| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 105/2019/0294/Э |
| Дугаар | 299 |
| Огноо | 2019-02-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Ариунаа, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 299
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Ундармаа,
улсын яллагч А.Ариунаа,
шүүгдэгч С.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Ариунаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Г холбогдох эрүүгийн 1806 10044 0212 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, гэх С.Г , /РД:ЙГ/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч С.Г нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Б гэрийн униар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, тодорхой ярьсан. Гэм буруугаа хүлээж байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.
Шүүгдэгч С.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 21-ний шөнө найз Нямдаваатай хамт архи ууж байгаад зүс таних Д эгчийн гэрт орсон. Тэдний гэрт байсан танихгүй хүмүүстэй хамт ууж байгаад архи дуустал тэд нар Нямдаваа бид хоёрыг гэрээсээ хөөгөөд гаргасан. Гэрээс гараад явж байтал Нямдаваа тэр айлд өмсөж явсан малгайгаа орхисон байна гэхээр нь буцаж очоод малгайг нь авах гэтэл Д хаалгаа тайлж өгөөгүй. Гэрийн гадна байхдаа маргалдаж байгаад хаалгаа тайлахгүй болохоор нь хаалгыг нь хүчээр татаад гэрт нь ороход манайх малгайг чинь аваагүй манайх хулгайч биш гээд хоорондоо маргалдсан. Тэгтэл Д гартаа заазуур барьчихсан байхаар нь заазуур барьж болохгүй шүү гэж хэлээд гэрээс гарах гэтэл хэнийг нь мэдэхгүй нэг хүн намайг гэрийн униар цохисон. Тухайн үед гэрт харанхуй тэдний гэр тоггүй байсан. Тэгэхээр нь намайг цохисон унийг нь булааж аваад гэрээс гарсны дараа гэрийн хугархай унийг нь гэр рүү нь буцаагаад шидчихсэн. Түүнийг санаатай гэмтээнэ гэж бодоогүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 38-43 дугаар хуудас/,
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр найз Д гийн гэрт 17 цагийн орчимд ганцаараа очсон. Д гийн нэг найз нь гэрт ирж бид гурав архи хувааж уугаад сууж байтал нэг хүн хаалга нүдэхээр нь тайлж өгөөгүй байтал тэр хүн хаалга чанга нүдээд тотгоны 2 унь унахаар нь хаалгаа тайлж өгсөн. Үл таних согтуу хүнийг бид гэрээс түлхээд гаргасан. Хаалгаа түгжтэл дахин хаалга нүдээд хаалганы түгжээ мулт татахаар нь Д бид хоёр хаалгаа түгжих гээд зогсож байтал гэрийн хатавчаар унь орж ирээд миний зүүн нүд рүү хүчтэй хатгасан. Зүүн нүдний дээд, доод зовхи униар хатгуулсанаас болоод зүсэгдсэн. Миний энэ гэмтлийг үл таних согтуу залуу гэрийн гаднаас униар хатгаж учруулсан. Одоо надад гомдол санал байхгүй, шүүх хуралд оролцохгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 8-11, 49-50 дугаар хуудас/,
Хохирогч Ч.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай гэрт гаднаас танихгүй залуу нэг найзтайгаа ороод ирэхээр нь юун танихгүй хүн ороод ирсэн бэ гэрээс гар гэхэд цэнхэр куртик өмссөн 175 см орчим өндөр нуруутай, шар царайтай залуу нь яахаараа гар гэж хэлдэг юм бэ гээд гэрийн хаалгыг 3-4 удаа савсан. Тэгтэл гэрийн тотгоны 1 ширхэг унь газарт унахад тэр залуу миний нүүр рүү хатгасан. Мөн манай найз Бадмаагийн нүүр рүү цохисон. Би тэр залууд гомдол гаргахгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 5-7 дугаар хуудас/,
Гэрч Ч.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өглөө сэрэхэд гэрийн баруун талын шалан дээгүүр цус болсон байхаар нь энэ юун цус бэ гэж Бадам эгч, Д эгч хоёроос асуухад өчигдөр танихгүй Билгээ гэж согтуу залуу орж ирээд гэрийн униар нүүр рүү хатгачихаад зугтаагаад явсан гэсэн. Би хэрэг болох үед согтуу тасраад унасан, би энэ хэргийн талаар өглөө л мэдсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 14-15 дугаар хуудас/,
Гэрч Ч.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өглөө сэрэхэд Д эгчийн баруун хацарнаас нь цус гарсан, Бадам эгчийн зүүн нүдний хажуу талаас нь цус гарч шалбарсан байсан. Д хааяа худаг дээр ирж архи уудаг Билгээ гэх залуу бид хоёрыг зодсон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 16-17 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн ¹574 дүгнэлтэд “Б.Б -н биед зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт, цээжний язарсан шарх, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 23 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 26 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 27 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
С.Г нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 05 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Б гэрийн униар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч С.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... гэрээс гарах гэтэл хэнийг нь мэдэхгүй нэг хүн намайг гэрийн униар цохисон. Тухайн үед гэрт харанхуй тэдний гэр тоггүй байсан. Тэгэхээр нь намайг цохисон унийг нь булааж аваад гэрээс гарсны дараа гэрийн хугархай унийг нь гэр рүү нь буцаагаад шидчихсэн. Түүнийг санаатай гэмтээнэ гэж бодоогүй...” гэх,
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... хаалга нүдээд хаалганы түгжээ мулт татахаар нь Д бид хоёр хаалгаа түгжих гээд зогсож байтал гэрийн хатавчаар унь орж ирээд миний зүүн нүд рүү хүчтэй хатгасан. Зүүн нүдний дээд, доод зовхи униар хатгуулсанаас болоод зүсэгдсэн. Миний энэ гэмтлийг үл таних согтуу залуу гэрийн гаднаас униар хатгаж учруулсан. Одоо надад гомдол санал байхгүй, шүүх хуралд оролцохгүй...” гэх,
Хохирогч Ч.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... гэрийн тотгоны 1 ширхэг унь газарт унахад тэр залуу миний нүүр рүү хатгасан. Мөн манай найз Бадмаагийн нүүр рүү цохисон. Би тэр залууд гомдол гаргахгүй...” гэх,
Гэрч Ч.Баянмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өглөө сэрэхэд гэрийн баруун талын шалан дээгүүр цус болсон байхаар нь энэ юун цус бэ гэж Бадам эгч, Д эгч хоёроос асуухад өчигдөр танихгүй Билгээ гэж согтуу залуу орж ирээд гэрийн униар нүүр рүү хатгачихаад зугтаагаад явсан гэсэн. Би хэрэг болох үед согтуу тасраад унасан, би энэ хэргийн талаар өглөө л мэдсэн...” гэх,
Гэрч Ч.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өглөө сэрэхэд Д эгчийн баруун хацарнаас нь цус гарсан, Бадам эгчийн зүүн нүдний хажуу талаас нь цус гарч шалбарсан байсан. Д хааяа худаг дээр ирж архи уудаг Билгээ гэх залуу бид хоёрыг зодсон гэж хэлж байсан...” гэх,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн ¹574 дүгнэлтээр “Б.Б -н биед зүүн нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, цус хуралт, цээжний язарсан шарх, цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
С.Гэлэгжамцын үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд С.Гэлэгжамцыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Хохирогч Б.Б нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн учир шүүгдэгчийг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
С.Г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ С.Гэлэгжамцын үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
С.Г эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад тус тус зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокурорын 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр үйлдсэн яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт гэрч Ч.М г гэрч Ч.Ч гэж алдаатай бичсэнийг тэмдэглэх нь зүйтэй байна.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Г нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.