Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бэгзийн Аминчимэг |
Хэргийн индекс | 134/2016/00079/И |
Дугаар | 134/ШШ2016/00082 |
Огноо | 2016-06-20 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 134/ШШ2016/00082
Говьсүмбэр аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Аминчимэг даргалж, хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч О.Э хүсэлттэй, хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай иргэний хэргийг 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Э шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар А.Энхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч О.Э шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие О.Э нь 1960 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Лхасүрэн гэх хүний гэр бүлд ууган хүүхэд нь болж төрсөн. Миний эцэг, эх гэрлэлтээ тухайн үед батлуулаагүй учраас намайг эх Орломоогоор овоглосон. Миний бүх бичиг баримтууд эх Орломоогоор овоглогдон бичигдэх болсон. Би 1978 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар төмөр замын техник мэргэжлийн сургуульд элсэн ороход 1979 оны 10 дугаар сарын 24-ний өдөр анхны хөдөлмөрийн дэвтэр олгосон. Техник мэргэжлийн сургуулийн албан хаагч чи хэний хүүхэд билээ гэхээр нь Л.Э гэж эцгийнхээ нэрийг хэлсэн. Хөдөлмөрийн дэвтэрт Л. овоглогдон бичигдсэн байсныг тухайн үед анзаараагүй. Миний төрсний гэрчилгээ, иргэний үнэмлэхний овгууд бүгд эх Орломоогоор овоглодог. Би улсад тасралтгүй 30 гаруй жил хөдөлмөрлөж тэтгэвэрт гарах гэтэл 1979 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хөдөлмөрийн дэвтэр дээрх овог нэр Л.Э гэж бичигдсэнээс болж миний иргэний үнэмлэхний О гэх овог нэртэй зөрсөн. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д эрх олгосон ямар нэг баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн, он, сар, өдөр нь иргэний үнэмлэх төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч мөн эсэхийг шүүх тогтооно гэжээ. Иймд О.Э 1979 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоож өгнө үү гэжээ.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
О.Э нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч болохоо тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон О.Э тайлбар зэргийг үндэслэн хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Үүнд:
1.О.Э хөдөлмөрийн дэвтрээс бусад бичиг баримтууд нь О гэж бичигдсэн байна.
2.Энхтайваны өөрийнх нь төрсний гэрчилгээний эхний хуудсанд Орломын Энхтайван гэсэн боловч хоёр дахь хуудас дээр эхийнх нь нэрийг Оролмаа гэж хоёр өөрөөр бичсэн.
3.Энэ хэрэгт итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр төрсөн дүү Э оролцсон ба, Э нь нотлох баримтаар Э төрсний гэрчилгээ болон эх З.О иргэний үнэмлэхийг хавсаргасан бөгөөд Э төрсний гэрчилгээнд эхийнх нь нэр З гэсэн байна. Этөрсөн эхийнх нь иргэний үнэмлэх нь Зу гэсэн байна. Үүнээс үзэхэд Э төрсөн эхийг Зугэдэг нь тус иргэний үнэмлэхээр нотлогдож байна.
О.Э төрсний гэрчилгээ болон иргэний үнэмлэхийг өгөхдөө бүртгэлийн ажилтан эхийнх нь нэрийг О, Ор гэж хоёр янзаар бичсэнийг анзаараагүй нь Э өөрийнх нь буруу биш юм. Тийм учраас хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлийн 134.1-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4-д зааснаар хүсэлт гаргагч О.Э 1979 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар О.Э-ын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн доторГовьсүмбэр аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АМИНЧИМЭГ