Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 0231

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь                                         

улсын яллагч: Э.Гэрэлмаа

шүүгдэгч нарын өмгөөлөгч: С.Энх-Эрдэнэ

шүүгдэгч: М.Б, С.Н нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Б овогт М Б, М овогт С Н нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 18060049182129 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт М Б, 19  оны 3 дугаар  сарын 01-ний  өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам  бүл 1, Баянзүрх дүүргийн  дугаар хороо Зүүн-Алтан-өлгийн  дугаар гудамжны  тоотод оршин суух,

 1988 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн Улаанбаатар төмөр замын  тусгай шүүхийн  23 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай 153 дугаар зүйлийн 1, 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, уг хорих ялыг Өндөрхаан дахь хорих ангид ял эдлэж байгаад  1989 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, 1999 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Баянгол дүүргийн шүүхийн 590 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,РД: ,

          2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, М овогт С Н, 19 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Баянзүрх дүүргийн  дугаар хороо Хужирбулангийн  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, 1999 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 354 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, уг хорих ялыг тэнсэж 3 жилийн хугацаагаар хянан харгалзаж байсан, 2001 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 22 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 124 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан, уг хорих ялыг хорих 407 дугаар ангид эдлэж байгаад 2001 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 157 дугаартай шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 01 сар 22 хоногийн хугацаагаар хорих ялыг хугацаанаас өмнө тэнсэн суллагдаж байсан, 2009 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн Баянзүрх дүүргийн шүүхийн 363 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугцаагаар хорих ял оногдуулсан, мөн хуулийн  тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх  хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн ялыг хүндэд нь багтаан бүгд биечлэн эдлэх ялыг 2 жилийн хугацаагаар тогтоосон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн  хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялын зарим болох 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, уг хорих ялыг ЦХТБАӨЗ-д эдлэж байгаад 2011 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

          М.Б, С.Н нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хужирбулангийн 15-84б тоотод оршин суух Б.Б монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн орж жижиг гуулин бурхан, ерөөл нэртэй архинууд зэрэг зүйлсийг хулгайлан авч 272.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав

          Шүүгдэгч  М.Б  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Нн ярьсантай адилхан. Нэмж хэлэх зүйлгүй гэв.

    Шүүгдэгч  С.Н   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 8.00 цаг өнгөрч байхад ажлаа тараад явж байгаад Бааска, Г, Б нартай хамт нэг шил архи хувааж уусан. Б ах хамт гараад ирье гэхээр нь хамт гарсан. Гэтэл Б ах нэг айл руу ороод ирье гэтэл тэр айлд нь хүн байгаагүй. Б ах эхлээд орсон. Тэгээд хэсэг байж байгаад намайг ороод ир гэхээр нь яваад ортол архи шуудайлаад зогсож байсан. Бурхан авсныг нь мэдээгүй гэв.

     Шүүгдэгч  М.Б   мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хужирбуланд байдаг танил Депо Б гэрт нь Үхэр Г, Н бид нар 0.75 литрийн 1 шил архи хувааж  уугаад тэндээс би Н хамт гарч яваад Эбэ гээд хуурай ахын гэрт нь очих гээд ар талых нь гудамжинд буюу 15 дугаар гудамжны нарийн гудмаар нь явж байгаад би совин татаад байна энэ айл руу хальт шагайгаадхий гээд 2 банзыг нь цөмөлж ороод хашаанд нь байсан Монгол гэрийн хаалганы хавтсыг цүүтэй нь татаж эвдэлж онгойлгоод дотогшоо ороод 10 орчим минут болоод авдран дээр нь байсан жижиг гуулин бурханыг авч халаасандаа хийгээд хаалгаар шагайгаад Н ороод ир гэж дуудаад шүүгээнээс шилтэй архинууд шуудайлж шуудайных нь амыг Н барилцаад ойролцоогоор 20 орчим шил архи шуудайлалцаад би шуудайтай архиа үүрээд тэндээс нөгөө цөмөлсөн банзтай талаар нь буюу хашаанаас зүүн талаар гараад Депо Б гэрт нь очоод айлаас хулгайлсан архинуудаа тэдний гэрт нь Үхэр Гантулгын хамт 3-уулаа уусан. Тэгээд маргааш нь би айлаас хулгайлсан жижиг гуулин бурханаа гаргаж ирээд урд айлын хашаа давуулаад шидчихсэн. Тухайн үед хулгай хийж байх үед Н бид хоёроос өөр хүмүүс байгаагүй. Бид хоёрыг айлаас архи хулгайлсаныг Үхэр Г, Депо Бааскаа нар мэдэж байсан гэжээ. /хх-ийн 23/

