Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
Хэргийн индекс | 137/2016/0148/И |
Дугаар | 175 |
Огноо | 2016-06-17 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 175
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Төрийн банкны нэхэмжлэлтэй, хариуцагч С.Бат-Эрдэнэ, П.Болдбаатар нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн төлбөр 28.648.827,65 төгрөг, нотариатын зардал 12.000 төгрөг бүгд 28.660.827,65 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк /УБД:9016001018, РД:5341469/ нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Зээлдэгч С.Бат-Эрдэнэ, хамтран зээлдэгч П.Болдбаатар нар нь 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ЗГ-83/22/373 тоот зээлийн гэрээгээр Төрийн банкны салбараас 32.000.000 төгрөгийг сарын 2,2 хувь /жилийн 26,4 хувь/-ийн хүүтэй, 60 сар /5 жил/-ийн хугацаагаар хөрөнгө оруулалтын зээл авсан. Зээл, зээлийн хүү төлөх хуваарийн дагуу зээлдэгч нь 2015 оны 12 дугаар сараас хойш сар бүр төлбөл зохих зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүгээ төлөөгүйгээс график зөрчигдөж байгаад хугацаа хэтэрсэн ангилалтай болоод байгаа ба төлбөр хийхийг зээлдэгчээс удаа дараалан шаардаж мэдэгдэл өгсөн. Зээлийн үндсэн төлбөр болон зээлийн хүүгээ хийгээгүйгээс зээл, зээлийн хүүгийн үлдэгдэл 2016 оны 05 дугаар сарын 04-ний байдлаар 28.660.827,65 төгрөг болсон. Иймд зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс үүссэн үүрэг буюу төлбөрийн хуваарь зөрчсөний улмаас үндсэн төлбөрийн өр 26.068.591,78 төгрөг, зээлийн хүүгийн өр 2.566.607,92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13.627.,95 төгрөг, нотариатын үнэ 12.000 төгрөг бүгд 28.660.827,65 төгрөгийг Сэд овогтой Бат-Эрдэнэээс гаргуулж Замын-Үүд сум 2-р баг, тээврийн гудамж 1-17 тоотод байрлах Ү-0714002712, 000181972 улсын бүртгэлийн гэрчилгээтэй 87,8 м2 талбай бүхий хашаа байшин, Замын-Үүд сум 2-р баг, тээврийн гудамж 1-17 тоотод байрлах Ү-0714000081, 000066767 улсын бүртгэлийн гэрчилгээтэй 41м2 талбай бүхий хашаа байшинг газрын хамт тус тус барьцаа хөрөнгөөр хангуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Доржнамжим шүүхэд ирүүлсэн тайлбар, хүсэлтдээ: Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Доржнамжим би хариуцагч С.Бат-Эрдэнийн хариу тайлбартай танилцлаа. Хариуцагч С.Бат-Эрдэнэ манай байгууллагаас нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн төлбөр, нотариатын зардал нийт 28.660.827,65 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2016 оны 07 сарын 25-нд 5.000.000 төгрөг, 2016 оны 08 сарын 25-нд 3.000.000 төгрөг, 2016 оны 09 сарын 25-нд 3.000.000 төгрөг, 2016 оны 10 сарын 25-нд 3.000.000 төгрөг, 2016 оны 11 сарын 25-нд 3.000.000 төгрөг, 2016 оны 12 сарын 25-нд 3.000.000 төгрөг, 2017 оны 01 сарын 25-нд 3.000.000 төгрөг, 2017 оны 02 сарын 25-нд 3.000.000 төгрөг, 2017 оны 03 сарын 25-нд 2.660.827,65 төгрөгөөр тус тус төлөхөөр хуваарь гаргасныг хүлээн зөвшөөрч байна. Мөн уг тогтсон хугацаанд зээлийн төлбөрийг барагдуулаагүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар хариу тайлбар гаргасныг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү,
Манай байгууллага нь хариуцагч С.Бат-Эрдэнэ, П.Болдбаатар нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн төлбөр нийт 28.660.827,65 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг нэхэмжлэлтэй холбогдуулан зээлийн гэрээний үүрийн төлбөр нийт 28.660.827,65 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг дангаар нь С.Бат-Эрдэнээр хариуцуулах хүсэлтэй байна. Хариуцагч П.Болдбаатарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна. Шүүхийн шийдвэрийг С.Бат-Эрдэнээр гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн, Замын-Үүд сум 2-р баг Тээврийн гудамж 1-17 тоотод оршин суух, Далай овогт Сэдийн Бат-Эрдэнэ /РД: ЗЕ 79110417/ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч С.Бат-Эрдэнэ миний би Төрийн банкны Замын-Үүд тооцооны төвөөс тус шүүхэд гаргасан зээлийн гэрээний үүргийн төлбөр, нотариатын зардал нийт 28.660.827,65 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тус банкнаас 2014 оны 06 сарын 27-ны өдөр 32.000.000 төгрөгийн зээлийг жилийн 26.4 хувийн хүүтэй, 5 жилийн хугацаатай хөрөнгө оруулалтын зээл авсан ба 2015 оны 12 сараас хойш графикийн дагуу зээлийн төлөлтөө хугацаанд нь төлж чадахгүй болсон. Уг нэхэмжлэлийн шаардлага 28.660.827,65 төгрөгийг бөөнд нь төлөх боломжгүй. 