Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 142/2016/00930/И |
Дугаар | 00923 |
Огноо | 2016-06-30 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 00923
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг батлах тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ариунцэцэг би
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Ухаа сэрвэн” ХХК-ний байр “Ухаа сэрвэн” ББСБ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-16-60 тоотод оршин суух Боржигон овгийн Төмөрбаатарын Эрдэнэчимэгт /ФМ-85012102 / хариуцагдах ашиглалтын зардал 851,920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ухаа сэрвэн” ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Бат-Очир овогтой Хишигжаргал миний бие нь “Ухаа Сэрвэн" ББСБ-ын захирал ажилтай бөгөөд 2012 онд "Хүрэнбулаг" ХХК-ын 2 давхарт байрлах өөрийн өмчлөлийн 86м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн ббм.кв-ыг худалдаж 20мкв талбай бүхий 1 өрөө үл хөдлөх хөрөнгийн ашиглалтын зардлыг өөрийн компани болох "Ухаа Сэрвэн" ББСБ-ын ашиглалтын зардалтай хамт Хүрэнбулаг ХХК-д төлж байсан. /Ухаа сэрвэн ББСБ-ын талбай 52мкв болно. /2014 оны 01-р сард 3-16-60 тоот хаягт оршин суудаг Төмөрбаатар овогтой Эрдэнэчимэгт уг 20мкв талбай бүхий 1 өрөө үл хөдлөх хөрөнгөө худалдсан. Уг 20м2 талбайг худалдсанаас хойш ашиглалтын зардлыг хасуулалгүй өөрийн компани болох “Ухаа Сэрвэн" ББСБ-ын ашиглалтын зардалтай цуг / нийт 72м2/ ''Хүрэнбулаг'’ ХХК-д төлж байснаа 2016 оны 01 сард мэдсэн. Эрдэнэчимэгийг худалдан авсан өөрийн өмчлөлийн 20м2 талбайн холбогдох бүх зардал үйл ажиллагаагаа хариуцан ажиллаж байгаа гэж бодож. мэдэлгүй өмнөөс нь ашиглалтын зардлыг нь өөрийн компаниасаа төлж хохирсноо сүүлд мэдээд учирыг нь гаргаж удаа дараа ээжтэй нь уулзаж учирлаж хэлсэн. Энэ хугацаанд би 20м2 талбайн зардлыг Эрдэнчимэгийн өмнөөс төлж байсан бөгөөд Эрдэнэчимэгийн ээж болох Чанцалаар дамжуулж удаа дараа хэлсэн боловч удахгүй төлөх байхаа гэж явсаар өдий хүрсэн. Эрдэнэчимэг нялх хүүхэдтэй гээд ажил дээрээ бараг ирдэггүй тул утсаар ярьж хэлсэн боловч төлөхгүй гэж уурлаж байсан. Иймд би шүүхэд хандахаас өөр аргагүй болсон тул 20мкв талбай бүхий 1 өрөө үл хөдлөх хөрөнгийн өмчлөх биш болсон хугацаанаас хойш миний төлсөн /2014 оны 01 сарын 20- оос 2015 оны 12-р сарын 31 хүртэлх/ нийт 23 сарын 20м.кв талбайн ашиглалтын зардал болох 851.920 / Найман зуун тавин нэгэн мянга есөн зуун хорин / төгрөгийг Эрдэнэчимэгээс гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Т.Эрдэнэчимэг шүүхэд гаргасан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Т.Эрдэнэчимэг нь Уухаа сэрвэн” ББСБ-с гаргасан ашиглалтын зардал болох 851,920 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна.Миний бие одоогоор хүүхдээ асарч байгаа тул тухайн үнийн дүнг жилийн дотор төлж барагдуулна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ухаа сэрвэн” ББСБ нь хариуцагч Т.Эрдэнэчимэгт холбогдуулан ашиглалтын зардалд 851,920 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Эрдэнэчимэг нь нэхэмжлэгч “Ухаа сэрвэн” ББСБ-ийн нэхэмжлэлийн шаардлага 851,920 төгрөгийг маргаангүй хүлээн зөвшөөрсөн болох нь түүний 2016 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой, хариуцагчийн зөвшөөрөл хуульд нийцсэн байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24,996 төгрөгийг хуульд заасны дагуу тал хувиар бууруулан тооцож Төрийн банкнаас /130000801381 тоот данснаас/ 12,498 төгрөг, хариуцагчаас 12,498 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Ухаа сэрвэн” ББСБ-д олгохоор заалаа.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1,74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1.Нэхэмжлэгч “Ухаа сэрвэн” ББСБ-ийн 851,920 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Т.Эрдэнэчимэг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн банкны 130000801681 тоот дансанд 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төлсөн 24,996 төгрөгийг тал хувиар бууруулан тооцож төрийн сангаас 12,498 төгрөг, хариуцагчаас 12,498 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