Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 00992

 

 

                                 

                                       

 

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,

 хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ариунцэцэг  би,

 Нэхэмжлэгч: Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Рашаант баг Уртын гол 8-2 тоотод оршин суух Сүрэн овогтой Ганболдод /ФМ-58112711 / хариуцагдах 2015-09-23-ны өдрийн ЗГ15/312 тоот зээлийн гэрээний төлбөрт 2,632,009 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянаад

 

                                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь: 

             Нэхэмжлэгч Хаан банкны Булган салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.Ганболд хамтран үүрэг гүйцэтгэгч С.Болормаа нар нь 2015 оны 09 дүгээр сарын 23- ны өдөр Хаан банкны Булган салбарын харъяа Хялганат  тооцооны  төвөөс ЗГ-15\312 тоот зээлийн гэрээ байгуулан 3,000,000 \ гурван сауя\ төгрөгийг  жилийн 21,6 хувийн хүүтэй 18 сарын хугацаатайгаар цалингийн зээлийн зориулалтаар зээлсэн.Зээлдэгч  нь цалингийн зээлээ зээлийн гэрээнд заасан эргэн төлөлтийн хуваарьт хугацааг зөрчиж 2016 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн байдлаар 127 хоног хугацаа хэтрүүлээд байна. Тиймээс банк зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн тул зээлээ буцаан шаардах нөхцөл үүсээд байгаа юм.Шаардлага гаргахаас өмнө зээлдэгч нь зээлээсээ дараахь төлбөрийг хийсэн байна. Үүнд:1.2015 оны 09 дүгээр сарын23- ны өдрийн ЗГ15\312 тоот гэрээтэй зээлээс дараахь төлөлтийг хийсэн. Үндсэн зээлийн төлбөрт 582,225 төгрөг зээлийн хүүний төлбөрт 204,601 төгрөг нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 1,034 төгрөг нийт 784,860,65 төгрөгийн төлбөрийг төлсөн байна.Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрүүлсэн тул банкнаас зээлээ төлөхийг банкнаас 2016 оны 05 дугаар сарын 27 ны өдөр 2016 оны 05 дугаар сарын 27-ны  өдөрүүдэд зээл төлөх болон  зээлийг буцаан дуудах мэдэгдлүүдийг удаа дараа хүргүүлсэн боловч мөн  л гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлж өнөөдрийг хүртэл 127 хоног зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна.Иймд банк шүүхэд 2016 оны 06 дүгээр сарын 09-ний  өдрийн байдлаар дор дурьдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна.

            Үүнд:2015 оны 09 дүгээр сарын 23- ны өдрийн ЗГ15\312\ тоот зээлийн гэрээний үүргийн дагуу дараахь төлбөрийг гаргуулах. А\ Үндсэн зээлийн үлдэгдэл 2,417,775 төгрөг, Б\ Зээлийн хүүгийн төлбөрт 200,311 төгрөг,В\Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 7,923 төгрөг,3.2 Наториатын зардал 6000 төгрөг,Нийт 2,632,009 төгрөгийг гаргуулах.3. Шүүхэд нэхэмжлэл гаргахтай холбогдон гарсан зардлууд. Үүнд:3.1 Улсын тэмдэгтийн хураамж 57,062 төгрөг.Жич: Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны  хүү нэмэгдүүлсэн хүүг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ гэжээ.

Хариуцагч С.Ганболд шүүхэд гаргасан тайлбартаа: “Миний бие С.Ганболд нь 2016-07-05-ны өдөр банкны зээлийн нэхэмжлэл болох 2,632,009 төгрөгнөөс 1,000,000 төгрөгийг хийж, үлдсэн мөнгийг сар бүрийн 2-нд хийж дуусгана гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Болдхүү шүүхэд гаргасан тайлбартаа:  Хариуцагч С.Ганболд нь 2,632,009 төгрөгнөөс 2016-07-05-ны өдөр 1 сая төгрөгийг төлсөн бөгөөд хариуцагчийн тайлбарын дагуу сар бүрийн 2-ны өдөр хуваарьт төлбөрийн дагуу төлж барагдуулахад татгалзах зүйлгүй зөвшөөрч байгаагаа мэдэгдэж байна.Мөн хариуцагч С.Боломаа нь Увс аймагт ажиллаж, амьдарч байгаа шалтгаанаар хүрэлцэн ирэх боломжгүй байгаа тул С.Ганболдыг хариуцагчаар үлдээж, С.Болормаагаас татгалзаж байна гэжээ

                                                                                                                       

ҮНДЭСЛЭХ нь: 

 Нэхэмжлэгч  Хаан банкны Булган салбар С.Ганболд,С.Болормаа нарт холбогдуулан 2015-09-23-ны өдрийн ЗГ15/312 дугаартай зээлийн гэрээний төлбөрт 2,632,009  төгрөгийг гаргуулахаар шаардлага гаргасан.Нэхэмжлэгч хариуцагч С.Болормаагаас татгалзсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Ганболд нэхэмжлэлийн шаардлагыг маргаангүй хүлээн зөвшөөрсөн нь хууль болон гуравдагч этгээдийн эрх ашгийг зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй.

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу хариуцагч хариуцах тул нэхэмжлэгчийн төлсөн 57,062 төгрөгний хураамжийг төрийн санд үлдээж, хариуцагчаас тал хувийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заалаа.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1,74.2,123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Хаан банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжлэлийн шаардлага 2,632,009 төгрөгний төлбөрийг хариуцагч С.Ганболд хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжаар Төрийн банкны Орхон салбарт /130000801681 тоо дансанд/ 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр төлсөн 57,062 төгрөгийн тал хувь болох 28,531 төгрөгийг төрийн сангаас буцаан гаргуулж, хариуцагч С.Ганболдоос 28,531 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид тус тус олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч нар захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч хүсэлт гаргах эрхтэйг заасугай.

4.Хариуцагчаар С.Болормааг татсаныг хэрэгсэхгүй болгосугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах,хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах,тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг заасугай.

                       

 

                      ШҮҮГЧ                            Д.АРИУНЦЭЦЭГ