Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 20

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Н.Энхболд,

шүүгдэгч Б,

хохирогч Ө, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн .... дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ..., Б.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б нь 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хурд” компаний барилга дээр Өыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б мэдүүлэхдээ:

“...Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ө мэдүүлэхдээ:

“...Би өмнө нь ийм гэмтэл авч байгаагүй. Миний биеийн байдал хэцүү байгаа. Ах, дүү нар яаж яриад байгаа юм бэ гэсэн. Миний хувьд шүд тавиулах гэхээр урьдын адил байхгүй байна байх. Намайг эмнэлэгт байх үед эхнэр энэ хүн рүү ярьсан. Манай эхнэр энэ хүн рүү ярих үед автобус, унааны мөнгө байхгүй очиж чадахгүй гэж хэлсэн. Би өмнө нь зүгээр ярьдаг байсан. Над руу зарим үед намайг юу гээд байгаа юм гээд орилдог. Би одоо шүдээ эмчлүүлмээр байна. Одоо 3 шүд тавиад нөхөх боломжтой. Би эмчилгээ хийлгэнэ. Энэ хүн надтай нэг л өдөр таарна. Ингэж ярьж байгаа хүн надтай таараад дахин халдвал яах вэ, би гомдолтой байна...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Бын өгсөн:

“...Би 2018 оны 8 дугаар сарын 27-ны өглөө 09 цагийн үед БГД-н 3-р хороо Нарны хорооллын барилга дээр ажил дээрээ ирсэн. Би хамт ажилладаг байсан Ө гэх залууд урьд нь 3, 4 хоногийн өмнө барилгын цонхны раам гагнаад өгөөрэй гэж хэлж байсан. Тэгээд тэр өдөр гагнаагүй байхаар нь Өтай уулзаж цонхны раам гагнаад өгчихөөрэй гэхэд за гээд аппаратаа аваад гадагшаа гарсан. Тэгээд дахиад 20-иод минутын дараа таараад чи энийгээ гагнаад өгөхгүй яасан юм бэ гэхэд Ө чи өөрөө гагнахгүй яасан юм төмөр байхгүй байхад гэхээр нь би тасдаад тавьсан байсан төмөр аваад урд нь шидэж өгөөд энэ төмрийг гагнаад өгчихөд яадаг юм гэхэд Ө надруу салаавч гаргаад хэл амаар доромжилоод бид 2 харилцан хэрэлдсэн. Тэгээд 2-лаа хоёрын хооронд ингэж байхаар үзье гэхэд чаддаг юм бол хүрээд ир гээд би очоод бид 2 бие биенийгээ заамдсан. Тухайн үед би Өын эрүү рүү нь 1 удаа цохиод, хөлрүү нь хавирсан. Тэгээд удалгүй инженерүүд ирээд бид 2-г салгаад барилгын талбай дээр та нарыг ажиллуулахгүй инженерээ дууд гээд бид 2-г манай инженер дагуулж аваад явуулсан...” гэх мэдүүлэг /хх-н 29-30/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч Өын өгсөн:

“...2018 оны 08-р сарын 27-ны өглөө БГД-н 3-р хорооны нутаг дэвсгэрт Хурд ХХК-н барьж байгаа барилгын ажил дээрээ очиход 09 цагийн үед ажлын ах Б намайг цонхны уголник гагнаадах гэсэн тэгэхээр нь би за гээд гагнах багажаа аваад очиход нэг төмөр дутсан тэгэхээр нь зогсож байхад Б ирээд намайг чи яахаараа гагнаагүй зогсож байдаг пизда вэ гэхээр нь би нэг төмөр дутчихпаа гэхэд Б надруу 50 орчим урт төмөр надруу шидээд энэ юу юм пизда минь энийг холбоод гагнаад хий чи дээр холбож гагнаа биздээ гэсэн. Тэгэхээр нь би тэр үед даргын зөвшөөрлөөр хийсэн гэсэн тэгэхэд Б намайг чи ямар олон үгтэй пизда вэ ална шүү гэсэн тэгэхээр нь би алахгүй юу гэсэн тэгэхэд Б намайг наанаа зогсож бай гээд надруу ирээд миний нүүрэн хэсэгт цохиод чи ямар олон үгтэй пизда вэ гээд хоолой боогоод дахин дахин цохисон тэгэхэд хажуунаас Ц гээд манай ажлын ах та 2 больцгоо гэсэн тэгэхэд би араа мэдэж цохиорой гэхэд Б чиний ар гэж юу байдаг юм гээд хуруундах бөгжөө эргүүлээд намайг дахиад 2 удаа цохиод хоолой боогоод газар унагасан.

Тэгэхэд тогооч эгч ирээд больцгоо нэгнийгээ аллаа шүү дээ гээд салгасан тэгээд манай ажлын болон хажуу барилгын инженер хоёр ирсэн тэгээд та хоёр хувцсаа солиод яв гэсэн тэгэхээр нь би Б надруу төмөр шидэж намайг цохисон гэхэд манай инженер Быг чи яагаад хүнрүү төмөр шиддэг юм чи нүүр нүдийг нь оночихвол яах юм гэсэн манай компаний инженер Одноо ирэхээр нь наад хоёрыгоо явуул гэхэд Одноо инженер яах юм бэ хүн байхгүй байхад учрыг нь олуулаад ажилд нь гаргая гэсэн. Тэгээд Одноо инженер намайг тайвшир болгоомжтой байхгүй яасан юм бэ гээд Б бид хоёрыг дагуулаад хувцас сольдог өрөөнд орсон тэгээд Бд чи яагаад Өыг цохисон юм гэхэд Б наад пизда чинь хүний үгнээс зөрөөд байсан шүү дээ гээд гараад явсан миний аманд юм бөөгнөрөөд байхаар нь шүлс гэж бодоод хаяхад цус байсан тэгэхэд Одноо инженер намайг жаахан тайвширч байгаад ажилдаа гар гээд Одноо инженер гараад явсан би араас нь гараад ажлаа хийх газраа очоод шүлсээ хаяхад миний амнаас дахиад цус гарсан тэгээд миний цохиулсан газар халуу дүүгээд байсан тэгээд би ажлаа хийж байхад миний бие өвдөөд халуурсан тэгэхэд амнаас цус гарсан тухайн үед хоолны цаг болсон байсан тэгээд би хоолоо идэх гээд хувцас сольдог өрөөндөө багажаа хүргэж тавихад манай ажлын Баттулга, Батболд дарга нар ирсэн байсан тэгээд Батболд дарга та нар хэрүүл хийгээд байхгүй ажлаа хий гээд цайны газар луу явсан би Баттулга даргад миний эрүү рүү хиржигнээд шүд өвдөөд байна би очиж эмчид үзүүллээ гээд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-н 9-13/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Мын өгсөн:

“...2018 оны 8 дугаар сарын 27-нд би Шаравжамц жижүүртэй хамт хяналт тавиад байрнуудаа тойроод явж байхад 24-р байрны гадна талд пасат хийж байгаа хүмүүсээ шалгахаар очиход Б, Ө 2 зодолдсон бололтой байсан. Талбай дээр зодолдож болохгүй талаар хэлээд талбайгаас гарцгаа гэж шаардлага тавьсан. Тухайн үед Өын завж хэсгээс цус гарсан байдалтай Бд ил харагдах шарх гэмтэлгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-н 14/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Оийн өгсөн:

“...2018 оны 8 дугаар сарын 27-нд хүмүүсийнхээ аюулгүй байдал шалгаж дээд давхар луу гарчихаад доошоо буугаад ирэхэд Б, Ө хоёр маргалдсан зогсож байсан. ...Өын арааны хэсэгт цус гарсан байсан. Ө, Б хоёр ямар нэгэн ил харагдах гэмтэл шархгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-н 15/,

 

Мөрдөн байцаалтад гэрч Уийн өгсөн:

“...2018 оны 8 дугаар сарын 27-нд би ажилдаа ирж байхад манай ажлын Б, Ө 2 нэг нэгэнтэйгээ маргасан байдалтай байсан. Тэгээд Ө нь урдаас нь цорволзоод байсан. Тэгэхэд Б Өыг нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-н 16/,  

 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1... тоот:

               1. Ө-н биед эрүүний ясны зүүн буланд зөрөөгүй хугарал гэмтэл тогтоогдлоо.

               2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

               3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

               4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

               5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх дүгнэлт /хх-н 19/,

 

               - Хохирлын баримтууд /хх-н 22-25/,  

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 39/,

            - суурь боловсролын гэрчилгээний хуулбар /хх-н 43/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 59/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б нь 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хурд” компаний барилга дээр Өыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Бын “...би Өын эрүү рүү нь 1 удаа цохиод, хөлрүү нь хавирсан...” гэх мэдүүлэг,

 

хохирогч Өын “...Б намайг наанаа зогсож бай гээд надруу ирээд миний нүүрэн хэсэгт цохиод чи ямар олон үгтэй пизда вэ гээд хоолой боогоод дахин дахин цохисон тэгэхэд хажуунаас Ц гээд манай ажлын ах та 2 больцгоо гэсэн тэгэхэд би араа мэдэж цохиорой гэхэд Б чиний ар гэж юу байдаг юм гээд хуруундах бөгжөө эргүүлээд намайг дахиад 2 удаа цохиод хоолой боогоод газар унагасан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Мын “...Б, Ө 2 зодолдсон бололтой байсан. Талбай дээр зодолдож болохгүй талаар хэлээд талбайгаас гарцгаа гэж шаардлага тавьсан. Тухайн үед Өын жавж хэсгээс цус гарсан байдалтай Бд ил харагдах шарх гэмтэлгүй байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Оийн “...Б, Ө хоёр маргалдсан зогсож байсан. ...Өын арааны хэсэгт цус гарсан байсан...” гэх мэдүүлэг,

 

гэрч Уийн “...Б Өыг нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 1... тоот дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

   Хавтаст хэрэгт баримтаар тогтоогдсон хохирлын 1.112.130 төгрөгийг шүүгдэгч Баас гаргуулж хохирогч Өт олгож, хохирогч Ө нь цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж байх тул гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Бд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, гэмт хэргийн хор уршигийн хэмжээ, гэмт хэргийн хор уршиг арилаагүй зэргийг харгалзан шүүгдэгч Бд улсын яллагчийн санал болгосон 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Бд 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Бын торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш хуульд заасан хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Баас нийт 1.112.130 төгрөг гаргуулж хохирогч Өт олгож, хохирогч Ө нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Ц.МӨНХ-ЭРДЭНЭ