Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 00978

 

 

                                       

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг  даргалан тус шүүхийн хуралдааны танхимд хийж

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-11-92 тоотод оршин суух Бүргэд  овогт Мягмарын Наранбатын /ФМ-80010537 / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум ,Уурхайчин баг 11-92 тоотод оршин суух Тугчин овгийн Даваасүрэнгийн Жодмаа / ДЮ-77100161  /, Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд хариуцагдах, Орхон аймгийн Баян өндөр сумын Уурхайчин багийн 3-13-53 тоот байр орон сууц, Говилын Ар булагт байрлах 1 -2 гудамж 18 тоот газраас Д.Жодмаа өмчлөх эрхтэй эсэх,дундын өмчлөлийн хөрөнгө мөх эсэх, гэр бүлийн дундын хөрөнгө гэж үзвэл Д.Жодмаагийн оногдох хэсгийг тогтоолгох  тухай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат, хариуцагч Д.Жодмаа,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

 

                                                                                                                 ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч М.Наранбат шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:  “Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанаас эхнэр Д.Жодмаагийн өр төлбөрийг барагдуулах зорилгоор Орхон аймгийн Баян өндөр сумын Уурхайчин багийн 3-13-53 тоот байр, Говилын Ар булагт байрлах 1 -2 гудамж 18 тоот газар зэргийг битүүмжлэх ажиллагаа хийж түүнийг өр төлбөрт авах ажиллагаа хийнэ гэж надад мэдэгдсэн. Гэтэл дээрх орон сууцыг нэхэмжпэгч Ж.Дунгармаагийн нэхэмжпэлтэй хэрэгт битүүмжлэгдсэн байгааг тайлбарлаж байгаа боловч тухайн асуудалд хамаагүй гэж хүчээр миний өмчлөлийн байр, газрыг өр төлбөрт тооцон авна гэх тул дээрх хөрөнгөөс Д.Жодмаагийн оногдох хэсгийг тодорхойлуулах хүсэлтэй байна. Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн алба нь гэр бүл болсноос хойших хөрөнгө гэж үзэж байх тул шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дээрх хөрөнгүүдээс хийлгэнэ гэж хариу өгч, уг байранд амьдарч байсан хүнийг 2016.05.19 өдөр эд зүйлийн хамт апбадан гаргах ажиллагаа хийхийг мэдэгдсэн. Энэ асуудалд зохих хуулийн дагуу тус байгууллагад гомдол гаргасан боловч тухайн хүнийг апбадан хөөж гаргасан. Орхон аймгийн Баян өндөр сумын Уурхайчин багийн 3-13-53 тоот байрыг 2007 онд 29.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Говилын Ар булагт байрлах 1-2 гудамж 18 тоот газрыг төрөөс гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар үнэ төлбөргүй авч байсан. Дээрх хөрөнгүүдээс Д.Жодмаа нь өмчлөх эрхтэй эсэх, дундын өмчлөлийн хөрөнгө мөн эсэх, хамтран өмчлөх гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө гэж үзвэл Д.Жодмаагийн оногдох хэсгийг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна  гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчаар ШШГА-ыг татсанаасаа татгалзаж байна.Мөн нэхэмжлэлийн шаардлагаас эдгээр хөрөнгүүдийг гэр бүлийн өмч болохыг тогтоож,Д_Жодмаад оногдох хэсгийг тогтоолгох шаардлагаа дэмижиж байна.Д.Жодмаа  өмчлөх эрхтэй эсэхийг тогтоолгох шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

 

           Хариуцагчийн төлөөлөгч нар шүүхэд гаргасан тайлбартаа: ....Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад талууд хоорондоо харилцан тохиролцож төлбөр авагч С.Туяабаатар нь төлбөрийн 65775000 төгрөгнөөс 40765000 төгрөг авахаас татгалзаж, үлдэгдэл төлбөрийн 25010000 төгрөгийг авахаар 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна. Тус гэрээний дагуу төлбөр төлөгч Д.Жодмаа нь төлбөр авагч С.Туяабаатарын Худалдаа хөгжлийн банкны 407223693 тоот дансанд 25010000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн.Төлбөр төлөгч Д.Жодмаагаас 65775000 төгрөг гаргуулж С.Туяабаатарт олгох төлбөрийн гүйцэтгэх баримт баримт бичгийг хааж дуусгавар болгосон тул түүний нөхөр М.Наранбатын нэр дээр бүртгэлтэй битүүмжилсэн Г-2101009337 дугаартай Орхон аймаг, Баян-Өндөр сум, Говил баг Арбулаг 1-2 дугаар гудамжны 18 тоотод байрлах гэр бүлийн хэрэгцээний 716 мкв газар, хувийн сууцыг, Ү-210009476 дугаартай Орхон аймгийн Баян-Өндөр сум, Уурхайчин баг, 3-13-53 тоот 18 мкв талбайтай нэг өрөө орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлсөн болно.Иймд гэр бүлийн хамтран өмчлөх эд хөрөнгөөс гишүүн Д.Жодмаад ногдох хэсгийг тодорхойлох шаардлагагүй гэж үзэж байна гэжээ.

 

Хариуцагч Д.Жодмаа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Бид 2007 онд гэрлэсэн.3 хүүхэдтэй.Эдгээр хөрөнгүүдийг бид гэрлэснээс хойш худалдаж авч байсан.Нөхрийн нэр дээр бүртгэлтэй байдаг.Бидний гэр бүлийн хөрөнгө.Газрыг зараад мөнгийг Туяабаатарын өрөнд өгсөн байгаа.Орон сууц битүүмжилсэн байгаа гэжээ.

 

Шүүх хэргийн материалаас нотлох баримтууд шинжлэн судлаад                                                                                                                        

ҮНДЭСЛЭХ нь:

 

 Нэхэмжлэгч М.Наранбат нь хариуцагч Д. Жодмаа, Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд холбогдуулан Орхон аймгийн Баян өндөр сумын Уурхайчин багийн 3-13-53 тоот байр орон сууц, Говилын Ар булагт байрлах 1-2 гудамж 18 тоот газраас Д.Жодмаа өмчлөх эрхтэй эсэх,дундын өмчлөлийн хөрөнгө мөн эсэх, гэр бүлийн дундын хөрөнгө гэж үзвэл Д.Жодмаагийн оногдох хэсгийг тогтоолгохоор шаардсан ба шүүх хуралдаанд эдгээр хөрөнгөөс “Д.Жодмаа өмчлөх эрхтэй эсэх,дундын өмчлөлийн хөрөнгө мөн эсэхийг тогтоолгох “тухай шаардлагаасаа татгалзаж ,гэр бүлийн хөрөнгө болохыг тогтоож, Д.Жодмаагийн оногдох хэсгийг тогтоолгохоор шаардсан.

Хариуцагч эдгээр хөрөнгийг гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх хөрөнгө гэж тайлбарласан.

Хэрэгт баримтаар авагдсан Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар Орхон аймгийн Баян”Өндөр сум Говил багийн Ар булагт байрлах 1-2 гудамж 18 тоот 716 мкв гэр бүлийн хэрэгцээний газрыг М.Наранбат 2011-5-20-нд хувьчилж авсан, Орхон аймгийн Баян өндөр сумын Уурхайчин багийн 3-13-53 тоот 1 өрөө байр орон сууцыг 2011-3-07-нд М.Наранбат худалдаж авсан болох нь, мөн М.Наранбат,Д.Жодмаа нар 2007-9-04-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь зохигчдын тайлбар ШШГА-ны тайлбар,гэрлэлтийн лавлага зэргээр тус тус тогтоогдож байна.

Дээрхи үл хөдлөх хөрөнгүүд М.Наранбатын нэр дээр бүртгэлтэй боловч Иргэний хуулийн 126 дугаар зүйлд “Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө.” 126.2.4-д “гэрлэгчид,гэр бүлийн гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө” гэж заасан тул 2011 онд бий болсон эдгээр хөрөнгө нь хуулийн дагуу М.Наранбат болон түүний гэр бүлийн 4 гишүүний дундын хөрөнгө болно.

Эдгээр хөрөнгөөс Д.Жодмаа нь Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д” гэр бүлийн нэг гишүүнд ногдох эд хөрөнгийн хэмжээ нь насанд хүрээгүй,хөдөлмөрийн чадваргүй бүх гишүүнийг оролцуулан нийт гишүүдэд адил байна” гэсэн үндэслэл зарчмын дагуу адил тэнцүү хэмжээгээр өмчлөх эрхтэй.

Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн болно.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хуваарилсан болно.

.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1,116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.4-д заасныг баримтлан Орхон аймгийн Баян-Өндөр сум Говил багийн Ар булагт байрлах 1-2 гудамж 18 тоот 716 мкв гэр бүлийн хэрэгцээний газар,Орхон аймгийн Баян өндөр сумын Уурхайчин багийн 3-13-53 тоот 1 өрөө байр орон сууц нь М.Наранбатын гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоосугай.

 

2. Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д зааснаар Орхон аймгийн Баян-Өндөр сум Говил багийн Ар булагт байрлах 1-2 гудамж 18 тоот 716 мкв гэр бүлийн хэрэгцээний газар,Орхон аймгийн Баян өндөр сумын Уурхайчин багийн 3-13-53 тоот 1 өрөө байр орон сууцнаас Д.Жодмаа гэр бүлийн бусад гишүүдийн нэгэн адил хэмжээгээр өмчлөх эрхтэйг тогтоосугай.

3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжаар төлсөн 70200 төгрөгийг төрийн санд үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

                         

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Д.АРИУНЦЭЦЭГ