Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
Хэргийн индекс | 137/2016/0171/И |
Дугаар | 167 |
Огноо | 2016-06-10 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 167
Зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Цэрэнханд би нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Мөнхнастад холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэг 270,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 сарын 06-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Т.Мөнхнаст нь манай байгууллагатай 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах 1205589 тоот гэрээ байгуулж 98375385 үйлчилгээний дугаар бүхий 240,000 төгрөгний үнэтэй NP10 төхөөрөмжийг худалдан авч сар бүр 20,000 төгрөг төлж байхаар тохирсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 180.000 төгрөгийн хохирол учруулаад байна. Төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 180.000 төгрөг, алданги 90.000 төгрөг нийт 270.000 төгрөгийг Т.Мөнхнастаас гаргуулж өгнө үү гэжээ. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бямбасүрэн шүүхэд гаргасан тайлбартаа: Жи Мобайл ХХК-нь хариуцагч Түдэв овогтой Мөнхнастаас төхөрөмжийн төлбөр болох 270,000 нэхэмжилсэн болно. Т.Мөнхнаст нь бэлнээр 210,000 төгрөг төлсөн. Үлдэгдэл 60,000 төгрөгийг Жи-Мобайл ХХК нь татгалзсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК- нь хариуцагч Т.Мөнхнастаас худалдах, худалдан авах гэрээний үүрэг 270,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Т.Мөнхнаст нь Жи Мобайл ХХК-аас 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдөр NP10 төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 240,000 төгрөгний үнэтэй NP10 төхөөрөмжийг урьдчилгаа 20,000 төгрөгийг төлж, үлдэгдэл мөнгийг сар бүр 20,000 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэйгээр худалдан авсан байх ба хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу үлдэгдэл 180,000 төгрөг, алданги 90,000 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэл, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бямбасүрэн нэхэмжлэлийн шаардлагаас 60,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Т.Мөнхнаст нь нэхэмжлэлийн шаардлагаас 210,000 төгрөгийг төлж барагдуулсан талаарх тайлбарыг нэхэмжлэгч шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд зохигчдын эвлэрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК-ны нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Мөнхнастад холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүрэг 270,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь 60,000 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Т.Мөнхнаст нь нэхэмжлэлийн шаардлагаас 210,000 төгрөгийг төлж барагдуулан зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 8,750 төгрөгийн 50 хувь болох 4,375 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 2225 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Т.Мөнхнастаас 210,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 3,475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ЦЭРЭНХАНД