          Шүүгдэгч  С.Н   мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хужирбуланд байдаг танил Депо Б гэрт нь Үхэр Г, Дүлий М // бид нар 0.75 литрийн 1 шил архи хувааж уугаад тэндээс би Дүлий Мн хамт гарч яваад Эбэ гээд хуурай ахын гэрт нь очих гээд ар талых нь гудманд буюу 15 дугаар гудамжны нарийн гудмаар явж байтал М Совин татаад байна энэ айл руу хальт шагаагаадхий гээд 2 банзыг нь цөмөлж ороод хашаанд нь байсан Монгол гэрийн хаалганы хавтсыг цүүтэй нь татаж эвдэлж онгойлгоод дотогшоо ороод 10 орчим минут болоод хаалгаар шагайгаад намайг ороод ир гээд дуудхаар нь би яваад ортол шүүгээнээс шилтэй архинууд шуудайлж байхаар нь нь би шуудайных нь амыг барилцаад ойролцоогоор 20 орчим шил архи шуудайлаад Магнай шуудайтай архиа үүрээд тэндээс нөгөө цөмөлсөн банзтай талаараа буюу хашаанаас зүүн талаар гараад Депо Бааскаагийн гэрт нь эргэж очоод айлаас хулгайлсан архинуудаа тэдний гэрт нь Үхэр Г хамт 3-уулаа уусан. Тэгээд маргааш нь болтол Дүлий М халааснаасаа жижиг гуулин бурхан гаргаж ирээд энэ хуучны бурхан байгаа биз гээд гаргаж ирж байсан тэрийг урд айлын хашаа давуулаад шидчихсэн. Тухайн үед М бид хоёр л хулгай хийсэн. Өөр хүн байгаагүй гэжээ. /хх-ийн 24/

          Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 9-14/

          Хохирогч Б.Б   мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би 2017 оны 12 дугаар сарын 24-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо Хужир булан 15 дугаар гудамж 848 тоот гэрээсээ 17.40 цагийн орчимд гарч яваад орой 20.00 цагийн орчимд буцаж ирэхэд хашааны хаалга хаалттай зүүн талын хашааны банз аваад гэрт хулгай орсон байсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн юм. Манайхаас гуулин Очирваань бурхан, 25 шил архи алдагдсан гэжээ.  /хх-н 19-21, 51-53/

          Гэрч Ж.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:  Би 2018 оны 5 дугаар сард Н танилцаад нэг гэрт орсон. Одоо би жирэмсэн. Албан ёсны гэр бүлийн баталгаа байхгүй. Н архи дарс уугаагүй үедээ бол дөлгөөн зан ааштай. Архи уухаараа жаахан догшин болчихдог гэхдээ надад гар хүрч байгаагүй. Архи жоохон уух дуртай гэжээ. /хх-н 57/

          Эд зүйлийн үнэлгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 25/

          Дамно үнэлгээ ХХК-ны үнэлсэн архи, гуулин жижиг бурхан зэргийг 272.100 төгрөгөөр үнэлжээ. /хх-н 26/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай /хх-н 31/

          2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 2813 дугаартай шинжээчийн дүгнэлт: /хх-н 32-33/

           Шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримтууд /хх-н 84-87/

           М.Б  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 43/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 63 /, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 42/

          С.Н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 41/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 67 /, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 42/

          С.Н Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 44/, прокурорын тогтоол /хх-н 45-46/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 50/

          М.Б Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-н 48-49/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 47/

          М.Б, С.Н нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал, шүүгчийн захирамжууд /хх-н 59-64/

         М.Б, С.Н нарын шийтгэгдэж байсан тогтоолуудын хуулбарууд /хх-н 70-83/  зэрэг болно.

         М.Б, С.Н нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 25-ны орой Баянзүрх дүүргийн  дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хужирбулангийн  тоотод оршин суух Б.Б монгол гэрийн хаалганы цоожийг эвдлэн орж жижиг гуулин бурхан, ерөөл нэртэй архинууд зэрэг зүйлсийг хулгайлан авч 272.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн ...хохирогч Б.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ...орой 20.00 цагийн орчимд буцаж ирэхэд хашааны хаалга хаалттай зүүн талын хашааны банз аваад гэрт хулгай орсон байсан. Манайхаас гуулин Очирваань бурхан, 25 шил архи алдагдсан гэсэн мэдүүлэг   /хх-н 19-21, шүүгдэгч  М.Б   мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... нарийн гудмаар нь явж байгаад би совин татаад байна энэ айл руу хальт шагаагаадхий гээд 2 банзыг нь цөмөлж ороод хашаанд нь байсан Монгол гэрийн хаалганы хавтсыг цүүтэй нь татаж эвдэлж онгойлгоод дотогшоо ороод 10 орчим минут болоод авдран дээр нь байсан жижиг гуулин бурханыг авч халаасандаа хийгээд хаалгаар шагайгаад Н ороод ир гэж дуудаад шүүгээнээс шилтэй архинууд шуудайлж шуудайных нь амыг Нй барилцаад ойролцоогоор 20 орчим шил архи шуудайлалцаад би шуудайтай архиа үүрээд тэндээс нөгөө цөмөлсөн банзтай талаар нь буюу хашаанаас зүүн талаар гараад Депо Б гэрт нь очоод айлаас хулгайлсан архинуудаа тэдний гэрт нь Үхэр Г хамт 3-уулаа уусан. Тэгээд маргааш нь би айлаас хулгайлсан жижиг гуулин бурханаа гаргаж ирээд урд айлын хашаа давуулаад шидчихсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/

          Шүүгдэгч  С.Н   мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... Магнай Совин татаад байна энэ айл руу хальт шагаагаадхий гээд 2 банзыг нь цөмөлж ороод хашаанд нь байсан Монгол гэрийн хаалганы хавтсыг цүүтэй нь татаж эвдэлж онгойлгоод дотогшоо ороод 10 орчим минут болоод хаалгаар шагайгаад намайг ороод ир гээд дуудхаар нь би яваад ортол шүүгээнээс шилтэй архинууд шуудайлж байхаар нь нь би шуудайных нь амыг барилцаад ойролцоогоор 20 орчим шил архи шуудайлаад М шуудайтай архиа үүрээд тэндээс нөгөө цөмөлсөн банзтай талаараа буюу хашаанаас зүүн талаар гараад Д Б гэрт нь эргэж очоод айлаас хулгайлсан архинуудаа тэдний гэрт нь Үхэр Г хамт 3-уулаа уусан. Тэгээд маргааш нь болтол Дүлий М халааснаасаа жижиг гуулин бурхан гаргаж ирээд энэ хуучны бурхан байгаа биз гээд гаргаж ирж байсан тэрийг урд айлын хашаа давуулаад шидчихсэн гэсэн мэдүүлэг /хх-ийн 24/  зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.           

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв. 

 М.Б, С.Н нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул тэднийг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

         С.Н нь хохирогч Б 140.000 төгрөгийг төлсөн байх тул С.Н бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

        М.Б нь учирсан төлбөрийг төлөөгүй байх тул түүнээс 132.000 төгрөгийг гаргуулж хохирогч н.Б олгохоор шийдвэрлэв.

        Шүүх шүүгдэгч М.Б  ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулахаар, С.Н ял шийтгэл оногдуулахдаа  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм хорыг арилгасан зэрэг  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дэх хэсэгт зааснаар ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулна гэснийг үндэслэн хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

        Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт М Б, М овогт С Н нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д  заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэргийг бүлэглэн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар  М.Б 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 37.1 дүгээр зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар С.Н 1 /нэг/  жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4 дэх хэсэгт зааснаар  М.Б, С.Н нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар М.Б, С.Н нарын тус бүр 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон  27 хоногийг хорих ял эдлэсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Б, С.Нр нарт авсан цагдан хорих  авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй  болохыг тус тус дурьдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо Зүүн-Алтан-өлгийн  дугаар гудамжны  тоотод оршин суух /РД: М.Бс 132.200 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн  дугаар хороо Хужирбулангийн   дугаар хэсэг  дугаар гудамжны  тоотод оршин суух /РД: / Б.Б олгох, С.Н нь бусдад төлөх төбөргүй болохыг дурьдсугай.

8. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж ,тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  М.Бй, С.Н нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН