| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0068/Э |
| Дугаар | 116 |
| Огноо | 2019-02-12 |
| Зүйл хэсэг | 11.1.1, |
| Улсын яллагч | Ш.Алтанцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 12 өдөр
Дугаар 116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Алтанцэцэг,
шинжээч эмч Ц.Нандинцэцэг,
хохирогч Ц....,
шүүгдэгч Ц...., түүний өмгөөлөгч З.Ариунжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ... ...д холбогдох эрүүгийн …….. дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Ц.... нь архи ууж согтуурсан үедээ 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” хотхоны хогийн цэгийн орчимд хамт архи ууж байсан Ц....тэй маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ц.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би энэ хэргийг хийсэндээ маш их харамсаж, гэм буруугаа ойлгож байна. Миний ар гэрийн байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү. Би хохирогчид эмчилгээний зардалд 350.000 төгрөг төлсөн гэв.
Хохирогч Ц.... шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ..., ...бид гурав хамт архи уусан ба тухайн үед бүгд согтуу байсан. ... дахин нэг шил архи аваад бид гурав хогийн цэгийн дэргэд ..., ...бид гурав хувааж уусан. Гэтэл ... намайг миний цамцаар хоолой боож заамдаад цементэн шалан дээр толгой мөргүүлэхэд ухаан алдсан байсан. Надад 350.000 төгрөг төлсөн. Гомдолгүй. Би цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэв.
Шинжээч Ц.Нандинцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогчид учирсан гэмтэл эдгэрэх явц нь тухайн хүний нас, биеийн онцлогоос хамааран харилцан адилгүй байдаг. Гэмтлийн зэргийг тогтоохдоо Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Гэмтлийн зэрэг тогтоох журмыг үндэслэсэн ба “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2-т тархи, түүний бүрхүүл хальсны гэмтэл Үүнд: тархины хүнд зэргийн няцрал, ховдлын цус харвалт, тархины эсийн урт сэртэнгийн /аксон/ тархмал гэмтэл, түүнчлэн хатуу хальсны дээрх, доорхи цусан хураа, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт зэргийг тусгасан байдаг. Мөн журмын 3.1.3-т архи, түүний бүрхүүл хальсны гэмтэл Үүнд: тархины хүнд зэргийн няцрал, ховдлын цус харвалт, тархины эсийн урт сэртэнгийн /аксон/ тархмал гэмтэл, түүнчлэн хатуу хальсны дээрх, доорхи цусан хураа, тархины зөөлөн бүрхүүл доорхи цус харвалт гэж заасан байдаг. Иймд зүүн талын дагзны хатуу хальсан дээрх цусан хураа, баруун хэсгийн жижиг цус хуралт, урт сэртэнгийн доорх цусан хураа нь хамаарна. Үүнээс шугаман хугарал, хатуу хальсан доорх цусан хураа нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Хохирогч энэ гэмтлийг авснаас хойш 6 цагийн турш идэвхитэй хөдөлгөөн хийх боломжтой. Бусад гэмтлүүд болох зүүн хоншоорын ард болон урд ханын хугарал нь гэмтлийн зэргийн хүндэвтэр гэмтэлд хамаарна. Үүнээс хойшхи гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Хохирогчид учирсан гэмтэл 2-3 удаагийн үйлчлэлийн улмаас үүсэх боломжтой гэв.
