Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 00993

 

 

   

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

     зөвшөөрснийг батлах тухай

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Д.Ариунцэцэг би

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 26-2 тоотод оршин суух Болдбандагва овогтой Отгонмөнхийн  /РГ88010308 / нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Орхон аймгийн Баян-Өндөр сум Наран баг 50-1 тоотод оршин суух Мандалсайхан овогтой Уянгаад хариуцагдах /АБ-85031801 / зээлийн төлбөрт 1,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч иргэний хэрэг үүсгээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Отгонмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Мандалсайхан овогтой Уянгаа нь 2015 оны 4 сарын 29 нд өдөр 500 000 төгрөгийг 10% хүүтэйгээр  сар болгон хүү төлнө гээд зээлсэн 2015  оны 8 сар хүртэл хүүгий нь өгсөн, үүнээс хойш 10 сар хүүгий нь өгөөгүй удахгүй өгнө гэж явсаар өдий хүрсэн.2016.6.20 нд өгөөд дуусна гэсэн боловч утсаа салгаад холбогдох боломжгүй бболсон удаа дараа гэрийн хаягаар очиж утсаар ярьсан нөхөрийн цалин 6 сарын 18-19нд  орно гээд одоо болтол өгөхгүй байгаа тул  үндсэн зээл 500 000 төгрөг, 10 сарын хүү 600 000 төгрөг, нийт 1100000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч М.Уянгаа шүүхэд гаргасан шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  Хариуцагч би Отгонмөнхөөс 2014-04-29-нд 500,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй зээлсэн.Хүүгээ төлж байгаад /2016-08-29- хүртэл төлсөн/ төлөх хугацаандаа төрөөд хүүгээ өгч чадалгүй 10 сар болсон.Үндсэн мөнгө болох 500,000 төгрөг, хүү болох 10 сарын хүү 600,000 төгрөг, нийт 1,100,000 төгрөгийг 8 сарын 15 гэхэд өгч дуусгах боломжтой байна.Энэ хугацаанд 3 хувааж өгнө гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Отгонмөнх нь хариуцагч М.Уянгаад холбогдуулан зээлийн төлбөрт 1,100,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Отгонмөнх нь нэхэмжлэгч М.Уянгаагийн нэхэмжлэлийн шаардлага 1,100,000 төгрөгийг маргаангүй хүлээн зөвшөөрсөн болох нь түүний 2016 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой, хариуцагчийн зөвшөөрөл хуульд нийцсэн байна.

 Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 32300 төгрөгийг хуульд заасны дагуу тал хувиар бууруулан тооцож Төрийн банкнаас /130000801381 тоот данснаас/ 16150 төгрөг, хариуцагчаас 16150 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Отгонмөнхөд олгохоор заалаа.

         Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1,74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь

 1.Нэхэмжлэгч Б.Отгонмөнхийн 1,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч М.Уянгаа хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй  болгосугай.

2. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар Төрийн  банкны 130000801681 тоот дансанд 2016 оны 06 дугаар сарын 21,22-ны өдөр төлсөн нийт 32300 төгрөгийг тал хувиар бууруулан тооцож төрийн сангаас 16150 төгрөг, хариуцагчаас 16150 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Отгонмөнхөд олгосугай.

3. Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн энэ захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй  бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4.Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                  Д.АРИУНЦЭЦЭГ