Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 00919

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

Нэхэмжлэгч : Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж баг Зүүн дэнж 5-5 тоотод оршин суух Энхбаярын Энхзаяагийн /ФА-95012700 /нэхэмжлэлтэй

Хариуцагч: Дорнод аймаг Хэрлэн сум 3-р баг 4-6 тоотод оршин суух,Олон улсын эдийн засаг бизнесийн дээд сургуулийн банк санхүүгийн 4-р курсын оюутан Мэргэд овгийн Энхээгийн Золжаргалд /ЖЯ-95100136 / хариуцагдах хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Энхзаяа, хариуцагч Э.Золжаргал шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нар оролцов.

                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Энхзаяа хариуцагч Э.Золжаргалд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгож тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Э.Энхзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Золжаргалтай 2013 онд танилцаад 2015 онд охин Гүнж төрсөн. Сүүлийн 8 сар бид хамт амьдраагүй цаашид ч хамтран амьдрах боломжгүй болсон тул хүүхдийн тэтгэлэгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Э.Энхзаяа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлээ дэмжинэ.Сүүлийн 8 сар хамт амьдраагүй,цаашид хамт байх боломжгүй тул хүүхдийн тэтгэлэг тогтоолгоно гэжээ.

Хариуцагч Э.Золжаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Э.Золжаргал нь Энхзаяатай 2013 онд танилцаад 2015 онд хүүхэдтэй болсон.Сүүлийн 8 сар хамт амьдраагүй.Охин Гүнжийг өөрийн хүүхэд мөн гэж хүлээн зөвшөөрч байна.Э.Энхзаяа нь хүүхдийн тэтгэмж тогтоолгох нэхэмжлэл гаргасан.Миний бие одоогоор Олон улсын эдийн засаг бизнесийн дээд сургуульд сурдаг, оюутан.Эцэг эх тодорхой ажилгүй, тэтгэвэрт гараагүй манай гэр бүлд ажилтай хүн одоохондоо байхгүй учир хүүхдийн тэтгэмж тогтоолгох болможгүй гэжээ.

Хариуцагч Э.Золжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүүхэддээ тэтгэлэг тогтоохыг зөвшөөрнө.Гэхдээ би одоо оюутан ямар нэг орлого байхгүй тул одоохондоо төлж чадахгүй гэжээ.

Шүүх хэргээс холбогдох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Э.Энхзаяа нь Э.Золжаргалд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй.

Зохигчид 2013 онд танилцан, 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдөр охин З.Гүнжийг төрүүлсэн, хүүхэд одоо эхийн асрамжинд эрүүл энх өсөж байгаа болох нь зохигчдын тайлбар, №6101000504 дугаартай хүүхдийн төрсөний гэрчилгээний хуулбар, Орхон аймаг Баян-Өндөр сум Дэнж багийн засаг даргын тодорхойлолт зэргээр нотлогдож байна.

         Зохигчид 2015 оноос тусдаа амьдарч байгаа гэх тул хариуцагч хүүхдийн асрамжийн асуудлаар маргаагүйг үндэслэн 2015-03-23-ны өдөр төрсөн охин З.Гүнжийг эхийн асрамжинд үлдээж, Э.Золжаргалаас хуулийн дагуу тэтгэлэг тогтоож тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

         Хариуцагчийн  орлогогүй төлөх чадваргүй гэсэн тайлбар нь Гэр бүлийн тухай хуульд заасан эцэг эх хүүхдээ тэжээн тэтгэх үүргээс чөлөөлөх үндэслэл болхогүй.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хариуцагч хариуцан төлөх тул нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд үлдээж хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заасан болно.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

 

        

            1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2015 оны 03 сарын 23-ны өдөр төрсөн охин З.Гүнжийг эх Э.Энхзаяагийн асрамжинд үлдээсүгэй.

         

          2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1,40.1.2-д зааснаар хүү 2016-03-23-ны өдөр төрсөн охин З.Гүнжийг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 %иар,16 нас хүртэл/ суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны баталгаажих доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Э.Золжаргалаас тэтгэлэг тогтоон тэжээн тэтгүүлсүгэй.

          

        3. Монгол Улсын Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнга уулзах эрхтэйг, Гэр бүлийн тухай хуулийн 26, 38 дугаар зүйлд зааснаар эцэг эх нь хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, тэжээн тэтгэх талаар адил тэгш эрх, үүрэгтэйг заасугай.         

           

          5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд Төрийн банкны Орхон салбарт /130000801681 тоот дансанд/ 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Э.Золжаргалаас 70,200 /далан мянга хояр зуу/төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай

 

         6. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг зохигчид, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.АРИУНЦЭЦЭГ