Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 4575

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Зохигч талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Сонгинохайрхан дүүргий 24 дүгээр хороо, Зээлийн 8-5 тоотод  байрлах, регистрийн  дугаар 5122541, Баянтогтоц ХХКомпанийн  нэхэмжлэлтэй 

 

 Хариуцагч:Баянгол дүүргийн 2 дугар хороо, Энхтайваны  өргөн чөлөө-105 МҮЭСТОрдны 2 давхарт байрлах, регистрийн  дугаар 5190312, Гложекс ХХКомпанид  холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 31 382 485 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй  иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ч.Ням, хариуцагч  байгууллагын төлөөлөгч Б.Мөнхбаатар, түүний өмгөөлөгч Э.Сугар-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч Баянтогтоц ХХКомпани нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани “Гложекс” ХХК-тай 2012 оны 4 сарын 23-ны өдөр Тусгай мэргэлийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүрэг 24 дүгээр хороо Баруун салаа Нумтын аманд байршилтай “Гложекс” ХХК-ний ажилчдын зуслангийн байрны 160 кв хүчин чадал бүхий АТП, Амралт фидерийн агаарын шугамнаас баруун салааны Нумтын ам хүртэл 2,4 км урттай 6кв-ын агаарын шугамын 64 536 800 төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлыг 2012 оны 4 сарын 23-аас 2013 оны 5 сарын 12-ны хооронд шугамыг барьж ашиглалтанд оруулах, 2012 оны 5 сарын 8-ны өдрөөс 5 сарын сарын 18-ны өдрийн хооронд техникийн комисст хүлээлгэн өгөхөөр энэхүү гэрээг байгуулж, /энэхүү ажлын гэрээний хугацаанд улсын комисст хүлээлгэн өгөх хугацаа ороогүй болно/ гэрээнд заасан үүргээ биелүүлж, 2012 оны 6-сарын 25-ны өдөр барьж дуусган, 2012 оны 9 сарын 06-ны өдөр улсын комисс ажиллуулсанаар актыг баталгаажуулж “Гложекс” ХХК-д хүлээлгэн өгсөн.Гэтэл захиалагч тал болох Гложекс” ХХК ажпын гүйцэтгэлийн санхүүжилтийг дутуу өгсөн ба бидний зүгээс захиалагчид гэрээний дагуу санхүүжилтээ бүрэн төлөх талаар албан бичиг өгч байсан боловч одоог хүртэл үлдэгдэл 19 361 040 төгрөгийг өгөхгүй манай компанийг хохироож байна.Манай компанид дутуу олгосон 19 361 040 төгрөгт ногдох НӨАТ-т 1 760 0940-ийг 2012 оны 9 сарын 18-ны өдрийн 0011885406 тоот паданаар татварын албанд төлсөн. Иймд “Гложекс” ХХКомпаниас тусгай мэргэжлийн ажил гүйцэтгэх гэрээний 4.1; 4.2 заалтын дагуу дутуу олгосон 19 361 040 төгрөг, торгуульд 580 831 төгрөг, алдангийг үнийн дүнгийн 50 хувиар бодож 9 680 520 төгрөг, НӨАТ-т төлсөн 1 760 094 төгрөг, нийт 31 382 485 төгрөгийг гаргуулж  өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ч.Ням, хариуцагч  байгууллагын төлөөлөгч Б.Мөнхбаатар нар шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Бид нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрч гэрээ байгуулсан тул эвлэрэлийг баталж  өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ч.Ням, хариуцагч  байгууллагын төлөөлөгч Б.Мөнхбаатар, түүний өмгөөлөгч Э.Сугар-Эрдэнэ  нарын байгуулсан эвлэрэлийн гэрээнд: нэг талаас нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Ч.Ням, хариуцагч байгууллагын төлөөлөгч Б.Мөнхбаатар бид харилцан тохиролцож нэхэмжлэлийн үнийн дүнгийн 31 382 485 төгрөгийн 6 382 485 төгрөгөөс татгалзаж,  хариуцагч байгууллага үлдэгдэл 25 000 000 төгрөгийг 2016  оны 9  дүгээр сарын 16-ны өдрийн дотор бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн тул эвлэрэлийн гэрээ байгуулж байна гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Баянтогтоц ХХКомпани хариуцагч Гложекс ХХКомпанид холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 31 382 485 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.

 

Нэхэмжлэгч Баянтогтоц ХХКомпанийн нэхэмжилсэн ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 31 382 485 төгрөгөөс нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч 6 382 485 төгрөгөөс татгалзаж, үлдэгдэл 25 000 000 төгрөгийг хариуцагч байгууллага нь  2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар тохиролцож эвлэрэлийн гэрээ байгуулжээ.

 

Дээрх зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь бусдын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож   шийдвэрлэх үндэстэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315 200 төгрөгийн  50 хувь болох 157 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 157 600 төгрөгийг улсын орлогоос, зохигчдын эвлэрсэн шаардлагын хүрээнд ногдох 282 950 төгрөгийн 50 хувь болох 141 475 төгрөгийг хариуцагч байгууллагаас тус тус гаргуулан нэхэмжлэгч байгууллагад  олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь

 

1.Нэхэмжлэгч Баянтогтоц ХХКомпанийн Гложекс ХХКомданиас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 31 382 485 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас нэхэмжлэгч байгууллага нь 6 382 485 төгрөгөөс татгалзаж,  үлдэгдэл 25 000 000 төгрөгийг хариуцагч Гложекс ХХКомпани 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр бүрэн төлж барагдуулахаар зохигчид эвлэрч байх тул тэдний эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 315 200 төгрөгөөс  157 600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, үлдэх 157 600 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч байгууллагаас 141 475 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Баянтогтоц ХХомпанид олгосугай.

 

           4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.4-д зааснаар зохигчид давж заалдах болон хяналтын журмаар хянан  шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл  гаргах  эрхгүй  болохыг  дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ДОРЖНАМЖИН