| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батлайн Намхайдорж |
| Хэргийн индекс | 140/2023/00198/И |
| Дугаар | 205/МА2023/00026 |
| Огноо | 2023-08-31 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 205/МА2023/00026
Ж.*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Энхтөр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй хийж,
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 140/ШШ2023/00330 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: Ж.*******ийн нэхэмжлэлтэй Завхан аймгийн сумын багт 1995 онд 118 тоо толгой мал, 1996 онд 125 тоо толгой мал, 1997 онд 104 тоо толгой мал тус тус тоолуулж байсан болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Эрдэнэжаргал, нэхэмжлэгч Ж.******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* нь Завхан аймгийн сумын багт 1995 1996, 1997 онд нөхөр Ж.*******ын хамт мал маллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие Ж.******* нь 1968 онд сумын хүн эмнэлэгт төрсөн. сумын дунд сургуулийг төгсөж малчин болсон. Одоо өндөр насны тэтгэвэрт орох болсон бөгөөд 1995 оноос 1997 онд хувийн мал аж ахуй эрхэлж байсан. 1995 оноос 1997 онд хувийн мал аж ахуй эрхэлж байсан. 1995 оноос 1996 онд Д.*******, 1997 онд Н.******* нар багийн Засаг даргаар ажиллаж байхдаа мал тооллогод явж байсан боловч мал тооллогын А дансны хуулбар нь сумын хэмжээнд гардаггүй тул нотлогдох боломжгүй болно. Завхан аймгийн сумын багт 1995, 1996, 1997 онуудад мал маллаж байсныг тогтоолгохоор хүсэлт гаргаж байна гэжээ.
Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 140/ШШ2023/00330 дугаар шийдвэрээр
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар нэхэмжлэгч ******* ******* овгийн *******ын *******ийн
- Завхан аймгийн сумын багт мал маллаж байхдаа 1995 онд адуу 10, хонь 58, үхэр 30, ямаа 20 нийт 118, 1996 онд адуу 12, үхэр 35, хонь 60, ямаа 18, нийт 125, 1997 онд адуу 9, үхэр 25, хонь 56, ямаа 14 нийт 104 толгой мал тоолуулж байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ж.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Ж.******* давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдол болон тайлбартаа: Ж.******* Би 1968 онд Завхан аймгийн суманд төрсөн. 1976 оны 09 сарын 01-ны өдөр Завхан аймгийн сумын 10-н жилийн сургуульд элсэн орж, 1986 оны 06 сарын 10-ны өдөр 10 дугаар анги төгссөн. Сургуулиа төгсөөд аав ээжийн хамт Завхан аймгийн сумын багт мал маллаж байгаад 1991 онд Ж.*******тай гэрлэж мөн Завхан аймгийн сумын багт 2020 оныг хүртэл 20 гаруй жил мал маллан амьдарсан. Миний бие өндөр настны тэтгэвэрт гарах гэтэл 1995-1997 онуудад малын А данс архивт шилжигдэн ирээгүй учир лавлагаа гаргах боломжгүй гэдэг хариуг өгсөн. 1995-1997 оны малын А данс Завхан аймгийн сумын хэмжээнд гардаггүй гэсэн тул 1995 онд адуу 10, хонь 58, үхэр 30, ямаа 20, нийт 118, 1996 онд адуу 12, хонь 60, үхэр 35, ямаа 18, нийт 125, 1997 онд адуу 9, хонь 56, үхэр 25, ямаа 14, нийт 104 толгой мал тоолуулж байснаа тогтоолгохоор танай шүүхэд хандсан. Гэтэл нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна. Биднийг 20 гаруй жил мал малласан гэдгийг нутгийн ард иргэд ч сайн мэднэ. Анхан шатны шүүх нь гэрч Д.