Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 128

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Баттулга хөтлөн

улсын яллагч А.Намдаг

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

холбогдох эрүүгийн 1905001070065 дугаартай хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Б.Б нь 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Аяз караокед иргэн Б.Гтэй маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                           ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлсэн. Согтуугаар ийм зүйл хийсэндээ гэмшиж байна. Дахиж ийм зүйл хийхгүй гэв.

 

 

 

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Г мөрдөн байцаалтанд: 2018 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 02 цагийн үед Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны Хатанбаатар Магсаржавын гудамжны 5 тоотод Аяз караокед ажиллаж байх үед 12 цаг 35 минутанд орж ирсэн гурван эрэгтэй хүмүүс тооцоо хийхдээ маргалдаж хэл амаар доромжилж хувцаж хунар урж, хоолой боож, толгой руу цохих гэж дайрсан мөн манай хуурай дүү Мөнхжаргалыг зодож танхайрсан асуудал гарсан. Би дүүг маань цохиод байхаар нь салгах гээд очтол тэр зодоод хамраараа юм мөргөх шиг болсон. Нийт 46000 төгрөгийн тооцоо болсон ба манай караокед хүн суудаг сандал дээр хөлөөрөө гуталтайгаа гишгээд байхаар нь маргалдсан. /хх-ийн 4/ гэх мэдүүлэг,

хохирогч Б.Г дахин байцаалтаар: Баянмөнх надтай маргалдаж байгаад миний хоолойгоор боох гээд зүүн гараа явуулахад нь би өөрийгөө хамгаалах гээд тэр залуугийн гарыг түлхтэл хоолойг минь урчихсан. Тэгээд бас толгой руу нэг удаа цохиод дахин цохих гэхэд нь хамт явсан Наранбаатар гээд өөр нэг махлагдуу биетэй залуу хоёр салгаад байсан. /хх-ийн 21/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Ч.Наранбаатар мөрдөн байцаалтанд: 2018 оны 12 дугаар сарын 28-ны орой 22 цагийн үед хамт ажилладаг Мэргэн, Баянмөнх нарын хамт хүүхдийн зуу орчим байдаг нэг пабад орсон. Тэр газраа бид гурав 750 гр архи уугаад нэг их удаагүй гарсан. Тэгээд бид гурав дахиад Аяз нэртэй караокед орсон. Тэр газраа дахин нэг шил 750 гр архи ууж байгаад миний дотор муухай оргиод байхаар нь би сууж байсан караокеноос гадагш гарч бөөлжөөд зогсож байтал нөгөө караокены зөөгч гээд нэг залуу гарч ирээд танай хоёр найз чинь чамайг дуудаад, тооцоогоо төл гээд байна гэхээр нь би дотогш орсон. Тэгээд би зөөгч залууг гарч ирээд тооцоогоо төлөөрэй гэж хэлснээс хойш хэр удаан гадаа байснаа тодорхой санахгүй байна. Ямар ч байсан нэлээн удаж байгаад дотогш ортол бид гурвын орсон өрөөнд Мэргэн, Баянмөнх хоёр тооцооноос болоод караокены зөөгч залуутай маргаад байх шиг байсан. Баянмөнх зөөгч залуу руу нилээн дайраад байсан. Баянмөнх зөөгч залуутай маргалдаад хоолойг нь боосон бололтой зөөгч залуугийн хоолой хэсэгт улайсан шархтай, өмсөж байсан цамц нь урагдчихсан Баянмөнхөд чи цамц ураад хоолой боолоо гээд уурлаад байсан бөгөөд тэр үед Мэргэн ах Баянмөнхийг нөгөө зөөгч залуугаас салгах гээд татаад байсан. Би тэр газар ямар нэгэн хэрүүл маргаан хийгээгүй зүгээр согтуурсан байхдаа хүнд буруу зөрүү үг хэлсэн байж магадгүй. /хх-ийн 6-7/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Э.Болормаа мөрдөн байцаалтанд: Би нөхрийн хамтаар “Аяз” нэртэй караокег ажиллуулдаг юм. Тэр шөнийн 00.30 минутын үед манай караокед гаднаас гурван залуу орж ирээд 2 номерийн өрөөнд орж ирсэн. Тэр гурван залуу нэг цаг аваад нэг шил 750 граммын хар экс нэртэй архи, гурван ундаатай авсан.  Шөнийн 02.00 цагийн орчим манай караокед өрөө байна уу гээд өөр хүмүүс ороод ирэхээр нь би нөхөртөө “нөгөө 2 номерын өрөөнд орсон хүмүүс гарах болж байгаа юм болов уу цаг нь дуусчихаж асуугаад ирээч” гэсэн чинь манай нөхөр нөгөө  өрөөнд орчихоод буцаж ирэхдээ нөгөө 3 залуу нилээн согтуу байна. Ямар ч байсан тооцооны хуудсаа аваад ир гэж байна гэхээр нь би нөхөртөө 46000 төгрөгийн тооцооны хуудас өгөөд явуулсан. Тэгээд  нөгөө залуучууд өрөөнөөсөө гарч ирээд 46000 төгрөгийн тооцооноос 21000 төгрөгийг нь нэг өндөр залуу нь хийсэн. Тэгээд үлдэгдэл 26000 төгрөгийг нь өөр нэг бандгар биетэй болон жижигхэн биетэй залуу нар хийхээр болно гэсэн боловч нөгөө хоёр нь тооцоо хийх шинжгүй бандгар биетэй залуу нь манай нөхөртэй жоохон маргах гэж байхад нь анх тооцоо хийсэн өндөр залуу нь гэнэт манай нөхөрт уурлаад манай нөхрийг барьж авч цохих гээд бас хоолойг нь боох гэж байхад нь манай нөхөр өөрийгөө хамгаалах гээд гарыг нь түлхтэл нөгөө залуу манай нөхрийн хоолойг нь маажчихсан. /хх-ийн 24/ гэх мэдүүлэг,

 

Гэрч Т.Мэргэн мөрдөн байцаалтад: 2018 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө бид гурав ...”Аяз” караокеноос гарах үед караокены зөөгч залуу Баянмөнхийг заагаад наад залуу чинь надтай маргаад миний  хоолойг урчихлаа манайх цагдаа дуудсан байгаа хүлээж бай гэхээр нь би гайхаад байж байтал хоёр цагдаа ирээд хэлтэс дээр ирсэн. /хх-ийн 25/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 782 дугаартай “ Б.Гийн хоолойд шалбаралт цус хуралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадвар тогтонгид нөлөөлөхгүй” /хх-ийн 31/ гэсэн дүгнэлт,

 

Б.Б мөрдөн байцаалтанд: 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр цалингаа авах гэж яваад Наранбаатар, Мэргэн нартай таараад цалин буусан бас баяр  болох гэж байгаа болохоор нэг газар сууж ганц юм уух талаар ярилцаад хүүхдийн зуу орчим байсан нэг пабад орж 750 граммын архи  авч уугаад тэндээс гараад төмөр зам орчим байдаг нэг караокед орсон. Тэгээд тэр караокед ороод бид гурав нэг шил 750 гр архи авч уусан. Тэгээд бид нар гарах болоод тооцоогоо төлөх болоход би өөрөөсөө тухайн караокед гарсан 46000 төгрөгийн 21000 төгрөгийг төлсөн бөгөөд Мэргэн, Наранбаатар нар үлдэгдэл мөнгийг төлөх байсан. Тэгээд тэр  караокед байхад Мэргэн үлдэгдэл 25000 төгрөгийг Наранбаатартай хувааж төлөх гээд караокены зөөгч залуутай маргалдаад байхаар нь би очоод одоо гомдол гаргаад байгаа залуугийн цамцнаас барих гэтэл нөгөө залуу миний гарыг цохиод салгах гэж байгаад миний гаранд хоолой нь урагдсан байсан. би тэр караокед хүнтэй хэрүүл маргаан хийгээгүй. Би Мэргэн, Наранбаатар нар тооцооны маргаан хийгээд байхаар нь салгах гээд тэр ажилтны цамцнаас барих гэтэл тийм асуудал болсон. /хх-ийн 8-9/ гэх мэдүүлэг, 

 

Шүүгдэгч Б.Бийн хувийн байдалтайгаар холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 42/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 43/, ял шалгах хуудас /хх-ийн 44/, 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр  Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийтгүүлсэн 177 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 46/,  Дорнод аймгийн Прокурорын газрын 7/159 дугаартай албан тоотод “Б.Б 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр  торгох ял бүрэн биелсэн байна” гэх  зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.                                                                                                                                                                                  

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Б.Б 2018 оны 12 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө  Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аяз” нэртэй караокед тус караокег ажиллуулдаг Б.Гийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Гийн”...миний хоолойгоор боох гээд зүүн гараа явуулахад нь би өөрийгөө хамгаалах гээд тэр залуугийн гарыг түлхтэл хоолойг минь урчихсан. Тэгээд бас толгой руу нэг удаа цохисон...” /хх-ийн 21/, гэрч Ч.Наранбаатарын”...Баянмөнх зөөгч залуутай маргалдаад хоолойг нь боосон бололтой зөөгч залуугийн хоолой хэсэгт улайсан шархтай, өмсөж байсан цамц нь урагдчихсан Баянмөнхөд чи цамц ураад хоолой боолоо гээд уурлаад байсан...” /хх-ийн 6/, гэрч Э.Болормаагийн”...манай нөхрийг барьж авч цохих гээд бас хоолойг нь боох гэж байхад нь манай нөхөр өөрийгөө хамгаалах гээд гарыг нь түлхтэл нөгөө залуу манай нөхрийн хоолойг нь маажчихсан...” /хх-ийн 24/, гэрч Т.Мэргэний”...зөөгч залуу Баянмөнхийг заагаад наад залуу чинь надтай маргаад миний  хоолой урчихлаа гэсэн...”/хх-ийн 25/ гэх тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 782 дугаартай дүгнэлт /хх-ийн 31/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хяналтын прокуророос Б.Бөд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч Б.Бийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас Б.Бийг “Хүний мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хавтаст хэргийн 55 дугаар талд хохирогч Б.Гийн “Баянмөнхтэй эвлэрсэн, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн бичгийн хүсэлт хавсаргагдсан байгааг үндэслэн шүүгдэгч Б.Бийг бусдад төлөх төлбөргүйд тооцлоо.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.Бийг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Бөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний урьд нь гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлсэн хувийн байдлыг нь харгалзаж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.