Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2015 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 169

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо, Бага тойруу 3-9 тоот “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1 дүгээр баг 132-48 тоотод оршин суух, Зээрд овогт Лхагвасүрэнгийн Номин /ЛЮ95020502/-д холбогдох 300,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 08-ны  өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Л.Номин нь 2015 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр манай компанитай “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу 240,000 төгрөгний үнэтэй төхөөрөмж авч урьдчилгаанд 20,000 төгрөг авч 12 сарын хугацаатайгаар сар бүр 20,000 төгрөгөөр төлж дуусгах нөхцөлтэйгээр авсан. Л.Номин нь одоо 200,000 төгрөгний үлдэгдэл төлбөртэй байгаа. Иймд төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 200,000 төгрөг, алданги 100,000 төгрөг нийт 300,000 төгрөгийг Л.Номингоос гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Хариуцагч Л.Номин нь төхөөрөмжийн төлбөрийг бэлнээр 120,000 төгрөг, дансаар 80,000 төгрөг нийт 200,000 төгрөгийг төлж барагдуулсан мөн алданги 100,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 8,425 төгрөгийг төлж барагдуулсан тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Л.Номин шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Тус сумын “Жи-Мобайл” ХХК-д 200,000 төгрөг төлөх байснаас 80,000 төгрөгөөр, 120,000 төгрөгөөр төлж барагдуулсан. 200,000 төгрөгний алданги 100,000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 8,425 төгрөгийг төлж барагдуулсан” гэжээ.

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК нь хариуцагч Л.Номинд холбогдуулан 300,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх явцад хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь нэхэмжлэгчийн тайлбар болон  хариуцагчийн шүүхэд ирүүлсэн бэлэн мөнгөний тооцооны баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна. 

Нэхэмжлэгч “Жи-Мобайл” нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9,650 төгрөгнөөс хариуцагч 8,425 төгрөгийг төлж барагдуулсан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,650 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74   дүгээр зүйлийн 74.1,  74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч Л.Номин нь нэхэмжлэлийн шаардлага 300,000 төгрөгийг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Төрийн банкны 061400995 тоот дансанд 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 9,650 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ   Б.НАРМАНДАХ