Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 181

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Л.Батжаргал би

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Улаан-Уул баг “Бүрдэнэ” хоршооны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймаг, Эрдэнэ сум, 1 дүгээр багийн малчин Балжирын Алтанзул, /РД:ЕН73010312/-д холбогдох,

Бараа бүтээгдэхүүн зээлээр худалдаж авсан төлбөр 537 350 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр  хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Бүрдэнэ” хоршоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Бүрдэнэ” хоршоо нь 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр малчин Б.Алтанзултай малчин зээлийн гэрээ хийж 704 550 төгрөгний бараа бүтээгдэхүүн зээлээр авсанаас 167 200 төгрөгийг төлөөд 537 350 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа тул Б.Алтанзулаас гаргуулж хоршоог хохиролгүй болгож өгнө үү гэжээ.  

Хариуцагч Б.Алтанзул нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.Алтанзул миний бие нь “Бүрдэнэ” хоршооны нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Бүрдэнэ” хоршоо нь хариуцагч Б.Алтанзулд холбогдуулан бараа бүтээгдэхүүн зээлээр худалдаж авсан төлбөр 537 350 төгрөгийг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.Алтанзул нь нэхэмжлэлийн шаардлага болох бараа бүтээгдэхүүн зээлээр худалдаж авсан төлбөр 537 350  төгрөгийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Монгол Улсын Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар нэхэмжлэгч “Бүрдэнэ” хоршооны бараа бүтээгдэхүүн зээлээр худалдаж авсан төлбөр 537 350 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Алтанзул нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 16 770 төгрөгийн 50 хувь болох 8385 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Татварийн тасгийн 061400995 тоот данснаас буюу улсын орлогоос 8385 төгрөгийг, хариуцагч Б.Алтанзулаас 8 385 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжинд тус тус гаргуулж нэхэмжлэгч “Бүрдэнэ” хоршоонд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар хариуцагч Б.Алтанзул нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг мэдэгдсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

ШҮҮГЧ    Л.БАТЖАРГАЛ