Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 00882

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ариунцэцэг би

 Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг 3-3 тоотод оршин суух Хотгойд овгийн Мэндсайханы Нямдаваагийн /НЬ-82070566/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Жаргалант сум Дулаан-Уул багт оршин суух Лувсандорж овогтой Анхтөрд /ЖН-81070574 / хариуцагдах хүүхийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийн талаар хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Нэхэмжлэгч  М.Нямдаваа  хариуцагч Л.Анхтөрд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн  шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч М.Нямдаваа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Анхтөртэй 2012 онд танилцан гэр бүл болсон.Бидний дундаас 2015 онд хүү А.Мөнх-Од төрсөн.Сүүлийн үед бид хоорондоо таарч тохирохгүй болж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул эцэг Анхтөрөөс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү”  гэжээ.

 

Хариуцагч Л.Анхтөр шүүхэд гаргасан тайлбартаа: “Орхон аймгийн Жаргалант сумын малчин Анхтөр би Нямдаваагийн нэхэмжлэлтэй танилцлаа.Нямдаваатай 2012 онд танилцсан.Хүү Мөнх-Од миний хүүхэд мөн.Би хүүгээ 18 нас хүртэл нь өөрийн нэр дээр данс нээн өгөхийг хүсч байна.Би Нямдаваад өгөхийг хүсэхгүй байна.Хүүхдийн тэтгэмжийг хүүхэддээ өгнө.Анхтөр миний бие дахин ирэх боломжгүй гэжээ.

 

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

ҮНДЭСЛЭХ нь:      

 

Нэхэмжлэгч М.Нямдаваа  хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай шаардлага гаргасан, хариуцагч Л.Анхтөр  нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүй хүлээн зөвшөөрсөн.

Зохигчид 2012 оноос хамтран амьдарч дундаасаа хүү А.Мөнх-Одыг төрүүлсэн ба хүүхэд эцэг Анхтөрөөр овоглодог, зохигчид таарамжгүй байдлаас шалтгаалан тусдаа амьдарч байгаа болох зохигчдын тайлбар, бусад нотлох баримтаар нотлогдсон байна.

2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн хүү А.Мөнх-Од нь эхийн асрамжинд байгаа ба хариуцагч тэтгэлэг төлөхийг зөвшөөрсөн байх тул Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу эцэг Л.Анхтөрөөс тэтгэлэг тогтоон тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй.

Хариуцагч энэ талаар маргаагүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74 дүгээр зүйлийн 74.1,123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь :

 1.Нэхэмжлэгч М.Нямдаваагийн хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хариуцагч Л.Анхтөр хүлээн зөвшөөрсөнийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2-д заасныг баримтлан 2015 оны 03 сарын 16-ны өдөр төрсөн 01 настай хүү А.Мөнх- Одыг 11 нас хүртэл нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар,16 нас хүртэл/ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр эцэг Л.Анхтөрөөс  тэтгэлэг тогтоож тэжээн тэтгүүлсүгэй.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж болох 70,200 төгрөгөөс чөлөөлөгдснийг дурдаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагчаас 26092 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

4. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар гүйцэтгэсүгэй.

5.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 ШҮҮГЧ                                 Д.АРИУНЦЭЦЭГ