Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 134/ШШ2016/00087

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Говьсүмбэр аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Наранчимэг би 

Э-ийн гаргасан А.Н-д холбогдох орон сууц хөлслөх гэрээний төлбөр 55 000 төгрөг, СӨХ-ийн төлбөр 25 000 төгрөг, ус дулааны 33 625 төгрөг, тогны 8 344 төлбөр, нийт 121 969 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

             Нэхэмжлэгч С.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015 оны 11 дүгээр сарын 24-нд А.Н ярилцаж тохиролцсоны үндсэн дээр 2 өрөө байрныхаа нэг өрөөг  нь Халуун тогооны тогооч Мандах гэдэг хятад иргэнд байраа хөлсөлсөн. Байрны мөнгийг А.Н өөрөө төлнө асуудал байхгүй гэсээр 1 сарын төлбөрийг 150 000 төгрөгөөр ярьсан боловч 1 өрөөний халаалтын мөнгийг хасуулж, 145 000 төгрөгөөр 3 сарын төлбөрийг 435 000 төгрөгөөр тооцсон. 2016 оны 02 дугаар сарын 23-нд гэрээний хугацаа дууссан боловч төлбөр мөнгөө төлөөгүй учраас байрнаас гар гэсэн боловч тогооч нь байр дулаан би гармааргүй байна гэсээр 04 дүгээр сарын 02-ны өдөр гарсан. 3 дугаар сарын 30-нд 1 сарын төлбөр гэж 145 000 төгрөг авснаас өөр төлбөр  төлөөгүй. Иймд орон сууц хөлсөлсөний төлбөр 55 000 төгрөг, СӨХ-ийн төлбөр 25 000 төгрөг, ус дулааны 33 625 төгрөг, тогны 8 344 төлбөр, нийт 121 969 төгрөгийг гаргуулж өгнө үү  гэжээ.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч С.Э шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч А.Ннь нэхэмжлэлийн шаардлага болох 121 969 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул өөрийн хүсэлтээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч С.Э нь А.Н-т холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний төлбөр 55 000 төгрөг, СӨХ-ийн төлбөр 25 000 төгрөг, ус дулааны 33 625 төгрөг, тогны 8 344 төлбөр, нийт 121 969 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбарыг ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4 550 төгрөгийн тавин хувь болох 2275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч А.Н-ээс улсын тэмдэгтийн хураамжинд 2 275 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч С.Э-д олгох нь зүйтэй байна.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

        1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч А.Нг нь нэхэмжлэгч С.Э-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох орон сууц хөлслөх гэрээний төлбөр 55 000 төгрөг, СӨХ-ийн төлбөр 25 000 төгрөг, ус дулааны 33 625 төгрөг, тогны 8 344 төлбөр, нийт 121 969 төгрөгийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураараа биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлээсээ татгалзсан болохыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

           2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 4 550 төгрөгийн тавин хувь болох 2 275 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос буцаан гаргуулж, мөн хариуцагч А.Н-ээс улсын тэмдэгтийн хураамжинд 2 275 төгрөгийг гаргуулж тус тус нэхэмжлэгч С.Э-д олгосугай.

 

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Б.НАРАНЧИМЭГ