Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 00933

 

 

 

 

 

 

 

   

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

     зөвшөөрснийг батлах тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Д.Ариунцэцэг би

Нэхэмжлэгч:  Орхон аймгийн Татварын хэлтсийн нэхэмжлэлтэй,                        

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Рашаант баг Уртын гол 23-05 тоотод оршин суух “Элит чансаа” ХХК-ний захирал С.Баярбатад хариуцагдах 21,538,906.7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05  дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ““Элитчансаа” ХХК нь Орхон аймгийн татварын хэлтэст 2011 онд машин механизм, төмөр өнгөлөх, боловсруулах үйл ажиллагаа эрхлэхээр 4384857 тоот регистрийн дугаартайгаар бүртгэгдэж үйл ажиллагаа явуулж ирсэн. “Элитчансаа” ХХК нь Хувь хүний орлогын албан татварын тайлангаар /Маягт ТТ-11/ 2013 онд 4 дүгээр улиралд 390000 төгрөгийн татвар ногдуулаад төлөөгүй, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар /Маягт ТТ-03/ 2013 оны 3 дугаар сард 497800 төгрөгийн татвар ногдуулаад төлөөгүй, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар /Маягт ТТ-03/ 2013 оны 12 дугаар сард 2000000 төгрөгийн татвар ногдуулаад татвар төлөөгүй, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар /Маягт ТТ- 03/ 2014 оны 01 дүгээр сард 10000000 төгрөгийн татвар, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар /Маягт ТТ-03/ 2014 оны 02 дугаар сард 3120015,8 төгрөгийн татвар ногдуулаад татвар төлөөгүй, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар /Маягт ТТ-03/ 2014 оны 7 дугаар сард 100909,1 төгрөгийн татварын буцаан авалтаар хасагдсан, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар /Маягт ТТ-03/ 2014 оны 10 дугаар сард 780400 төгрөгийн татвар буцаан авалтаар хасагдсан, Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар /Маягт ТТ-03/ 2014 оны 12 дугаар сард 7290000 төгрөгийн татвар ногдуулаад төлөөгүй, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар /Маягт ТТ-02/ 2014 оны 4 дүгээр улиралд 10200 төгрөгийн татварыг хугацаанд нь төлж барагдуулаагүй байна. Татварын ерөхийн хуулийн 43.5 дахь хэсэгт Тайлан тушаах, төлөх хугацааг тухайн төрлийн татварын хуулиар тогтоох ба татвар төлөх, тайлагнах эцсийн хугацаа адил байх тухай хуульчилсан байдаг. Өөрөөр хэлбэл татвар төлөгч “Элитчансаа” ХХК нь 2013, 2014 онд ногдуулсан татвараа тухайн хуулийн хугацаандаа төлсөн байх үүрэгтэй боловч хуулийн дагуу өр төлбөрөө төлж барагдуулаагүй ба Татварын ерөнхий хуулийн 61.2 дахь хэсэгт заасны дагуу хугацаанд төлөөгүй татварын өрийг татварын алба хураан барагдуулах тухай хуульд заасны дагуу мөн хуулийн 33, 62 дугаар зүйлүүдэд заасан шаардлагатай өр барагдуулах ажиллагааг гүйцэтгэсэн байна. Татвар төлөгчийн зүгээс үүссэн өр төлбөрөө төлж барагдуулах тухайгаа мэдэгдэж байсан боловч одоо болтол төлж барагдуулаагүй байна. Иймд Татварын ерөнхий хуулийн 70 дугаар зүйлийг үндэслэн “Элит чнсаа” ХХК захирал С.Баярбатаас 22 426 706 төгрөгийн татварын өрөөс 887 800 төгрөгийн дутууг нэмэгдсэн өртгийн албан татварын өрийг гаргуулан төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Хүлээн авч хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч  “Элит чансаа ХХЗ-ний захирал С.Баярбат шүүхэд гаргасан тайлбартаа : “Сүхээ овогтой Баярбат би Орхон аймгийн Тавтарын албанаас ирүүлсэн мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч байна.Би энэ мөнгийг татварын албаны өгсөн тодорхой хугацаанд бүрэн барагдуулна гэжээ

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс  хариуцагч “Элит чансаа” ХХК-ний захирал С.Баярбатад холбогдуулан 21,538,906.7 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Элит чансаа ” ХХК-ний захирал С.Баярбат нэхэмжлэлийн шаардлага болох 21,538,906.7 төгрөгний шаардлагыг маргаангүй хүлээн зөвшөөрсөн болох нь түүний 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. 

            Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1,74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь :

 1.Нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэсийн 21,538,906.7 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “Элит чансаа” ХХК-ний захирал С.Баярбат хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

2. Нэхэмжлэгч Орхон аймгийн Татварын хэлтэс нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж хариуцагч “Элит чансаа” ХХК-ний захирал С.Баярбатаас 135,042 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй  бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                                  Д.АРИУНЦЭЦЭГ