Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагжавын Болормаа |
Хэргийн индекс | 147/2016/0231/и |
Дугаар | 238 |
Огноо | 2016-06-30 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 238
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН
ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ
2016 оны 06 сарын 30 Дугаар 238 Баруун-Урт
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р баг 52 айлын орон сууцны 5-8 тоотод оршин суух, Цоохорын Хатгин овогт Балсангийн Сүхбаатарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6-р баг, 24 айлын орон сууцны 2-10 тоотод оршин суух ЛБ65050613 регистртэй Сугарын Бат-Эрдэнэд холбогдох “зээлээр худалдсан барааны төлбөр 800.000 / найман зуун мянган / төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Сүхбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.Бат-Эрдэнэ нь аймгийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллаж байгаа хүү Б.Бат-Өлзийг байранд оруулж тохижуулна гэж ор 400.000 төгрөг, мөлхөө тавилга 400.000 төгрөг, бүгд 800.000 төгрөгний барааг 2015.08.18-ны өдөр худалдан аваад 2015.08.30-ны дотор бэлнээр төлнө гэж хүсэлт бичиж өгөөд авч явсан. Үүнээс хойш С.Бат-Эрдэнэтэй удаа дараа утсаар холбогдоход одоохон өгнө гээд өнөөдрийг хүрлээ. Иймд С.Бат-Эрдэнээс 800000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С.Бат-Эрдэнэ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Б.Сүхбаатарын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. 2015 оны 08-р сарын сүүлчээр Сүхбаатар аймгийн “Таван-Эрдэнэ” дэлгүүрээс 800000 төгрөгний тавилга зээлээр худалдан авсан. Нэхэмжлэлийн шаардлага 800000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 11875 төгрөгний хамт бүгд 811875 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Сүхбаатар нь С.Бат-Эрдэнэд холбогдуулан зээлээр худалдсан барааны төлбөр 800000 /найман зуун мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Бат-Эрдэнэ нь төлөхөөр хүлээн зөвшөөрч бичгээр хариу тайлбараа ирүүлсэн зөвшөөрөл нь хуулинд харшлах зүйлгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Б.Сүхбаатарын 800000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 23750 төгрөгний тал хувь 11875 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 11875 төгрөгийг хариуцагч С.Бат-Эрдэнээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Сүхбаатарт олгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Б.Сүхбаатарын зээлээр худалдсан барааны төлбөр 800000 /найман зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Бат-Эрдэнэ төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Б.Сүхбаатарын 800000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 23750 төгрөгний тал хувь 11875 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 11875 төгрөгийг хариуцагч С.Бат-Эрдэнээс тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Сүхбаатарт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА