Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 01 өдөр

Дугаар 113

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Мөнхтулга хөтлөн,

улсын яллагч Н.Энхболд

шүүгдэгч О.Н, түүний өмгөөлөгч Ж.Нарантуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүгдэгч:

Н-д холбогдох эрүүгийн 1805056841223 дугаартай хэргийг 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

О.Н нь 2018 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Билэг” их дэлгүүрийн замын урд явган хүний гарцан дээр иргэн Б.Хгийн эзэмшлийн I Phone 7 маркийн гар утсыг дээрэмдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч О.Н шүүхийн хэлэлцүүлэгт: Би мөрдөн байцаалтанд мэдүүлгээ үнэн зөв өгсөн. Шүүхэд хандаж мэдүүлэх зүйлгүй. Сургуулийнхаа ойрхон ээжтэйгээ байр түрээсэлж амьдрах зорилгоор хохирогчийн гар утсыг авсан. Би дахин хэзээ ч гэмт хэрэг үйлдэхгүй. Намайг сургуульдаа цаашид үргэлжлүүлэн суралцах боломжоор хангаж өгнө үү гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч Б.Х мөрдөн байцаалтанд: Би 2018 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Билэг их дэлгүүрийн замын урд талаас замынхаа хойд тал руу чиглэлтэй явган хүний гарцаар гарч явсан юм. Тухайн үед би өөрийнхөө гар утсаар хүн рүү залгаж ярих гээд дугаараа хийтэл хажуугаас үл таних залуу миний гар утсыг булааж авсан. Би гар утсаа өгөхгүй чангаасан боловч дийлээгүй гар утсаа алдсан. Тэгээд цагдаагийн 102 дугаарт танихгүй хүн гуйж  гар утсаар нь дуудлага өгчихөөд гар утас булаасан залуугийн араас гүйж байтал цагдаагийн алаг машинтай таарсан. Тэгээд тэр алаг машинтай цагдаа нар нөгөө залууг барьж аваад цагдаагийн хэлтэс дээр бид нар хамт ирэхэд нөгөө залуу миний гар утсыг аваагүй гээд гүрийгээд байсан.  Тухайн үед цагдаа ах халаасыг нь нэгжээд үзтэл миний гар утас нөгөө залуугийн куртикны баруун талын халааснаас гарч ирсэн. Би утсаа 2018 оны 3 дугаар сард Тэди төвөөс 1 650.000 төгрөгөөр худалдаж авсан. Одоо 800.000 төгрөгөөр үнэлнэ...би өөрийнхөө гар утсыг бүрэн бүтэн хүлээж авсан. /хх-ийн 9/ гэх мэдүүлэг,

Цагдаагийн ажилтны илтгэх хуудас /хх-ийн 5/,

Дамно ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлангаар ipone 7 plus маркийн гар утас 774.000 төгрөгөөр үнэлэгдсэн үнэлгээний тайлан /хх-ийн 15/,

 

Гэрчээр О.Н  мөрдөн байцаалтанд: Би 2018 оны 11 дүгээр сарын 04-ний шөнийн 03 цагийн орчим “Mom baby” нэртэй буудлаас гараад тамхи авах гээд Баянгол дэлгүүрийн урд талд явж байхад өөдөөс согтуу эмэгтэй утсаар яриад ирж явсан. Тэгэхээр нь би гар утсыг нь булаах гэж оролдоход гар утсаа барьчихаад тавихгүй орилоод байхаар нь би зугатаасан...” /хх-ийн 12/ гэх мэдүүлэг зэрэг болно.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор:

О.Нын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27/, шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 30/, шүүгчийн захирамж, иргэний үнэмлэхийн  лавлагаа /хх-ийн 49/ зэрэг болно. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн болон хохиролын талаархи шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч О.Н 2018 оны 11 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Билэг” их дэлгүүрийн замын урд явган хүний гарцан дээр иргэн Б.Хгийн эзэмшлийн ipone 7 plus маркийн гар утсыг нь илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдэж авсан болох нь:

хохирогч Б.Хгийн”...хажуугаас үл таних залуу миний гар утсыг булааж авсан. Би гар утсаа өгөхгүй чангааса. боловч дийлээгүй гар утсаа алдсан...” /хх-ийн 9/, цагдаагийн ажилтны илтгэх хуудсанд “...гар утсаа шүүрүүлчихлээ гэснээр шалгахад Баянгол дүүргийн 17 дугаар хорооны 35 дугаар байрны гадаа Отгонзул овогтой  Н нь гар утсыг нь булааж зугатааж байсныг барьж илрүүлэн Тайшир 10-т хүлээлгэн өгсөн болно” гэсэн тэмдэглэл /хх-ийн 5/  зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Хяналтын прокуророос О.Над холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэж,

шүүгдэгч О.Ныг “бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов. 

 

Улсын яллагчаас О.Нарманхадыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн болно.

 

Тус шүүхэд хохирогч Б.Хгээс “надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, хорих ял оногдуулахгүйгээр ял шийтгэлийг нь хөнгөрүүлж нааштай шийдвэрлэж өгнө үү” гэсэн бичгийн хүсэлтийг нотариатаар баталгаажуулан ирүүлснийг үндэслэн шүүгдэгч О.Ныг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүхээс, шүүгдэгч О.Ныг “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуулийн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч О.Над эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол буюу хохирогчийн гар утас биет байдлаар буцаан олгогдсон нь хохирол төлөгдсөн хөнгөрүүлэх нөхцөлд хамаарна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч О.Над шүүхээс ял оногдуулахдаа хохиролоо нөхөн төлсөн болон түүний ар гэрийн байдлыг харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүй тэнсэж хянан харгалзаж өгнө үү” гэсэн санал дүгнэлтийг  гаргалаа.

 

О.Н гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй боловч түүний урьд нь удаа дараа шүүхээр ял шийтгэгдсэн хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шүүх шийдвэрлэж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал дүгнэлтийг шүүх хүлээж аваагүй болно.

 

Шүүхэд хэрэг хянагдах явцад О.Н нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй үндэслэлээр 2019 оны 01 дүгээр сарын 16-ний өдөр тус шүүхийн 144 дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг дурьдах нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно.