйцэтгэгчийн өрийг гуравдагч этгээд шаардах эрхийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэж болох бөгөөд энэ тохиолдолд энэ хуулийн 123.8-д заасан журам нэгэн адил үйлчилнэ гэж заасны дагуу Хасуу цамхаг ХХК-ийнНА ХХК-д ажлын хөлсөнд 653,742,000 төгрөгийг төлөх үүрэг О ХХК-д шилжсэн гэж үзэх бөгөөд мөн хуулийн 124.2 дахь хэсэгт Шаардах эрх эзэмшигч, өмнөх үүрэг гүйцэтгэгчийн хоорондын харилцаанаас бий болох бүхий л хариу шаардлагыг шинэ үүрэг гүйцэтгэгч шаардах эрх эзэмшигчид тавих эрхтэй гэж заасны дагуу Хасуу цамхаг ХХК-ийнНА ХХК-д тавих цонхны ажлын үр дүнгийн доголдлын талаар шаардах эрх О ХХК-д нэгэн адил шилжсэн гэж үзэх тул нэхэмжлэгч ажлын үр дүнгийн доголдлын талаар шаардлага гаргах эрхтэй байна.

 

8. Мөн О ХХК ньНА ХХК-ийн хийсэн ажлыг хүлээн авч, талууд 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 2 талын төлөөлөл бүхий уулзалтын тэмдэглэлээрНА ХХК нь өөрийн зардлаар асуудалтай байгаа зарим 2 онгойлттой цонхнуудыг 1 онгойлттой болгон өөрчлөх, нугас нэмж тавих, завсрын салхижуулагч тавих, О ХХК нь хагарсан шилний үнийг 2015.03.09-ний дотор шилжүүлэх, бүх барилгын цонхны тохиргоо хийх ажлыг 2015.03.07-2015.03.20-ны өдөр хүртэл ажлын 11 хоногт дуусган актаар хүлээлцэх, ажил хүлээлцэх болон гүйцэтгэх явцад О ХХК-аас инженер Д.Цолмонсүрэнг томилж, хийсэн ажлыг цаг тухайд нь шалган хүлээж авах талаар тохиролцжээ. /хх-ийн 53/

 

9. Улмаар дээрх протоколын дагуу 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр талууд 200, 201, 202 байрны цонх, амалгаа, тавцанг актаар хүлээлгэн өгсөн акт үйлдэж, уг актад, ...цонх нь LUX WIN брэндийн 5 камертай 70 системийн хуванцар материал, EPDM маркийн резин жийрэг, VHS фермийн нугас түгжээ зэрэг материалаар MNS:5830-2007 стандартын шаардлагын дагуу цонхны угсралтыг хийж, ОХУ-ын Герметикс компанийн цонхны суулгалтын материалаар MNS:6266- 2011 стандартын дагуу цонхны суулгалтын ажлыг гүйцэтгэсэн бөгөөд ОХУ-н "БФК" компанийн цонхны дотор тавцанг суулгаж, дотор амалгааг цонхны гурван талд цаана нь давхар дулаалгатайгаар хийж гүйцэтгэсэн талаар тусгаж, баталгааны хуудас олгогдсон талаар тэмдэглэл үйлдэж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан тул уг баримтаар хариуцагчаас нэхэмжлэгчид ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн гэж үзнэ. /1хх-ийн 50-55, 4хх-ийн 87-90/

 

10. Түүнчлэн, хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт тусгагдсан талуудын тайлбар нь бичмэл нотлох баримтын хувьд нотолгооны хэрэгсэл болдог бөгөөд хариуцагч нь цонхны ажлыг 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр акт үйлдэж хүлээлгэн өгсөн талаар тайлбар гаргаж байсан болох нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 88 магадлалын тодорхойлох хэсэгт тусгагдсан байна. /хх-ийн 107/

 

11. Тийм учраас Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1. дэх хэсэгт ....Барилга, байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авснаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэж заасны дагуу нэхэмжлэгч нь цонхны ажлыг 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр акт үйлдэж хүлээлгэн өгснөөс хойш 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн дотор шаардлага гаргах эрхтэй ба шүүхэд 2017.05.19-ний өдөр нэхэмжлэл гаргасан тул хуульд заасан дээрх хугацааг хэтрүүлээгүй байна.