*******, Я.******* нараас Ж.*******ийг 1995-1997 онуудад хэд хэдэн мал тоолуулж байсан гэдгийг тодруулж асуугаагүй. Гэрч Д.******* нь тухайн үед сумын багийн засаг даргаар гэрч Я.******* нь Буянт багийн засаг даргаар тус тус ажиллаж байсан. Энэ хүмүүс нь биднийг Завхан аймгийн суманд мал маллаж амьдардаг гэдгийг маш сайн мэдэх хүмүүс юм. Мөн 1996 оны зун ган болж, намар нь манайх Говь-Алтай аймгийн нутаг руу оторт явж байх үед Завхан аймгийн сумын Засаг дарга нь ажлын хэсэг байгуулаад отроор нүүж яваа малчдыг эргэх үедээ хийсэн бичлэгийг бид анхан шатны шүүхэд өгсөн. Энэ бичлэгт Я.******* гэх хүн ажлын хэсэгт нь ороод явж байсан. Мөн уг бичлэгт миний бие болон охин , мөн манай 2 эрэгтэй дүүгийн хамтаар маш тодорхой гарсан байдаг. Үүнийг анхан шатны шүүх үнэлээгүйд гомдолтой байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг үнэлэхдээ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэх хуульд заасан үүргээ хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Нэхэмжлэгч Ж.******* нь Завхан аймгийн сумын багт 1995, 1996, 1997 онуудад мал маллаж байснаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлахдаа, Завхан аймгийн суманд нөхрийн хамт 1995-1997 онд хувийн мал аж ахуй эрхэлж байсан. Мал тооллогонд явж байсан боловч малын А дансны хуулга нь сумын хэмжээнд гардаггүй ... гэж тайлбарлаж, нэхэмжлэлээ нотлохоор 4 ширхэг гэрэл зураг болон газар эзэмших гэрчилгээ, гэрч Я., М.******* нарыг шүүхэд гэрчээр асуулгасан байна.
Нэхэмжлэгч хэрэгт авагдсан гэрэл зургийг... нөхөр Ж.*******ын хамт 1996-1997 онуудад мал маллаж отроор Баянхонгор аймгийн Заг, Гурванбулаг сумын нутгаар нүүж малаа оторлож явахад сумын засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг, отроор яваа малчдаа эргэж, тус сумуудтай гэрээ хэлэлцээ хийж явсан үеийн зураг байгаа юм. Уг зурагны 4 дэх зурагт багийн дарга байсан Я., манай айлын охин , хүү би өөрөө охинтойгоо хамт зогсож байна ...гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгчийн тайлбар нь гэрч Я.ийн ... 1995 онд намайг Завхан аймгийн сумын Буянт багийн засаг дарга хийдэг байхад Архангай аймгийн Цахир сум, Хангай сумаар, Баянхонгор аймгийн Баянбулаг, Гурванбулаг, Хүрээ марал гэдэг сумуудаар явж байхад Баянхонгор аймгийн Баянбулаг сумын нутагт ******* буюу *******ынх отор хийгээд байж байсан. Бид нар эднийд очоод хургыг нь эхэд нь тавьж өгөөд, хоол идчихээд явж байсан. Би хар дээлтэй нэг хурга барьсан, хурганы эхийг нь танихгүй тавьж өгч байснаа тод санаж байна. Надтай цуг явсан хүмүүс бид нар зураг авхуулаад, мөн бичлэг хийсэн. Сумын тамгын газар очоод зургийн аппарат шиг юмаар бичлэг хийгээд, хөдөө байгаа малчидтай уулзахдаа бичлэг хийдэг байсан... гэсэн мэдүүлэг,
Гэрч М.*******гийн ...Ж.******* голдуу бог мал малладаг байсан. 1995 оноос 1996 он хүртэл Завхан аймгийн сумын багтаа мал маллаж байсан. Эднийх Баянхонгор аймаг руу отор хийдэг байсан. Бог голдуу 100 гаран 200 гаран бог мал малладаг байсан. Сүүл рүүгээ мал нь овоо өссөн байсан... гэсэн мэдүүлэг,/хх-ийн 42-43 хуудас/
Ж.*******т Завхан аймаг сумын нутаг дэвсгэрт 7000 ам дөрвөлжин метр газрыг өвөлжөөний зориулалтаар олгохоор засаг даргын 1996 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 44 дугаар шийдвэрээр олгосон газар эзэмших гэрчилгээний хуулбар /хх-ийн 12 хуудас/ ,
ийн *******, *******ын ******* нарын гэрлэснийг бүртгэсэн /анкет/
Завхан аймаг сумын Засаг даргын тамгын газрын 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн албан бичигт ...тус сумын мал тооллогын А данс болон бусад холбогдох баримт 1990-1998 оныг хүртэл сумын хэмжээгээр, тухайн үед багийн засаг даргаар ажиллаж байсан албан тушаалтнууд сумын архивд өгөөгүй байж байгаад устсан байдаг. 1995, 1996, 1997 оны мал тооллогын баримт сумаас гарах боломжгүйг үүгээр тодорхойлж байна. Мөн аймгийн архивд баримт байхгүй байгаа...тухайн үед иргэн Ж.******* мал маллаж байсан нь үнэн болно...гэсэн зэрэг баримтаар давхар нотлогдсон байна.
Дээрх баримтууд нь нэхэмжлэгч Ж.******* нь Завхан аймгийн сумын багт 1995, 1996, 1997 онуудад нөхөр Ж.*******ын хамт мал маллаж байсан байдлыг нотолж байна.
Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан гэрэл зурагт гэрч Я.ын зураг байгаа талаар нэхэмжлэгч тайлбарласан ба энэ тайлбар нь гэрч Я., М.******* нарын мэдүүлгээр нотлогдсон. Мөн нэхэмжлэгч Ж.******* нь гэрэл зурганд охинтойгоо хамт байсан, охин 1992 онд төрсөн гэж мэдүүлж байх бөгөөд зурагнаас харахад охин 3-4 настай байх боломжтой зэргийг үнэлэхэд 1995, 1996 онуудын зураг байх боломжтой, мөн сумын Засаг даргын 1996 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 44 дугаар шийдвэрээр Ж.*******т өвөлжөөний газар эзэмшүүлэхээр шийдвэрлэж байсан зэргээс харахад Ж.******* нь нөхөр Ж.*******ын хамт 1995, 1996, 1997 онуудад мал маллаж байсан байх боломжтой байна.
Гэтэл шүүх Завхан аймгийн сумын багийн малчин /өрхийн тэргүүлэгч Ж.******* /Ж.*******/ нар нь ... 1995, 1996, 1997 онд мал тоолуулаагүй байна гэсэн, сумын ЗДТГ-ын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 3/246 лавлагаа,
Мөн ... багийн малын А дансны баримт манайд шилжигдэн ирээгүй байна гэсэн Завхан аймгийн Архивын тасаг, 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн А/1980 дугаартай лавлагаа зэргийг үнэлэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл муутай болжээ.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ж.******* нь 1995, 1996, 1997 онд мал маллаж байснаа тогтоолгохыг хүссэн байхад, шүүх Завхан аймгийн болон сумын архивт 1995-1998 оны мал тооллогын баримт байхгүй гэсэн лавлагаагаар Ж.******* нь 1995, 1996, 1997 онд мал тоолуулж байсан нь тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлж, хэргийг хууль зүйн үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Ж.*******ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 140/ШШ2023/00330 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.*******ийг 1995 оны 01 дүгээр сарын 01-нээс 1997 оны 12 дугаар сарын 31 хүртэл Завхан аймгийн сумын багт мал маллаж байсан байдлыг тогтоосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3 дахь хэсгүүдэд зааснаар ...зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэсэн үндэслэлээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР
ШҮҮГЧИД Ч.ЭНХТӨР
Б.НАМХАЙДОРЖ