Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 00915

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан штаны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Ариунцэцэг даргалан шүүгч Л.Ариунцэцэг, Б.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны танхимд хийж,  

      Нэхэмжлэгч Орхон аймаг Баян-Өндөр сум Булаг багийн 23-1 тоотод оршин суух Баярсайхан овогтой Орхонбаярын /ГЖ-85041651/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч Орхон аймаг Жаргалант сум Дулаан-уул баг Шувуут гэдэг газар оршин суух Азарновог овогтой Пүрэврагчаад /ИО-83091517/ холбогдох 3,512,440 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлжлэгчийн төлөөлөгч С.Жажидмаа, хариуцагч А.Пүрэврагчаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Энхбаатар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Орхонбаяр хариуцагч А.Пүрэврагчаагаас гэм хорын хохиролд 3,512,440 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

Нэхэмжлэгч Б.Орхонбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2006-03-19-ны өдөр А.Пүрэврагчаа нь санаатайгаар шаазан аяга авч миний нүд толгой тус газар олон дахин цохисноор нүдний дээд доод зовхи сэт цохиж, нүдний булчинг гэмтээсэн.2006 онд Эрдэнэт хотын Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн боловч хиймэл нүд хийлгүүлэх шаардлагатй гэхээр нь Улаанбаатар хотын 1-р эмнэлэгт хагалгаанд орсон боловч нүдний булчин тасарсан, байхгүй болсон учир хиймэл нүд хйих боломжгүй болсон тул өрөөсөн нүдний цөцгийг бүрэг авхуулсан.2006 онд оноос өнөөдрийг хүртэл 10 жил өрөөсөн нүдэндээ хар шил зүүж, хөдөлмөрийн чадвараа алдаж, ажилгүй байсаар ирсэн.Одоогоор нүд байнга өвдөх, нуух гоожих, толгой, нуруу нугас руугаа өвдөх зовиуртай.Мөн нүд, мэдрэлийн эмчийн байнгын хяналтанд байж, тогтмол эмийн эмчилгээ хийлгэж амьдарч байна. Зах зээлийн хүнд үед эмчилгээ, нүдний шилний үнэ, эмний үнэ нэмэгдсэн тул амьдрах хэцүү байна.Энэ мэтээр 10 жил эрүүл мэнд, гоо сайхан, сэтгэл санааны дарамтанд амьдарч байгаа учраас намайг хохироосон А.Пүрэврагчаагаас хохирлын 3,512,440 төгрөг нэхэмжилж байна  гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Жажидмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Нэхэмжлэлийг дэмжинэ.Пүрэврагчаа нь 2006 онд Орхонбаярын нүдийг гэмтээсэн.Энг нүд нь хараагүй болж ширгэсэн.Хиймэл нүд хийлгэх болможгүй гэсэн.Хамгийн сүүлд 2012 онд шүүхээр орж хохирол гаргуулсан.Нүдний шилний мөнгө болон группын мөнгөний зөрүү нэхэмжилж байгаа.Байнга шил зүүдэг гэв.

Хариуцагч А.Пүрэврагчаа шүүхэд гаргасан тайлбартаа:  Миний бие Пүрэврагчаа нь эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг:2006 онд Б.Орхонбаярын биед гэмтэл учруулсан минь үнэн.Би ял эдлээд, хугацаандаа гарсан, төлбөрийг барагдуулсан.Мөн 2013 онд нэхэмжилсэн 3,400,000 төгрөгийг төлөх байснаас боломжгүй учир Орхонбаяртай тохироод Орхонбаяр ахин мөнгө нэхэмжилж авахгүй, энэ удаа энэ мөнгөөр хиймэл нүд хийлгэнэ гэж ярилцаад би аав, ээж, эгч нараасаа тусламж авч 3,000,000 төгрөгийг өгсөн.Надад өөрийн гэсэн мөнгө, мал хөрөнгөгүй тул дахин мөнгө өгч чадахгүй, энэ сүүлийн удаа шүү гэж хэлэхэд Орхонбаяр ойлгож байна, ахин мөнгө авахгүй гэж байсан боловч дахин мөнгө нэхэмжилсэн матераилыг хүлээн авлаа.Энэ мөнгийг авахдаа дахин мөнгө авахгүй гэж  хийсэн баримт байгаа.Миний хувьд дахин өгөх зүйл байхгүй, ял эдэлж байсан гээд ажилд авах газар байхгүй, хүнсний эрхийн бичгээр үйлчлүүлдэг, аав ээжийн асрамжид амьдарч байна....Миний байдал муу  зүрхний шигдээс титэм судасны нарийсал зүрхний цочимог хэм алдалт гэсэн оноштойгоор 3-р эмнэлэгт шигдээсний сэхээн амьдруулах тасагт 2015-06-23-наас хойш байнга хэвтэн эмчлүүлж байгаа, эмч нар нь зүрхний хагалгаанд ор гэж хэлдэгч санхүүгийн байдал муу, аппарат нь өртөг өндөртэй тул аппарат тавиулах боломжгүй байгаа.Сая сүүлд 5 сарын 26наас 6 сарын 3 хүртэл эрчимт эмчилгээнд эмчилгээ хийлгэж байгаад ирсэн.Одоо эмчийн хяналтанд байгаа. ...Надад энэ аппаратыг тавиулахгүй бол өөрөө амь насаа алдах аюултай, өөрөө ийм байдалд байж, Орхонбаярт өгөх мөнгө байхгүй, амь насаа алдлаа гэхэд ардаа үлдэж байгаа эхнэр 2 хүүхэддээ өр үлдээмээргүй байна.Ийм учраас би одоо нэхэмжилж байгаа мөнгийг төлж үнэхээр чадахгүй гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй.Гэмтэл учруулсандаа 5 жил ял эдэлсэн.3 удаа шүүхээр хохиролын мөнгө төлсөн.би хүнд өвчтэй ажил хийх боломжгүй.амьдрал хүнд байна.Төлөх чадваргүй гэжээ.

