Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Даваасүрэнгийн Ариунцэцэг |
Хэргийн индекс | 142/2016/00964/И |
Дугаар | 00991 |
Огноо | 2016-07-19 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 00991
Зохигчдийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ариунцэцэг би
Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-4-34 тоотод оршин суух Түвдэн овогтой Данзанлхагвын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-4-37 тоотод оршин суух Зоригт овогтой Ган-Эрдэнэд /ФМ-81051598 / хариуцагдах ус алдсан гэм хорын хохиролд 2,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгээд
ТОДОРХОЙЛОХ НЬ :
Нэхэмжлэгч Т.Данзанлхагва шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Болсон үйл явдал 5-4 -37 тоотын суугч З.Ган- Эрдэнгийн сууцнаас 2016 оны 5-р сарын 19.20 .26 –нд 3 удаа ус алдаж манай бүх өрөө хана обой хивс дэвсгэр хивс дорож, бурхан гэрийн эд хогшил норж коридорын 2 чийдэнгээр ус гоожиж цахилгааны шугамд норж 1 чийдэн асахгүй байна. Хивсээч бүрэн хатааж амьжаагүй байна. Мэргэжлийн 2 засварчингаар үзүүлж засуулах гэтэл 2,700,000 гаруй болох юм байна. Иймд миний энэ хохирлыг бүрэн барагдуулж З.Ган-Эрдэнээс гаргуулж өгөхийг хүсэе”гэжээ.
Хариуцагч З.Ган-Эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манайх 2016-05-19, мөн 05-26-нд тус тус 2 удаа ус алдаж иргэн Данзанлхагва гуайнд зохих хэмжээний хохирол учруулсан нь үнэн билээ.Улмаар 2016-05-20-нд их борооны улмаас дээд фасаднаас айлууд руу үргэлжлэн ус орсон.Иймээс СӨХ, ИТХ-ын гишүүнтэй уулзаж фасатаа янзлуулах ажлыг эхлүүлэн одоогоор үргэлжилж байна.Тухайн учирсан хохирлыг барагдуулахын тулд мэргэжлийн хүнээс зөвлөгөө авч улмаар 2 өрөө байр /29м2/ засварлах барилгын материалыг одоогийн зах зээлийн үнэлгээгээр тооцож гаргуулсан.2 өрөө байрны энгийн засварын ажлын хөлс нь өнөөгийн ханшаар 800,000 төгрөг байна.Үүнээс үндэслэн тухайн нэхэмжлэгчийн гаргасан хохирлыг барагдуулахад миниу зүгээс 1,500,000 төгрөг өгөхөд боломжтой гэж хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгч Т.Данзанлхагва шүүхэд мэдэгдэхдээ: “Хариуцагч З.Ган-Эрдэнэтэй тохирч гэрт маань засвар хийж өгсөн.Одоо нэхэмжлэх зүйл байхгүй.Энэ тухай албан ёсны бичгээ өгнө гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Данзанлхагвын хариуцагч З.Ган-Эрэнээс ус алдсан гэм хорын хохиролд 2,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.
Зохигчдын эвлэрэл гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байна.
Нэхэмжлэгч Т.Данзанлхагва улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан Шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн74.1, 74.2,123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь
1.Нэхэмжлэгч Т.Данзанлхагвын 2,700,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад зохигчид эвлэрч нэхэмжлэгчийн байранд хариуцагч засвар хийж өгсөн байх тул эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Д.АРИУНЦЭЦЭГ