 

12. Нэхэмжлэгч О ХХК нь хариуцагчНА ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэл нь 1-рт хариуцагчийн хийж гүйцэтгэсэн цонхны ажлын доголдлыг бусдаар засварлуулсан гэж 305,694,799 төгрөгийн хохирол учирсан гэж, 2-рт цонхыг засварлахтай холбоотой цаашид гарах зардал 208,864,008 төгрөгийн хохирол гэсэн 2 төрлийн хохирол гаргуулах шаардлагаас бүрджээ.

 

12.1 Зайсан Голден вилл хотхоны орон сууцанд орсон оршин суугчид 2016 оноос Сууц өмчлөгчдийн холбоогоор дамжуулан О ХХК-д хандаж цонхны доголдлын талаар өргөдөл, гомдол, хүсэлт гаргаж байсан бөгөөд тухайн байрнуудын оршин суугч нараас шүүхэд гэрчээр мэдүүлэг өгсөн Ч.Баттулга, О.Долгорсүрэн, Л.Оюунгэрэл, Г.Бат-Оронго, Б.Маналжав, П.Азжаргал, О.Баярсайхан, Х.Наранбаяр нарын мэдүүлэг, шүүхээс томилогдсон шинжээчдийн удаа дараагийн дүгнэлт зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас үзвэл Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн гүйцэтгэсэн цонхны ажлын зарим хэсэг доголдолтой болох нь тогтоогджээ.

 

Хэрэгт цонхны засварын ажлыг бусдаар гүйцэтгүүлж төлбөр төлсөн баримт, оршин суугчдын өргөдөл, зэрэг баримт авагдсан байх боловч нэхэмжлэгч нь доголдлын талаар хариуцагч талд мэдэгдэж, арилгуулахаар шаардаж байсныг нотлох баримтгүй, доголдлын талаар гомдол гаргасан эсэхийг баримтаар нотлоогүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийн энэ хэсэг нь үндэслэл бүхий байна.

 

12.2. Хариуцагчийн гүйцэтгэсэн цонхны ажлын доголдлын талаар нэхэмжлэгч хариуцагчид шаардлага гаргаж байгаагүй, нэмэлт хугацаа тогтоогүйгээс гадна тухайн доголдлын хэмжээ тодорхой бус буюу 305,694,799 төгрөгийн тооцооллоо нэхэмжлэгч бүрэн нотлоогүй байна. Анхан шатны шүүх хуралдаанд даргалагч шүүгчээс уг зардлын талаарх задаргааг тодруулахад 103,448,705 төгрөгийн зардлын баримтын талаар тайлбарласан /5хх-ийн 101/ ба үлдэх зардал нь хэрхэн нотлогдсон нь ойлгомжгүй, энэ талаар анх нэхэмжлэл гаргахдаа болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулсан тайлбар, нотлох баримт гаргаагүйгээс үзэхэд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй болно.

 

12.2.Түүнчлэн, шинжээч Ц.Алтансүхийн дүгнэлтээр ...Вишн виндөү ХХК, Хатан гарди ХХК, Дебетсет ХХК-иудтай засварын ажлын гэрээ байгуулж гүйцэтгэсэн ажлууд нь тооцоо судалгаагүй зориулалтын бус резин, нугас сольсон байдлаас үүдэлтэй цонхны бариул цоож эвдрэх гэмтэх нөхцөл бүрдүүлсэн... гэж, ... тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжүүдээр засварын ажлыг гүйцэтгүүлсэн ... гэж тус тус дүгнэсэн байхаас гадна Эн Эф Ти ХХК-тай холбоотой баримт нь ламинат, паркетан шалны төлбөрийн баримт байх тул тухайн маргаанд хамааралгүй байна. Иймээс нэхэмжлэгч Иргэний хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т зааснаар нэхэмжлэгч доголдлыг бусдаар гүйцэтгүүлсний зардал нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

