| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
| Хэргийн индекс | 106/2017/0245/Э |
| Дугаар | 62 |
| Огноо | 2019-01-14 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | А.Баясгалан |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 62
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга: Б.Баттулга,
Улсын яллагч: А.Баясгалан,
Шүүгдэгч: П.Т, түүний өмгөөлөгч С.Санжаажамц, З.Ариунжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт П.Тд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201526021491 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, П.Т, 1994 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 25 настай, эрэгтэй, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүү, ах нарын хамт ...... тоот регистртэй,
Шүүгдэгч П.Т нь 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн орчим Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Канон” нэртэй гэрэл зураг болон компьютерын үйлчилгээ явуулдаг газар ажилладаг иргэн О.Бгаас Никон маркийн зургийн аппаратыг нь зураг авчихаад өгье” гэж хуурч авсан,
2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Э.Мг “ээж рүүгээ мөнгө явуулах хэрэгтэй байна, маргааш цалин буухаар аваад өгье” гэж хуурч “iphone 6 plus” маркийн гар утсыг нь Баянгол дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лорд” ломбарданд өөрийн бичиг баримтаар 290.000 төгрөгөөр барьцаалж маргааш нь уг гар утсыг нь авсан,
2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 3-р хороо “ЭФИС” нэртэй интернет тоглоомын газарт А.Бийн “Самсунг Ж-1” маркийн гар утсыг нь “хөдөөнөөс ирсэн хүнтэй ярьчихаад өгье” гэж хуурч авсан,
2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны 16-р байрны орчимд Р.Цийн “ЛЖ” маркийн гар утас болон “IPAD”, ном зэргийг “түр хэрэглээд өгье” гэж хуурч авсан,
2016 оны 11 дүгээр сарын 25-ны орой Хан-Уул дүүргийн 3-р хороо Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт Г.Аг хэвтэн эмчлүүлж байхад нь “утсаар чинь яриад өгье” гэж хуурч Г.Агийн “Samsung S-7 Edge” маркийн гар утсыг нь авсан,
2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7-р сургуулийн 26 сурагчийг Хятад Улсын зүүн өмнөдийн Их сургуульд элсүүлж өгнө гэж хуурч нэг хүүхдээс 47.500 төгрөг, нийт 24 хүүхдээс 1.140.000 төгрөг авсан,
2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Г.Хгийн Samsung S-4 маркийн гар утсаар нь “ярьчихаад өгье” гэж хуурч авсан,
2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Н.Дын Samsung J-5 маркийн гар утсаар нь ярьчихаад өгье гэж хуурч авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч П.Тгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан гэмт хэргүүдийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Өөрийн таньдаг хүмүүсийг хуурч мэхэлж, эд хөрөнгийг нь зарж үрсэндээ харамсаж байна. Манай ар гэрийнхэн хохирогч нартай нэг бүрчлэн уулзаж, уучлалт гуйж хохирлоо бүрэн барагдуулсан. Мөн уурхайд туслах ажилтнаар ажиллаж, зарим төлбөрөө өөрөө төлсөн. Цаашид зөв сайхан амьдарч чадна гэдэгтээ итгэлтэй байна” гэв.
Иргэний нэхэмжлэгч О.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Т нь өөрийгөө 25 рестораны захирал байна гэж танилцуулаад рестораны танилцуулга, ажилчдын анкет, Дэвжих Интернэйшнэл ХХК-нna гүйцэтгэх захирал П.Т гэж нэрийн хуудас хийлгэж байсан. 2015 оны 8 дугаар сарын сүүл билүү 9 дүгээр сарын эхээр ямартай ч надаас “зургийн аппаратаа түр өгч бай, би ажлын газрынхаа танилцуулгыг хийх гэсэн юм, танилцуулгандаа ажлынхаа зургийг оруулах гэж байгаа юм аа түр хэрэглүүлээч” гэхээр нь би “за” гэж хэлээд өөрийнхөө Никон Жи-1 маркийн зургийн аппаратыг өгч явуулсан. Тэгтэл аппарат өгөхгүй холбоо ч бариагүй 3-4 хоног алга болсон” гэсэн мэдүүлэг /хх-н 1-н 235/,
Хохирогч Э.Мгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр найз Ттай уулзсан бөгөөд мөнгө хэрэгтэй байна, чамд зээлэх мөнгө байна уу гэж надаас асуусан. Тгаас чи мөнгөөр яах гэж байгаа юм гэхэд ээж рүүгээ мөнгө явуулах гэсэн юм, маргааш цалин орвол би чамд мөнгийг чинь буцаагаад өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь надад мөнгө байхгүй гэхэд чи гар утсаа барьцаанд тавьчихаач, би цалин буухаар аваад өгье гэж хэлэхээр нь надад бичиг баримт байхгүй гэхэд Т би өөрийнхөө бичиг баримтаар тавьчихъя гэхээр нь зөвшөөрөөд өөрийнхөө iphone-6 plus гар утсыг Ттай хамт яваад БГД-н 19 дүгээр хороо, Лорд ломбарданд 290.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэгээд маргааш нь Ттай холбогдох гэхэд утас нь холбогдохгүй, фэйсбүүкээсээ намайг блоклочихсон байхаар нь би Лорд ломбарданд очоод утсаа авах гэтэл Т аваад явчихсан байсан учраас Ттай удаа дараа холбогдох гэсэн боловч ерөөсөө холбогдож чадаагүй. Т бид 2 найзууд учраас найздаа тусалъя гэж бодоод л гар утсаа Тд өгч барьцаанд тавиулсан. Одоо болтол гар утас өгөөгүй, утасны мөнгө гэж өгөөгүй...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 230/,
Хохирогч А.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ХУД-ын 3 дугаар хороо, Эпик нэртэй интернет тоглоомын газар сууж байхад миний хажуу талд тоглож байсан үл таних залуу надаас манайд хөдөөнөөс хүн ирж байгаа, утсаар чинь яриад өгье гээд авч яваад залилан мэхэлж алга болсон. Тэр залууг тоглоомын газар хэд хэдэн удаа харж байсан зүс таних залуу байсан. Хэсэг хугацааны дараа интернетийн газрын ахын утсаар залгаж үзэхэд холбогдохгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 195/,
Хохирогч Р.Цийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Т эхлээд миний гар утас, номыг аваад хэрэглээд өгье гэж хэлж авч байсан. Тэгээд хэд хоногийн дараа дахиж таарахад манай ээж гадаадаас мөнгө явуулсан, би мөнгөө авахаараа чиний гар утас, номны мөнгийг чинь өгье, чи надад өнөөдөртөө “I pad” аа хэрэглүүлээч гэхээр нь би “I pad” аа түр өгчихөөд дахиад хэд хоногоос Ттай таарч утас, ном, I pad зэрэг зүйлээ нэхэхэд над руу салаавч гаргаад зугтааснаас нь хойш дахиж уулзаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 229/,
Хохирогч Г.Агийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 11 дүгээр сарын 25-ны орой Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт дотрын тасагт хэвтэн эмчлүүлж байхад өрөөнд байсан Лхамхүү гэх эмээ бид 2-той цуг байсан 1 эгчийн бие нь муудсан. Тэгээд орой 1 залуу, 1 эмэгтэй 2 эргэлтээр ирсэн. Эмээ тэр залууг чинь энд хэвтэж байгаад гарсан залуу байна, энэ охиныг сахьчих, бид 2 өөрсдөө өвчтэй болохоор сайн харж чадахгүй байна гэж хэлсэн. Тэгтэл тэр залуу за тэгье гэсэн. Түүнээс хойш 2016 оны 11 дүгээр сарын 25-ны орой 21 цагийн үед өөрийгөө ЭнхТ гэх тэр залуу миний “Самсунг Эс-7 Эджэ” маркийн гар утсыг өмгөөлөгчтэйгөө яриад өгье гэж хэлээд утсыг тэр чигтээ аваад алга болсон...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 180/,
Хохирогч Б.Агийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Т нь манай сургуулийн элсэлт эхэлсэн байна, элсэлтийн шалгалт өгөх хүмүүс бүртгэлийн хураамж 47.500 төгрөг өгөөрэй гэж хэлсний дагуу 11, 12 дугаар ангийн нийт 26 хүүхэд Т гэх хүнд нийт 1.235.500 төгрөг бэлнээр өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 111-113/,
Хохирогч Г.Хгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...та нараас шалгалт авна тэрний бүртгэлийн хураамж 1 хүүхдээс 47.500 төгрөг хураана гэсэн. Тэгээд сургалтаа 14 хоног орж дуусгачихаад шалгалтын хураамжийн мөнгө аваад алга болчихсон. 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т гэгч нь манай сургууль дээр ирээд Галакси Эс-4 маркийн гар утсаар гадаадаас ирсэн хүнтэй ярьчихаад өгье гээд аваад буцааж өгөлгүйгээр алга болчихсон...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 107-108/,
Хохирогч Н.Дын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэр бүхий 26 сурагчаас шалгалтын хураамж гээд 47.500 төгрөг хурааж авсан. 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр миний утас руу танихгүй дугаараас дуудлага ирээд автал Т багш нь байна, танай гэрийн гадаа ирчихлээ багш нь 1 аяга цай уучихаад гаръя гэж хэлэхээр нь гартал Т гэх хүн согтуу такси бариад манай гадаа ирчихсэн байсан. Тэгээд дагаж манай гэрт ород цай уугаад багшдаа утсаа түр зуур өгөөч, багш нь Хятадаас ирсэн оюутнуудтай яриад өгье гэж хэлэхээр нь би гар утсаа өгтөл гарч яваад буцаж орж ирээгүй тэр чигтээ алга болсон. Би маргааш нь анги дээр очтол 12 г ангийн хүүхэд Хатанбүүвэйгийн гар утсыг бас Т багш аваад явчихсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 102/,
Хохирогч О.Тын мөрдөн байцаалтад өгсөн: “...шалгалтын төлбөр 47.500 товч анкетаа бичиж өгөх хэрэгтэй гэж хэлээд мөнгө хурааж авахдаа банкинд та нарын нэрийн өмнөөс мөнгө тушаахад шимтгэл авдаг учраас 500 төгрөг нэмж өгөх хэрэгтэй гэхээр нь би уг багшид 47.500 төгрөг өгсөн. Ахлах ангийн нийт 26 хүүхэд суралцаж байсан, Пүрэвсүрэн, Номин-Эрдэнэ 2 шалгалтын төлбөр болох 47.500 төгрөг өгөөгүй бусад хүүхдүүд буюу 24 хүүхэд төлбөрийн мөнгө өгсөн. Бид нараас мөнгө хурааж авахдаа тэмдэглэл хөтлөөгүй...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 12/,
Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1-н 62-63/, Хохирогч нарын өргөдөл /хх 1-н 4-8, 43, 84, 189, 201/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /хх 1-н 11, 191, 68/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 1-н 12, 13, 192, 224/, Эд зүйлийн үнэлгээ /хх 1-н 17, 50, 70, 99-100, 169, 190/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх 2-н 43-44, 56-66, 3-н 220, 4-н 32-41, 89-96/, хохирол барагдуулсан баримт /хх 2-н 157-158, 161-169, 3-н 11-50, 89-98/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Шүүгдэгчийн гэм буруу болон хохирол, хор уршигийн талаар:
Шүүгдэгч П.Т нь 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдөр 15 цагийн орчим Баянгол дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Канон” нэртэй гэрэл зураг болон компьютерын үйлчилгээ явуулдаг газар ажилладаг иргэн О.Бгаас Никон маркийн зургийн аппаратыг нь зураг авчихаад өгье” гэж хуурч авсан,
2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Э.Мг “ээж рүүгээ мөнгө явуулах хэрэгтэй байна, маргааш цалин буухаар аваад өгье” гэж хуурч “iphone 6 plus” маркийн гар утсыг нь Баянгол дүүргийн 19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Лорд” ломбарданд өөрийн бичиг баримтаар 290.000 төгрөгөөр барьцаалж маргааш нь уг гар утсыг нь авсан,
2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 3-р хороо “ЭФИС” нэртэй интернет тоглоомын газарт А.Бийн “Самсунг Ж-1” маркийн гар утсыг нь “хөдөөнөөс ирсэн хүнтэй ярьчихаад өгье” гэж хуурч авсан,
2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Алтай хотхоны 16-р байрны орчимд Р.Цийн “ЛЖ” маркийн гар утас болон “IPAD”, ном зэргийг “түр хэрэглээд өгье” гэж хуурч авсан,
2016 оны 11 дүгээр сарын 25-ны орой Хан-Уул дүүргийн 3-р хороо Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэгт Г.Аг хэвтэн эмчлүүлж байхад нь “утсаар чинь яриад өгье” гэж хуурч Г.Агийн “Samsung S-7 Edge” маркийн гар утсыг нь авсан,
2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 7-р сургуулийн 26 сурагчийг Хятад Улсын зүүн өмнөдийн Их сургуульд элсүүлж өгнө гэж хуурч нэг хүүхдээс 47.500 төгрөг, нийт 24 хүүхдээс 1.140.000 төгрөг авсан,
2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Г.Хгийн Samsung S-4 маркийн гар утсаар нь “ярьчихаад өгье” гэж хуурч авсан,
2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Н.Дын Samsung J-5 маркийн гар утсаар нь ярьчихаад өгье гэж хуурч авсангэм буруутай болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, иргэний нэхэмжлэгч О.Бгийн: “...2015 оны 8 дугаар сарын сүүл билүү 9 дүгээр сарын эхээр ямартай ч надаас “зургийн аппаратаа түр өгч бай, би ажлын газрынхаа танилцуулгыг хийх гэсэн юм, танилцуулгандаа ажлынхаа зургийг оруулах гэж байгаа юм аа түр хэрэглүүлээч гэхээр” нь би “за” гэж хэлээд өөрийнхөө Никон Жи-1 маркийн зургийн аппаратыг өгч явуулсан. Тэгтэл аппарат өгөхгүй холбоо ч бариагүй 3-4 хоног алга болсон” гэсэн мэдүүлэг /хх-н 1-н 235/, хохирогч Э.Мгийн: “...2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр найз Ттай уулзсан бөгөөд “мөнгө хэрэгтэй байна, чамд зээлэх мөнгө байна уу” гэж надаас асуусан ...надад мөнгө байхгүй гэхэд “чи гар утсаа барьцаанд тавьчихаач, би цалин буухаар аваад өгье” гэж хэлэхээр нь “надад бичиг баримт байхгүй” гэхэд Т “би өөрийнхөө бичиг баримтаар тавьчихъя” гэхээр нь зөвшөөрөөд өөрийнхөө “iphone-6 plus” гар утсыг Ттай хамт яваад БГД-н 19 дүгээр хороо, Лорд ломбарданд 290.000 төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэгээд маргааш нь Ттай холбогдох гэхэд утас нь холбогдохгүй, фэйсбүүкээсээ намайг блоклочихсон байхаар нь би “Лорд” ломбарданд очоод утсаа авах гэтэл Т аваад явчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 230/, хохирогч А.Бийн: “...2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр ХУД-ын 3 дугаар хороо, Эпик нэртэй интернет тоглоомын газар сууж байхад миний хажуу талд тоглож байсан үл таних залуу надаас “манайд хөдөөнөөс хүн ирж байгаа утсаар чинь яриад өгье” гээд авч яваад залилан мэхэлж алга болсон...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 195/, хохирогч Р.Цийн: “...Т эхлээд миний гар утас, номыг аваад хэрэглээд өгье гэж хэлж авч байсан. Тэгээд хэд хоногийн дараа дахиж таарахад манай ээж гадаадаас мөнгө явуулсан, би мөнгөө авахаараа чиний гар утас, номны мөнгийг чинь өгье, чи надад өнөөдөртөө “I pad” аа хэрэглүүлээч гэхээр нь би “I pad” аа түр өгчихөөд дахиад хэд хоногоос Ттай таарч утас, ном, I pad зэрэг зүйлээ нэхэхэд над руу салаавч гаргаад зугтааснаас нь хойш дахиж уулзаагүй...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 229/, хохирогч Г.Агийн: “...2016 оны 11 дүгээр сарын 25-ны орой 21 цагийн үед өөрийгөө ЭнхТ гэх тэр залуу миний Самсунг Эс-7 Эджэ маркийн гар утсыг өмгөөлөгчтэйгөө яриад өгье гэж хэлээд тэр чигтээ аваад алга болсон...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 180/, хохирогч Б.Агийн: “...Т нь манай сургуулийн элсэлт эхэлсэн байна, элсэлтийн шалгалт өгөх хүмүүс бүртгэлийн хураамж 47.500 төгрөг өгөөрэй гэж хэлсний дагуу 11, 12 дугаар ангийн нийт 26 хүүхэд Т гэх хүнд нийт 1.235.500 төгрөг бэлнээр өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 111-113/, хохирогч Г.Хгийн: “...та нараас шалгалт авна тэрний бүртгэлийн хураамж 1 хүүхдээс 47.500 төгрөг хураана гэсэн. Тэгээд сургалтаа 14 хоног орж дуусгачихаад шалгалтын хураамжийн мөнгө аваад алга болчихсон. 2016 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т гэгч нь манай сургууль дээр ирээд Галакси Эс-4 маркийн гар утсаар гадаадаас ирсэн хүнтэй ярьчихаад өгье гээд аваад буцааж өгөлгүйгээр алга болчихсон...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 107-108/, хохирогч Н.Дын: “...2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нэр бүхий 26 сурагчаас шалгалтын хураамж гээд 47.500 төгрөг хурааж авсан. 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ...багшдаа утсаа түр зуур өгөөч, багш нь Хятадаас ирсэн оюутнуудтай яриад өгье гэж хэлэхээр нь би гар утсаа өгтөл гарч яваад буцаж орж ирээгүй тэр чигтээ алга болсон...” гэсэн мэдүүлэг /хх 1-н 102/, хохирогч О.Тын: “...шалгалтын төлбөр 47.500 товч анкетаа бичиж өгөх хэрэгтэй гэж хэлээд мөнгө хурааж авахдаа банкинд та нарын нэрийн өмнөөс мөнгө тушаахад шимтгэл авдаг учраас 500 төгрөг нэмж өгөх хэрэгтэй гэхээр нь би уг багшид 47.500 төгрөг өгсөн. Ахлах ангийн нийт 26 хүүхэд суралцаж байсан, Пүрэвсүрэн, Номин-Эрдэнэ 2 шалгалтын төлбөр болох 47.500 төгрөг өгөөгүй бусад хүүхдүүд буюу 24 хүүхэд төлбөрийн мөнгө өгсөн. Бид нараас мөнгө хурааж авахдаа тэмдэглэл хөтлөөгүй...” гэсэн мэдүүлэг /хх 2-н 12/, Эд зүйлийн үнэлгээ /хх 1-н 17, 50, 70, 99-100, 169, 190/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2015 оны Эрүүгийн хууль үйлчилж эхэлсэн 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн байх ба түүнд холбогдох хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байх боловч 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасны дагуу хуулийн дээрх заалтыг журамлаагүй эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдсэн байна.
Шүүхээс 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцон хэргийг шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн зөрчил болохгүй гэж үзсэн болно.
Шүүгдэгч П.Тгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч П.Т нь хохирогч нарын гар утсыг утсаар ярьчихаад өгье, мөн Хятад Улсын зүүн өмнөдийн их сургуульд элсүүлж өгнө гэж хэлэн хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон төөрөгдөлд оруулан хохирогч нарын гар утас болон мөнгийг залилсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай идэвхтэй үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нь хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт бичгээр гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх шүүгдэгч П.Тг гэм буруутай гэж үзсэн бөгөөд энэ талаар шүүгдэгч түүний өмгөөлөгч нар маргаагүй тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгчид ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Улсын яллагч шүүгдэгчид 06 сарын хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч нар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж цагдан хоригдсон хоногийг уг ялтай нь дүйцүүлж өгнө үү гэсэн санал тус тус гаргасан ба шүүх шүүгдэгч П.Тгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч нарын хохирлыг барагдуулсан зэргийг харгалзан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь уг гэмт хэрэгтээ нийт 244 хоног цагдан хоригдсон байх тул түүний уг цагдан хоригдсон хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Тгийн урьд цагдан хоригдсон 244 хоногийг түүний хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, түүнийг хорих ял эдэлсэнд тооцох нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.Тг “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч П.Тг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Тд оногдуулсан 8 сар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар П.Тгийн урьд цагдан хоригдсон 244 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хорих ялыг эдэлсэнд тооцсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Тд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР