Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 142/2016/00716/И |
Дугаар | 00921 |
Огноо | 2016-06-23 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 00921
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
биелүүлснийг батлах тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ариунцэцэг би,
Нэхэмжлэгч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд баг 47-2а тоотод оршин суух Загдсүрэн овогтой Сүхбаатарын /ОЕ-86020217 / нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 18а-2 тоотод оршин суух Төрөө овогтой Болормаад хариуцагдах үл хөдлөх хөрөнгийн бичиг баримт гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Сүхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Т.Болормаатай 2012 оны 4 сард хашаа байшингийн наймаа хийсэн. Тухайн үед бид 2 хашаа байшин авах санаатай байсан юм.Бид 2-г хашаа байшинг 8 саяд ав гэсэн.Бичиг баримт нь банкинд байгаа, 2 найздаа 2012 оны 11 сард авч өгнө.Найздаа та 2 л тус бол гэж гуйж авсан.Болормаа нь эхнэр Хишигзаяатай найзууд, бид 2 их л хууртагдсан.
Манайх бага насны 3 хүүхэдтэй, тогтсон хаяггүй олон жил боллоо.Би ажилгүй, эхнэр нялх хүүхэдтэй, биднийг бичиг баримтаа авъя гэхээр утсаа ч авахаа больсон.1 удаа холбогдохоор 2 сая төгрөг өгч байж ав гэсэн.Тухайн үед 8 сая төгрөгөөр Болормааг л өрөвдөж авсан.Байшинд ах дүү нар 4 сая төгрөгийн засвар хийж өгсөн....Иймд хашаа байшингийн гэрчилгээг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч З.Сүхбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Сүхбаатар би Болормаагаас хашаа байшингийн бичиг баримт гаргуулах нэхэмжлэл гаргасан.Бичиг баримтаа авсан тул одоо өргөдлөө буцаан авах хүсэлтэй байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Сүхбаатар нь хариуцагч Т.Болормаагаас үл хөдлөх хөрөнгийн бичиг баримт гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Иргэний хэрэг үүсгэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Болормаа нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь нэхэмжлэгчийн өөрийн тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч З.Сүхбаатарын гаргасан үл хөдлөх хөрөнгийн бичиг баримт гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Болормаа биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Т.Болормаагийн улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Төрийн банкны Орхон салбарт /130000801681 тоот дансанд/ төлсөн 70,200 төгрөгнөөс 35,100 төгрөгийг буцаан гаргуулж,хариуцагчаас 35,100 төгрөг гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэ захирамжинд зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