Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 00971

 

 

 

 

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

     зөвшөөрсөнийг батлах тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Д.Ариунцэцэг би

Нэхэмжлэгч: Орхон аймгийн “Нэткапитал финанс корпораци” ББСБ-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шанд баг 62-6 тоотод оршин суух Долгор овгийн Янжмаагийн Уламбаярт /ФЖ-79092914/ хариуцагдах 2,875,820 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 206 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Нэткапитал финанс корпораци” ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ч.Уламбаяр нь 2014 оны 08 сарын 08-ны өдөр 10304330 тоот зээлийн гэрээг байгуулж 2 000 000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай 4.5%-ийн хүүтэйгээр, TOYOTA CRESTA /2201-2010/ 00739539 гэрчилгээний дугаартай, улсын бүртгэлийн 78-63 ОРО дугаартай автомашин барьцаалан зээл авсан. Зээлийг эхний сарын төлөлтөөсөө эхлээд хугацаа хоцорч төлдөг байсан ба 2014 оны 11 сарын 17-ны өдрөөс хойш нэг ч эргэн төлөлт хийгээгүй болно. Тус компанийн зүгээс удаа дараа сануулж утсаар ярьж, гэрт нь очиж зээл төлөх мэдэгдэх хуудас өгч  байсан боловч өнөөдрийг болтол төлөөгүй болно.

Үндсэн зээл 1 492 550 төгрөг, зээлийн хүү 1 005 620 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 377 650 төгрөг, бичиг баримт нотариатын зардал 5 500 төгрөг. Нийт 2 875 820 төгрөгийг иргэн Я.Уламбаяраас гаргуулах.

 Барьцаа хөрөнгө болох TOYOTA CRESTA маркийн 78-63 ОРО улсын дугаартай автомашин нь үнэгүйдсэн байгаа тул зээлийн гэрээний 4.2.2-т заасны дагуу “Үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгүүлэх хөрөнгийн талаархи энэхүү гэрээнд заасан үнэлгээг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд үүрэг гүйцэтгүүлэх дээрхи хөрөнгө үүрэг гүйцэтгэгчийн буруугаас үрэгдэх, дутах, гэмтэх, чанар, өнгө үзэмжээ алдах, анхны үнэлгээнд тохирохгүй болж зах зээлийн үнэлгээ буурсан тохиолдолд бусад эд хөрөнгөөрөө хохирлыг бүрэн хариуцах” гэсэн заалтыг үндэслэн зээлдэгч Я.Уламбаярын бусад эд хөрөнгөнөөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Я.Уламбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: “Орхон аймгийн Нэт капитал ББСБ-ын Сум дундын анхан шатны шүүхэд өгсөн нэхэжлэлтэй танилцлаа.Нэхэмжлэлийн үнийн дүнг зөвшөөрч байна.Цаашид боломжоороо төлнө гэжээ.

Нэхэмжлэгч “Нэткапитал финанс корпораци” ББСБ шүүхэд гаргасан тайлбартаа: “Хариуцагч Я.Уламбаярын тайлбартай танилцлаа.Я.Уламбаяр нь тайлбартаа нэхэмжлэлийн үнийн дүнг зөвшөөрсөн байгаа тул  хариуцагчийн зөвшөөрлийг баталж хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Нэткапитал финанс корпораци” ББСБ хариуцагч Я.Уламбаярт холбогдуулан 2,875,820 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Я.Уламбаяр нэхэмжлэгч “Нэткапитал финанс корпораци” ББСБ-ийн  нэхэмжлэлийн шаардлага болох 2,875,820 төгрөгний шаардлагыг маргаангүй хүлээн зөвшөөрсөн болох нь түүний 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хариуцагчийн зөвшөөрөл хууль болон гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 60,963 төгрөгийг хуульд заасны дагуу хуваарилан хариуцагчаас тал хувиар бууруулан тооцож гаргуулах тул Төрийн банкнаас /130000801381 тоот данснаас/ 30,481.5 төгрөг, хариуцагч .Я:Уламбаяраас 30,481.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Нэткапитал финанс корпораци” ББСБ –д олгохоор заалаа.

            Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1,74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь :

 1.Нэхэмжлэгч “Нэткапитал финанс корпораци” ББСБ-ийн 2,875,820 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Я.Уламбаяр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн  банкны 130000801681 тоот дансанд 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэгчээс төлсөн 60,963 төгрөгийг тал хувиар бууруулан тооцож төрийн сангаас 30,481.5 төгрөг, хариуцагч Я.Уламбаяраас 30,481.5 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол нэхэмжлэгч шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгүүлэх хүсэлт гаргах эрхтэйг дурьдсугай.

4.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                  Д.АРИУНЦЭЦЭГ