12.3. Ажлын доголдлын талаар захиалагч гүйцэтгэгчид мэдэгдсэн эсэх талаар зохигч маргасан эсэхээс үл хамаарч доголдлыг бусдаар арилгуулсан зардал нэхэмжилсэн нөхцөлд шүүх хуульд заасан журмыг нэхэмжлэгч баримталсан эсэхийг дүгнэх учиртай тул ....хариуцагч цонхны ажлын талаар доголдол гарсан эсэхийг мэдэгдээгүй гэсэн тайлбарыг өгөөгүй нь доголдлын талаар мэдэгдээгүй, мэдэгдсэн талаар нотлох баримт өгөөгүй гэж шүүх дүгнэх боломжгүй... гэсэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Иймд нэхэмжлэгч доголдлыг бусдаар гүйцэтгүүлсний зардал гэж 305,694,799 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсэг үндэслэлтэй.

 

13. Нэхэмжлэгч нь барилгын инженер Д.Цолмонсүрэнгийн 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн цонх засварын материалын тооцоонд үндэслэн цаашид цонхны ажлын засварт шаардлагатай гэж 208,864,008 төгрөгийн хохирлыг хариуцагчаас шаарджээ.

Нэхэмжлэгч энэ шаардлагын талаар Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаснаар гүйцэтгэгч талд энэ талаар мэдэгдсэн гэж үзэх тул мөн хуулийн 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасан журмыг нэхэмжлэгч баримталсан эсэхийг дүгнэхгүй, харин тухайн шаардлага нь үндэслэлтэй эсэхийг шүүх шийдвэрлэх учиртай болно.

 

13.1. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, засвар хийхээр тооцоолсон инженер Д.Цолмонсүрэнгийн гаргасан цонхны засварын ажлын тооцооны зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор Бэсгэ ХХК-ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргахыг даалгажээ.

 

13.2. Бэсгэ ХХК 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 18/006 тоот дүгнэлтээр О ХХК-ийн инженер Д.Цолмонсүрэнгийн гаргасан цонхны засварын зах зээлийн үнэлгээг 173,385,973 төгрөг гэж дүгнэсэн ба уг дүгнэлтийг эс зөвшөөрч, шинжээчид тавигдаагүй асуудлаар Бэсгэ ХХК дүгнэлт гаргасан гэж хариуцагчийн өмгөөлөгчийн маргасан тул дахин шинжилгээ хийлгэх түүний хүсэлтийг хангаж, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг шинжээчээр томилж дүгнэлт гаргуулахаар даалгасан байна. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 465 тоот дүгнэлтээр инженер Д.Цолмонсүрэнгийн гаргасан тооцоонд үндэслэн цонхны засварын ажлын хэмжээг 7,938,500 төгрөг болж байна гэсэн дүгнэлт гаргажээ. /2хх-ийн 190-201, 3хх-ийн 24-50/

 

13.3. Дээрх байдлаар 2 удаа шинжээч томилоход хоорондоо илт зөрүүтэй дүгнэлтүүд гаргасан бөгөөд улмаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК барилгын ажлын чанар байдлын талаар дүгнэлт гаргах эрхтэй эсэх нь тодорхойгүй гэсэн үндэслэлээр уг шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч, дахин шинжилгээ хийлгэх тухай хүсэлт гаргасныг шүүхээс хангаж шийдвэрлэсэн 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1452 дугаар шүүгчийн захирамж гаргасан ба уг захирамжаар талууд инженер Д.Цолмонсүрэнгийн тооцоонд дурдагдаж байгаа пакеттай шилний резин солих, салхивчны резин солих, салхивч солих гэсэн 3 төрлийн ажил хийлгэх зайлшгүй шаардлагатай эсэхийг шинжээчээр тогтоолгох талаар санал нэгдсэн гэж үзсэн байна. /3хх-ийн 104/

 

