Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 29

 

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Т.Оюунжаргал,

шүүгдэгч Б.Э, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл,

шүүгдэгч/хохирогч Ж.Э, түүний өмгөөлөгч П.Одонтунгалаг,

хохирогч С.Ц, түүний өмгөөлөгч З.Ариунцэцэг

шинжээч М.Энхбаяр, Г.Ханхүү,

гэрч Ч.Бадамдорж, Б.А, С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар:

              

Баянгол дүүргийн прокурорын газраас ...д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, ...од холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ..... дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ., ....

 

Шүүгдэгч Ж.Э нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 13в байрны иргэн С.Цыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн орчим иргэн Ж.Эыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Э мэдүүлэхдээ:

“...2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хохирогчийг би 2 удаа гүйцэж түрүүлсэн зүйл байхгүй. Намайг “Номин” дэлгүүрийн уулзвараар эргээд орох үед энэ хүн машинтай зогсож байсан. Тэр үед би дуут дохио өгөхөд хохирогч 13а байрны гадаа очоод зогсох гэж оролдоод багтахгүй болохоор нь болиод буцаад гараад явсан. Би араас нь явж байгаад 13б байрны ойролцоо замын хойд талд гарааш руу орсон уулзвар байдаг тэр уулзвараар хохирогч эргэж орох гэтэл би хажуугаар явсан. 13в байрны 2 дугаар орцны ойролцоо миний урд машин зогсоолоос гарах үед би ухраад орсон. Тэр үед хохирогч чи араас дуут дохио өгөөд яваад байсан хүн байна “чи эмэгтэй хүн, авгай хүүхдээ дарамталдаг” байх гэж хэлэхэд нь би “дэмий балай юм яриад бай” гэж хэлээд машины багажнаас юм авах гээд очих үед хохирогчийн хажууд сууж байсан эгч хурдтай машинаас бууж ирээд хөл дээрээ зогсож чадахгүй завьлаад унасан. Үүнийг л хараад хохирогч чи миний эгчийг цохьчихлоо гэж хэлэхэд “би цохиогүй ээ наад хүн өөрөө уначихлаа” гэж хэлэхэд “чи намайг харсаар байтал өөрөө цохио биздээ” гэж хэлэхэд би наад хүн чинь өөрөө унахыг бодоход согтуу юм биш үү гэж хэлээд энэ үгнээс согтуу гэх яриа гарсан. Энэ эмэгтэй намайг учир зүггүй цохих үед миний толгой руу хүн юмаар цохих үед би гайхаад харах үед нөгөө эмэгтэй тал тоосго бариад зогсож байсан. Би тал тоосгыг нь аваад хажуу тийш шидээд зогсож байтал хохирогч намайг дахиад цохих үед би зөрүүлээд хохирогчийн гар, цээж рүү 2 удаа цохисон. Баянгол дүүрэг дээр очоод байцаалт өгөөд байж байтал Э тухайн үед жижүүрт гарч байсан цагдаатай хамт байцаагчийн өрөөнд орж ирээд чиний чөмгийг ташнаа гээд хүрээд ирэх үед байцаагчийн өрөөний харалдаа өрөөнд байсан байцаагч Эыг аваад гарсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Э мэдүүлэхдээ:

“...Тухайн өдөр 10 дугаар сарын 21-ний өдөр байсан. Над руу ээж залгаад би хүнд зодуулчихлаа гээд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс дээр өргөдөл өгөөд байж байна гэж хэлсэн. Яагаад ийм зүйл болчихвоо гэсэн чинь машинтай явж байгаад зодуулчихлаа гэж хэлсэн. Би цагдаагийн хэлтэс дээр очоод Э-од “чи ямар арчаагүй эр хүн бэ хоёр эмэгтэй хүнийг зодоод” гэж хэлээд маргалдаад зогсож байхад үүдний цагдаа гарч ирээд Э-ыг чи гар гэж хэлээд гаргасан. Тухайн үед манай эгч, ээж хоёр маань мэдүүлгээ өгөөд гарч ирсэн. Бид гурав явах гээд гараад манай ээж машинтайгаа явж байсан болохоор та машинаа бариад гэр рүүгээ явж байгаарай би Б эгчийг хүргээд өгье гэж хэлээд явах гэж байхад Э-той таараад “чи ямар арчаагүй эр хүн бэ гэж хэлээд гараа далайхад гарнаас зайлсхийгээд машины юмыг мөргөөд боссон. Би тухайн үед анзаараагүй Э-ын нүднээс цус гарсан юм шиг харагдаж байсан болохоор юу мөргөчихвөө гэж бодоод харах үед машины гупер дээр хугархай антений суурь байсныг мөргөчихлөө гэж бодсон. Э- цаашаа гүйгээд явсан. Намайг дараа нь Баянголын цагдаагаас дуудсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ж.Э мэдүүлэхдээ:

“...Би байцаалт өгөөд гараад ирэх үед Э намайг хүлээгээд зогсож байсан. Би гадаа гараад тамхи асаагаад зогсож байхад Э ээжтэйгээ хамт чамайг алнаа гээд хүрээд ирэх үед Эын амнаас маш их хэмжээний архи үнэртэж байсан. Э намайг урагш нь татаж унагаагаад өшиглөөд байсан. Намайг газарт унагаагаад нуруун дээр дэвсэх гэж байхад ээж нь миний нуруу дээр хэвтээд намайг хамгаалсан. Би тухайн үед машины антен мөргөсөн зүйл байхгүй. Тэгээд бид нар салаад машиндаа суугаад яваад өгсөн...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Ц мэдүүлэхдээ:

“... 10 дугаар сарын 21-ний 17 цагийн үед машинтай явж байгаад Э- араас дуут дохио өгөөд байсан. Би “Номин” дэлгүүрийн машины зогсоолын гадаа энэ хүнтэй таарсан. Намайг зогсоолд машинаа тавих гэж байхад урдуур дайраад ороод машинаа тавихаар нь би машинаа ухраах гээд багтахгүй байхаар нь цонхоо онгойлгоод “та машинаа жаахан урагшлуулчих багтахгүй байна” гэж хэлэх үед “юу гээд байгаа 2 гичий вэ, 2 пизда, та хоёрыг алаад өгье” гэж хэлэхээр нь “юу гээд байгаа юм бэ гэж хэлэх үед хүрч ирээд намайг цохих үед манай эгч “чи яаж байгаа юм бэ” гэж хэлээд наад хүн чинь хагалгаанд орсон хүн гэж хэлэх үед гэнэт зог хийгээд байж байхад манай эгч буугаад “чи ер нь яагаад эмэгтэй хүнийг элдвээр хэлээд” байнаа гээд машинаас буугаад очих үед намайг харж байхад цохиод унагасан. Би “та яагаад настай хүн цохиод байгаа юм бэ” гээд машинаасаа буугаад очих үед намайг цохиод өшиглөж байхад эгч Э-ын араас татсан. Тэгээд байж байхад нэг залуу ирээд салгаад хамгаалсан. Тэгээд би цагдаад дуудлага өгөөд цагдаагийн хэлтэс дээр очсон. Миний нүдний хараа муудаад байгаа. Би энэ хэргийг цаашид мөрдөн байцаалтанд буцаах хүсэлттэй байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч М.Энхбаяр мэдүүлэхдээ:

“...Хохирогч Цын биед хавирга хугарсан гэх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн үед авсан гэмтлийн хувьд дүгнэлт гаргасан. Одоо бол гэмтлийн улмаас дахин гэмтэл үүссэн гэж үзэх боломжгүй. Хохирогч Цт учирсан гэмтлийн хувьд нүдний хараанд нөлөөлөх боломжгүй. Би харааны өөрчлөлтийн талаар шинжилгээ хийгээгүй. Хохирогч Цын нүдний хэсэгт учирсан гэмтэл нь шинжилгээ хийх үед харааны өөрчлөлтөнд нөлөөлсөн зүйл байхгүй байсан. Харааны бууралтыг эцсийн байдлаар эцэслэн гаргах боломжгүй байдаг. Өвчний түүх дээр харааны бууралтын талаар тусгасан зүйл байхгүй байсан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Г.Ханхүү мэдүүлэхдээ:

“...Өшиглөх үеийн нөхцөл байдлаас болоод хавдар янз бүрээр үүсэх боломжтой. Нүд тэс өшиглөх гэж зовхинд үүссэн шархыг хэлж байгаа юм шиг байна. Тэс өшиглөх гэж шинжлэх ухааны ойлголт биш, хаван хавдар үүсэхэд тэс өшиглөх гэж ойлголт байхгүй. Би шинжээчийн дүгнэлтээ нүдний эмчид үзүүлсэн баримтыг үндэслээд дүгнэлтээ гаргасан. Хэрвээ хохирогч 2 удаа хагалгаанд орсон бол шинжээчийн дүгнэлтэнд өөрчлөлт орохгүй. Нүдээр хараад гэмтэл шарх үүсээд нүдний суваг тасарсан зэргийг тодорхойлох боломжтой...” гэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ч.Бадамдорж мэдүүлэхдээ:

“...2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Э- 2 эмэгтэй хүнтэй маргалдсан гээд дуудлагын дагуу ирсэн. Энэ хүмүүсийг байцаалт өгөөд байж байхад хүүхдүүд нь ирсэн. Нөгөө 2 эмэгтэй тогтоолоо бичүүлж аваад явахад хойноос нь Э- гараад явсан. Э- удалгүй цус хурсан байдалтай ороод ирэхээр нь тогтоолоо бичүүл гээд мөрдөгч рүү оруулаад зааварчилгаа өгөөд оруулсан. Тухайн үед Э ирсэн байсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.А мэдүүлэхдээ:

“...Э- гэдэг хүнээс байцаалт авч байхад Э манай өрөөний хавьцаа харагдаагүй. Тухайн үед Цын биед ил харагдах гэмтэл харагдаагүй. Э-оос байцаалт авахад нүд амнаас цус гараагүй байсан. Намайг 2 эмэгтэй хумсаараа маажчихлаа гэж хэлсэн. Дараа нь Э- гараад хэсэг хугацаа өнгөрсний дараа намайг хүү нь зодчихлоо гэж хэлээд орж ирсэн. Хөмсөг хавьцаа нь цус гарсан байсан...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч С.Б мэдүүлэхдээ:

“...Би дүүгээ хамгаалаад Э- гэж хүний араас нүүрнээс нь татсан. Нүүрнээс татах үед майжсан байж магадгүй. Би Э-ын нулимсны суваг тасарсныг мэдэхгүй байна. Цагдаагийн хэлтсийн гадаа Ц байгаагүй...” гэв.

 

            Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

            Мөрдөн байцаалтад шүүгдэгч Ж.Эын өгсөн:

“...2018 оны 10 дугаар сарын 21-ний оройн 17 цагийн үед БГД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн амьдардаг байр буюу 13в байрны 2 дугаар орцны харалдаа өөрийн машин болох приүс 20-г байрлуулж зогсоосон. Гэтэл нэг эмэгтэй жолоочийн хажууд ирээд жаахан урагшлуулчих гэж хэлсэн. Би буугаад хараад өгье гэж хэлэн буугаад харж өгсөн. Гэтэл нөгөө эмэгтэй жолооч түрүүн ард сигналдаад байсан жолооч байна гэж хэлсэн. Чи эмэгтэй хүнийг дарамталдаг юм байна чи гэртээ эхнэр хүүхдээ дарамталдаг уу гэж хэрүүл хийсэн. Чи хүн тус болж байхад яагаад хэрүүл хийгээд байгаа юм гэж хэлсэн. Би машиныхаа багажнаас тортой юм авах гэтэл хамт явж байсан нэг эмэгтэй машинаасаа буугаад ирсэн. Мөн миний хажууд ирээд хэрүүл хийгээд байсан. Дуугүй бай цаашаа бай гэж хэлэн түлхтэл арагшаа унасан. Гэтэл нөгөө жолоо барьж байсан хүүхэн машинаасаа бууж ирээд алнаа гээд дайрсан, би цаашаа бай гээд гар хүрсэн чинь уначихлаа шүү дээ гэж хэлсэн. Чи цохио биздээ гээд дайраад байсан. Согтуу юм биш үү гэж хэлсэн чинь наадах чинь сахартай хүн эмч хүн гэж дайран цохиод байсан. Цаанаас нь нөгөө хөгшин эгч жижиг тоосго бариад дух руу нэг удаа цохисон. Машин барьж байсан эмэгтэй намайг хаа хамаагүй цохиод маажаад байсан. Би тухайн эмэгтэйн зүүн гарны доор 2 удаа гараараа цохисон, машины араас тортой юм аа аваад явах гэтэл мөн хэрүүл хийгээд чулуугаар цохих гээд байсан. Ингээд тэр хоёр эмэгтэй цагдаа дуудсан. Ингээд БГД-ийн цагдаагийн хэлтэс дээр ирээд А байцаагчийн өрөөнд байцаалт өгөх гээд зогсож байхад хүү нь орж ирээд чөмгийг чинь ташнаа гээд орилоод, байцаалт өгөөд гараад машинд суух гэж байхад хойноос 2 мөрнөөс угзарсан би 4-н хөл дээрээ унасан. Чамайг ална гээд нүүр лүү 5-6 удаа өшиглөсөн. Ингээд тухайн хүн машиндаа суугаад явсан. Би буцаж ороод А байцаагчид хэлсэн. Шүүх эмнэлэгт үзүүлсэн. Одоо нүднээс байнга нулимс гоожиж байгаа, зүүн талын нүдэн дээрээ 3 оёдол тавиулсан.

С.Цт гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 50-51, 59-60/,

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Б.Эын өгсөн:

“...2018 оны 10 дугаар сарын 21-ний орой ээж Ц утсаар хүнд зодуулаад БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр өргөдөл өгч байна гэж хэлсэн, би за яваад очъё гээд ирсэн. Ээж эгч хоёр байцаалтаа өгөөд гарч ирсэн, ээж хавирга хугарсан юм шиг байна амьсгалж чадахгүй байна гэж хэлсэн бид гурав БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс гараад явсан. Ээжийг машинд нь суулгаад та ингээд гэртээ харьчих би эгч Быг гэрт нь хүргэж өгье гэсэн, ээж машиндаа суугаад явсан, машиндаа суух гээд эгчтэй зогсож байхад нөгөө эгчийг зодсон хүн гараад ирсэн энэ таныг зодсон хүн мөн үү гэсэн чинь мөн гэсэн би очоод та ямар арчаагүй эр хүн бэ эмэгтэй хүнийг зоддог юм гэж хэлсэн чинь, чи дуугүй бай ахын дүү гэж хэлсэн би уур хүрээд айлгахын тулд гар далайсан, ээжийн эгч битгий гар хүр тэртээ тэргүй наадах чинь цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа гэж хэлсэн. Тухайн үед Э- цочоод хажуудаа байсан машины арын багажийг мөргөх шиг чимээ гарсан. Би эгчтэй хамт машиндаа суугаад явсан. Э- цагдаагийн хэлтэс рүү гүйгээд орох шиг болсон. Дараа нь Э- гэх хүн гэмтлийн эмнэлэг дээр ээж, эгч хоёртой таарсан нүд улайсан байсан гэж байсан.

Э- гэж хүн ээж болон эгчийг зодож, гар хүрсэн учир би уур хүрээд айлгах гэж баруун гараа далайх үед надаас цочиж машины гупер мөргөсөн. Э-ыг би цохиогүй, гэмтэл учруулаагүй...” гэх мэдүүлэг /хх-н 52/,

 

            Мөрдөн байцаалтад хохирогч С.Цын өгсөн:

“...2018 оны 10 дугаар сарын 21-ний 17 цагийн БГД-ийн 14 дүгээр хороо 13в байрны өмнө зогсоол дээр машинаа байрлуулах гээд явж байтал араас нэг машин сигналдаад байсан, би яарч байгаа хүн байна гэж бодоод 2 удаа зам тавьж өгсөн, гэтэл хажуугаар гараад машинаа байрлуулсан, дээр зогссон байсан, урд талын машин гарах гээд гэрэл нь асахаар би арагшаа ухарч байгаад уг зогсоол руу орох гэтэл, нөгөө дайрч орсон машин зогсоолоос гараад миний зогсох гэж байсан машины зогсоол руу орсон. Яанаа мөргөлөө гэж бодоод арын зогсоол руу орох гэсэн чинь багтахгүй байсан. Тэгэхээр нь наашаа хүрээд ирээч ахаа та жаахан урагшилаад өгчих гэж хэлсэн чинь яагаад байгаа хоёр гичий вэ гэж хэлэн намайг машины цонхоор цохих гэсэн, миний нүд хагалгаатай болохоор эгч чи яагаад хүүхэд цохих гэж байгаа юм гээд орилсон. Ингээд эгч машинаас буугаад чи яаж байна аа гэж хэлсэн чинь согтуу авгай байна гэж хэлэн эгчийг 1 удаа цохиод унагасан. Би машинаа далий зогсоогоод шууд буугаад чи настай хүнийг аллаа шүү дээ гэж хэлсэн чинь үгийн зөрүүгүй зодсон. Намайг заамдаж аваад хүүхдийн сагсны саадан дээр тулгаж зогсоогоод зодсон. Нүд гэмтчихлээ гэж бодсон чинь хажууд явж байсан нэг залуу та наад хүнээ аллаа шүү дээ гэж хэлэн болиулсан. Цагдаа дуудна гэж хэлсэн чинь чи цагдаад хэлээд юу олж долоохыг чинь харъяа гэсэн би цагдаа дуудсан. БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирж өргөдөл өгсөн. Байцаалтаа өгөөд дүү Цэрэндалай, нөхөр хоёр ирж намайг аваад явсан. Э- миний зүүн талын цээж рүү олон удаа өшиглөсөн. Толгой руу гараараа олон удаа цохисон, зүүн талын нүд рүү цохисон, зүүн талын гарыг мушгиж эргүүлсэн. Одоо толгой их өвдөж байна, зүүн талын нүд лугшиж өвдөөд, зүүн хавирга хөдөлж болохгүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 14-15, 69-70/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Ж.Эын өгсөн:

“...2018 оны 10 дугаар сарын 21-ний оройн 17 цагийн үед БГД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн амьдардаг байр буюу 13в байрны 2 дугаар орцны харалдаа өөрийн машин болох приүс 20-г байрлуулж зогсоосон. Гэтэл нэг эмэгтэй жолооч хажууд ирээд жаахан урагшлуулчих гэж хэлсэн. Би буугаад хараад өгье гэж хэлэн буугаад харж өгсөн. Гэтэл нөгөө эмэгтэй жолооч түрүүн ард сигналдаад байсан жолооч байна гэж хэлсэн. Чи эмэгтэй хүнийг дарамталдаг юм байна чи гэртээ эхнэр хүүхдээ дарамталдаг уу гэж хэлэн хэрүүл хийсэн. Чи хүн тус болж байхад яагаад хэрүүл хийгээд байгаа юм гэж хэлсэн. Би машиныхаа багажнаас тортой юм авах гэтэл хамт явж байсан нэг эмэгтэй нь машинаасаа буугаад ирсэн. Мөн миний хажууд ирээд хэрүүл хийгээд байсан. Дуугүй бай, цаашаа бай гэж хэлэн түлхтэл арагшаа унасан. Гэтэл нөгөө жолоо барьж байсан хүүхэн машинаасаа бууж ирээд алнаа гээд дайрсан, би цаашаа бай гээд гар хүрсэн чинь уначихлаа шүү дээ гэж хэлсэн. Чи цохио биздээ гээд дайраад байсан. Согтуу юм биш үү гэж хэлсэн чинь наадах чинь сахартай хүн эмч хүн гэж дайран цохиод байсан. Цаанаас нь нөгөө хөгшин эгч жижиг тоосго бариад дух руу нэг удаа цохисон. Машин барьж байсан эмэгтэй намайг хаа хамаагүй цохиод маажаад байсан. Би тухайн эмэгтэйн зүүн гарны доор 2 удаа гараараа цохисон, машины араас тортой юм аа аваад явах гэтэл мөн хэрүүл хийгээд чулуугаар цохих гээд байсан. Ингээд тэр хоёр эмэгтэй цагдаа дуудсан. Ингээд БГД-н цагдаагийн хэлтэс дээр ирээд А байцаагчийн өрөөнд байцаалт өгөх гээд зогсож байхад орж ирээд чөмгийг нь ташнаа гээд орилоод байцаалт өгөөд гараад машинд суух гэж байхад хойноос 2 мөрнөөс угзарсан би 4-н хөл дээрээ унасан, чамайг ална гээд нүүр лүү 5-6 удаа өшиглөсөн. Ингээд тухайн хүн машиндаа суугаад явсан. Би буцаж ороод А байцаагчид хэлсэн. Нүднээс байнга нулимс гоожиж байгаа. Зүүн талын нүдэн дээр 3 оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-н 22-23/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч С.Бын өгсөн:

“...Би 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр охин дүү Цын хамт дэлгүүр яваад ирье гээд дэлгүүр орох гээд гараад явж байгаад машины зогсоол олдохгүй байхаар нь эргээд Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр 13 в байрны 1,2-р орцны үүдэнд нэг зогсоол харагдахаар нь тэнд машинаа байрлуулаад тавих гэсэн чинь араас машин сигналдаад байсан чинь манай дүү зай тавиад өгөхөд хажуугаар орж ирээд тэр зогсоол дээр машинаа байрлуулаад тавихаар нь манай дүү та жаахан хойш нь байрлуулаад тавьчих гэсэн чинь битгий солиор муу пизда минь, архичин минь гээд бууж ирээд машины хаалга онгойлгоод доромжлоод байхаар нь би машинаас бууж ирээд чи яахаараа хүүхэд доромжилдог юм гээд буугаад ирсэн чинь намайг шууд битгий солиор согтуу авгай минь гээд цохиод унагасан чинь дүү маань гарч ирээд чи яахаараа эмэгтэй хүн цохидог юм гэхэд битгий хуцаад бай гээд манай дүүг хашаанд тулгаж байгаад цохиж зодохоор нь би араас нь цүнхээрээ мөрлүү нь цохисон чинь ална шүү гээд улам зодоод байхаар нь араас нь куртикны захнаас нь татаад салгасан...” гэх мэдүүлэг /хх-н 7-8/,

 

            Мөрдөн байцаалтад шинжээч Г.Ханхүүгийн өгсөн:

            “...баруун хацрын гэмтлээс бусад нь хөнгөн, зүүн нулимсын суваг тасрах нь дангаараа хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь цохилтоос үүсэх боломжтой. Харин машины гупер мөргөхөд үүсэх боломжгүй. Ирмэгтэй зүйл мөргөх юм уу шууд гараар цохих үед үүсэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул 4-н 7 хоног хүртэл хугацаагаар сарниулна...” гэх мэдүүлэг /хх-н 30-31/,

 

            Мөрдөн байцаалтад гэрч Ч.Бадамдоржийн өгсөн:

            “...2018 оны 10 дугаар сарын 21-ний оройн 17 цагийн үед БГД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 13в байрны гаднах авто машины зогсоол дээр хоёр эмэгтэй үл таних эрэгтэй хүнд зодуулсан гэж дуудлага өгч, БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр ирж өргөдөл өгсөн. Уг хоёр эмэгтэйг зодсон гэх 40 гаран насны эрэгтэй мөн хамт ирсэн. Би тухайн өдөр мөрдөн байцаагчаар гарч ажиллаж байсан, цагдаагийн ахлах дэслэгч А мөрдөгчийн өрөөг зааж өгч уг 3-н хүнийг мэдүүлэг өгүүлсэн. Тухайн хоёр эмэгтэйг зодсон гэх эрэгтэй ойролцоогоор 40 минутын дараа А байцаагчийн өрөөнөөс мэдүүлэг өгөөд гарч, БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс гарч яваад удалгүй, уг хоёр эмэгтэйн хүүхдэд зодуулсан гээд зүүн нүднээс нь цус гарсан орж ирээд А байцаагчийн өрөө рүү буцаж орсон. А байцаагчийн өрөөнөөс шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол аваад буцаад гараад явсан. Хоёр эмэгтэйг зодсон гэх эрэгтэй анх цагдаагийн хэлтэс дээр ирээд мэдүүлэг өгөөд гарахдаа нүүр нь шарх байхгүй зүгээр байсан. Хэн зодсон талаар хараагүй, гэхдээ тухайн өдөр зодуулсан гэх эмэгтэйн хүү гэх 30 гаран насны эрэгтэй хүнийг зодсон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 46-47/,

            Мөрдөн байцаалтад гэрч Б.Аийн өгсөн:

            “...2018 оны 10 дугаар сарын 21-ний оройн 17 цагийн үед БГД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 13в байрны гаднах авто машины зогсоол дээр хоёр эмэгтэй Э- гэх эрэгтэй хүнд зодуулсан гэж дуудлага өгч, уг дуудлагын дагуу БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр уг хоёр эмэгтэйгийн хамтаар Э- гэх хүн ирж өргөдөл өгсөн. Өргөдөл өгсний дагуу Ц, Б, Э- гэх 3-н хүнээс гэрчийн мэдүүлэг авч Ц, Б хоёрт шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол томилж өгөөд, Э- гэх хүнээс гэрчийн мэдүүлэг аваад гаргаж явуулсан. Гэтэл ойролцоогоор 20-30 миниутын дараа Э- нь Цын хүү болох 30 орчим насны эрэгтэйд зодуулсан гэж зүүн нүднээс нь цус гарсан орж ирсэн. Би тухайн үед юу болсон талаар асуусан, хүүд нь зодуулчихлаа шүүх эмнэлэгт үзүүлмээр байна гэж хэлсэн Э-од би шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол томилж өгсөн. Э- гэх хүн анх өрөөнд мэдүүлэг өгөх үед нүүр нь зүгээр байсан. Байцаалт өгч гараад 20-30 минутын дараа зодуулсан гэж орж ирсэн...” гэх мэдүүлэг,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн ... тоот: 

1. С.Цын биед зүүн 6-р хавирганы зөрөөгүй хугарал, тархины доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацар, баруун, зүүн гарын сарвуу, цээжний зөөлөн эдийн няцралт, зулгаралт гэмтэл учирсан нь тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэх дүгнэлт /хх-н 26/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн ... тоот: 

1. Ж.Эын биед зүүн доод зовхины шарх, зүүн нулимсны сувгийн тасрал, сэргээх мэс заслын дараах байдал, духны зөөлөн эдийн няцрал, зүүн зовхи, хамрын нуруу, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацар, зүүн чихэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой гэх дүгнэлт /хх-н 29/,

 

             - хохирлын баримтууд /хх-н 36-38/

 

Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой нотлох баримтууд болох:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 86, 91/,

- иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 87/,

- оршин суугаа хаягийг тодорхойлолт /хх-н 89, 92/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

            Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Э нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт орших Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн орчим иргэн Ж.Эыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Б.Эын “...2018 оны 10 дугаар сарын 21-ний орой ... Э- гэж хүн ээж болон эгчийг зодож, гар хүрсэн учир би уур хүрээд айлгах гэж баруун гараа далайх үед надаас цочиж машины гупер мөргөсөн...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Ж.Эын “...Би байцаалт өгөөд гараад ирэх үед Э намайг хүлээгээд зогсож байсан. Би гадаа гараад тамхи асаагаад зогсож байхад Э ээжтэйгээ хамт чамайг алнаа гээд хүрээд ирэх үед Эын амнаас маш их хэмжээний архи үнэртэж байсан. Э намайг урагш нь татаж унагаагаад өшиглөөд байсан. Намайг газарт унагаагаад нуруун дээр дэвсэх гэж байхад ээж нь миний нуруу дээр хэвтээд намайг хамгаалсан. Би тухайн үед машины антен мөргөсөн зүйл байхгүй. Тэгээд бид нар салаад машиндаа суугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг,

 

            шинжээч Г.Ханхүүгийн “...баруун хацрын гэмтлээс бусад нь хөнгөн, зүүн нулимсын суваг тасрах нь дангаараа хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь цохилтоос үүсэх боломжтой. Харин машины гупер мөргөхөд үүсэх боломжгүй. Ирмэгтэй зүйл мөргөх юм уу шууд гараар цохих үед үүсэх боломжтой...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Ч.Бадамдоржийн “...2018 оны 10 дугаар сарын 21-ний орой ...Тухайн хоёр эмэгтэйг зодсон гэх эрэгтэй ойролцоогоор 40 минутын дараа А байцаагчийн өрөөнөөс мэдүүлэг өгөөд гарч, БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс гарч яваад удалгүй, уг хоёр эмэгтэйн хүүхдэд зодуулсан гээд зүүн нүднээс нь цус гарсан орж ирээд А байцаагчийн өрөө рүү буцаж орсон. А байцаагчийн өрөөнөөс шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол аваад буцаад гараад явсан. Хоёр эмэгтэйг зодсон гэх эрэгтэй анх цагдаагийн хэлтэс дээр ирээд мэдүүлэг өгөөд гарахдаа нүүр нь шарх байхгүй зүгээр байсан. Хэн зодсон талаар хараагүй, гэхдээ тухайн өдөр зодуулсан гэх эмэгтэйн хүү гэх 30 гаран насны эрэгтэй хүнийг зодсон гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг,

 

            гэрч Б.Аийн “...2018 оны 10 дугаар сарын 21-ний оройн 17 цагийн үед ...Э- гэх хүнээс гэрчийн мэдүүлэг аваад гаргаж явуулсан. Гэтэл ойролцоогоор 20-30 минутын дараа Э- гэх Цын хүү болох 30 орчим насны эрэгтэйд зодуулсан гэж зүүн нүднээс нь цус гарсан орж ирсэн. Би тухайн үед юу болсон талаар асуусан, хүүд нь зодуулчихлаа шүүх эмнэлэгт үзүүлмээр байна гэж хэлсэн Э-од би шүүх эмнэлэгт үзүүлэх тогтоол томилж өгсөн. Э- гэх хүн анх өрөөнд мэдүүлэг өгөх үед нүүр нь зүгээр байсан. Байцаалт өгч гараад 20-30 минутын дараа зодуулсан гэж орж ирсэн...”, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн ... тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт Б.Эын өмгөөлөгч Т.Урангэрэл, хохирогч С.Цын өмгөөлөгч З.Ариунцэцэг нар нь хэргийг прокурорт буцаах талаар хүсэлт гаргасан бөгөөд талуудын хүсэлтийг харгалзан гэрч, шинжээч нарыг шүүх хуралдаанд оролцуулан шүүхийн өмнө эрх тэгш байж гагцхүү мэтгэлцэх боломжоор хангаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 12-т заасны дагуу анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

Өмгөөлөгч Т.Урангэрэл хүсэлтдээ хохирогч Ж.Э нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хэн нэгэнд зодуулаагүй, учир нь хохирогч Ж.Э нь өргөдлөө 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гаргасан гэх боловч хохирогч Ж.Эын шүүхийн хэлэлцүүлэгт: “...2018 оны 10 дугаар сарын 21-ний орой Би байцаалт өгөөд гараад ирэх үед Э намайг хүлээгээд зогсож байсан. Би гадаа гараад тамхи асаагаад зогсож байхад Э ээжтэйгээ хамт чамайг алнаа гээд хүрээд ирэх үед Эын амнаас маш их хэмжээний архи үнэртэж байсан. Э намайг урагш нь татаж унагаагаад өшиглөөд байсан. Намайг газарт унагаагаад нуруун дээр дэвсэх гэж байхад ээж нь миний нуруу дээр хэвтээд намайг хамгаалсан. Би тухайн үед машины антен мөргөсөн зүйл байхгүй. Тэгээд бид нар салаад машиндаа суугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг, мөн гэрч Б.Аийн: “...Дараа нь Э- гараад хэсэг хугацаа өнгөрсний дараа намайг хүү нь зодчихлоо гэж хэлээд орж ирсэн. Хөмсөг хавьцаа нь цус гарсан байсан...” гэх мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. 2018 оны 11-р сарын 13-ны өдөр шүүгдэгч Ж.Э, Б.Э нарт 1805055191102 дугаартай Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдсэн /хх-56, 63/ байгаа нь Эрүүгийн хэрэг нэгтгэх, тусгаарлах ойлголтод хамаарахгүй юм.

 

Шүүгдэгч Б.Э нь өөрийн үйлдсэн гэмт хэргийг хүлээн мэдүүлдэггүй боловч шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ болон хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй байх эрхтэй. Түүнчлэн шүүгдэгч Б.Эын өөрийн гэм буруугүй талаар өгсөн мэдүүлэг нь бусад  нотлох баримтаар нотлогдоогүйг дурдах нь зүйтэй.

Баянгол дүүргийн прокурорын газраас Б.Эод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Б.Эыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байх тул шүүгдэгч Б.Эын өмгөөлөгч Т.Урангэрэлийн “....” гэх саналыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Ж.Э нь 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 14 дүгээр хороо 13в байрны иргэн С.Цыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

            шүүгдэгч Ж.Эын “...2018 оны 10 дугаар сарын 21-ний оройн 17 цагийн үед ...Би тухайн эмэгтэйн зүүн гарны доор 2 удаа гараараа цохисон. ...С.Цт гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

            хохирогч С.Цын “...2018 оны 10 дугаар сарын 21-ний 17 цагийн үед ...Би машинаа далий зогсоогоод шууд буугаад чи настай хүнийг аллаа шдээ гэж хэлсэн чинь үгийн зөрүүгүй зодсон. Намайг заамдаж аваад хүүхдийн саадан дээр тулгаж зогсоогоод зодсон. ...Э- миний зүүн талын цээж рүү олон удаа өшиглөсөн. Толгой руу гараараа олон удаа цохисон, зүүн талын нүд рүү цохисон, зүүн талын гарыг мушигаж эргүүлсэн...” гэх мэдүүлэг,

 

            гэрч С.Бын “...Би 2018 оны 10 дугаар сарын 21-ний өдөр охин дүү Цын хамт дэлгүүр яваад ирэе гээд дэлгүүр орох гээд гараад явж байгаад машины зогсоол олдохгүй байхаар нь эргээд Баянгол дүүргийн 14-р хорооны нутаг дэвсгэр 13 в байрны 1,2-р орцны үүдэнд нэг зогсоол харагдахаар нь тэнд машинаа байрлуулаад тавих гэсэн чинь араас машин чагнаалдаад байсан чинь манай дүү зай тавиад өгсөн чинь хажуугаар орж ирээд тэр зогсоол дээр машинаа байрлуулаад тавьхаар нь манай дүү та жаахан хойш нь байрлуулаад тавьчих гэсэн чинь битгий солиор муу пизда минь, архичин минь гээд бууж ирээд машины хаалга онгойлгоод доромжилоод байхаар нь би машинаас бууж ирээд чи яахаараа хүүхэд доромжилдог юм гээд буугаад ирсэн чинь намайг шууд битгий солиор согтуу авгай минь гээд намайг цохиод унагасан чинь дүү минь гарч ирээд чи яахаар эмэггэй хүн цохьдог юм гэхэд битгий хуцаад бай гээд манай дүүг хашаанд тулгаж байгаад цохиж зодсон...” гэх мэдүүлэг,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн шинжээчийн ... тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Ж.Эод холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Ж.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Түүнчлэн шинжээчийн дүгнэлтүүд эргэлзээтэй байгаа талаарх өмгөөлөгч Т.Урангэрэл, З. Ариунцэцэг нарын хүсэлттэй холбоотойгоор шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч М.Энхбаяр мэдүүлэхдээ:

“...Хохирогч Цын биед хавирга хугарсан гэх гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Тухайн үед авсан гэмтлийн хувьд дүгнэлт гаргасан. Одоо бол гэмтлийн улмаас дахин гэмтэл үүссэн гэж үзэх боломжгүй. Хохирогч Цт учирсан гэмтлийн хувьд нүдний хараанд нөлөөлөх боломжгүй. Би харааны өөрчлөлтийн талаар шинжилгээ хийгээгүй. Хохирогч Цын нүдний хэсэгт учирсан гэмтэл нь шинжилгээ хийх үед харааны өөрчлөлтөнд нөлөөлсөн зүйл байхгүй байсан. Харааны бууралтыг эцсийн байдлаар эцэслэн гаргах боломжгүй байдаг. Өвчний түүх дээр харааны бууралтын талаар тусгасан зүйл байхгүй байсан...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Г.Ханхүү мэдүүлэхдээ:

“...Өшиглөх үеийн нөхцөл байдлаас болоод хавдар янз бүрээр үүсэх боломжтой. Нүд тэс өшиглөх гэж зовхинд үүссэн шархыг хэлж байгаа юм шиг байна. Тэс өшиглөх гэж шинжлэх ухааны ойлголт биш, хаван хавдар үүсэхэд тэс өшиглөх гэж ойлголт байхгүй. Би шинжээчийн дүгнэлтээ өвчины түүхийг үндэслээд нүдний эмчид үзүүлсэн баримтыг үндэслээд дүгнэлтээ гаргасан. Хэрвээ хохирогч 2 удаа хагалгаанд орсон бол шинжээчийн дүгнэлтэнд өөрчлөлт орохгүй. Нүдээр хараад гэмтэл шарх үүсээд нүдний суваг тасарсан зэргийг тодорхойлох боломжтой...” гэх мэдүүлгүүдээс үзэхэд өмгөөлөгч Т.Урангэрэл, өмгөөлөгч З. Ариунцэцэг нарын хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж хэргийг прокурорт буцаах саналуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хохирлын талаар

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хавтаст хэрэгт баримтаар тогтоогдсноор шүүгдэгч Ж.Эоос 347.600 төгрөг гаргуулж хохирогч С.Цт, шүүгдэгч Б.Эоос 385.500 төгрөг гаргуулж хохирогч Ж.Эод тус тус олгож, хохирогч Ж.Э, С.Ц нар нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Ж.Энболдод 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Б.Эод 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг, зэргийг харгалзан шүүгдэгч Ж.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял, шүүгдэгч ...ыг тогтвортой ажил эрхэлдэг, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 /долоон зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэлээ. 

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Э, Б.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй,  цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Жамсрангийн Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах,

...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ж.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял,

шүүгдэгч ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 750 /долоон зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 /долоон зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э, Б.Э нарын торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ж.Эоос 347.600 төгрөг гаргуулж хохирогч С.Цт, шүүгдэгч Б.Эоос 385.500 төгрөг гаргуулж хохирогч Ж.Эод тус тус олгож, хохирогч Ж.Э, С.Ц нар нь гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Ж.Э, ... нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Ц.МӨНХ-ЭРДЭНЭ