Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 00932

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

     зөвшөөрснийг батлах тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Д.Ариунцэцэг би

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг 5-23-17 тоотод оршин суух Алтангэрэл овогтой Сэрээтэрдагвын /ОА-44100513/ нэхэмжлэлтэй,                        

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил баг Булаг 5-29 тоотод оршин суух Огсог овгийн Бат-Очирын Сайнжаргалд /ОО-68073072/ хариуцагдах 2,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Сэрээтэрдагва шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Сайнжаргал надаас 3,500,000 төгрөгийг түр хугацаагаар зээлж аваад цувуулж өгсөөр байгаад одоо 2,800,000 төгрөг үлдсэн юм.Үүнийгээ сар бүр 50,000 төгрөгөөр өгч байна гэж эхнэрийн хамт бичиг хийж өгөөд 2015-06 сараас өнөөдрийг хүртэл зугатаад, нэхэхээр таньд нутгаас үхрийн мах авчирч өгнө гэж хэлсээр байгаад сүүлдээ утасаа авахгүй, гэрт нь очихоор хүн байхгүй байх юм.Иймд надад 2,800,000 төгрөгийг Б.Сайнжаргалаас олгож өгнө үү”гэжээ.

Хариуцагч Б.Сайнжаргал нь шүүхэд гаргасан тайлбартаа:  Иргэн Б.Сайнжаргал би А.Сэрээтэрдагваас анх    3,500,000 төгрөг авсан.Боломжоороо цувуулж өгсөөр байгаад 1,000,000 төгрөг өгсөн.Сүүлдээ эхнэр өвчтэй ажлаас гараад, дараа нь ээжийн бие муудаж яваад би ажилгүй болr өгч чадахгүй болсон.Би 6 сард ажилд орохоор ярьсан байгаа.Үлдэгдэл 2,500,000 төгрөгийг 7 сарын 20-ноос эхлэн сар бүр 40,000 төгрөгөөр өгч хохирлыг барагдуулна” гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Сэрээтэрдагва  хариуцагч Б.Сайнжаргалд холбогдуулан 2,800,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Сайнжаргал нь нэхэмжлэлийн шаардлага болох 2,800,000 төгрөгийг маргаангүй хүлээн зөвшөөрсөн болох нь түүний 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 

            Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1,74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь :

 1.Нэхэмжлэгч А.Сэрээтэрдагвын 2,800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Сайнжаргал  хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

 2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн  банкны 130000801681 тоот дансанд 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр төлсөн 59,750 төгрөгийг тал хувиар бууруулан тооцож төрийн сангаас 29,875 төгрөг, хариуцагч Б.Сайнжаргалаас 29,875 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй  бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Д.АРИУНЦЭЦЭГ