Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 186

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Хаан банкны Дорноговь салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Батбаяр, Г.Тунгалагтуяа нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн төлбөр 17.851.992 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:          

Нэхэмжлэгч Хаан банкын Дорноговь салбар /УБД:9016001011, РД:2693321/ нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Санзай овогтой Батбаяр нь Хаан банкны Дорноговь салбарын харьяа Өргөн тооцооны төвөөс 2014 оны 06-р сарын 30-ны өдөр 14/682 тоот Барьцаат зээлийн болон баталгаат ипотекийн гэрээ байгуулан 28.000.000 төгрөгийн цалингийн зээлийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, хувийн хэрэгцээний зориулалтаар Өргөн сум 4-р баг 4-р байрны 01 тоот Ү-0708000152 улсын бүртгэлийн дугаартай 19 мкв талбайтай 1 өрөө орон сууц болон зурагт, хөргөгч, угаалгын машин, тоос сорогч, нөүтбүүк зэргийг тус тус барьцаалуулан авсан. Зээлдэгч нь 2014 оны 06-р сарын 30-ны өдрийн 14/682 барьцаат зээлийн гэрээний 2.4.1-д заасан нөхцөлийг зөрчин, банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй, зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Зээлдэгч шүүхэд нэхэмжлэx гаргах өдрийн байдлаар 2014 оны 06-р сарын 30-ны өдрийн 14/682 тоот барьцаат зээлийн гэрээний 4.2.2-т заасны дагуу дараах төлбөрийг барагдуулсан байна. Үүнд: Үндсэн зээлийн төлбөрт 12.719.137 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 6.553.829 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 11.080 төгрөг нийт 19.284.046 төгрөг төлсөн байна. Банк барьцаат зээлийн гэрээний 5.1.5-д заасны дагуу 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар дараах нэхэмжлэл бүхий шаардлагыг гаргаж байна. 2014 оны 06-р сарын 30-ны өдрийн 14/682 тоот барьцаат зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 15.280.863 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2.480.823 төгрөг,  нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 90.306 төгрөг, нийт 17.851.992 төгрөг болно.  Зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг 2014 оны 06-р сарын 30-ны өдрийн 14/682 тоот дугаартай барьцаат зээлийн гэрээ болон баталгаат ипотекийн гэрээнд дурдсан барьцаа хөрөнгөөр хангуулах,

-Монгол Улсын ИХШХШТ хуулийн 69-р зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг баталгаажуулахын тулд зээлдэгчийн барьцаалсан үл хөдлөх/ хөдлөх эд хөрөнгө, түүний банк даxь мөнгөн хөрөнгө, бусад эд зүйлийг битүүмжлэх арга хэмжээ авч өгнө үү.  Шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг шүүхийн шийдвэр гарах өдөр хуульд заасан баримтыг бүрдүүлж хариуцагчаас нэмж нэхэмжилнэ” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Оролзод шүүхэд ирүүлсэн тайлбар, хүсэлтдээ: ...Зээлдэгч С.Батбаяр, Г.Тунгалагтуяа нартай ярилцаад зээлийг 2016 оны 07 сарын 18-ны дотор 1.500.000 төгрөг, цаашид сар бүрийн 18-нд 1.500.000 төгрөгөөс багагүйгээр төлж, 2016 оны 12 сарын 18-ны өдөр гэхэд зээлээс нийт 10.000.000 төгрөг төлж хугацаа хэтрэлтээс гарах, үлдэгдэл төлбөрийг гэрээний хугацаанд төлж барагдуулсан байхаар тохиролцсон болно. Зээлдэгч тохирсон хугацаанд төлбөрүүдээ барагдуулаагүй бол барьцаа хөрөнгөөр барагдуулж зээлийг бүрэн төлүүлэхээр тохирсон болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү. Зээлдэгч С.Батбаяр, Г.Тунгалагтуяа нартай ярилцаад цаашид сар бүр зээлээ тохирсон хугацаандаа төлөхөөр болж эвлэрсэн. Иймд нэхэмжлэлд дурдсан үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаа хөрөнгийг битүүмжлүүлнэ гэсэн хүсэлтээсээ татгалзаж байна гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн, Өргөн сум 4-р баг Найрамдал хороо, 4-1 тоотод оршин суух, Бейсик метал майнинг ХХК-нд уулын инженер ажилтай, Хадан хяр овогт Санзайн Батбаяр /РД: ЕН82092316/, Боржигон овогт Ганбаатарын Тунгалагтуяа /РД: ФД84082005/ нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Хариуцагч С.Батбаяр, Г.Тунгалагтуяа бид нар Хаан банкны Дорноговь аймгийн салбарын нэхэмжилсэн 17.851.992 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Мөн үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулна гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Оролзодтой ярилцан тохиролцоод 2016 оны 07 сарын 18-нд 1.500.000 төгрөг, цаашид сар болгоны 18-нд 1.500.000 төгрөгнөөс багагүй мөнгийг төлж 2016 оны 12 сарын 18 гэхэд нэхэмжлэлийн шаардлагаас 10.000.000 төгрөгийг төлөхөөр, үлдэгдэл 7.851.992 төгрөгийг зээлийн графикийн дагуу 2017 оны 01 сарын 18-наас эхлэн 1.065.000 төгрөгөөр төлж 2017 оны 07 сарын 18-н гэхэд төлбөрийг бүрэн барагдуулахаар, хэрэв дээрх графикийг зөрчсөн тохиролдолд зээлийн гэрээний үүргийн төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тус тус ярилцаж тохиролцсон болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Хаан банкны Дорноговь салбар нь хариуцагч С.Батбаяр, Г.Тунгалагтуяа нараас зээлийн гэрээний үүргийн төлбөр 17.851.992 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагч  С.Батбаяр, Г.Тунгалагтуяа нар нь 2014 оны 06 дугаар сарын 30-ны  өдөр тус банктай 14/682 тоот цалингийн зээлийн гэрээ байгуулан 28.000.000 төгрөгийн зээлийг, жилийн 21.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай хувийн хэрэгцээний зориулалтаар зээлж аван, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлээ төлөөгүй зээлийн эргэн төлөлтийн хувиараа удаа дараа зөрчиж ирсний улмаас 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар зээлийн үндсэн төлбөр 15.280.863 төгрөг, зээлийн хүү 2.480.823 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 90.306 төгрөг бүгд 17.851.992 төгрөгийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч байгууллага нь нэхэмжлэлд дурдсан  хариуцагч нарын үл хөдлөх эд хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгийг битүүмжлүүлэх хүсэлт гаргаснаас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Батбаяр, Г.Тунгалагтуяа нар нь  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, зээлийн гэрээний үүргийн төлбөр 17.851.992 төгрөгийг 2016 оны 07 сарын 18-ны өдрөөс эхлэн 2017 оны 07 сарын 18-ны дотор тодорхой дүнгээр төлж барагдуулах,  тогтоосон дээрх хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг биелээлээгүй буюу графикийг зөрчсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар тайлбарыг ирүүлснийг нэхэмжлэгч байгууллага  зөвшөөрсөн байна.  Энэ нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Хаан банкны Дорноговь салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч С.Батбаяр, Г.Тунгалагтуяа нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн төлбөр 17.851.992 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хүссэн иргэний хэрэгт, хариуцагч С.Батбаяр, Г.Тунгалагтуяа нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 247.210 төгрөгийн 50 хувь буюу 123.605 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос үлдэх 123.605 төгрөгийг, хариуцагч С.Батбаяр, Г.Тунгалагтуяа нараас 123.605 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

4. Хариуцагч С.Батбаяр, Г.Тунгалагтуяа нар нь энэхүү захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

5. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.           

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ   Э.БОЛОРМАА