Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Батжаргалын Нармандах |
Хэргийн индекс | 137/2016/0167/И |
Дугаар | 178 |
Огноо | 2016-06-20 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 06 сарын 20 өдөр
Дугаар 178
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо Бага тойруу 3-9 тоотод байрлах “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймаг Замын-Үүд сум Борхойн баг 15-12 тоотод оршин суух Боржигон овогт Лодойжамцын Бат-Оюун /РД: ЕЛ67101200/-д холбогдох
“Төхөөрөмжийн үнийн үлдэгдэл 140,000 төгрөг, алданги 70,000 төгрөг нийт 210,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бямбасүрэн, нарийн бичгийн дарга П.Пүрэвсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Л.Бат-Оюун нь 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр манай компанитай “Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах 1198616 тоот гэрээ байгуулж 98375906 үйлчилгээний дугаар бүхийн 240,000 төгрөгний үнэтэй NP10 төхөөрөмжийг сар бүр 20,000 төгрөгөөр төлж байхаар тохиролцсон боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэлгүй 140,000 хохирол учруулаад байна. Төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 140,000 төгрөг, алданги 70,000 төгрөг нийт 210,000 төгрөгийг Л.Бат-Оюунаас гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бямбасүрэн шүүхэд болон шүүх хуралдаандгаргасан тайлбартаа: “Л.Бат-Оюунаас төхөөрөмжийн үнэ 140,000 төгрөг, алданги 70,000 төгрөг нэхэмжилсэн. Уг нэхэмжилсэн мөнгөний алданги болох 70,000 төгрөгний 50 хувь болох 35,000 төгрөгнөөс татгалзаж байна. Хариуцагчийн хариу тайлбарыг зөвшөөрч байна” гэжээ.
Хариуцагч Л.Бат-Оюун шүүхэд гаргасан тайлбартаа: “Л.Бат-Оюун миний бие нь “Жи-Мобайл” ХХК-ийн нэхэмжилсэн үнийн дүнгээс 140,000 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 27-ны цалин дээрээс төлнө, үлдэгдэл 35,000 төгрөгийг дараа сарын 27-нд мөн төлөх болно” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК нь хариуцагч Л.Бат-Оюунд холбогдуулан төхөөрөмжийн үнийн үлдэгдэл 140,000 төгрөг, алданги 70,000 төгрөг нийт 210,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хэрэг хэлэлцэж эхлэх явцад хариуцагч Л.Бат-Оюуны төхөөрөмжийн үнийн үлдэгдэл 140,000 төгрөг, алданги 35,000 төгрөг төлнө гэсэн тайлбар ирүүлснийг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч зөвшөөрч алданги 70,000 төгрөг нэхэмжилснээс 50 хувь бууруулж, төхөөрөмжийн үнийн үлдэгдэл 140,000 төгрөг алданги 35,000 төгрөг нийт 175,000 төгрөг болгож нэхэмжлэлийн шаардлагаа бууруулсан тул тэднийг эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмааршийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Хариуцагч Л.Бат-Оюун нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй, оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ ирүүлсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5,123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК, хариуцагч Л.Бат-Оюун нар нь 175,000 төгрөгөнд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 6,950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж,хариуцагч Л.Бат-Оюунаас 5,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Жи-Мобайл” ХХК-нд олгосугай.
3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Энэ захирамжид зохигчид давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар тухайн шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАРМАНДАХ