Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 348

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Угтахбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

 

Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг Булган сум, *******т оршин суух ******* овогт ******* /регистрийн дугаар: *******/

 

Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 03-ний өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Ч.Түвшинсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие нь 1966 онд Улаанбаатар хотод төрсөн. 1987 онд иргэний үнэмлэх солигдох үед ******* үнэмлэх авсан. Энэ үнэмлэх, төрсний гэрчилгээнд миний нэр ******* гэж бичигдсэн болно. Гэтэл 1983 онд Булган сум дахь Говийн бүсийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн харьяа ноолуурын ямааны улсын үржлийн фермид ямаачин болж хөдөлмөрийн дэвтэр нээлгэхэд болон нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн дэвтэр авахад миний нэрийг *******аа гэж бичсэнээс болж одоо тэтгэвэр тогтоолгоход нэрийн зөрүү гарсан тул миний үндсэн нэр Д. Шар болох дээрх нийгмийн даатгалын дэвтэр, хөдөлмөрийн дэвтэр, эрүүл мэндийн дэвтэр ******* минийх мөн болохыг албан ёсоор нь үнэн зөв тогтоож өгч тусална уу гэжээ.

 

 Нэхэмжлэгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хөдөлмөрлөж байсныг нотлох 3 дэвтэр маань гурвуулаа *******аа  нэрээр бичигдснээс болоод зөрчил үүсээд байгаа юм. Анх хөдөлмөрийн дэвтрийг нээхдээ эцэг Долгоржавын нэрийг зөв бичсэн атлаа Шар нэрийг маань Шараа гэж бичснээс хойших дэвтрүүд маань бас адил нэрээр бичигдсэн гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

           Нэхэмжлэгч ******* нь 1983 оны 12 дугаар сарын 10-ны өдөр олгосон *******гийн нэр дээр Говийн бүсийн ХАА-н эрдэм шинжилгээний нэгдсэн станцын захирал Д.Баатараас олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр *******гийн нэр дээр олгосон 179303 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, *******гийн нэр дээр олгосон 068541 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр зэргийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ. Үүнд:

        *******ын иргэний үнэмлэхийн хуулбар, №542 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар, 2016 оны 05 сарын 03-ний өдрийн Өмнөговь аймгийн Булган сумын 1-р багийн засаг даргын тус багийн иргэн үнэн болохыг тодорхойлсон №161 дугаартай тодорхойлолт, Өмнөговь Булган сум дахь говийн бүсийн хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний нэгдсэн станцын захирлын 1983 оны 07 сарын 06-ны өдрийн 48 дугаартай *******ааг малчнаар ажиллуулах тухай тушаалын хуулбар, 1983 оны 12 сарын 10-ны өдөр олгосон №049930 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, №068541 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, №427583 дугаартай эрүүл мэндийн даатгалын гэрчилгээний хуулбар, гэрч Пагамжавын Сугирын 2016 оны 05 сарын 30-нд ирүүлсэн тодорхойлолт, Пагамжавын Сугирын иргэний үнэмлэхний хуулбар, 7-р багийн засаг даргын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, гэрч Цэрэнхүүгийн Цэндоогийн 2016 оны 05 сарын 30-нд ирүүлсэн тодорхойлолт, Цэрэнхүүгийн Цэндоогийн иргэний үнэмлэхний хуулбар, Булган сумын засаг даргын тодорхойлолт, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар зэрэг болно.

 

        Нэхэмжлэгч *******д 1983 оны 12 дугаар сарын 10-ны өдөр олгосон *******гийн нэр дээр Говийн бүсийн ХАА-н эрдэм шинжилгээний нэгдсэн станцын захирал Д.Баатараас олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр *******гийн нэр дээр олгосон 179303 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, *******гийн нэр дээр олгосон 068541 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрүүдэд нэр “Шараа” гэж бичигдсэн нь түүний иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэн нэр “Шар” гэсэнтэй тохирохгүй байх бөгөөд ******* нь хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрүүдийн жинхэнэ эзэмшигч гэдгээ өөр журмаар тогтоолгох боломжгүй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн авч хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр П.Сугир, Ц.Цэндоо нараас гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч П.Сугир, Ц.Цэндоо нарын оршин суугаа газрын багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбарууд хэрэгт авагдсан бөгөөд энэ нь гэрчүүдийг өөрийн биеэр шүүхэд ирж мэдүүлэг өгсөн болохыг нотолж байна.

Гэрчүүд нь нэхэмжлэгчийн нэрийг “Шар” болох талаар мэдүүлдэг, Шар нь улсын үржлийн фермид ажиллаж байхдаа Шараа гэх нэрээр дуудагддаг  байсан талаар мэдүүлсэн мэдүүлэг нь гэрчид үнэн зөв мэдүүлэг өгөх талаар хууль сануулж авсан, тэдний хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын дэвтэр, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг нь бичмэл нотлох баримтад хуулиар тавигдах шаардлагыг хангасан, хуульд заасан арга журмын дагуу авагдсан, хэрэгт ач холбогдолтой байх тул дээрхи нотлох баримтуудыг шүүх үнэн зөв гэж үзэж, нотлох баримтаар  үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

 

       Иймээс *******аад 1983 оны 12 дугаар сарын 10-ны өдөр олгосон *******гийн нэр дээр Говийн бүсийн ХАА-н эрдэм шинжилгээний нэгдсэн станцын захирал Д.Баатараас олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр *******гийн нэр дээр олгосон 179303 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, *******гийн нэр дээр олгосон 068541 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрүүд нь *******-ын хөдөлмөрийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрүүд тус тус мөн гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 135 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

  1. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт зааснаар 1983 оны 12 дугаар сарын 10-ны өдөр олгосон *******гийн нэр дээр Говийн бүсийн ХАА-н эрдэм шинжилгээний нэгдсэн станцын захирал Д.Баатараас олгосон хөдөлмөрийн дэвтэр, 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр *******гийн нэр дээр олгосон 179303 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, *******гийн нэр дээр олгосон 068541 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрүүдийн жинхэнэ эзэмшигч нь ******* овогт ******* мөн болохыг тогтоосугай.

 

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд зохигч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                                                            

  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Л.УГТАХБАЯР