Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 00889

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч : Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 4-р хороо, 36а-97 тоотод оршин суух Далхжав овогтой Энхтунгалагийн /ФМ-670061028/нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг 2-28-8 тоотод оршин суух, Тайж овгийн Рагчаагийн Алтанхуягт /ФМ-63060119 / хариуцагдах гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранхүү, харуицагч Р.Алтанхуяг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нар оролцов.

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Энхтунгалаг Р.Алтанхуягт холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Д.Энхтунгалаг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Алтанхуягтай 1985 оноос таилцаж, 1986 онд гэрлэлтээ батлуулсан.Гэвч бид таарамжгүй харьцааны улмаас 2003 оноос эхлэн  тусдаа амьдрах болж улмаар  би Турк улсад ажиллах болсон.Одоо би Турк улсад амьдарч байгаа.Бид 2 гэрлээд бидний дундаас охин Алтанхуягийн Мөнхзаяа нь 1987 онд төрсөн.охин А.Мөнхгэрэл нь 1996 онд тус тус төрсөн.Одоо охидууд маань насанд хүрсэн.Тус тусынхаа мөрийг хөөж Мөнхзаяа маань Турк улсад, охин Мөнхгэрэл маань Улаанбаатар хотод Хүмүүнлэгийн сургуульд сурч байгаа.Одоо Алтанхуяг бид 2 хамт амьдрах боломжгүй болсон.Олон жил ч тус тусдаа амьдарлаа.Иймээс бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранхүү шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг дэмжиж байна.Цаашид хамтран амьдрах боломжгүй.Эд хөрөнгийн талаар маргаангүй гэжээ.

Хариуцагч Р.Алтанхуяг шүүхэд гаргасан хариу тайлбартаа:Миний бие Энхтунгалагийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.Гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.Учир нь бид 2 гэрлээд 2 хүүхэдтэй болж эхний жилүүдэд сайн сайхан амьдарч байсан боловч сүүлдээ хоорондоо таарахаа байж салцгаасан.Ингээд нийт 14 жил тус тусдаа амьдарч байна.Хүүхдүүд маань ч над дээр байж сургуулиа төгсөцгөөсөн.Одоо насанд хүрцгээсэн.Иймээс бид 2 дахин нийлэх ямар ч боломжгүй.Энхтунгалаг бүр Туркт амьдардаг.Монголд ирдэг эсэхийг ч мэдэхгүй.Уулзаагүй удаж байна.Би өөрөө гэрлэлтээ цуцлуулах гэхээр Энхтунгалаг гадаадад байдаг учраас болохгүй байсаар өдийг хүрсэн.Иймээс бидний гэрлэлтийг цуцлахад татгалзах зүйлгүй гэжээ.

Хариуцагч Р.Алтанхуяг шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрнө.Цаашид хамт амьдрах боломжгүй болсон.Эд хөрөнгийн маргаангүй гэв.

Шүүх хэргээс холбогдох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Д.Энхтунгалаг Р.Алтанхуягт холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүй зөвшөөрсөн.

Зохигчид 1985 онд танилцан, 1986 онд гэр бүл болж, 1987 онд охин А.Мөнхзаяа, 1996 онд охин А.Мөнхгэрэл нарыг төрүүлсэн, хүүхдүүд одоо насанд хүрсэн, зохигчид 2002 оноос хойш тусдаа амьдарч байгаа болох нь тэдний тайлбараар нотлогдож байна.

Нэхэмжлэгч цаашид хамт амьдрах боломжгүй гэснийг хариуцагч зөвшөөрсөн байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хариуцагч хариуцан төлөх тул нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд үлдээхээр заасан болно.

Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй.      

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг баримтлан Далхжав овогтой Энхтунгалаг, Рагчаа овгтой Алтанхуяг нарын гэрлэлтийг цуцалсугай.

             2. Зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурьдсугай.

             3.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Орхон аймаг Баян-Өндөр сумын ЗДТГазрын иргэний бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Хуланд даалгасугай.

              4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

             5. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган, Орхон, Хөвсгөл аймаг дахь Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

       

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АРИУНЦЭЦЭГ