Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 00954

 

 

 

 

 

 

 

   

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг батлах тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Д.Ариунцэцэг би

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 8-р хороо Амарын гудамж 221-204 тоот “Макадам” ХХК-ний нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Баянцагаан багт байрлах “Стройинвест” ХХК-д холбогдох өмчлөх эрх шилжүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Макадам ” ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Стройинвест ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн ээлжит хурлын 2014-06-06-ны өдрийн шийдвэр, түүнчлэн төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2014-10-27-ны өдрийн 5 тоот тогтоолын 1-ийн” а” заалтыг үндэслэн Ү-2101013164 улсын бүртгэл бүхий 70 хувийн гүйцэтгэлтэй  Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот баг 6-р хорооолол 17-р байрны А блок 12 давхар  орон сууцны дуусаагүй барилгыг Макадам ХХК-д өмчлөх эрхийг шилжүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлэх тухай шүүгчийн захирамж гаргаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч “Макадам” ХХК-ний захирал Г.Зориглон шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлээсээ татгалзсан.Энэ тухай албан бичгээ хүргүүлэх болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Макадам” ХХК нь “Строй Инвест” ХХК-д холбогдуулан Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот баг 6-р хорооолол 17-р байрны А блок 12 давхар  орон сууцны дуусаагүй барилгыг Макадам ХХК-д өмчлөх эрхийг шилжүүлэн, улсын бүртгэлд бүртгүүлэх тухай шүүгчийн захирамж гаргаж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч “Макадам” ХХК-ний захирал Г.Зориглонгийн нэхэмжлэлээр шүүх иргэний хэрэг үүсгэж хариуцагчийг дуудах ажиллагаа хийсэн.Хариуцагчийг төлөөлж нэхэмжлэгч Г.Зориглон шүүхэд ирсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохоо мэдэгдсэн тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

           Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82,950 төгрөгийг хуульд заасны дагуу хуваарилсан болно.

             Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1,74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь :

 1.Нэхэмжлэгч “Макадам” ХХК-ний, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Согоот баг 6-р хорооолол 17-р байрны А блок 12 давхар  орон сууцны дуусаагүй барилгыг Макадам ХХК-д өмчлөх эрх шилжүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

   2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн  банкны 130000801681 тоот дансанд 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 70,00 төгрөгний тал хувь буюу 35,100  төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч “Макадам” ХХК-д олгосугай.

   3.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Д.АРИУНЦЭЦЭГ