Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 266

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ 

ШҮҮХИЙН ШИЙДВЭР

 

2016 оны 07 сарын 08                             Дугаар 266                                        Баруун-Урт

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч П.Болормаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны  “Б” танхимд  нээлттэй явуулсан иргэний шүүх хуралдаанаар,

 

 Төрийн банкны Сүхбаатар салбарын тооцооны төвийн зээлдэгч Боржигон овгийн Амгаланбаатарын Гантулгыг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06-р сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нарийн бичгийн даргаар Х.Бат-Эрдэнэ, Төрийн банкыг төлөөлж Төрийн банкны Сүхбаатар салбарын тооцооны төв хариуцсан менежер Э.Мөнхтөр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

Нэхэмжлэгч Төрийн банкны Сүхбаатар салбарын тооцооны төв шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: Тус банкны зээлдэгч А.Гантулга, хамтран зээлдэгч М.Гэрэлтуяа нар нь Төрийн банкны Сүхбаатар салбарын харъяа Баяндэлгэр тооцооны төвөөс 2013 оны 06-р сарын 10-ны өдөр  зээлийн хорооны 22702/1952 тоот гэрээний дагуу 7750000 төгрөгийн зээлийг жилийн 18 хувь, сарын 1.5 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, 22702/1952 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан авсан. Зээлдэгч А.Гантулгын оршин сууж байгаа хаяг нь тодорхойгүй, хаана яваа нь мэдэгдэхгүй, тодорхой оршин сууж байгаа хаяггүй, ээж Т.Саранчимэгтэй нь утсаар холбогдож болж байсан боловч, одоо огт сураггүй болсон тул зээлдэгч А.Гантулгыг эрэн сурвалжилж, хаягийг нь тогтоож өгнө үү гэжээ. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Хүсэлтийг бүхэлд нь ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Зээлдэгч Боржигон овогт Амгаланбаатарын Гантулга нь 2013 оны 06-р сарын 10-ны өдөр Төрийн банкны Сүхбаатар салбарын тооцооны төвөөс 7750000 /долоон сая долоон зуун тавин мянган/ төгрөгийг зээлийн гэрээ байгуулан зээлжээ. Зээлдэгч А.Гантулга нь 2015 оны 07-р сараас хойш зээлээ төлөлгүй сураггүй алга болсон бөгөөд хаяг нь тогтоогдохгүй, холбоо барих боломжгүй заасан хаягтаа оршин суудаггүй, хаана яваа нь мэдэгдэхгүй байх тул зээлдэгч А.Гантулгыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа хаягийг тогтоох хүсэлтийг хүлээн авах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

Нэхэмжлэгч Төрийн банкны Сүхбаатар салбарын тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан хариуцагч Боржигон овогт Амгаланбаатарын Гантулгыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д заасныг баримтлан хариуцагч А.Гантулгыг эрэн сурвалжилж, түүний оршин суугаа газрыг олж тогтоох ажиллагаа хийхийг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт үүрэг болгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 зааснаар хүсэлт гаргагч Төрийн банкны Сүхбаатар салбарын тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн  70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 зааснаар уг шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

5.Монгол улсын иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         П.БОЛОРМАА