Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 125

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга Т.Сарантуяа,

улсын яллагч Д.Пүрэвдагва,

шүүгдэгч Л.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Л.Б-эд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1____ дугаартай, 1 хавтас хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ___ дугаарын регистртэй, Л.Б-.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Л.Б нь 2018 оны 8 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах Голден парк хотхоны 104 дүгээр байрны 177 тоотод иргэн У-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б мэдүүлэхдээ:

“...2018 оны 8 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө У гээд эмэгтэй ирсэн. Бид гурав нэг шил архи хувааж уусан. Ш- гэх хүүхэний гар утасыг У булааж аваад байсан. Би Уянгыг цохисоноо хүлээн зөвшөөрч байна. Би хэргээ хүлээж байна...” гэв.

 

Мөн хавтаст хэргээс мөрдөн байцаалтанд шүүгдэгч болон хохирогч, гэрч нарын мэдүүлсэн мэдүүлэг болон бусад баримтууд болох:

 

Мөрдөн байцаалтад шүүгдэгч Л.Бийн өгсөн:

“...2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 21 цагийн үед Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 104-р байрны 177 тоотод У ирсэн. Тухайн үед дүү Марзан буюу Н Солонгос улсруу явахаар манай гэрт түр ирсэн байсан юм. Тэгээд Нямлхагвыг гаргаж өгөхөөр болоод 3-лаа 0,75 литрийн нэг шил архи хувааж уусан. 23 цаг өнгөрч байхад таксинд хамт явдаг Ш- гэх эмэгтэй надруу залгаад та юу хийж байна гээд ярьж байтал У утас булааж аваад Ш-г дуудаад байсан. Ш- 00 цаг өнгөрч байхад Ш- ганцаараа ирсэн. Тэгтэл У Ш- бид 2-луу үг хаяад байсан. Ш- бид 2 гараад 1 шил архи аваад эргээд гэрлүү орох гээд явж байхад лифтний үүдэнд Н У 2 урдаас бууж ирж таараад буцаад 4-лээ гэрлүүгээ орсон. У тэгтэл бид 2-ыг хайчаад ирэв наад янханаа гарга гээд орилоод байхаар нь Ш-г заза миний дүү одоо яв гээд гаргасан чинь У надруу агсарч байгаад миний нүүрлүү гараараа нэг удаа алгадсан. Ш-тэй холбоод хэл амаар доромжлоод байхаар нь би уурандаа нүүрлүү нь 2 удаа алгадтал хамраас нь цус гарсан. Би цусаа арч гээд 00-ын цаас өгтөл арчихгүй гээд урдаас нулимаад суугаад байсан. Би жижиг өрөөрүү оруулж унтуулах гэтэл унтахгүй явна гээд сэнс будаа агшаагч авч шидээд байхаар нь би орлуу дарж унагах гээд 2 гарнаас нь базаад хэсэг ноцолдоод дийлээгүй. Тэгтэл У агсарсаар байгаад Н бид 2-ыг гэрээс хөөж гаргаад хаалга дотроос нь түгжчихсэн. Өглөө 07 цагийн үед хаалгаа нүдсээр байгаад арай гэж орсон. Н 08 цагийн үед бичиг баримтаа хөөцөлдөнө гээд гараад явсан. У бас цагдаа дуудна гээд гарсан. 09 цагийн үед би гадаа сууж байтал У дүү Одноогоо дуудчихсан хамт ирсэн. Тэгээд надтай маргалдаж байгаад чамайг цагдаад өгнө гээд цагдаа дуудаж эрүүлжүүлэхэд өгсөн.

Би Уагийн биед дээрх гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-н 19-20/,

 

Мөрдөн байцаалтад хохирогч У-ын өгсөн:

