Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 142/2016/00497/И |
Дугаар | 00880 |
Огноо | 2016-06-22 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 22 өдөр
Дугаар 00880
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг батлах тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ариунцэцэг би
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-1-40 тоотод оршин суух Олонхыхон овгийн Бат-Эрдэнийн Доржхандын /ФМ-88101385/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Шанд 1-5 тоотод оршин суух Хөгшүүлэг овгийн Бат-Эрдэнийн Цацралаас /ФМ-86061602/ зээлийн төлбөрт 31,621,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Доржханд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Цацрал нь 2014-10-2-ны өдөр Б.Доржханд надаас 20,000,000 төгрөгийг сарын 4,5 хувийн хүүтэй 6 сарын хугацаатай зээлдэж авахдаа өөрийн төрсөн эхийнхээ хамт зээлийн гэрээ хийж барьцаанд Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-24-14- тоот 2 өрөө орон сууцыг барьцаанд тавьсан.Гэтэл гэрээний үүргээ зөрчин гэрээний хугацаа аль эрт дууссан боловч төлбөр тооцоогоо хийлгүй намайг хохироосоор байна.Үндсэн зээл 20,000,000 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 1,620,000 төгрөг, алданги 10,000,000 төгрөг.Нийт 31,621,000 төгрөг гаргуулан авна.Нийт төлбөрөөс хүүд төлсөн 3,780,000 төгрөгийг хааж тооцсон болно.Иймд Б.Цацралаас 31,621,000 төгрөг гаргуулан Б.Доржханд надад олгуулахаар шийдвэрлэж, төлбөрийг сайн дураар эс төлвөл барьцаа хөрөнгийн үнээс албадан гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү ” гэжээ.
Хариуцагч Б.Цацрал шүүхэд гаргасан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ Доржхандын шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлтэй танилцлаа.Ээж маань Доржханд гэдэг хүнээс мөнгө зээлсэн нь үнэн.Би хамтран зээлдэгчээр орсон нь үнэн болно.Ээж маань 2016-03-19-нд нас барсан.Иймээс энэ зээлийг ямар нэгэн аргаар төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Доржханд нь хариуцагч Б.Цацралд холбогдуулан зээлийн төлбөрт 31,621,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Цацрал нь нэхэмжлэгч Б.Доржхандын нэхэмжлэлийн шаардлага 31,621,000 төгрөгийг маргаангүй хүлээн зөвшөөрсөн болох нь түүний 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой, хариуцагчийн зөвшөөрөл хуульд нийцсэн байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 316,050 төгрөгийг хуульд заасны дагуу тал хувиар бууруулан тооцож Төрийн банкнаас /130000801381 тоот данснаас/ 158,025 төгрөг, хариуцагчаас 158,025 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Доржхандад олгохоор заалаа.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1,74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1.Нэхэмжлэгч Б.Доржхандын 31,621,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Цацрал хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн банкны 130000801681 тоот дансанд 2016 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр төлсөн 316,050 төгрөгийг тал хувиар бууруулан тооцож төрийн сангаас 158,025 төгрөг, хариуцагчаас 158,025 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