Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 92

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн,

улсын яллагч Н.Дамбадаржаа

шүүгдэгч С.Б өмгөөлөгч С.Чулуунбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Бд холбогдох эрүүгийн 1805051500949 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

С.Б нь 2018 оны 10 дугаар сарын 8-ны өдөр 08 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “А-Дент” шүдний эмнэлэгт толгойдоо трико углан орж тус эмнэлэгийн эмч Б.О “чарлавал ална шүү” гэж заналхийлж, хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж бэлгийн харьцаанд хүчээр орж хүчиндсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт: Яллах дүгнэлтэнд хэргийн талаар үнэн зөв бичигдсэн байна. Би шүүхэд хандаж мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.  Урд өдөр нь харахад гайгүй хүүхэн санагдсан. Тэгээд хүчиндэе гэж бодсон. Би өөрийгөө таниулахгүйн тулд толгойдоо трико угласан.  Өөрийн босгосон амьдралаа нурааж байгаадаа маш их харамсаж байна. Шүүх надад нэг удаа боломж олгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

Хавтаст хэргээс:

Гэрчээр Б.О мөрдөн байцаалтанд: 2018 оны 10 дугаар сарын 08-ний 08 цаг 20 минутын үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “А дент” шүдний эмнэлэг рүү хаалгыг нээж ганцаараа ороод хаалгаа нээлттэй орхиод хувцас солих гээд хувцас солих өрөө рүү ороод ажлын хувцсаа аваад индүүдэх гээд байж байтал нэг хар өнгийн трико угласан эрэгтэй хүн орж ирээд “орилж, чарлавал ална шүү” гэж хэлээд миний баруун гарнаас базаад захиралын өрөө рүү чирч авч очоод захиралын өрөөний ягаан өнгийн жижиг буйдан дээр намайг хэвтүүлээд надаас “чи өөрөө хувцасаа тайлах юм уу, эсвэл би тайлах юм уу гэж асуугаад чи өөрөө тайлахгүй бол би чамайг ална шүү” гэж хэлэхээр нь би айсандаа өөрөө өмд трикогоо тайлсан. Тэгтэл намайг буйдан дээр доошоо харуулж хэвтүүлээд миний бэлэг эрхтэн рүү өөрийнхөө бэлэг эрхтнийг бэлгэвчгүй хийсэн. Тэгээд тэр эрэгтэй хүн дур тавьчихаад “чи наанаа хөдлөлгүй байж бай би дахиад нэг хүн дуудаад оруулаад ирье “ гэж хэлээд гарах гэхээр нь би “та яах гээд байгаа юм бэ” гээд ноцолдтол миний хоолойг боож ухаан алдуулсан тэрнээс хойш би юу болсныг санахгүй байна. Би 09 цагийн үед сэрээд гадаа гарч такси барих гэж байсан хүнийг  гуйж  утсаар нь цагдаагийн байгууллагад хандсан.  Би тухайн хүний царайг  триконы цаанаас харсан. Тэр хүн 5 дахь өдөр 08 цаг 40 минутад ажил дээрээ ганцаараа байж байхад орж ирээд “ахынх нь хиймэл шүд холгоод байна, чи хараад өг” гээд үзүүлж зөвлөгөө авч байсан хүн шиг санагдаж байсан. Би тэр хүнийг гэж бодож байна. Хар өнгийн хүрэм өмсөж, нүүрэндээ хар өнгийн трико зүүсэн байсан. Дунд зэргийн нуруутай, 160-165 см  өндөртэй, сөөнгөдүү хоолойтой, 40 гаруй насны эрэгтэй хүн байсан. Хараалын үг их хэлдэг хүн байсан. Би уг газарт 14 хоногийн өмнө орж ажиллаж байгаа. Хяналтын камер ажилладаг эсэх талаар мэдэхгүй. Тэр хүн намайг цохиж зодоогүй, харин миний хоолойг боосон, би ухаан алдаж унасан. Мөн намайг хүсээгүй байхад хүчирхийлсэн. Миний сарын тэмдэг ирсэн байсан.  Ямар нэгэн алдагдсан эд зүйл байхгүй. Миний бие өвдөөд хамаг бие салганаад айгаад байна. Мөн намайг хүчиндсэн учир би хуулийн дагуу шийдүүлэх хүсэлтэй маш их гомдолтой байна. /хх-ийн 14-15/ гэх мэдүүлэг,    