Хавтас хэргээс:
Хохирогч Ц.... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: 2018 оны 06 дугаар сарын 07-ны өглөө 09 цагт ажилдаа ирсэн ба өдөр 12 цагийн үед талбайн үйлчлэгч ..., ...бид гурав “...” хотхоны баруун хойд талд хогийн цэг дээр 500 граммын “Арвай” архи нэг шилийг уусан. Урьд өдөр нь цалин буугаад архи уусан байсан болохоор тэр өдөр их амархан согтсон. Нэг мэдсэн чинь ... миний баруун бугалганаас базаад заамдаад газар хэвтүүлчихсэн цамцны захаар хоолой боогоод баруун хацар шанаа орчим руу нэг удаа гараа атгаж байгаад цохисон. Толгойны зүүн талаар цементэн хавтан 2-3 удаа мөргүүлж байсан. Тэрээр намайг зодохоо болиод ажлаа хийхээр явсан. Би ...д зодуулчихаад хогийн цэгийн хажууд сууж байхад талбайн ахлах ..., ерөнхий менежер Цацрал нар ирж миний зодуулсан байдалтай байгаа зургийг авчихаад, намайг гэртээ харь гэж хэлээд явсан. ...Гэртээ харьсан хойно толгойгоор хатгаж өвдөөд байхаар нь дүү ...тай хамт Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэхэд гавлын яс цуурсан, цус хуралт үүссэн байна гээд гавал тархины тасагт хэвтүүлсэн…гэжээ. /хх-ийн 17-19-р хуудас/,
Гэрч Ц....мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ...ирээд “ах чинь хогийн цэгийн дэргэд зодуулчихлаа” гэхээр нь би “Сүлдэт бамбай” хамгаалалтын албаны 2 хамгаалагчийн хамт очиход ... байхгүй, ах ... хогийн цэгийн дэргэд байсан. Би ахын хувцасыг солиод цусыг нь арилгаад түүний эхнэр ...д “ахыг автобусанд суулгаад гэр рүү нь явуулсан” гэж хэлсэн. Би 18 цагийн үед ах руугаа ярихад тэрээр бие нь өвдөөд байна гэхээр дүүгийнхээ хамт очиж Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн…гэжээ. /хх-ийн 21-р хуудас/
Гэрч Н.... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 16-17 цагийн үед ...над руу яриад “... ах ажлынхаа хүмүүстэй архи уугаад, хамт ажилладаг ...даа зодуулсан байна. ... ахыг автобусанд суулгаад явууллаа, та тосоод аваарай” гэж хэлсэн. ...г ярьснаас хойш 2 цагийн дараа автобусны буудал орох гээд явж байхад ... над руу яриад “Миний толгой өвдөөд толгойгоо даахгүй байна. Чи намайг ирээд авчих, гудамжны үзүүрт хэвтэж байна” гэсэн. Би автобусны буудал руу явж байхад ... гудамжны үзүүрт баруун хацар, шанаа хэсэг нь хавдчихсан мөн нил цус болчихсон хэвтэж байсан. ... “миний толгой өвдөөд хэцүү байна” гээд байсан. ... унтаж байхдаа ёолоод зовиуртай байдалтай байхаар ...руу яриад “ах чинь нэг л биш байна. Гэмтлийн эмнэлэг рүү явъя” гэж хэлсэн. Удалгүй ..., Янжинлхам нар машинтай ирээд бид нар ...г Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд “дагз яс хугарсан” гэсэн онош гарсан. ... Гэмтлийн эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн…гэжээ. /хх-ийн 24-25-р хуудас/,
Гэрч В.... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би “...” хотхоны үйлчилгээний ажилчдыг хариуцан ажилладаг байсан. 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 13 цагийн үед харуулаас “гадна талбайхан чинь хогийн цэг дээр ноцолдоод байна” гэхээр нь хогийн цэг дээр менежер Цацралтай очтол ...гийн зүүн шанаа, хацар, дух хэсэг шалбарсан байдалтай сууж байсан. Би Шадарсүрэн ахаас “Юу болсон бэ, цагдаа, эмнэлэг дуудъя” гэхэд “яахын бэ, ах нь ингээд явчихъя” гэхээр нь дүү ...д нь өгөөд явуулсан…гэжээ. /хх-ийн 27-р хуудас/,
Гэрч Ч....мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2018 оны 06 дугаар сарын 07-ны өглөө 08 цаг өнгөрч байхад ажилдаа ирсэн. Тухайн үед гадна талбайн үйлчлэгч ... нь 500 граммын “Хараа” архи нэг шилийг авч ирсэн. ..., ..., ... бид дөрөв “...” хотхоны баруун хойд талд хогийн цэг дээр уг архийг хувааж уусан. ...Бүгдээрээ ажилдаа гарах гэж байхад ... дэлгүүр рүү явж 330 граммын архи нэг шилийг авч ирээд талыг нь хувааж уусан. ... ...г “шинэковыг доош хийж байх хэрэгтэй” гэж хэлснээ ...гийн шанаа руу гараараа цохисон. Тухайн үед ... ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байж байснаа огцом уурлаад ...г заамдсан. ... ч гэсэн ...г заамдсан. ... ...г заамдаад хойш нь түлхэхэд ... хойшоо савж унаад, ар загзаараа угольник төмөр мөргөсөн. ... нь ...гийн дээр гарч суугаад хоёр хацар руу гараараа хэд хэдэн удаа цохиод нүдээд байхаар нь би тэднийг салгах гээд дийлээгүй. Тэгээд би ...гийн дүү ...г дуудахаар явсан. ...г дагуулаад ирэхэд ...гийн нүүр ам нь танигдахын аргагүй, зүүн нүд, шанаа орчим нь хавдаж хөхрөөд, нүүр хацар ам нь нил цус болчихсон хогийн цэгийн хашаа налаад сууж байсан…гэжээ. /хх-ийн 28-29-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №7337 дугаартай дүгнэлтэнд:
1. Ц....гийн биед зүүн талын дагз ясны шугаман хугарал, хугарлын харалдаа зүүн талын дагзны хэсэгт хатуу хальсан дээрх цусан хураа, баруун талын духны дэлбэнд жижиг цус хуралт, баруун духны дэлбэнгийн хатуу хальсан доорх ялтаслаг цусан хураа, зүүн талын хоншоорын хөндийн ар болон урд ханын хугарал, зүүн нүдний ухархайн дээд, доод ханын хугарал, зүүн зулайн ар доод хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, баруун чихний зөөлөн эдийн няцрал, дух, баруун хөмсөг, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, хүзүү, зүүн бугалганы дотор дунд хэсэг, баруун бугалганы гадна дунд болон дотор доод хэсэг, баруун шууны дотор дээд хэсэг, өвчүүнд цус хуралт, зүүн зулайн хуйх, баруун шанаа, дээд эрүүний баруун хэсэгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 32-33-р хуудас/,
Шүүгдэгч Ц.... мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: Би 2018 оны 06 дугаар сарын 07-ны өглөө 09 цагт ажилдаа ирсэн. ... 0,5 граммын “Хараа” архи аваад “...” хотхоны баруун хойд талд хогийн цэг дотор ..., ..., ... бид нар хувааж уусан. ... 0,33 граммын “Арвай” архи нэг шилийг авчирч өгчихөөд ажилтай гээд явсан. “Арвай” архийг ..., ...хоёр хувааж уусан. Би архиа ууж дуусахаар нь багажаа аваад ажилдаа гаръя гэтэл ..., ...хоёр түрүүлж багажаа авч гараад удаагүй эргээд ирсэн. ... орж ирэнгүүтээ “чамайг ална” гээд намайг цохихоор нь би гараараа хаахад миний зүүн суга руу нэг зүйлээр цохих шиг болсон. Би цочсондоо ... ахыг хажуу тийш хүчтэй түлхсэн чинь төмөр дээр толгойгоороо унасан. ... ах босч ирээд агсам тавиад байхаар нь нэг удаа гараа хагас атгасан байдалтай алгадаж, цамцаар нь хоолойг боосон чинь ухаан алдаж унахаар нь хацар руу 2-3 удаа зөөлөн алгадаж сэрээсэн. Тэгээд сэрэхгүй хурхираад байсан. Тэр үед манай үйлчилгээний ахлагч ..., менежер Цацрал хоёр ирээд ... ахыг өдөр болгон архи уудаг, гэр рүүгээ яв гээд явуулсан. Намайг бас “яв” гэхээр би ... ахыг “гэр рүү чинь хүргэж өгөх үү” гэхэд “өөрөө явчихна, би зүгээр зүгээр” гээд гэр рүүгээ явсан…гэжээ. /хх-ийн 38-39-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Д.Одгэрэлийн мэдүүлэг /хх-ийн 26-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40-р хуудас/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 41-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 42-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 43-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.
Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц....гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.... нь 2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэр “...” хотхоны хогийн цэг дээр хохирогч Ц....г “шинэковыг доош нь хийж байх хэрэгтэй” гэж хэлснээр зодож биед нь “гавал тархины хүнд” гэмтэл учруулсан болох нь:
Хохирогч Ц....гийн “2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр ..., ...бид гурав хамт архи уусан ба тухайн үед бүгд согтуу байсан. ... дахин нэг шил архи аваад бид гурав хогийн цэгийн дэргэд ..., ...бид гурав хувааж уусан. Нэг мэдсэн чинь ... миний баруун бугалганаас базаад заамдаад газар хэвтүүлчихсэн цамцны захаар хоолой боогоод баруун хацар шанаа орчим руу нэг удаа гараа атгаж байгаад цохисон. Толгойны зүүн талаар цементэн хавтан 2-3 удаа мөргүүлэхэд ухаан алдсан байсан. Надад 350.000 төгрөг төлсөн. Гомдолгүй. Би цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ гэх мэдүүлэг,
Гэрч Ц....гийн “...“ах чинь хогийн цэгийн дэргэд зодуулчихлаа” гэхээр нь би “Сүлдэт бамбай” хамгаалалтын албаны 2 хамгаалагчийн хамт очиход ... байхгүй, ах ... хогийн цэгийн дэргэд байсан. Би ахын хувцасыг солиод цусыг нь арилгаад түүний эхнэр ...д “ахыг автобусанд суулгаад гэр рүү нь явуулсан” гэж хэлсэн. Би 18 цагийн үед ах руугаа ярихад тэрээр бие нь өвдөөд байна гэхээр дүүгийнхээ хамт очиж Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн…гэжээ. /хх-ийн 21-р хуудас/
Гэрч Н....гийн “2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 16-17 цагийн үед ...над руу яриад “... ах ажлынхаа хүмүүстэй архи уугаад, хамт ажилладаг ...даа зодуулсан байна. ... ахыг автобусанд суулгаад явууллаа, та тосоод аваарай” гэж хэлсэн. ...г ярьснаас хойш 2 цагийн дараа автобусны буудал орох гээд явж байхад ... над руу яриад “Миний толгой өвдөөд толгойгоо даахгүй байна. Чи намайг ирээд авчих, гудамжны үзүүрт хэвтэж байна” гэсэн. Би автобусны буудал руу явж байхад ... гудамжны үзүүрт баруун хацар, шанаа хэсэг нь хавдчихсан мөн нил цус болчихсон хэвтэж байсан. ... “миний толгой өвдөөд хэцүү байна” гээд байсан. ... унтаж байхдаа ёолоод зовиуртай байдалтай байхаар ...руу яриад “ах чинь нэг л биш байна. Гэмтлийн эмнэлэг рүү явъя” гэж хэлсэн. Удалгүй ..., Янжинлхам нар машинтай ирээд бид нар ...г Гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд “дагз яс хугарсан” гэсэн онош гарсан. ... Гэмтлийн эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн…гэжээ. /хх-ийн 24-25-р хуудас/,
Гэрч В....ийн “2018 оны 06 дугаар сарын 07-ны өдөр 13 цагийн үед харуулаас “гадна талбайхан чинь хогийн цэг дээр ноцолдоод байна” гэхээр нь хогийн цэг дээр менежер Цацралтай очтол ...гийн зүүн шанаа, хацар, дух хэсэг шалбарсан байдалтай сууж байсан. Би Шадарсүрэн ахаас “Юу болсон бэ, цагдаа, эмнэлэг дуудъя” гэхэд “яахын бэ, ах нь ингээд явчихъя” гэхээр нь дүү ...д нь өгөөд явуулсан…гэжээ. /хх-ийн 27-р хуудас/,
Гэрч Ч....ын “... ... ...г “шинэковыг доош хийж байх хэрэгтэй” гэж хэлснээ ...гийн шанаа руу гараараа цохисон. Тухайн үед ... ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байж байснаа огцом уурлаад ...г заамдсан. ... ч гэсэн ...г заамдсан. ... ...г заамдаад хойш нь түлхэхэд ... хойшоо савж унаад, ар загзаараа угольник төмөр мөргөсөн. ... нь ...гийн дээр гарч суугаад хоёр хацар руу гараараа хэд хэдэн удаа цохиод нүдээд байхаар нь би тэднийг салгах гээд дийлээгүй. Тэгээд би ...гийн дүү ...г дуудахаар явсан. ...г дагуулаад ирэхэд ...гийн нүүр ам нь танигдахын аргагүй, зүүн нүд, шанаа орчим нь хавдаж хөхрөөд, нүүр хацар ам нь нил цус болчихсон хогийн цэгийн хашаа налаад сууж байсан…гэжээ. /хх-ийн 28-29-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №7337 дугаартай дүгнэлтэнд:
1. Ц....гийн биед зүүн талын дагз ясны шугаман хугарал, хугарлын харалдаа зүүн талын дагзны хэсэгт хатуу хальсан дээрх цусан хураа, баруун талын духны дэлбэнд жижиг цус хуралт, баруун духны дэлбэнгийн хатуу хальсан доорх ялтаслаг цусан хураа, зүүн талын хоншоорын хөндийн ар болон урд ханын хугарал, зүүн нүдний ухархайн дээд, доод ханын хугарал, зүүн зулайн ар доод хэсгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт, баруун чихний зөөлөн эдийн няцрал, дух, баруун хөмсөг, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа, хүзүү, зүүн бугалганы дотор дунд хэсэг, баруун бугалганы гадна дунд болон дотор доод хэсэг, баруун шууны дотор дээд хэсэг, өвчүүнд цус хуралт, зүүн зулайн хуйх, баруун шанаа, дээд эрүүний баруун хэсэгт зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. /хх-ийн 32-33р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзвэл тухайн гэмт хэрэг гарсан өдөр хохирогч Ц.... нь гэрчээр тогтоогдсон Ч...., шүүгдэгч Ц.... нартай хамт ууж согтуурсан, улмаар согтуурсан байх үедээ хохирогч нь шүүгдэгч Ц....г “шинэковыг доош нь хийж байх хэрэгтэй” гэхчилэн үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсгэсэн ба шүүгдэгч Ц.... нь хохирогч Ц....г төмөр дээр унагааж толгой руу нь удаа дараа цохиж зодсон үйл баримт хангалттай тогтоогджээ.
Иймд улсын яллагчийн шүүгдэгч Ц....г гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргал гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй. Хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл бол архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс болсон бөгөөд хохирогч, шүүгдэгч нарын хэн хэнийнх нь буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн гэсэн санал гаргав.
Шүүгдэгч Ц.... нь хохирогч Ц....г зодож улмаар эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, гэм буруутай байна гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигийн тухай.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Ц....гийн бие махбодид хүнд гэмтэл учирсан байх ба эмчилгээний зардал болон шүүх эмнэлэгт үзүүлсэн, шатахууны зардалд нийт 353.518 төгрөгийн /хх-ийн 11, 15, 31-р хуудас/ баримтыг ирүүлснээс шатахууны 20.000 төгрөгийн баримтыг хасч тооцоход 333.518 төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангаж байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид нийт 350.000 төгрөгийг шүүгдэгч Ц.... нөхөн төлсөн байна. Иймд шүүгдэгч Ц....г хохирогч Ц....д энэ тогтоолоор төлөх төлбөргүй гэж үзнэ.
Хохирогч Ц.... “цаашид гарах эм тарианы зардлаа нэхэмжилнэ” гэж мэдүүлсэн тул хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч Ц....г “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэм буруутай гэж үзсэн тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ц....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах тухай дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Ариунжаргалаас шүүгдэгч Ц.... нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг сайн дураараа нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Хувийн байдлын хувьд эхнэр нь зүрхний өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдсан группд байдаг, өндөр настай эцэг нь хэвтэрт байнга хүний асаргаанд байдаг, хүүхэд нь сонсголгүй хэл ярианы бэрхшээлтэй, энэ гэр бүлд ажил хийж орлого олох боломжтой ганц хүн нь Ц.... юм. Иймээс хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч Ц....д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, баримтаар нотлогдсон хохирлыг төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний эхнэр, хүүхэд нь хөдөлмөрийн чадваргүй, хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа шаардлагатай өндөр настай эцгийн хамт амьдардаг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан хорих ялыг хөнгөрүүлж, ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Ц.... нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт баримт ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. ... ...г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц....г 01 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц....д оногдуулсан 01 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Ц....д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс тоолсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.... хохирогч Ц....д 350.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Ц.... нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Хохирогч Ц.... нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц....д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР