Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 142/2016/00818/И |
Дугаар | 00918 |
Огноо | 2016-06-30 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 00918
Зохигчдын эвлэрлийг батлах тухай
Орхон аймгийн Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг 1-1-75 тоотод оршин суух Энх-Амгалан овогтой Ундармаагийн /ФБ-91081329/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянбулаг баг Зээл 2-55тоотод оршин суух Батбаяр овогтой Энх-Өлзийд /ФМ-89010377/ хариуцагдах хүүхдийн асрамж,тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Ундармаа, хариуцагч Б.Энх-Өлзий , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.Ундармаа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Э.Ундармаа нь Энх-Өлзийтэй 2011 онд танилцсан.2012 онд гэр бүл болж амьдарсан.Бидний дундаас 2013 онд 1 хүү төрсөн.Сүүлийн үед хоорондоо таарч тохирохоо больсон учраас 2016 онд салсан.Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй.Энх-Өлзий нь эхнэртэй болсон тул хүүхдээ өөрийн асрамжид авч үлдэн, хүүхэддээ тэтгэлэг гаргуулахыг хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Цаашид хуурахгүй гэж амлавал хүүхдээ бодоод эвлэрч болно гэв.
Хариуцагч Б.Энх-Өлзий нь шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Б.Энх-Өлзий нь эхнэр Э.Ундармаагийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.Учир нь миний бие эхнэр хүүхэддээ дургуйлхэж татгалзсан зүйл байхгүй.Цаашид үр хүүхдийнхээ төлөө, амь амьдралынхаа төлөө амьдрах чин хүсэлтэй байгаа.Эхнэр Ундармаа танай байгууллагад нэхэмжлэл гаргасан учир нь бид 2-ын хоорондын маргаан үл ойлголцлын улмаас худал үгээр үг хийж, үнэн мөнийг олоогүй учраас ийм асуудал гарсан байна.Э.Ундармаагийн гаргасан нэхэмжлэх дээр намайг өөр хүнтэй амьдарч байгаа гэж бичжээ.Энэ нь огт ор үндэсгүй юм.Учир нь миний бие ээж дүүгийн хамтаар амьдарч байна.Цаашид эхнэртэйгээ учраа олон хамт амьдрах хүсэлтэй байна.Иймд хүсэлтийг минь хүлээн авна уу” гэжээ.
Хариуцагч нь шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Эхнэрээсээ уучлалт гуйж байна.Ярилцаж ойлголцоод хамт амьдрах хүсэлтэй.Дахиж алдаа гаргахгүй гэжээ.
Зохигчид эвлэрлийн гэрээндээ: Миний бие Э.Ундармаа нь 5 сарын 13-нд нэхэмжлэл гаргасан.Б.Энх-Өлзийгөөс хүүхдийн тэтгэмж тогтоогох тухай хүсэлт гаргасан болно.Үүнд 6-30-ны өдрийн шүүх хуралдаанаар Б.Энх-Өлзий уучлал гуйн хамт амьдрах хүсэлгүй байгаагаа хэлсэн.Иймд цаашид бид 2 эвлэрэн хамт амьдрах хүсэлтэй байх тул эвлэрлийг минь баталгаажуулж өгнө үү” гэжээ
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.Ундармаа нь хариуцагч Б.Энх-Өлзийд холбогдуулан хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй,хуульд харшлаагүй,зохигчдын эрх ашигт нийцсэн байх тул шүүх, зохигчдын эвлэлрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож хялбаршуулсан журам хэрэглэх боломжтой байна.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1,123.2-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Э.Ундармаа нь улсын тэмдэгтийн хураамж болох 70,200 төгрөгөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч Б.Энх-Өлзийгөөс 35,100 төгрөг гаргуулан төрийн санд олгосугай.
3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид шүүгчийн захирамжид давж заалдах,хяналтын гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