“...2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 21 цагийн үед Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден парк хотхоны 104-р байрны 177 тоотод Бийн гэрт очсон юм. Бийн төрсөн дүү Марзан гэх залуу 22 цагийн үед ажлаасаа ирсэн. 3-лаа 0,75 литрийн Соёрхол нэртэй нэг шил архи хувааж уусан. 00 цаг өнгөрч байхад Б өмнө нь уулздаг байсан таксинд явдаг Ш- гэх эмэгтэйг дуудаж дахиж нэг шил архи авчруулсан. Би Ш-гээс чи өмнө нь миний хувцсыг өмсөж яваад өгөөгүй биз дээ өгөхгүй юмуу гэтэл Б Ш-г өмөөрөөд намайг дуугуй бай архи ууж байхад гэхээр нь би уурлаад Бтэй маргалдаж байгаад уурандаа баруун гараараа зүүн талын хацарлуу нь нэг удаа алгадтал миний гэдэсрүү жийж буйдан дээр унагаад Ш-тэйгээ хамт гараад явсан. 20-иод минутын дараа Б ганцаараа орж ирээд намайг янхан минь чи юу юм гээд манай 2 хүүхдийг хэл амаар доромжлоод байхаар нь уурандаа ширээн дээр байсан жижиг будаа агшаагчийг аваад шидтэл ширээний урд уначихсан. Тэгтэл Б намайг буйдан дээр сууж байхад гараа атгаж байгаад хамарлуу нэг удаа цохиод үснээс зулгааж доош нь дараад дээрээс толгой гарлуу гараараа цохиж зодоод байсан. Би Марзанг салгаач гэтэл дүүгээ ална шүү цаашаа бай гээд ойртуулахгүй байсан. Дүү нь арай гэж салгатал миний хажууд суучихаад гарын булчингаас базаад чихнээс зулгаагаад үсдээд байсан. Би цагдаа дуудлаа гэтэл миний утсыг булаагаад авчихаар би 00-ын өрөөрүү гүйж ороод хаалгыг нь дотроос нь түгжчихсэн чинь хаалга эвдэж орж ирэх гээд байхаар нь би хаалгыг нь онгойлгоод гараад иртэл дахиж үснээс зулгааж доош нь дараад толгой дээрээс цохиод байхад дүү Марзан нь салгаад гэрээс аваад гарсан. Гэрээс нь гарах гэтэл хаалгаа гаднаас нь түгжчихсэн байсан. Би утас цүнхээ хайгаад олоогүй. Би эргэж орж ирээд зодож магадгүй гэж айгаад хаалгыг нь дотроос нь түгжээд унтсан.

Өглөө 08 цагийн үед хаалга нүдээд байхаар нь одоо архи нь гараад эрүүл болсон байх гээд хаалгаа тайлаад дөнгөж эргэтэл араас чи манай гэрийн хаалгыг дотроос түгждэг хэн бэ гээд хэл амаар доромжлоод нуруу хүзүү рүү гараараа 2-3 удаа цохисон. Дүү нь цаашаа татаад авангуут нь би зөрж гүйж гараад шатан дээр сууж байтал дүү Марзан нь гарч ирэхээр нь миний цүнх утсыг олоод өг гээд гуйсан. Марзан гэрлүүгээ ороод удалгүй гарч ирээд хайгаад олсонгүй ах орон дээрээ хэвтчихлээ гэхээр нь цуг ороод цүнхээ хайж байгаад сейфнийх нь хажуу талаас олсон. Намайг цүнхээ хайж байх хооронд Б хэл амаар маш их доромжилсон. Марзан ажилтай гээд гарах гэхээр нь би хамт гаръя гэтэл Б дүүгээ яв гээд түлхэж гаргаад намайг аваад үлдэхээр нь би Марзаан авраарай гээд орилтол намайг яагаад байгаа юм байж бай гээд байхаар нь чи одоо намайг гаргахгүй бол би эндээс амьд гарсан тохиолдолд цагдаад өгнө шүү одоо ингээд гаргачихвал юу ч ярихгүй гэтэл rap rap гээд намайг түлхээд гаргачихсан. Би гадаа гараад цагдаа дуудтал 2 цагдаа ирсэн. Цагдаатай хамт Бийн гэрт ороод машиных нь хойноос бараанууд болон бөөгөөр янзлуулсан өргөлийн идээгээ авъя гэтэл өгөхгүй байсан. Гэрт нь хайсан боловч олоогүй. Тэгтэл цагдаа одоо дүү чинь ирж байгаа бол аргалаад юм аваад яваарай гэхээр нь за гээд гадаа дүүгээ хүлээгээд үлдсэн. Дүү О удалгүй ирээд 2-лаа гэрийнх нь хаалгыг тогшсон боловч хаалгаа тайлж өгөхгүй болохоор нь байрных нь гадаа сууж байтал Б байр тойроод гараад ирсэн. Бид 2-ыг харангуутаа буцаад зугтчихаар нь араас нь хөөтөл байрных нь нэг хөгшин Бийг дэлгүүрлүү орчихсон гэхээр нь араас нь ороод юмаа авчъя таньтай юу ярьхав гэтэл хуц май гээд салаавч гаргаад орилж хашгираад байхаар нь дэлгүүрээс гартал намайг цохих гээд гараа далайгаад дайраад байхаар нь дахиж цагдаа дуудтал өглөөний дуудлагаар ирсэн 2 цагдаа ирсэн. Надад учирсан гэмтлүүдийг Б учруулсан. 120.000 төгрөгөөр толгойны томографикийн зураг авхуулсэн. Өөр эмчилгээ хийлгээгүй. Хамрын хагалгаанд ороход 800.000 төгрөг хэрэгтэй гэсэн...” гэх мэдүүлэг /хх-н 13-14/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн ... тоот:

               1. У-а-н биед хамар ясны хугарал, тархи доргилт, хамар, баруун чихний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулайн хуйх, баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, хоёр бугалга, баруун шуу, хоёр гуянд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

               2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

                  3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

                  4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-н 16/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

            - эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 22, 74/,

            - иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 66/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үзэж нотлох баримтаар үнэлж, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн талаар хийсэн хууль зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Л.Б нь 2018 оны 8 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах Голден парк хотхоны 104 дүгээр байрны 177 тоотод иргэн У-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

шүүгдэгч Л.Бийн “...2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 21 цагийн үед Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 104-р байрны 177 тоотод У ирсэн. Тухайн үед дүү Марзан буюу Н Солонгос улсруу явахаар манай гэрт түр ирсэн байсан юм. Тэгээд Нямлхагвыг гаргаж өгөхөөр болоод 3-лаа 0,75 литрийн нэг шил архи хувааж уусан. ... У надруу агсарч байгаад миний нүүрлүү гараараа нэг удаа алгадсан. Ш-тэй холбоод хэл амаар доромжлоод байхаар нь би уурандаа нүүрлүү нь 2 удаа алгадтал хамраас нь цус гарсан. Би цусаа арч гээд 00-ын цаас өгтөл арчихгүй гээд урдаас нулимаад суугаад байсан. Би жижиг өрөөрүү оруулж унтуулах гэтэл унтахгүй явна гээд сэнс будаа агшаагч авч шидээд байхаар нь би орлуу дарж унагах гээд 2 гарнаас нь базаад хэсэг ноцолдоод дийлээгүй. ...Би Уагийн биед дээрх гэмтлийг учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

 

хохирогч У-ын “...2018 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 21 цагийн үед Баянгол дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Голден парк хотхоны 104-р байрны 177 тоотод Бийн гэрт очсон юм. Бийн төрсөн дүү Марзан гэх залуу 22 цагийн үед ажлаасаа ирсэн. 3-лаа 0,75 литрийн Соёрхол нэртэй нэг шил архи хувааж уусан. 00 цаг өнгөрч байхад Б өмнө нь уулздаг байсан таксинд явдаг Ш- гэх эмэгтэйг дуудаж дахиж нэг шил архи авчруулсан. Би Ш-гээс чи өмнө нь миний хувцсыг өмсөж яваад өгөөгүй биз дээ өгөхгүй юмуу гэтэл Б Ш-г өмөөрөөд намайг дуугуй бай архи ууж байхад гэхээр нь би уурлаад Бтэй маргалдаж байгаад уурандаа баруун гараараа зүүн талын хацарлуу нь нэг удаа алгадтал миний гэдэсрүү жийж буйдан дээр унагаад Ш-тэйгээ хамт гараад явсан. 20-иод минутын дараа Б ганцаараа орж ирээд намайг янхан минь чи юу юм гээд манай 2 хүүхдийг хэл амаар доромжлоод байхаар нь уурандаа ширээн дээр байсан жижиг будаа агшаагчийг аваад шидтэл ширээний урд уначихсан. Тэгтэл Б намайг буйдан дээр сууж байхад гараа атгаж байгаад хамарлуу нэг удаа цохиод үснээс зулгааж доош нь дараад дээрээс толгой гарлуу гараараа цохиж зодоод байсан. Би Марзанг салгаач гэтэл дүүгээ ална шүү цаашаа бай гээд ойртуулахгүй байсан. Дүү нь арай гэж салгатал миний хажууд суучихаад гарын булчингаас базаад чихнээс зулгаагаад үсдээд байсан. Би цагдаа дуудлаа гэтэл миний утсыг булаагаад авчихаар би 00-ын өрөөрүү гүйж ороод хаалгыг нь дотроос нь түгжчихсэн чинь хаалга эвдэж орж ирэх гээд байхаар нь би хаалгыг нь онгойлгоод гараад иртэл дахиж үснээс зулгааж доош нь дараад толгой дээрээс цохиод байхад дүү Марзан нь салгаад гэрээс аваад гарсан.

Өглөө 08 цагийн үед хаалга нүдээд байхаар нь одоо архи нь гараад эрүүл болсон байх гээд хаалгаа тайлаад дөнгөж эргэтэл араас чи манай гэрийн хаалгыг дотроос түгждэг хэн бэ гээд хэл амаар доромжлоод нуруу хүзүү рүү гараараа 2-3 удаа цохисон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн ... тоот дүгнэлт зэрэг хавтаст хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Бэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүгдэгч Л.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар

“Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улсаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг....” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан бөгөөд “Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйл болон 505 дугаар зүйлд тус тус зааж зохицуулсан байдаг боловч хавтаст хэргийн 73-р талд хохирогч нь “...ямар нэгэн гомдол санал үгүй болсон...” гэх хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Л.Бийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

 

Хохирогч У-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагвар буюу хор уршигт тооцогдох юм.

 

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Л.Бэд 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасан ба гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, урьд энэ төрлийн гэмт хэрэгт шийтгэгдсэн боловч засарч хүмүүжихгүй байгаа шүүгдэгчийн хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Л.Бэд 700 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Л.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

            Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31.3 дугаар зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Л.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бийг 700 /долоон зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Ц.МӨНХ-ЭРДЭНЭ