Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагжавын Болормаа |
Хэргийн индекс | 147/2016/0211/и |
Дугаар | 265 |
Огноо | 2016-07-07 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 265
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН
ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ
2016 оны 07 сарын 07 Дугаар 265 Баруун-Урт
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р багт байрлах Төрийн банкны Сүхбаатар салбарын тооцооны төвийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 5-р баг, “Эрдэнэ-Гол”-ын 3-1 тоотод оршин суух Г.Баянжаргал, Б.Наранцэцэг нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 11075965.20 /арван нэгэн сая далан таван мянга есөн зуун жаран таван төгрөг хорин мөнгө/ гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06-р сарын 06-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Сүхбаатар салбарын тооцооны төв шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Тус банкны зээлдэгч Г.Баянжаргал, хамтран зээлдэгч Б.Наранцэцэг нар нь Төрийн банкны Сүхбаатар салбарын харъяа Эрдэнэцагаан тооцооны төвөөс 2014 оны 05-р сарын 05-ны өдөр зээлийн хорооны хурлын 14/220 тоот шийдвэрийн дагуу 15000000 /арван таван сая/ төгрөгийг, 2014 оны 10-р сарын 20-ны өдөр 1600000 /нэг сая зургаан зуун мянган/ төгрөгийг тус тус жилийн 18 хувь, сарын 1.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 22712/2703 тоот барьцаат зээлийн гэрээг байгуулан авсан. Тухайн үед зээл авах үедээ зээлдэгч Г.Баянжаргал, Б.Наранцэцэг нар нь Хилийн цэргийн 0146 дугаар ангид ажилладаг байсан боловч ажлаасаа чөлөөлөгдсөн. Зээл төлүүлэх зорилгоор зээлдэгчтэй байнга уулзаж шаардлага өгсөн боловч зээл нь төлөгдөхгүй 156 хоног хугацаа хэтэрсэн. Иймд зээлдэгч Г.Баянжаргал, Б.Наранцэцэг нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл үндсэн зээл 9977012.5 төгрөг, хуримтлагдсан хүү 1073444.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25508.61 төгрөг, нийт 11075965.20 /арван нэгэн сая далан таван мянга есөн зуун жаран таван төгрөг хорин мөнгө/ гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Г.Баянжаргал, Б.Наранцэцэг нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: 2014 оны 05-р сарын 05-ны өдөр Төрийн банкны Сүхбаатар салбарын харъяа Эрдэнэцагаан тооцооны төвөөс 15000000 төгрөг, 2014 оны 10-р сарын 20-ны өдөр 1600000 төгрөгний цалингийн зээлийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай аж ахуйн үйл ажиллагаа явуулахаар зээлж авсан. Тухайн үед эхнэр бид хоёр хоёулаа Эрдэнэцагаан сумын ХЦ-ийн 0146-р ангид ажилладаг байсан. Уг зээлээ аваад 10х14 харьцаатай үйлчилгээний төв барьж ашиглалтанд оруулсан. Уг зээлээс 5022988 төгрөгийг төлсөн. Бид хоёр амьдрал ахуйн байдлаас шалтгаалан хоёулаа ажлаасаа гарч хувиараа хөдөлмөрлөж эхэлсэн. Одоо ч БНХАУ-ын Улиастай хотод хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээл 9977012.5 төгрөг, хуримтлагдсан хүү 1073444.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25508.61 төгрөг, нийт 11073965.20 төгрөгийг, улсын тэмдэгтийн хураамж 96082.5 төгрөгийн хамт бүгд 11172047.5 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Маргах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Сүхбаатар салбарын тооцооны төв нь Г.Баянжаргал, Б.Наранцэцэг нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл үндсэн зээл 9977012.5 төгрөг, хуримтлагдсан хүү 1073444.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25508.61 төгрөг, нийт 11075965.20 /арван нэгэн сая далан таван мянга есөн зуун жаран таван төгрөг хорин мөнгө/ гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч Г.Баянжаргал, Б.Наранцэцэг нар нь 2014 оны 05-р сарын 05-ны өдөр Төрийн банкны Сүхбаатар салбарын тооцооны төвтэй зээлийн хорооны хурлын 14/220 тоот гэрээ байгуулан 15 000 000 төгрөг, 2014 оны 10-р сарын 20-ны өдөр 1600000 төгрөгийн зээлийг нэмж, зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар бизнесийн үйл ажиллагаа явуулахаар жилийн 18 хувийн хүүтэй, сарын 1.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай хугацаатай авчээ. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл үндсэн зээл 9977012.5 төгрөг, хуримтлагдсан хүү 1073444.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25508.61 төгрөг, нийт 11075965.20 /арван нэгэн сая далан таван мянга есөн зуун жаран таван төгрөг хорин мөнгө/ гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Баянжаргал, Б.Наранцэцэг нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрч бичгээр хариу тайлбараа ирүүлсэн зөвшөөрөл нь хуулинд харшлах зүйлгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч Г.Баянжаргал, Б.Наранцэцэг нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Төрийн банкны Сүхбаатар салбарын тооцооны төвийн 11075965.20 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 192165 төгрөгний тал хувь 96082.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 96082.5 төгрөгийг хариуцагч Г.Баянжаргал, Б.Наранцэцэг нараас тус тус гаргуулж Төрийн банкны Сүхбаатар салбарын тооцооны төвд олгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Төрийн банкны Сүхбаатар салбарын тооцооны төвийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл үндсэн зээл 9977012.5 төгрөг, хуримтлагдсан хүү 1073444.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 25508.61 төгрөг, нийт 11075965.20 /арван нэгэн сая далан таван мянга есөн зуун жаран таван төгрөг хорин мөнгө/ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Г.Баянжаргал, Б.Наранцэцэг нар төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Сүхбаатар салбарын тооцооны төвийн 11075965.20 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 192165 төгрөгний тал хувь 96082.5 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 96082.5 төгрөгийг хариуцагч Г.Баянжаргал, Б.Наранцэцэг нараас тус тус гаргуулж Төрийн банкны Сүхбаатар салбарын тооцооны төвд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА