Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 4485

 

 

                

                       МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энэрэл хотхоны 3 дугаар байрны 21 тоотод оршин суух, эмэгтэй, регистрийн  дугаар УС 87121601, Тайжууд овогт Дэлгэрийн Хос-Одын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энэрэл хотхоны 3 дугаар байрны 21 тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар  ХЛ 86020775, Олонхит овогт Лувсандоржийн Гантулгад холбогдох

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч Д.Хос-Од, хариуцагч Л.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэг нар оролцов.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Хос-Од шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 2005 онд Л.Гантулгатай танилцаж, улмаар 2009 оны 6 дугаар сарын 02-ны өдөр гэрлэлтийн 0105941 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2009 оны 6 дугаар сарын 18-ны өдөр том хүү Г.Анар, 2011 оны 9 дүгээр сарын 25-нд бага хүү Г.Азжаргал нар төрсөн, 2007 оноос хадамындаа амьдарч байгаад 2014 онд зээл авч орон сууц худалдаж авсан.Гантулга их хартай, надад итгэдэггүй, архи ууж ирээд агсан тавьдаг, биднийг сэтгэл санааны дарамтад байлгадаг, би олон жил хүлээсэн.Бид  2015 оны 11 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа.Тэр үеэс хойш 2 хүү минь миний асрамжинд өсөж торниж байгаа, бид цаашдаа хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, өгнө үү, хоёр хүүгээ би өөрийнхөө асрамжид авна, хүү Анартаа эцгээс нь тэтгэлэг авна, харин хүү Азжаргалдаа тэтгэлэг авахгүй, бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энэрэл хотхоны 3 дугаар байрны 21 тоот 3 өрөө орон сууцанд би 2 хүүхдийн хамт 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн амьдарч, тухайн орон сууцны зээлийн төлбөрийг төлнө, Л.Гантулга 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнөх орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх, уг орон сууц зарагдсан тохиолдолд үнийг тэнцүү хувааж авахаар тохиролцсон гэв.

 

Хариуцагч Л.Гантулга шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэлийн шаардлагаас гэрлэлт цуцлаж, хоёр хүүхдээ эхийн асрамжид өгч, нэг хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байна.Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энэрэл хотхоны 3 дугаар байрны 21 тоот 3 өрөө орон сууцанд Хос-Од 2 хүүхдийн хамт 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн амьдарч, тухайн орон сууцны зээлийн төлбөрийг төлөх, би 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнөх орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх, уг орон сууц зарагдсан тохиолдолд үнийг тэнцүү хувааж авахаар тохиролцсон тул эд хөрөнгийн маргаан байхгүй гэв.

 

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Хос-Од хариуцагч Л.Гантулгад холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардагыг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Д.Хос-Од, Л.Гантулга нар нь 2007 оны 12 дугаар сарын 04-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 6 дугаар сарын 02-ны өдөр бүртгүүлэн, хүү Анар 2009 оны 6 дугаар сарын 18-ны өдөр, хүү Азжаргал 2011 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн болох нь гэрлэлтийн 0105941 Г-814 тоот, хүүхдийн төрсний 0304297 Г-1930, 0000715522 Г-3603 тоот гэрчилгээнүүдийн хуулбараар нотлогдож байна.

 

Гэрлэгчид 2015 оны 11 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд хэн аль нь гэрлэлтээ цуцлуулахыг хүсэж байгаа нөхцөл байдал нь тэдний гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

 

Мөн гэрлэгчид 2016 оны 5 дугаар сарын 2-ны өдөр шүүхийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-д заасан үндэслэлээр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна.

 

Нэхэмжлэгчийн хүсэлт, хариуцагчийн саналын харгалзан Анар, Азжаргал нарыг эх Д.Хос-Одынх нь асрамжид байлгаж, эцгээс нь тэтгэлэг гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй байх бөгөөд харин Д.Хос-Од хүү Азжаргалдаа эцгээс нь тэтгэлэг нэхэмлэхгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

            Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ”, 26 дугаар зүйлийн 26.2-д “хүүхдээ эрүүл чийрэг өсгөн хүмүүжүүлэх, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах” гэж заасан байна.

 

Мөн Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “хүүхэд эцэг, эхтэйгээ амьдрах, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх” гэж заасан байдаг тул Л.Гантулгын хүүхдүүдтэйгээ уулзах эрх нээлттэй байна.

 

Зохигчдын хооронд шүүхээр шийдвэрлүүлэх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй бөгөөд Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энэрэл хотхоны 3 дугаар байрны 21 тоот 3 өрөө орон сууцанд Д.Хос-Од хүүхдүүдийн хамт 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн амьдарч, тухайн орон сууцны зээлийн төлбөрийг төлөх, Л.Гантулга 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнөх орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөр 600 000 төгрөгийг төлөх, уг орон сууц зарагдсан тохиолдолд үнийг тэнцүү хувааж авахаар тохиролцсон болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон                                                 ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Тайжууд овогт Дэлгэрийн Хос-Од, Олонхит овогт Лувсандоржийн Гантулга нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 6 дугаар сарын 18-ны өдөр төрсөн Анар, 2011 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн Азжаргал нарыг эх Д.Хос-Одийнх нь асрамжид  байлгасугай.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2011 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн Анарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байвал 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Л.Гантугаас нь тэтгэлэг гаргуулан сар бүр тэжээн тэтгүүлж, Д.Хос-Од хүү Азжаргалдаа эцгээс нь тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

 

4.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар зохигчдын хооронд шүүхээр шийдвэрлүүлэх хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй бөгөөд Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энэрэл хотхоны 3 дугаар байрны 21 тоот 3 өрөө орон сууцанд Д.Хос-Од хүүхдүүдийн хамт 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн амьдарч, тухайн орон сууцны зээлийн төлбөрийг төлөх, Л.Гантулга 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс өмнөх орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөх, уг орон сууц зарагдсан тохиолдолд үнийг тэнцүү хувааж авахаар тохиролцсон болохыг дурдсугай.

 

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Хос-Одийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Гантугаас 70 200 /далан мянган хоёр зуун/ төгрөгийг гаргуулан Д.Хос-Одод олгосугай.

 

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Отгонжаргалд даалгасугай.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               З.ДОРЖНАМЖИН