 

Хохирогчоор Б.О мөрдөн байцаалтанд: Би “А Дент” шүдний эмнэлэгт ажилд ороод 14 хонож байгаа. Намайг хүчиндсэн хүн манай эмнэлэг дээр 2018 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 08 цаг 40 минутын орчим орж ирээд надад үзүүлээд надаас зөвлөгөө аваад гарсан. Гэтэл 2018 оны 10 дугаар сарын 08-ны өглөө 08 цаг 10 минутын үед намайг ажилдаа дөнгөж орж ирээд байж байтал уг залуу 08 цаг 20 минутын үед гаднаас толгойндоо хар өнгийн трико өмссөн орж ирээд намайг “дуугарвал ална шүү, цагдаа дуудвал алж хаячихаад явна шүү гэж хэлээд намайг  хүчиндсэн. Тэр залуу намайг бэлгэвчгүй хүчиндчихээд гарахдаа “цагдаа дуудвал гараад эргэж хүмүүсээ дуудаж ирээд ална шүү” гэж намайг айлгаж сүрдүүлсэн. Мөн тэр ах намайг “чи наанаа хөдлөхгүй байж бай тэгвэл чи амьд гарна шүү хүн дуудвал ална шүү” гэж дарамталсан. Би тэр ахыг гарах гэхээр нь тэмцэлдэх үед тэр ах намайг боогоод унагаасан. Би ухаан алдаад босоод ирэхэд миний өмд дахиад шувтарсан байсан. Би юу болсныг мэдэхгүй байна. Цаг харахад 9 цаг болсон байсан. Би маш их айж цочирдож байна. Маш их гомдолтой байна. Одоог хүртэл уг хүний царай нь надад харагдаад байна. Энэ хүнийг хориулмаар байна. Учир нь энэ хүн намайг хүчиндчихээд эргэж хүмүүсээ оруулж ирнэ гэх зэргээр намайг дарамталсан тул би маш их айж байна. Энэ хүн өмнө нь шоронд ял эдэлж байсан гэсэн, дахиж намайг олж ирвэл би маш их айж байна. Гомдолтой байна. Энэ хүн миний ажилладаг газрыг мэддэг болсон юм чинь хорьж өгнө үү. Би өнөөдөр эход үзүүлсэн. Мөн би цаашдаа өмгөөлөгч авна. Тэр залуу эхлээд орж ирээд намайг хүчиндсэн урдаас нь тэмцэх үед миний гарнаас болон шуунаас базаж хөхрүүлсэн, мөн миний хоолойг боогоод газар толгойгоор хүчтэй унагаасан. Тэр залуу намайг “хашгирвал ална, алаад хаясан ч яадаг юм, дуугүй байвал аминд чинь өлзийтэй шүү” гэх зэргээр зөндөө дарамталсан. Би маш их айж байна. Надад маш их гомдолтой байна. Манай ар гэрийнхэн хүртэл гомдолтой байгаа.   /хх-ийн 20-22/ гэх мэдүүлэг,