Шүүх нотлох баримтыг шинжлэн  судлаад 

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Орхонбаяр хариуцагч А.Пүрэврагчаагаас гэм хорын хохиролд 3,512,440 төгрөг гаргуулахаар шаардлага гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөөгүй.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар Хос талимаа ХХК-ний 2013-10-05-ны өдрийн нүдний шилний баримт,Сити оптик ХХК-ний 2014-4-14-ний өдрийн шилний баримт,амбулаторийн карт,нийгмийн халамжийн дэвтрийн хуулбарууд,шийтгэх тогтоол зэрэгт үндэслэсэн.

Хариуцагч тайлбартаа амьжиргааны төвшний тодорхойлолт,Засаг даргын болон ам бүлийн тодорхойлолт, Орхонбаярын тодорхойлолт бичиг,өвчний түүх зэргийг хавсаргажээ.

 Хариуцагч гэм буруугийн талаар маргаагүй.Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2006 оны 5 сарын 10 ны өдрийн 61 дүгээр шийтгэх тогтоолоор А.Пүрэврагчааг бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ.А.Пүрэврагчаагийн үйлдлийн улмаас Б.Орхонбаярын биед хүнд гэмтэл учирч нэг нүд хараагүй болсон болох нь тогтоогдсон.

Нэхэмжлэгч нүдний шилний мөнгө болон 2012 оноос 2015 он хүртэл хугацааны  тэтгэмжийн зөрүү нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх,амь нас,эрүүл мэнд,нэр төр,алдар хүнд,ажил хэргийн нэр хүнд,эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгч гэм хорын хохирол төлбөр шаардан нэхэмжлэх эрхтэй.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “ Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан  цалин хөлс,түүнтэй адилтгах орлого....зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”гэж заасны дагуу хариуцагч А.Пүрэврагчаа нь Б.Орхонбаярын биед учирсан гэмтлийн улмаас гарсан зайлшгүй зардлыг төлөх үүрэгтэй.

Хэргийн 39 дүгээр хуудаст авагдсан баримтаар, 2013-8-13-ны өдөр Б.Орхонбаяр ШШГА-д “2012-12-11-ний 937 дугаар шийдвэрээр А.Пүрэврагчаагаас 3 сая төгрөг авч ахин мөнгө авахгүй.Материалыг хааж өгнө үү”гэж хүсэлт гаргаж байсан нь нотлогдож байх ба уг баримтыг үндэслэн хариуцагч “Энэ мөнгийг авахдаа дахин мөнгө авахгүй гэж  хийсэн баримт байгаа”гэж тайлбарлаж байна.

Уг хүсэлт нь тухайн үед ШШГБ-д гаргасан хүсэлт байх бөгөөд хуулийн дагуу нэхэмжлэл дахин гаргах эрхэд саад болохгүй гэж үзнэ. Түүнчлэн хариуцагч эрүүл мэндийн болон хөрөнгийн хувьд төлбөр төлөх боломжгүй талаар тайлбарласан нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.

Дээрхи баримтаар 2012 оны 12 сард шүүхийн шйидвэр гарч байсан болох нь нотлогдсон ба энэ талаар талууд тайлбарлаж байх тул 2013 оноос хойшхи хугацааны тэтгэмжийн зөрүү,нүдний шилний мөнгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж дүгнэж шийдвэрлэсэн болно.Нэхэмжлэгчийн 2013-2015 онд авч байсан тэтгэмжийг тухайн жилүүдэд мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй харьцуулан зөрүү 2,805,240 төгрөг,нүдний шилний үнэ 115 000 төгрөг нийт 2,920,240 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор зааж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагаас үндэслэлгүй нэхэмжилсэн 592 200 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосон болно.

Улсын тэмдэгтийн хураамжаас нэхэмжлэгч хуульд заасны дагуу чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагч төлбөрийн чадваргүй талаар баримт ирүүлснийг үндэслэн хураамжаас чөлөөлөв.

 

 

 

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1,505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан А.Пүрэврагчаагаас 2,920,240 төгрөг гаргуулан  Б.Орхонбаярт олгосугай.

 

2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 –д заасан шаардах эрхийн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагаас 592 200 төгрөгний хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-д заасныг баримтлан хариуцагч А.Пүрэврагчааг 61,673 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.

 

 

                                                           

                     

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ

 

                                             ШҮҮГЧ                            Л.АРИУНЦЭЦЭГ

 

                                                                                     Б.БЯМБАСҮРЭН