2016 оны 07 сараас Дорноговь аймгийн Шанд жолоо холбоонд элсэн орж зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэн орлогын эх үүсвэртэй болно. Дараах графикийн дагуу зээлийнхээ төлбөрийг барагдуулах хүсэлтэй байгаа тул бидэнд боломж олгож өгнө үү. 2016 оны 07 сарын 25-нд 5.000.000 төгрөг, 2016 оны 08 сарын 25-нд 3.000.000 төгрөг, 2016 оны 09 сарын 25-нд 3.000.000 төгрөг, 2016 оны 10 сарын 25-нд 3.000.000 төгрөг, 2016 оны 11 сарын 25-нд 3.000.000 төгрөг, 2016 оны 12 сарын 25-нд 3.000.000 төгрөг, 2017 оны 01 сарын 25-нд 3.000.000 төгрөг, 2017 оны 02 сарын 25-нд 3.000.000 төгрөг, 2017 оны 03 сарын 25-нд 2.660.827,65 төгрөгөөр тус тус барагдуулах хүсэлтэй байна. Хариуцагч С.Бат-Эрдэнэ миний бие өөрийн тогтоосон дээрх хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг биелээлээгүй буюу графикийг зөрчсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах болно. Иймд хүсэлтийг хүлээн авч, итгэл хүлээлгэнэ үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банк нь хариуцагч С.Бат-Эрдэнэ, П.Болдбаатар нараас зээлийн гэрээний үүргийн төлбөр 28.648.827 төгрөг 65 мөнгө, нотариатын зардал 12.000 төгрөг бүгд 28.660.827 төгрөг 65 мөнгө гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч С.Бат-Эрдэнэ, П.Болдбаатар нар нь 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр тус банктай ЗГ-83/22/373 тоот зээлийн гэрээ байгуулан 32.000.000 төгрөгийн зээлийг, сарын 2,2 хувийн хүүтэй 60-н сарын хугацаатай хөрөнгө оруулалтын зориулалтаар зээлж аван, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөөгүй зээлийн эргэн төлөлтийн хувиараа удаа дараа зөрчиж ирсний улмаас 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 26.068.591,78 төгрөг, зээлийн хүү 2.566.607,92 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13.627,95 төгрөг бүгд 28.648.827 төгрөг 65 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Төрийн банк нь хариуцагчаар Сэдийн Бат-Эрдэнэ, Пүрэвийн Болдбаатар нарыг тодорхойлон тэдгээрт холбогдуулан нэхэмжлэлийг гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч П.Болдбаатарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Бат-Эрдэнэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний үүргийн төлбөр 28.648.827,65 төгрөг, нотариатын зардал 12.000 төгрөг бүгд 28.660.827,65 төгрөгийг 2016 оны 07 сарын 25-нд 5.000.000 төгрөг, 2016 оны 08 сарын 25-нд 3.000.000 төгрөг, 2016 оны 09 сарын 25-нд 3.000.000 төгрөг, 2016 оны 10 сарын 25-нд 3.000.000 төгрөг, 2016 оны 11 сарын 25-нд 3.000.000 төгрөг, 2016 оны 12 сарын 25-нд 3.000.000 төгрөг, 2017 оны 01 сарын 25-нд 3.000.000 төгрөг, 2017 оны 02 сарын 25-нд 3.000.000 төгрөг, 2017 оны 03 сарын 25-нд 2.660.827,65 төгрөгөөр тус тус барагдуулах, тогтоосон дээрх хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг биелээлээгүй буюу графикийг зөрчсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тайлбарыг ирүүлснийг нэхэмжлэгч байгууллага зөвшөөрсөн байна. Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч Төрийн банкны нэхэмжлэлтэй, хариуцагч С.Бат-Эрдэнэ, П.Болдбаатар нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн төлбөр 28.648.827,65 төгрөг, нотариатын зардал 12.000 төгрөг бүгд 28.660.827,65 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний хэрэгт, хариуцагч С.Бат-Эрдэнэ нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч Төрийн банк нь хариуцагч П.Болдбаатарт холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүргийн төлбөр 28.648.827,65 төгрөг, нотариатын зардал 12.000 төгрөг бүгд 28.660.827,65 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 301.254 төгрөгийн 50 хувь буюу 150.627 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос үлдэх 150.627 төгрөгийг, хариуцагч С.Бат-Эрдэнээс 150.627 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.
4. Хариуцагч С.Бат-Эрдэнэ энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
5. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.БОЛОРМАА