Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 00967

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст багийн 5-14-4 тоотод оршин суух Шавийнхан овгийн Энхжргалын Цэндийн /ЖМ-82040665 / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Булаг баг 9-14 тоотод оршин суух, Хөл авагчин овгийн Батсайханы Эрдэнэхишигт /ФБ-84120761 / хариуцагдах 1,300,000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.           

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Э.Цэнд, хариуцагч Б.Эрдэнэхишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Баялаг нар оролцов.

                                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:   

Нэхэмжлэгч Э.Цэнд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “Миний бие Э.Цэнд нь 2015-12-11-ний өдө гэрээ байгуулан Б.Эрдэнэхишигт 1,000,00 төгрөгийг 3 сарын хугацаатай 15 хувийн хүүтэй зээлүүлсэн.Эхний 3 сарын хүүг өгсөн боловч 2 сарын хүүг өгөөгүй, үндсэн мөнгөний хугацаа дууссан тул мөнгөө нэхэхээр өгнө гэх юм.Үндсэн мөнгө болох 1,000,000 төгрөг, хугацаа хэтрээд, мөнгөний хүү 300,000 төгрөг болсон.Нийт 1,300,000 төгрөгийг гаргуулж өгнө үү”гэжээ.

Хариуцагч Б.Эрдэнэхишиг шүүх хуралдаанд тайлбардахдаа:Нэхэмжлэлийн 1,300,000 төгрөгний шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.Маргаан байхгүй.Би энэ мөнгийг хүнд авч өгсөн гэжээ.

                                                                                                                     ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Э.Цэнд нь хариуцагч Б.Эрдэнэхишигт холбогдуулан 1,300,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн нь хууль болон гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй,талуудын эрх ашигт нийцсэн байх тул эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хариуцагч хариуцах тул нэхэмжлэгчийн төлсөн 35,750 төгрөгний хураамжийг төрийн санд үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5,123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч Э.Цэндийн нэхэмжлэлийн 1,300,000 төгрөгний шаардлагыг хариуцагч Б.Эрдэнэхишиг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжаар Төрийн банкны Орхон салбарт /130000801681 тоо дансанд/ 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 35,750 төгрөгийг төрийн санд үлдээн, хариуцагч Б.Эрдэнэхишигээс 35750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нар захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч хүсэлт гаргах эрхтэйг заасугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах,хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах,тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

 

 

 

            

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.АРИУНЦЭЦЭГ