Дахин байцаалтаар хохирогч Б.О: Би эмчилгээний зардалд 150-200 орчим мянган төгрөг нэхэмжилсэн ар  гэрийнхнээс нь 200.000 төгрөг авсан одоо гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Би зүүж явсан ээмгээ нэхэмжлэхээ больсон. Яагаад гэвэл хаана хаясанаа мэдэхгүй байгаа шүүх эмнэлэг дээр очоод мэдсэн.  /хх-ийн 135/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр Д.Батболд мөрдөн байцаалтанд:2018 оны 10 дугаар сарын 08-ны өглөөний 08 цаг 20 минутын орчим гэрээсээ гараад такси барих гээд байрныхаа хойд талд машин замын хажууд зогсож байсан юм. Тухайн үед машинд гар өргөөд зогсохгүй байхаар нь би дээшээ алхах гэтэл “ахаа нааш ир туслаарай” гээд надаас тусламж хүссэн. Тэр эмэгтэй тухайн үед гадуураа хувцасгүй дээгүүрээ нимгэн цамцтай хар өнгийн жинсэн өмдтэй өмд нь норсон байсан. Тэр охин надад намайг ажил дээрээ байхад цаг зүүсэн хүн орж ирээд хүчиндчихлээ надад цагдаа дуудаад өгөөч гэхээр нь би 102-руу өөрийнхөө .... дугаараас залгаж өгөөд өөрөөр нь яриулсан. Дуудлага өгчихөөд тэр охиныг ороод хувцсаа өмс гэж хэлэхэд тэр охин эмнэлэг рүүгээ орж хувцсаа өмсчихөөд буцаж гарч ирсэн. Удаагүй цагдаа нар ирээд уг эмэгтэйтэй уулзах үед нь би ажил руугаа явсан. Уг эмэгтэй гадуураа хувцасгүй их айсан, шокийн байдалтай байсан.  /хх-ийн 175/ гэх мэдүүлэг,

 

Гэрчээр Г.Алтангэрэл мөрдөн байцаалтанд: О нь 2018 оны 9 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн ажилдаа орсон. Манай эмнэлэг өглөө 9 цагт онгойдог. Хэрэг гардаг өдөр О ажил эхлэхээс өмнө 8 цаг 20 минутын орчим ирсэн байсан. О нь хүүхдээ эрт хүргэж өгдөг болохоор ажлын цагаас өмнө ирсэн байсан. О нь 2018 оны 10 дугаар сарын 5-ны өглөө мөн ажил эхлэхээс өмнө эрт ирсэн гэсэн. 5 дахь өдөр эрт ирэхэд О хаалгаа түгжээгүй байсан гэсэн. /хх-ийн 44/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12169 дугаартай дүгнэлтэнд: Б.Огийн охин хальсанд урагдал тогтоогдсонгүй. Огийн охин хальсны бүтэц нь урагдал учрахгүйгээр бэлгийн харьцаанд орох боломжтой байна. Огийн үтрээнээс авсан арчдас, наалдац дээр эр бэлгийн эс илрээгүй. О жирэмсэн биш байна. Огийн хүзүүнд цус хуралт тогтоогдлоо. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Огийн бэлгийн замын халдварт өвчингүй, 1 дүгээр бүлгийн цустай байна. /хх-ийн 48/ гэсэн дүгнэлт, 

 

Шинжээч эмч Г.Ханхүү мөрдөн байцаалтанд: Хэрвээ бэлгэвчгүй бэлгийн харьцаанд орж дур тавьсан тохиолдолд эр бэлгийн эс үтрээнд 72 цаг хүртэлх хугацаанд идэвхитэй байх боломжтой. Үзлэгийн явцад үтрээнээс цусархаг шингэн урсан гарч байсан, тийм нөхцөл байдлаас үрийн шингэн доош хүндийн жингээр урсан гарсан байх боломжтой. /хх-ийн 35/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бактерологийн шинжээчийн 10551 дугаартай дүгнэлтэд: Огийн гэх хар өнгийн дотоож салтаа хэсэгт цагаан ариун цэврийн хэрэглэл дээр цус илэрсэн. Илэрсэн цусны бүлгийн харъяалалыг тогтоох боломжгүй. Огийн гэх хар өнгийн дотоож салтаа хэсэгт цагаан ариун цэврийн хэрэглэл дээр эр бэлгийн эс үрийн шингэн илрээгүй. /хх-ийн 50/ гэсэн дүгнэлт, 

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 01/698 дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээнд ирүүлсэн 1,2,5,6,7,8,9,10,11,12,14,16,17,19 гэж дугаарласан гарын мөрнүүд нь шинжилгээнд тэнцэнэ. Бусад мөрнүүд шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд ирүүлсэн шинжилгээнд тэнцэх гарын мөрнүүдээс “6” гэж дугаарласан “захиралын өрөөний ширээн дээрээс бэхжүүлж авсан гэх” гарын мөр нь санд MN00510009919, 2508144 дугаараар бүртгэгдсэн Сайхандаваа овогтой Б гэх хүний баруун гарын эрхий хуруугаар үүсгэгдсэн байна. Хэргийн газраас бэхжүүлж авсан шинжилгээнд тэнцэх гарын мөрнүүд нь санд бүртгэлтэй эзэнгүй хэргийн газраас илрүүлж, бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна. /хх-ийн 56/ гэсэн дүгнэлт,  

 

Сэжигтнээр С.Б мөрдөн байцаалтанд: 2018 оны 10 дугаар сарын 8-ны өглөөний 7 цаг 30 минутын орчим өөрийн дунд охин Уран-Ундрал, дүү Сод-Эрхэм  нарыг аваад гэрээсээ гараад зүүн 4 замын ойролцоо байдаг охин болон дүүгийн хүү нарыг сургууль руу нь хүргэж өгчихөөд тэндээсээ шууд Баянгол дүүргийн 19 дүгээр хороонд байдаг өмнө нь миний очиж шүдээ үзүүлсэн А дент нэртэй шүдний эмнэлэг дээр 08 цаг 20 минутын үед очсон. Би уг эмнэлэгийн орчим машинаа зогсоолд байрлуулчихаад эмнэлэг рүү тамхи татаад алхаж байхад 5 дахь өдөр нь миний шүдийг үздэг эмч уг эмнэлэгийн хаалгыг нээгээд яг орж байсан. Би эмнэлэгийн гадаа тамхиа татаж дуусчихаад тэр эмэгтэйг хүчиндэе гэж дотроо бодоод 10 орчим минут эмнэлэгийн гадаа  зогссон. Би уг эмнэлэгийн ойролцоо байрны хажуугаар дахиад тамхи татаад алхаж явж байгаад газарт байсан нэг эмэгтэй хүний хар өнгийн триког газарт байхаар нь аваад халаасандаа хийсэн. Би уг триког авахдаа гараараа сэгсрээд эхлээд толгойндоо углаж үзсэн бөгөөд уг трико нь миний толгойд орж байсан. Тэгээд би триког толгойндоо углаад уг эмч эмэгтэйг хүчиндье гэж бодоод эмнэлэг рүү шууд явж ороод хаалгыг нь онгойлгоод халаасандаа байсан хар өнгийн триког углаад орсон. Намайг ороход наана нь хүн байгаагүй. Гэтэл цаад талын өрөөнөөс уг эмэгтэй гарч ирсэн. Тэр эмэгтэй намайг хараад “юун хүн бэ яах гэж байгаа юм” гэхээр нь би тэр эмэгтэйд “дуугүй цаашаа бай, чимээгүй бай би чамд муу юм хийхгүй” гэж хэлсэн тэр үед тэр эмэгтэй “та яах гэж байгаа юм би танд мөнгө өгье” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би  тэр эмэгтэйд “надад мөнгө хэрэггүй би зүгээр чамтай нэг унтчихъя” гэж хэлсэн. Тэр эмэгтэй ээ гэж хэлээд орилсон би түүнд “чимээгүй бай эвгүй орилж чарлаад байвал алаад хаячихна шүү” гэж хэлсэн. Гэтэл тэр эмэгтэй “ахаа яаж болох юм бэ гэхээр нь би чамд муу юм хийхгүй чи зүгээр өмдөө тайлчих” гэхэд тэр охин өөрөө өмдөө тайлсан. Би эхлээд тэр эмэгтэйг уг өрөөнд байсан буйдан дээр хэвтүүлэх гэтэл болж өгөхгүй байсан. Тэгэхээр нь би тэр эмэгтэйг өөрийнхөө урдаас харуулж байгаад буюу хөлийг нь дээш өргөж байгаад урдаас нь хүчиндсэн. Би тухайн үед бэлгэвч хэрэглээгүй бөгөөд нэг минут орчим хөдлөөд дотор нь дур тавьсан. Тэгээд би босоод хаалга руу явсан. Араас тэр эмэгтэй орилоод үүд рүү ирсэн. Би түүнд “цаанаа байж бай намайг гартал чи яг энэ өрөөндөө байж бай” гэж хэлээд өрөөнд нь түлхээд оруулсан. Би тэгж хэлчихээд гарах гэтэл тэр эмэгтэй дахиад араас намайг зуураад үүдний хэсэг рүү ирсэн. Тэгэхээр нь би тэр эмэгтэйг дахиж түлхээд  шууд араас нь хоолойг нь боож байгаад цааш нь түлхээд би өөрөө буцаж эргээд зугатаад гүйж гарсан. Би эмнэлэгээс гарч гүйгээд өөрийнхөө машиндаа суугаад гэртээ очоод эхнэртээ би эмнэлэг очлоо эмч нар ирээгүй байна гэж хэлээд гэртээ байж байхад өдөр над руу цагдаагаас ярихаар нь би “за очлоо гэж хэлээд өөрийн төрсөн дүү Отгонсайхан дээр очоод болсон явдлын талаар үнэнийг бүгдийг хэлээд хамт цагдаа дээр ирсэн. Би гэртээ харихаасаа өмнө Тасганы овоо урууддаг замын хажууд толгойндоо угласан трикогоо хаясан.  Миний ярьсан зүйл бүгд үнэн би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би яг эмнэлэгийн гадаа ирэхэд эмч эмэгтэй ганцаараа орж байхаар нь би хүчиндэе гэж бодоод үүнийг сэтгэсэн. Тэр эмэгтэйн хоолойг нь гараараа 1 орчим минут боож байгаад түлхсэн. Тэр үед тэр эмэгтэй ханиалгаад үлдсэн. Би бэлгэвч хэрэглээгүй, нэг удаа хүчиндсэн. Дотор нь дур тавьсан. Хэргээ хүлээн зөвшөөрч байна. /хх-ийн 149/ гэх мэдүүлэг,

Хэргийн газрын үзлэг, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-13/,

Эмчийн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 28-32/,

Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 168/  зэрэг болно.

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:

С.Бгийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 74/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 75-76/,  урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 100/, оршин суух хорооны тодорхойлолт /хх-ийн 105/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 118/,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 1996 оны 01 дүгээр сарын 5-ны өдрийн 9 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 83/, Баянгол дүүргийн шүүхийн 1998 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 619 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 84/, Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 300 дугаартай  таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 85/,  Чингэлтэй дүүргийн шүүхийн 2003 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 101 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 86/ зэргийг шинжлэн судлав. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

С.Б 2018 оны 10 дугаар сарын 8-ны өглөөний 08 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “А-Дент” шүдний эмнэлэгт толгойдоо трико углан орж тус эмнэлэгийн эмч Б.Од “чарлавал ална шүү, дуугүй байвал аминд чинь өлзийтэй, алаад хаясан ч яадаг юм...” гэх зэргээр   заналхийлж, хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:  

хохирогч Б.Огийн”...уг залуу 08 цаг 20 минутын үед гаднаас толгойндоо хар өнгийн трико өмссөн орж ирээд намайг “дуугарвал ална шүү, цагдаа дуудвал алж хаячихаад явна шүү гэж хэлээд намайг  хүчиндсэн. Тэр залуу намайг бэлгэвчгүй хүчиндчихээд гарахдаа “цагдаа дуудвал гараад эргэж хүмүүсээ дуудаж ирээд ална шүү” гэж намайг айлгаж...“чи наанаа хөдлөхгүй байж бай тэгвэл чи амьд гарна шүү хүн дуудвал ална шүү” гэж дарамталсан. Би тэр ахыг гарах гэхээр нь тэмцэлдэх үед тэр ах намайг боогоод унагаасан...” /хх-ийн 20-22/,

гэрч Д.Батболдын”...тэр охин надад “намайг ажил дээрээ байхад цаг зүүсэн хүн орж ирээд хүчиндчихлээ надад цагдаа дуудаад өгөөч гэхээр нь би 102-руу өөрийнхөө...дугаараас залгаад тэр эмэгтэйг яриулсан...” /хх-ийн 175/  гэх тэдгээрийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлгүүд болон шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12169 дугаартай дүгнэлт /хх-ийн 48/, шинжээч эмч Г.Ханхүүгийн”...Үзлэгийн явцад үтрээнээс цусархаг шингэн урсан гарч байсан, тийм нөхцөл байдлаас үрийн шингэн доош хүндийн жингээр урсан гарсан байх боломжтой” /хх-ийн 35/ гэсэн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10551 дугаартай бактерологийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 50/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн криминалистикийн шинжээчийн 01/698 дугаартай дүгнэлт /хх-ийн 56/,  хэргийн газрын үзлэг, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-13/, эмчийн үзлэгийн тэмдэглэлийн  хуулбар /хх-ийн 28-32/, Цагдаагийн Ерөнхий Газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 168/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Түүнчлэн эдгээр бичгийн нотлох баримтуудаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүргийг хуулиар хүлээгээгүй С.Бгийн мөрдөн байцаалтын явцад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн”... би триког толгойндоо углаад уг эмч эмэгтэйг хүчиндэе гэж бодоод эмнэлэг рүү шууд явж ороод хаалгыг нь онгойлгоод халаасандаа байсан хар өнгийн триког углаад орсон. Би тэр эмэгтэйг өөрийнхөө урдаас харуулж байгаад буюу хөлийг нь дээш өргөж байгаад урдаас нь хүчиндсэн....” /хх-ийн 149/ гэсэн мэдүүлэг нь давхар батлагдаж нотлогдсон тул түүний мэдүүлгийг шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

 

Прокуророос С.Бд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч С.Бг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн  харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас С.Бг “хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн  харьцаанд орсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар оролцогчид маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Хохирол төлбөрийн тухайд мөрдөн байцаалтанд хохирогч Б.О  “хохиролд 200.000 төгрөг авсан одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлснийг үндэслэн  шүүгдэгч С.Бг бусдад төлөх төлбөргүйд тооцлоо. 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс шүүгдэгч С.Бг хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчээр бэлгийн харьцаанд орсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чулуунбаатараас “шүүгдэгч С.Бд шүүхээс ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, хохиролоо нөхөн төлсөн байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг  хэрэглэж өгнө үү” гэсэн санал дүгнэлтийг  гаргалаа.

 

С.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохиролоо нөхөн төлж...бол таван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх“ гэж заасныг хэрэглэх шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ. 

 

Учир нь С.Б хохирогч Б.Ог хүчиндэх санаа зорилгоор ажлынх нь гадаа хүлээж байгаад ажил руугаа ороход нь араас нь өөрийгөө таниулахгүй байх санаа зорилгоор эмэгтэй хүний трико толгойдоо углан орж хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдалд хүч хэрэглэн халдаж хүчиндэх гэмт хэргийг үйлдснийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй юм.

 

Шүүгдэгч С.Бгийн гэмт хэрэг үйлдсэн дээрх нөхцөл байдал болон түүний урьд нь удаа дараа шүүхээр ял шийтгэгдсэн хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүйг дурьдах нь зүйтэй.