Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 89

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Н.Ням-Очир,

шүүгдэгч Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Б-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ___ дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхнэрийн хамт Баянгол дүүрэг 8 дугаар хороо 4 хороолол Ард Аюуш гудамж 15 байр 0 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, ЧВ83040310 дугаарын регистртэй, Б-.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б нь 2018 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ЕВА” нэртэй пабад М-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б мэдүүлэхдээ:

“...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөвөөр мэдүүлэг өгсөн тул дахин мэдүүлэг өгөх шаардлагагүй...” гэв.

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Бгийн өгсөн:

“...2018 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хороонд байрлах Дүүхээ төвийн доод талд байдаг паб бааранд 21 цагийн орчим Солонгос улсад хамт ажиллаж байсан О, М хоёртой хамт орсон. Уг бааранд ортол манай сургуулийн дээд талын ангид сурч байсан М танихгүй эмэгтэй, эрэгтэй хоёр хүнтэй сууж байхаар нь би Мтай толгой дохиж мэндэлчихээд хамт явж байсан хүмүүсийн хамт цаад талын буланд байсан ширээ рүү очиж суусан. Тэндээ би 20 орчим минут сууж байгаад гадаа гарч тамхи татах гээд сууж байтал М гарч ирээд бид хоёр мэндэлж ойр зуурын юм яриад гадаа нилээд удаан зогссон ба манай ээжийн шавь нь гээд ээжийн биеийг асууж ярилцаж байсан. Тухайн үед 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хамар тэгшлэх хагалгаанд орсон 2 нүд хөхөрсөн байсныг харчихаад чи хөгширчихөөд зодоон хийгээд яваад байна уу гэхээр нь үгүй би сая хамар тэгшлэх хагалгаанд ороод гэж ярилцаад буцаад хамт баар луу орсон. Тэгээд би ширээ рүүгээ явах гэтэл М нэг татчих гээд пиво өгөхөөр нь би пиво уухгүй, цагаан архи ууж байна гэхэд М манай найз нартай танилц гэж хэлсэн. Тэгээд ширээн дээр хамт сууж байсан залуутай гар бариад эмэгтэйтэй нь гар барих гэхэд тэр эмэгтэй үгүй би чамтай танилцахгүй чи зүгээр явчих гэхээр нь эвгүй байдалд ороод би чамайг өдөж хоргоосон юм биш найз чинь танилц гэхээр нь танилцлаа гэж хэлсэн. Тэгтэл хажуунаас нь нөхөр гэх залуу босоод ирсэн. Тэгэхээр нь би хамарны хагалгаанд дөнгөж ороод удаагүй байсан учир намайг цохиж магадгүй гэж бодоод хоёр гараараа тэр залууг тэврээд чи намайг битгий цохиорой би хамрын хагалгаанд ороод удаагүй байна би танай эхнэрийг ямар өдөж хоргоосон биш намайг ингэх хэрэг байсан юм уу чи өөрөө сая яасныг нь харсан биз дээ гэж хэлсэн. Тэгтэл хажуунаас М цохисон, тэгээд би буцаагаад нүүр лүү нь 1-2 удаа цохисон тэр үед манай хамт явж байсан 2 найз хүрч ирж салгасан. Ингээд эргээд ширээн дээр суусан байхад цагдаа нар ирсэн. Өөрийн гэм буруугаа ойлгож байгаа ба дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй тул хэргийг хөнгөн байдлаар шийдэж өгнө үү..” гэх мэдүүлэг /хх-н 25-27, 36-37/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч М-ы өгсөн:

“...Би найз Тулга, түүний эхнэр Бат-Оюун нарын хамт 3-лаа Баянгол дүүргийн 7 дугаар хороо Ева пабад 2018 оны 1 дүгээр сарын 20-ны 22 цагийн үед үйлчлүүлж байхад үл таних залуу чи манай ээжийн ангийн хүүхэд мөн биздээ би танай ангийн багш Оийн хүүхэд байна шүү дээ гээд юу байна, сайн уу гээд мэндлэхээр нь өөдөөс нь мэнд мэдээд багшийнхаа биеийг асуугаад жаахан юм яриад салсан юм. Тэгээд буцаж ирээд хамт гарч тамхилъя гэхээр нь би тамхи татдаггүй шүү дээ гэсэн. Тэгээд тамхи татахгүй юм чинь ханиндаа тамхи татахад хажууд байя гээд хамт гараад жоохон юм яриад эргэж орж ирсэн. Тэгээд би 00 өрөө ороод эргээд гараад иртэл паабын зааланд хэрүүл болж байгаа нь сонсогдсон. Гэтэл миний сууж байсан ширээн дээр тэр залуу очоод хамт явж байсан Тулга, Бат-Оюун нартай маргалдаад хэрүүл хийж байсан юм. Би очоод салгаад наад хүмүүс чинь надтай хамт яваа юм гэтэл над руу дайраад эхэлтэл хамт явсан найз нь ширээнээсээ босож ирээд над руу дайрч эхэлтэл манай ангийн багшийн хүүхэд миний нүүр лүү баруун гараа атгаж байгаад  нүүр лүү 1 удаа цохих үед би арагшаа савж унах үед багшийн хүүхэд миний толгой хэсэгт баруун хөлөөрөө 1 удаа өшиглөсөн юм. Тэгээд найз Тулга босож ирээд салгах үед хажуу ширээнд сууж байсан хүмүүс бид нарыг салгасан. Тэгээд цагдаа дуудаад ширээн дээр сууж байтал багшийн хүүхэд ирээд гэрийнхээ хаягийг хэлчих, орцонд чинь алуулна, чи хорооллын эцэст амьдрахгүй, гээд хамт байсан найз нь над руу муухай хараад заналхийлсэн. 1 мэдэхэд 3-4 залуу нэмээд дуудчихсан байсан. Удаагүй цагдаа нар ирж тэр залууг эрүүлжүүлэхээр аваад явсан. Тэр залууг зодож цохисон асуудал байхгүй.

Баясгалан надаас уучлалт гуйсан, бид хоёр сайн дураараа эвлэрсэн ба цаашид надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 13-14/,

 

Мөрдөн байцаалтад гэрч З.Тулгын өгсөн:

“...2018 оны 1 дүгээр сарын 20-ны оройн 22 цагийн үед БГД-ийн 7 хороо хорооллын эцсийн ЕВА пабад эхнэр Бат-Оюун, найз М нарын хамт сууж байтал үл таних залуу хүрч ирээд Мыг сайн уу гээд гар бариад хамт гадагш гаръя уулзая гээд хамт гадаа гараад эргэж орж ирэхдээ намайг сайн уу гээд гар баръя гэхээр нь би гар барьсан юм. Тэгээд манай эхнэрийг гар баръя гэхээр нь манай эхнэр зүгээр гэж хэлтэл тэр залуу эхнэрийг минь доромжлоод эхэлсэн. Тэр залуу боовоо барьсан гар биш, чи ямар сүртэй гичий вэ, хачин царайлчихаад пизда чинь гэж хэлээд араас нь баахан амандаа үглээд доромжлоод явах гэхээр нь би юу гээд байгаа юм бэ гэсэн чинь тэр залуу надад хандаж чи босож ирээд цохьчихооч дээ чи чадахгүй шүү дээ гэж хэлээд байж байхад М гаднаас орж ирээд чи цаашаа суу, одоо боль гэж хэлэхэд чам шиг хулгайчийг ална гэж хэлээд нүүрэн тус газар нь цохиод авсан юм. Тэгтэл хамт явсан найз нь бололтой нэг залуу босож ирээд Мыг бариад авсан. Тэгэхээр нь анх бид нар дээр ирээд хэрүүл өдөөд байсан залууг Маас салгаж барьж авсан. Тэр үед хажуу ширээний залуучууд бид нарыг өмөөрч салгасан юм. Ширээнд суусныхаа дараа тэр өдөж хоргоосон залуу Мыг ирж сөгд, гэр чинь хаана вэ, чамайг амьтан болгоноо гэж заналхийлж байсан. Мурий хамартаа, хавдар хамартаа гэж доромжилж байсан. Өөрөө цохиж хамрыг нь хавтагасан. Мы хамар бид нар уулзахад зүгээр байсан...” гэх мэдүүлэг /хх-н 19/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ... тоот:

               1. М--н биед тархи дОт, баруун нүдний дээд зовхинд шарх, баруун нүдний доод зовхи, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

               2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

               3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

               4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

               5. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэх дүгнэлт /хх-н 22/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 49/,

            - оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 51/,

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 54/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б нь 2018 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “ЕВА” нэртэй пабад М-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Бгийн “...2018 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө ...хажуунаас М цохисон, тэгээд би буцаагаад нүүр лүү нь 1-2 удаа цохисон тэр үед манай хамт явж байсан 2 найз хүрч ирж салгасан. ... Өөрийн гэм буруугаа ойлгож байгаа ба дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй тул хэргийг хөнгөн байдлаар шийдэж өгнө үү..” гэх мэдүүлэг,

 

хохирогч М-ы “...2018 оны 1 дүгээр сарын 20-ны 22 цагийн үед ... манай ангийн багшийн хүүхэд миний нүүр лүү баруун гараа атгаж байгаад 1 удаа цохиход нүүр лүү 1 удаа цохих үед би арагшаа савж унах үед багшийн хүүхэд миний толгой хэсэгт баруун хөлөөрөө 1 удаа өшиглөсөн юм...” гэх мэдүүлэг,

 

гэрч З.Тулгын “...2018 оны 1 дүгээр сарын 20-ны оройн 22 цагийн үед БГД-ийн 7 хороо хорооллын эцсийн ЕВА пабад эхнэр Бат-Оюун, найз М нарын хамт сууж байтал үл таних залуу хүрч ирээд Мыг сайн уу гээд гар бариад хамт гадагш гаръя уулзая гээд хамт гадаа гараад эргэж орж ирэхдээ намайг сайн уу гээд гар баръя гэхээр нь би гар барьсан юм. ...М гаднаас орж ирээд чи цаашаа суу, одоо боль гэж хэлэхэд чам шиг хулгайчийг ална гэж хэлээд нүүрэн тус газар нь цохиод авсан юм...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ... тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж заажээ.

 

Шүүгдэгч Б нь 2018 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө гэмт хэрэг үйлдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж заасан тул Бд холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Хохирлын талаар

Хавтаст хэрэгт хохирогч М- нь “...Баясгалан надаас уучлалт гуйсан, бид хоёр сайн дураараа эвлэрсэн ба цаашид надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 13-14/ өгсөн байх тул шүүгдэгч Бг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. 

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Бд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.

 

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад шүүгдэгч Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

   3. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