13.4 Шүүгчийн 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 5821 дугаар захирамжаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн улсын байцаагч Ц.Алтансүхийг, шүүгчийн 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 16733 дугаар захирамжаар Барилгын төсөвчдийн холбоог тус тус шинжээчээр томилсон ба шинжээч Ц.Алтансүхийн ...инженер Д.Цолмонсүрэнгийн гаргасан Цонхны засварын ажлын тооцоонд тусгасан пакеттай шилний резин солих, салхивчны резин солих, ажлыг солих шаардлагатай... гэсэн дүгнэлтэд үндэслэн Барилгын төсөвчдийн холбоо эдгээр ажлын зах зээлийн үнэлгээг 31,339,300 төгрөгөөр тогтоосон байна. /3хх-ийн 136-138, 173-177/

 

13.5. Шинжээч Ц.Алтансүх шүүгчийн захирамжаар тавигдсан салхивч солих шаардлагатай эсэх гэсэн асуултад салхивч солих ажлыг хэсэгчлэн солих тодруулбал, салхивчны рамыг бэхэлсэн булан төмөр бэхэлгээг тасарч байгааг солих шаардлагатай гэсэн дүгнэлт өгсөн ба Барилгын төсөвчдийн холбоо уг ажлын хэмжээ тодорхойгүй гэж дүгнэн үнэлгээг тогтоогоогүй байна. Шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 5120 дугаар захирамжаар нэмэлт шинжилгээ хийлгэхээр шинжээч Ц.Алтансүхэд салхивчны рамыг бэхэлсэн булан төмөр бэхэлгээг тасарч байгааг солих ажлын хэмжээг тогтоолгохоор даалгасан ба шинжээч ...цонхнуудын бэхэлгээ төмөр нь цонхны стандартад байхгүй тул уг ажлын хэмжээг тогтоох боломжгүй, зах зээлийн үнэлгээг тогтоох боломжгүй... гэж дүгнэсэн атлаа ...салхивч солих ажлыг .... 135,625,788 төгрөгөөр засварлах нь үндэслэлтэй... гэж өөр хоорондоо зөрчилтэй дүгнэлт өгсөн, өөрт нь тавигдаагүй асуултад хариулсан байх тул түүний уг дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй. /5хх-ийн 58/ Түүнчлэн, Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн дүгнэлтэд ...инженер Д.Цолмонсүрэнгийн гаргасан тооцоонд тусгасан салхивч солих ажлыг шаардлагагүй гэж дүгнэсэн байна. /3хх-ийн 27/

 

13.6. Иймд шинжээч нарын тогтоосон пакеттай шилний резин солих, салхивчны резин солих ажлын зах зээлийн үнэлгээг 31,339,300 төгрөгөөр тогтоосныг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзсэн болно.

 

14.НА ХХК нь талуудын хооронд 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 2012/0803 тоот ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг шаардлага гаргасныг хангах үндэслэлгүй.

14.1. Энэхүү магадлалын хянавал хэсгийн 7-д Хасуу цамхаг ХХК-ийнНА ХХК-д төлөх 653,742,000 төгрөгийн өр О ХХК-д шилжсэн гэж үзсэн ба Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт заасны дагуу О ХХК болонНА ХХК-ийн хооронд ажлын хөлсний хэмжээ, түүнд тооцогдох 2 орон сууц, 3 гараашийн талаар тохиролцсон нь хууль зөрчөөгүй, хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байх үндэслэлгүй болно.

14.2. Харин шүүх ...уг гэрээ нь агуулгын хувьд хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхээр байна, ийнхүү хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцоогүй нь уг гэрээний дагуу үүрэг шаардах үндэслэлийг бий болгохгүй... гэх зэргээр өөр хоорондоо зөрчилтэй дүгнэлт хийсэн байгааг залруулан дүгнэж байна. Тодруулбал, 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан 2012/0803 тоот ажил гүйцэтгэх гэрээг хэлбэрийн болон агуулгын хувьд хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

14.3. Иймд анхан шатны шүүх О ХХК-д холбогдох талуудын хооронд 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээг хүчин төгөлдөр бусд хэлцэлд тооцуулах тухайНА ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Хариуцагч энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй болно.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 101/ШШ2023/02390 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.2-т заасныг баримтлан хариуцагчНА ХХК-аас 31,339,300 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 483,219,507 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

4 дэх заалтын ...хэвээр үлдээсүгэй гэснийг ...хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 314,646 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгч О ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,755,745 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гом дол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Н.БАТЗОРИГ