Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 21

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж,

Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо,

Улсын яллагч Ц.Ариунжаргал,

Шүүгдэгч Н.Т  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Халзан морьт овгийн Н.Т т холбогдох 1928000080007 дугаартай нэг хавтас хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1987 оны 03 дугаар сарын 19-нд Өмнөговь аймгийн Ханхонгор суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Өмнөговь аймгийн Даланзадгад сум 5 дугаар баг ........................ оршин суух, ял шийтгэлийн тухайд:

1. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 208 дугаар зүйлийн 208.1.3, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн,

2. Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 141 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Халзан морьт овгийн Н.Т , регистрийн дугаар........................,

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

Шүүгдэгч Н.Т  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг Зүүн сайханы 6-31 тоотод гэртээ эхнэр Э.У ийн бие эрх чөлөөнд халдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг гэм буруутайд тооцох дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Н.Т  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан тиймээс ямар үйлдэл хийснээ санахгүй байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

           Хохирогч Э.У ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Манай гэр ...............тоодод байдаг юм. 2018 оны 12 сарын 27-ны орой манай нөхрийн найз нь гээд нэрийг нь сайн мэдэхгүй 2 хүн 0,5 гр Ерөөл нэртэй тал шил архитай манайд явган алхаж ирсэн архиа манай нөхөр Н.Т тай хамт манай гэрт хувааж уучхаад тэр 2 хүн манай нөхрийг унтах гэж байхад хамт яваад машин унаад дэлгүүрээс архи авмаар байна гээд дагуулаад явсан. Манай нөхөр Н.Т  тэр шөнө буюу 2018 оны 12 сарын 28-ны шөнө 05 цагийн үед гэртээ ирэхэд би гал түлээд сэрүүн байж байсан  Манай аав П.Т  хүүхдүүд нар унтаж байсан. Манай нөхөр Н.Т  орж ирээд намайг элдвээр хэлээд чи хаалгаа түгжихгүй унтдаг хэн юм гээд элдвээр хэлээд миний толгой руу гараар 2-3 удаа цохиод авсан тэгээд би явлаа гэхээр нь би явахгүй юу чи гэсэн. Хувцсаа цүнхэндээ хийгээд, гар утсаа надаас сураад байсан би утсыг нь гаргаж өгөхгүй байхаар утсаа хайгаад босож явж байгаад 4 сартай хүүхдийнхээ хөлөн дээр нь гишгэхэд хүүхэд сэрээд орилохоор нь би хүүхдээ аваад аавдаа хүүхдээ өгчхөөд том охиноороо нөхрийнхөө утсыг гаргуулж өгсөн. Манай нөхөр утас, цүнхтэй хувцсаа аваад гараад явсан дахиж ирээгүй...2016 оны 01 дүгээр сард хөдөө гэртээ байхдаа намайг зодож миний гарыг хөхрүүлж байсан. 2017 оны 04 дүгээр сард бас хөдөө гэрт байхад намайг хүүхдээ өмөөрлөө гээд шуудайтай ноолуураар цохиж байсан...Тэрнээс хойш зодоогүй хэл амаар л дармтлаад хүнтэй хардаад байдаг байсан. Сая 2018 оны 12 дугаар сарын 28-ны шөнө л зодсон...Нэхэмжлэх зүйл байхгүй. Намайг хэвтэж эмчлүүлсэн ор хоногийн мөнгө 340000 мянган төгрөгийг манай нөхөр Н.Т  төлсөн...” гэжээ /хх-11-12/,

          Гэрч М.Б ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...Гэр бүлийн маргаан хийж байдаг л юм. Зодоон хийж байхыг нь хараагүй...” гэжээ. /хх-13-14/,

          Гэрч П.П.Т  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2018 оны 12 дугаар сарын 27-ны шөнө охин Э.У ийнд унтах гэж байтал нөхрийнх нь найзууд гэсэн 2 залуу тал шил архитай ирчихээл Н.Т ыг хамт явъя гээд байсан тэгэхэд Н.Т  явахгүй гээд байсан чинь хамт явъя гэж гуйсаар байгаад аваад явсан тэгээд бид нарыг унтаж байсан чинь өглөөний 05 цагийн үед Н.Т  нэлээд согтуу бололтой орж ирсэн тэгснээ орж ирэнгүүтээ танайд орж ирж болох уу гэж хашхираад эхнэр Э.У ийг муу янхан, юугаа хийгээд одоо болтол унтаагүй байгаа юм бэ гээд агсан тавиад байсан тэгээд эхнэрийнхээ толгой руу нь гараараа цохиод байгаа харагдсан тэгж байгаад эхнэрээсээ утсаа нэхсэн чинь эхнэр нь утсыг нь өгөхгүй байсан чинь утсаа хайж явж байгаад өлгийтэй нялх хүүхдийнхээ хөл дээр гишгэчихсэн чинь хүүхэд нь уйлаад байсан тэгсэн чинь Н.Т  Э.У ийн толгой руу дахиж цохьсон тэгэхээр нь би Н.Т ыг боль гэж хэлсэн чинь цүнхтэй хувцсаа аваад гараад явчихсан, дараа нь өлгийтэй хүүхдийнх нь зүүн хөл нь шилбэ хэсгээрээ хавдчихсан байсан...Э.У  Н.Т ын гар утсыг нуучхаад өгөхгүй байсан юм эхлээд миний утсыг өгчих би эгчийнд очиж унтлаа гэж хэлсэн чинь Э.У  өгөхгүй байгаад байсан тэгээд тэр хоёр хэрэлдэж эхэлсэн тэгж байхдаа Н.Т  гараараа эхнэрийнхээ толгой руу цохьсон...Н.Т  гараараа толгой руу нь 2-3 удаа цохиж байгаа харагдсан...” гэжээ. /хх-15-16/,

                 Хохирогч Э.У  мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...Би Н.Т  гэх хүнтэй 2016 оноос эхлэн хамт амьдарч байгаа юм. Би өмнөх нөхрийн дагавар 2 хүүхэдтэй, Н.Т ын 1 хүүхэд энэ оны 08 сарын 14-нд төрсөн юм. Н.Т  хамт амьдрах хугацаандаа архи их уудаг, намайг байнга хардаж хэл үгээр доромжилж дарамталдаг, архи уусан байхдаа зоддог 2016 оны 01 сард хөдөө гэртээ байхдаа намайг зодож миний гарыг хөхрүүлж байсан, бас 2017 оны 04 сард бас хөдөө байхдаа намайг шуудайтай ноолуураар цохиж толгой өвтгөж байсан, түүнээс хойш зодох нь гайгүй болсон ч хэл үгээр доромжилдог байсан. 2018 оны 12 дугаар сарын 27-ны шөнө манай нөхөр гадуур явж байгаад өглөө 05 цагийн үед ирсэн тэгэхэд манай аав унтаж байсан Н.Т  согтуу ирээд намайг элдвээр хэлээд чи хаалгаа түгжихгүй унтдаг юм байна гэх мэтээр элдвээр хэлээд би явлаа гэхээр нь явуулахгүй гэсэн тэгээд би гар утсыг нь нуучихсан чинь утсаа надаас нэхээд байсан би утсыг нь өгөхгүй байсан чинь намайг зодоод миний толгой, гар луу гараараа цохиж зодоод байсан, тэгээд өөрийнхөө хувцсыг ялгаж байна гээд гутал хувцсаа цүнхэлж гар утсаа хайж явж байгаад 4 сартай нялх хүүхдийнхээ хөлөн дээр нь гишгэчихсэн тэгээд манай аав нялх хүүхэд авч тэвэрсэн тэгээд цүнхтэй хувцсаа аваад гараад явчихсан...2016 оны 01 дүгээр сард хөдөө гэртээ байхдаа намайг зодож миний гарыг хөхрүүлж байсан тухайн үед манайд бид хоёроос өөр хүн байгаагүй. Түүний дараа оны 04 сард бас хөдөө байхдаа намайг шуудайтай ноолуураар толгой руу цохьсон тэгэхэд бас л бид хоёроос өөр хүн хажууд байгаагүй. Өнгөрсөн шөнө миний толгой, гар луу цохиж зодсон...Намайг байнга харддаг...Энэ жил зодох нь гайгүй болсон байсан, их хардаж хэл үгээр доромжилдог...” /хх-17-18/,

Шүүгдэгч Н.Т ын мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт: “...2018 оны 12 дугаар сарын 27-ны шөнө 00 цагийн үед гэртээ унтах гээд хэвтэж байсан чинь манай найзууд болох Э  гэдэг залуу нэг найзтайгаа ирээд манайд хагас шил архи хувааж уусан тэгээд намайг хамт явж дахиж архи авч ууя гээд байсан юм тэгэхэд би явахгүй гээд байхад гуйсаар байгаад намайг дагуулаад явсан тэгээд хамт яваад гадуур дэлгүүрүүд хаачихсан байсан болохоор Баруун сайханы нэлээд хойшоо байдаг хүмүүсийн ярьдгаар “муухай Пүрэвийнх” гэх дэлгүүртэй айлд очиж дэлгүүрийн гадаа очоод Э  машинаас бууж нэг шил архи худалдаж авсан тэгээд бид нар Э ын гэрт нь хамт очоод архиа хувааж уусан тэгээд шөнө би 03 цагийн үед Э ын гэрээс ганцаараа гарч алхаж яваад гэртээ харьсан байх би сайн санахгүй байна, нэг мэдсэн чинь би цүнхтэй хувцсаа бариад ахынх руу явж байснаа санаж байгаа ахынд яаж очсоноо ч мэдэхгүй байна...” гэжээ. /хх-19-20/,

2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 37 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...1. Э.У ийн биед тархины доргилт, зүүн зулай, шанаа, нүдний дээд зовхи, зүүн бугалганы цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоодлоо. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, 4. Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна” гэжээ /хх-25/,

2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 38 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “...1. Т.А-ын биед баруун шилбэний жижиг зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой, 3. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6 заалтаар биеийн эрүүл мэндийг   сарниулах гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэжээ /хх-26/,

Хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-44/,

Хувийн баталгаа /хх-45/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-53/,

Шүүгдэгч Н.Т ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-54/,

           Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Жаргалант багийн засаг даргын тодорхойлолтууд /хх-56-57/,

             Шүүгдэгч Н.Т ын бүрэн бус дунд боловсролын талаар хэрэгт авагдсан сургуулийн тодорхойлолт /хх-66/,

            Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,

   Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-10/

   Хохирогч Э.У ийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-29-30/

   Хохирогч Э.У ийн Томографийн шинжилгээний баримт /хх-31/

   Хохирогч Э.У ийн хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хх-34-43

   Хохирогч Э.У ийн иргэний үнэмлэхний хуулбах /хх-65/

   Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол  /хх-46/

2019 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 04 дугаартай яллагдагчид холбогдох хэргээс зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хх-79/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:

Шүүгдэгч Н.Т  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг Зүүн сайханы 6-31 тоот гэртээ эхнэр Э.У ийн бие эрх чөлөөнд халдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Өмнөговь аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх шүүгдэгч Н.Т т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн байна. Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулсан шүүгдэгч Н.Т ын үйлдэл хавтаст хэрэгт авагдсан дараах баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймээс Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг гэж шүүх дүгнэлээ.

   Шүүгдэгч Н.Т  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 12 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 5 дугаар баг Зүүн сайханы 6-31 тоотод гэртээ эхнэр Э.У ийн бие эрх чөлөөнд халдан зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь хохирогч Э.У ийн “...Манай нөхөр Н.Т  орж ирээд намайг элдвээр хэлээд чи хаалгаа түгжихгүй унтдаг хэн юм гээд элдвээр хэлээд миний толгой руу гараар 2-3 удаа цохиод авсан...2016 оны 01 дүгээр сард хөдөө гэртээ байхдаа намайг зодож миний гарыг хөхрүүлж байсан. 2017 оны 04 дүгээр сард бас хөдөө гэрт байхад намайг хүүхдээ өмөөрлөө гээд шуудайтай ноолуураар цохиж байсан...Тэрнээс хойш зодоогүй хэл амаар л дармтлаад хүнтэй хардаад байдаг байсан. Сая 2018 оны 12 дугаар сарын 28-ны шөнө л зодсон...Нэхэмжлэх зүйл байхгүй. Намайг хэвтэж эмчлүүлсэн ор хоногийн мөнгө 340000 мянган төгрөгийг манай нөхөр Н.Т  төлсөн...” гэсэн мэдүүлэг /хх-11-12/, гэрч П.П.Т ын “...өглөөний 05 цагийн үед Н.Т  нэлээд согтуу бололтой орж ирсэн тэгснээ орж ирэнгүүтээ танайд орж ирж болох уу гэж хашхираад эхнэр Э.У ийг муу янхан, юугаа хийгээд одоо болтол унтаагүй байгаа юм бэ гээд агсан тавиад байсан тэгээд эхнэрийнхээ толгой руу нь гараараа цохиод байгаа харагдсан тэгж байгаад эхнэрээсээ утсаа нэхсэн чинь эхнэр нь утсыг нь өгөхгүй байсан чинь утсаа хайж явж байгаад өлгийтэй нялх хүүхдийнхээ хөл дээр гишгэчихсэн чинь хүүхэд нь уйлаад байсан тэгсэн чинь Н.Т  Э.У ийн толгой руу дахиж цохисон тэгэхээр нь би Н.Т ыг боль гэж хэлсэн чинь цүнхтэй хувцсаа аваад гараад явчихсан, дараа нь өлгийтэй хүүхдийнх нь зүүн хөл нь шилбэ хэсгээрээ хавдчихсан байсан...Э.У  Н.Т ын гар утсыг нуучхаад өгөхгүй байсан юм эхлээд миний утсыг өгчих би эгчийнд очиж унтлаа гэж хэлсэн чинь Э.У  өгөхгүй байгаад байсан тэгээд тэр хоёр хэрэлдэж эхэлсэн тэгж байхдаа Н.Т  гараараа эхнэрийнхээ толгой руу цохьсон...Н.Т  гараараа толгой руу нь 2-3 удаа цохиж байгаа харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-15-16/, хохирогч Э.У ийн “...Би Н.Т  гэх хүнтэй 2016 оноос эхлэн хамт амьдарч байгаа юм…Н.Т  хамт амьдрах хугацаандаа архи их уудаг, намайг байнга хардаж хэл үгээр доромжилж дарамталдаг, архи уусан байхдаа зоддог 2016 оны 01 сард хөдөө гэртээ байхдаа намайг зодож миний гарыг хөхрүүлж байсан, бас 2017 оны 04 сард бас хөдөө байхдаа намайг шуудайтай ноолуураар цохиж толгой өвтгөж байсан, түүнээс хойш зодох нь гайгүй болсон ч хэл үгээр доромжилдог байсан. 2018 оны 12 дугаар сарын 27-ны шөнө манай нөхөр гадуур явж байгаад өглөө 05 цагийн үед ирсэн тэгэхэд манай аав унтаж байсан Н.Т  согтуу ирээд намайг элдвээр хэлээд чи хаалгаа түгжихгүй унтдаг юм байна гэх мэтээр элдвээр хэлээд би явлаа гэхээр нь явуулахгүй гэсэн тэгээд би гар утсыг нь нуучихсан чинь утсаа надаас нэхээд байсан би утсыг нь өгөхгүй байсан чинь намайг зодоод миний толгой, гар луу гараараа цохиж зодоод байсан, тэгээд өөрийнхөө хувцсыг ялгаж байна гээд гутал хувцсаа цүнхэлж гар утсаа хайж явж байгаад 4 сартай нялх хүүхдийнхээ хөлөн дээр нь гишгичихсэн тэгээд манай аав нялх хүүхэд авч тэвэрсэн тэгээд цүнхтэй хувцсаа аваад гараад явчихсан... 2016 оны 01 дүгээр сард хөдөө гэртээ байхдаа намайг зодож миний гарыг хөхрүүлж байсан тухайн үед манайд бид хоёроос өөр хүн байгаагүй. Түүний дараа оны 04 сард бас хөдөө байхдаа намайг шуудайтай ноолуураар толгой руу цохьсон тэгэхэд бас л бид хоёроос өөр хүн хажууд байгаагүй. Өнгөрсөн шөнө миний толгой, гар луу цохиж зодсон... Намайг байнга харддаг...Энэ жил зодох нь гайгүй болсон байсан, их хардаж хэл үгээр доромжилдог...” гэсэн мэдүүлэг /хх-17-18/, 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 37 дугаартай шинжээчийн “…Э.У ийн биед тархины доргилт, зүүн зулай, шанаа, нүдний дээд зовхи, зүүн бугалганы цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоодлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх-25/, хохирогч Э.У ийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-29-30/, хохирогч Э.У ийн Томографийн шинжилгээний баримт /хх-31/, хохирогч Э.У ийн хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хх-34-43/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч Н.Т  нь хохирогч Э.У тэй 3 жил хамт амьдарч дундаасаа хүүхэд төрүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Э.У  болон шүүгдэгч Н.Т  нарын мэдүүлгээр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай нь тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд хэн нэгнийхээ сэтгэл санаа, бие махбод, эдийн засаг, бэлгийн эрх чөлөөнд халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульд заасан.

  Гэр бүлийн хүчирхийлэл нь бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн гэсэн 4 хэлбэртэй байх ба шүүгдэгч Н.Т  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэн эхнэр Э.У ийг бусадтай хардах, үл ялих зүйлээр шалтаглан хэрүүл маргаан үүсгэж бие махбодийн хүчирхийлэл үйлдэж биед нь тархины доргилт, зүүн зулай, шанаа, зүүн нүдний дээд зовхи, зүүн бугалганы цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учруулсан нь 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 37 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-25/, хохирогч Э.У ийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-29-30/, хохирогч Э.У ийн Томографийн шинжилгээний баримт /хх-31/, хохирогч Э.У ийн хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /хх-34-43/ зэргээр тогтоогдож байна.

            Шүүгдэгч Н.Т ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Улсын яллагч шүүгдэгч Н.Т ыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял санал болгосон ба шүүх уг саналыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Н.Т т 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйл, мөн хуулийн  5.1 дүгээр зүйлд заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Т  нь 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэгдэгдэх нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Т т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Хохирогч Э.У  нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “...Нэхэмжлэх зүйл байхгүй. Намайг хэвтэж эмчлүүлсэн ор хоногийн мөнгө 340000 мянган төгрөгийг манай нөхөр Н.Т  төлсөн...” /хх-11-12/ гэж мэдүүлсэн байх тул бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүгдэгч Н.Т  нь өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргасан тул Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “өөрийгөө өмгөөлөх эрх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана.” гэсэн эрхийг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хангаж ажилласан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Халзан морьт овгийн Н.Т т гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т ыг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Т  нь 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.  

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9-д зааснаар шүүгдэгч Н.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Т т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 36.10 дугаар зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Э.ОЮУН-ЭРДЭНЭ