Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 239

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН

ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ

2016 оны 06 сарын 30                             Дугаар 239                                        Баруун-Урт

    Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

                                                 хүлээн зөвшөөрснийг баталж,

                                               хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6-р баг, Далангийн 9-19 тоотод оршин суух, ЛЮ65090607 регистртэй Хаха овогт Алхаабаатарын Сумъяасүрэнгийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2-р баг, Бага дөрвөлжийн 25-18 тоотод оршин суух ЛК76111105 регистртэй Мядаг овгийн Баярмаагийн Дэлгэрт холбогдох зээлээр худалдсан барааны төлбөр 185000 /нэг зуун наян таван мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч А.Сумъяасүрэн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Дэлгэр нь 2015 оны наадмаар хуушуур хийж зарна гээд “Өсөх-Дэлгэр-Ундрах” дэлгүүрээс миний нэр дээр 185000 төгрөгний хүнсний бараа зээлээр авсан. Би Б.Дэлгэрийг зээлээр худалдан авсан барааны төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч өдийг хүртэл төлөөгүй. Иймд Б.Дэлгэрээс 185000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Дэлгэр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: А.Сумъяасүрэнгийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа.  2015 оны 07-р сард улсын баяр наадмаар хуушуур хийж зарах зорилгоор “Өсөх-Дэлгэр-Ундрах” дэлгүүрээс А.Сумъяасүрэнгийн нэр дээр 185000 төгрөгний хүнсний барааг зээлээр авсан. Нэхэмжлэлийн шаардлага 185000 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамжийн хамт төлөхийг зөвшөөрч байна  гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Сумъяасүрэн нь Б.Дэлгэрт холбогдуулан зээлээр худалдсан барааны төлбөр 185000 /нэг зуун наян таван мянган/ төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Хариуцагч Б.Дэлгэр нь 185000 төгрөгийг төлөхөөр хүлээн зөвшөөрч бичгээр хариу тайлбараа ирүүлсэн зөвшөөрөл нь хуулинд харшлах зүйлгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч А.Сумъяасүрэнгийн 185000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 6200 төгрөгний тал хувь 3100 төгрөгийг улсын төсвийн орлогоос,  үлдэх 3100 төгрөгийг хариуцагч Б.Дэлгэрээс тус тус гаргуулж нэхэмжлэгч А.Сумъяасүрэнд олгохоор шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.Нэхэмжлэгч А.Сумъяасүрэнгийн зээлээр худалдсан барааны төлбөр 185000 /нэг зуун наян таван мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Дэлгэр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч А.Сумъяасүрэнгийн 185000 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 6200 төгрөгний тал хувь 3100 төгрөгийг улсын төсвийн орлогоос,  үлдэх 3100 төгрөгийг хариуцагч Б.Дэлгэрээс тус тус гаргуулж нэхэмжлэгч А.Сумъяасүрэнд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ                            П.БОЛОРМАА 