Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 142/2016/00796/И |
Дугаар | 00955 |
Огноо | 2016-07-05 |
Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 00955
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг батлах тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ариунцэцэг би
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг Үйлчилгээний төв 2-р давхарт байхлар “Вишнфанд” ББСБ-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Уртын гол баг 11-9а тоотод оршин суух Өөлд овгийн Норпилийн Цогзолмаад /ВТ-77062707 / хариуцагдах зээлийн төлбөрт 2,482,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Вишнфанд” ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Н.Цогзолмаа нь 2015-01-22-ны өдөр “Вишнфанд” ББСБ-аас 10309587 тоот зээлийн гэрээ байгуулан 2,500,000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 18 сарын хугацаатай сарын 3,2 хувийн хүүтэй зээлж авсан.Зээлийн графикт заасны дагуу зээлийн үндсэн төлбөр болон хүүг хэсэгчлэн төлөх байсан боловч сар бүр байнга хоцроодог бөгөөд 2015-07-29-ний өдрөөс хойш зээлийн төлбөр хийгээгүй, 2016-05-10-ны өдрийн байдлаар нийт 2,482,400 төгрөгийн төлбөртэй байна.Иймд иргэн Н.Цогзолмаагаас 2,482,400 төгрөгийг гаргуулж өгнө үү.Улсын тэмдэгтийн хурааамж 54,668.4 төгрөгийг төлсөн.” гэжээ.
Хариуцагч Н.Цогзолмаа шүүхэд гаргасан шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Норпил овогтой Цогзолмаа нь Вишнфанд ББСБ-аас 2,500,000 төгрөгний зээл авсан нь үнэн.Имйд энэхүү зээлийг сар бүрийн цалингаасаа 200,000 төгрөгийг төлж төлбөрийг барагдуулна.Миний бие Н.Цогзолмаа нь “Төгс зам” ХХК-д тогооч хийдэг.Сарын цалин 500,000 төгрөгийн цалинтай.Иймд энэхүү зээлйиг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Вишнфанд” ББСБ нь хариуцагч Н.Цогзолмаад холбогдуулан зээлийн төлбөрт 2,482,400 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Н.Цогзолмаа нь нэхэмжлэгч “Вишнфанд” ББСБ-ийн нэхэмжлэлийн шаардлага 2,482,400 төгрөгийг маргаангүй хүлээн зөвшөөрсөн болох нь түүний 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой, хариуцагчийн зөвшөөрөл хуульд нийцсэн байна.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54,668.40 төгрөгийг хуульд заасны дагуу тал хувиар бууруулан тооцож Төрийн банкнаас /130000801381 тоот данснаас/ 27,334.2 төгрөг, хариуцагчаас 27,334.2 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Вишнфанд” ББСБ-д олгохоор заалаа.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1,74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1.Нэхэмжлэгч “Вишнфанд” ББСБ-ийн 2,482,400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н.Цогзолмаа хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн банкны 130000801681 тоот дансанд 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн 30,000 төгрөг, 2016 оны 05 дугаа сарын 10-ны өдөр төлсөн 24,668.40 төгрөг,нийт 54,668.40 төгрөгийг тал хувиар бууруулан тооцож төрийн сангаас 27,334.2 төгрөг, хариуцагчаас 27,334.2 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