Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
Хэргийн индекс | 146/2016/00131/И |
Дугаар | 146/ШШ2016/00131 |
Огноо | 2016-06-10 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 146/ШШ2016/00131
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Хужирт сум, 5 дугаар баг, 02-05 тоотод оршин суух Их монгол Шаравжамц овогтой Намхайдоржийн Чинбатын /РД:ЙС73040137/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймаг, Хужирт сум, 1 дүгээр баг “Өвөр модот” гэх газар оршин суух Номхон овогтой Лхагвын Жумдаанд /РД:ЙС80041511/ холбогдох,
750 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Н.Чинбат нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:
Л.Жумдаан нь надаас 2015 оны 04 сард 50 000 төгрөгийн сэлбэг, 2015 оны 11 сард 100 боодол өвс /100*7000=700 000/ төгрөг, нийт 750 000 төгрөгийг авсан. Энэ мөнгийг Л.Жумдаанаас гаргуулж өгнө үү ...Хариуцагч Жумдаан миний нэхмжилсэн 750 000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 10 гэхэд төлж барагдуулна гэсэн байх тул энэ хэргийг хялбаршуулсан журмааар шийдвэрлэж өгнө үү гэжээ
Хариуцагч Л.Жумдаан нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Л.Жумдаан миний бие нэхэмжлэгч Чинбатын нэхэмжилсэн 750 000 төгрөгийг 2016 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлж барагдуулж дуусгана гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Чинбат нь хариуцагч Л.Жумдаанд холбогдуулан 750 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Н.Чинбатын нэхэмжилсэн 750 000 төгрөгийг хариуцагч Л.Жумдаан нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаар зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсныг баталж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Н.Чинбатын нэхэмжилсэн 750 000 төгрөгийг хариуцагч Л.Жумдаан нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулна гэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22 250 төгрөгөөс 11 125 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 101800995 тоот данснаас 11 125 төгрөг, хариуцагч Л.Жумдаанаас 11 125 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Чинбатад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.САРАНТУЯА