Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 210/МА2023/01559

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023 08 07 210/МА2023/01559

 

 

 

З.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2023/01831 дугаар шийдвэртэй,

З.А-ын нэхэмжлэлтэй, *********** ХК-д холбогдох,

Урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж, үр дүнгийн урамшуулалд 16,276,472 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулалд 6,812,500 төгрөг, нийт 23,088,972 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Дэлгэрцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюун-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Эрдэнэцогт, О.Бадамжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие ************ ХК-д 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр санхүү, хөрөнгө оруулалтын газарт газрын даргын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. ************ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/1300 тоот тушаалын үндэслэх хэсэгт ...Монгол улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, ************ ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг тус тус үндэслэн онцгой дэглэм тогтоосонтой холбоотойгоор компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх арга хэмжээний хүрээнд эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга З.А-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон дуусгавар болгосугай гэжээ. Дээрх тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуулийг үндэслээгүй, Хөдөлмөрийн тухай хуульд заасан аль үндэслэл хамаарч байгаа нь тодорхойгүй, Засгийн газарт эрх олгох тухай хуулийг Хөдөлмөрийн тухай хуулийн эрэмбээс дээгүүрт тавьж, хууль зөрчин ажлаас чөлөөлсөн.

1.2. Миний бие эрхэлсэн ажилдаа хайнга, хариуцлагагүй хандсан удаагүй, сахилгын шийтгэл авч байгаагүй. Харин компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоох, шинэчлэх арга хэмжээ нь гүйцэтгэх захирал болон төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэн эрхийн асуудал бөгөөд миний ажил үүрэгт хамааралгүй. Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дэргэдэх хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 1/1265 тоот албан бичгээр гурван талт хорооны бүрэлдэхүүн томилогдоогүй талаар хариу ирүүлсэн. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт дараах тохиолдолд ажилтан энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад хөдөлмөрийн маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлүүлнэ. Мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон эсхүл өөр ажилд шилжүүлсэн, с***** ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй талаар ажилтан гомдол гаргасан гэж заасан шууд шүүхэд хандах харъяаллыг тодорхой заасан тул шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

1.3. ************ ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч нь 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ************ ХК-ийн нийт ажилтнуудад ************ ХК-ийн хамтын гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.1 дэх хэсэгт жилийн ажлын үр дүнгийн урамшууллыг нийт ажилтанд тухайн жилд ажилласан хугацааг харгалзан 4-6 сарын компанийн дундаж цалинтай тэнцэх хэмжээгээр тооцож дараа жилийн 1 улиралд олгоно гэж заасны дагуу компанийн дундаж цалин 2,712,745.40 төгрөгөөр тооцож, ажилтнуудад 6 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний үр дүнгийн урамшууллыг олгожээ. Тиймээс компанийн дундаж цалингаар 6 сарын цалин хөлстэй тэнцэх буюу 16,276,472 төгрөгийн үр дүнгийн урамшууллыг гаргуулахаар нэхэмжилж байна. Мөн өдрөө 13 дахь сарын цалин хөлс урамшууллыг ************ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн А/241 дугаар тушаалаар батлагдсан цалин хөлс олгох журмын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасны дагуу 1 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээгээр тооцож олгосон. Иймд урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж, үр дүнгийн урамшуулалд 16,276,472 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулалд 6,812,500 төгрөг, нийт 23,088,972 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгч З.А- нь санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын ажил үүргийг гүйцэтгэж байхдаа ************ ХК-ийн далд уурхайн бүтээн байгуулалтын хайгуул судалгааны ажлыг гүйцэтгэхээр шалгарсан ***** ХХК руу төслийн урьдчилгаа төлбөр 20,929,199,850 төгрөгийн төлбөрийн баталгаа авалгүй гүйлгээг хийх гэж оролдсон нь компанийг санхүүгийн эрсдэлд оруулж болзошгүй, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан үйлдэл байсан. 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр урьдчилгаа төлбөр нэрээр ***** ХХК руу шилжүүлэг хийхийг оролдсон нэр бүхий албан тушаалтнууд болон З.А-ын энэ үйлдлийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандсан бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа мэдээллийг тус газраас ирүүлсэн.

2.2. Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 тоот тогтоолоор ************ ХК-д 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилон үйл ажиллагаа явуулж байна. З.А-ыг үүрэгт ажлаас чөлөөлөх тухай Б/1300 тоот тушаалыг бүрэн эрхт төлөөлөгч гаргахдаа онцгой дэглэм тогтоосон энэ үед аливаа компани, байгууллагын үйл ажиллагааг зохицуулж буй нийтлэг баримталдаг хууль тогтоомжуудыг буюу Хөдөлмөрийн тухай хуулийн заалтыг хэрэглэхгүйгээр Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдвэрийн газар, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатных нь удирдах ажилтныг томилох болон Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ************ ХК-ийн талаар авах арга хэмжээний тухай 385 тоот тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасан ....шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөх гэснийг үндэслэн ажлаас чөлөөлсөн бөгөөд энэ нь аливаа хууль зөрчөөгүй, хуульд заасан арга хэмжээг авсан. Нэхэмжлэгч нь үүрэгт ажлаас чөлөөлсөн Б/1300 тоот тушаалын үндэслэл болсон дээрх хууль тогтоомжид маргаагүй байна.

2.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлд ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнийг цалин хөлс нь үндсэн цалин нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал, урамшууллаас бүрдэнэ гэж заасан. Хариуцагчаас гаргуулахаар шаардаж буй үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын шагналт цалин нь шагнал, урамшуулал гэсэн ойлголтод хамаарна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалаар баталсан дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1 дүгээр зүйлийн 1.4.5-д шагнал, урамшуулал гэж ажилтны ажлын үр дүн, гүйцэтгэл эсхүл тухайн байгууллагын үйл ажиллагаанд оруулсан хувь нэмэр, онцгой чухал ажил гүйцэтгэсэн байдлыг үнэлэн олгож байгаа мөнгөн урамшууллыг хэлнэ. Шагнал урамшуулалд ажлын үр дүн, гүйцэтгэлийн урамшуулал, онцгой чухал ажил гүйцэтгэсний төлөө олгосон нэг удаагийн мөнгөн урамшуулал болон хууль тогтоомж, хамтын гэрээ, хамтын хэлэлцээр, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр тогтоон олгож байгаа мөнгөн урамшуулал тус тус хамаарна гэж тодорхойлжээ.

************ ХК-ийн хувьд ажилтанд олгох шагнал, урамшуулалтай холбоотой харилцааг ЭТТ-2018/140 тоот хамтын гэрээ, гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/394 тоот тушаалаар батлагдсан компанийн ажилтанд цалин хөлс тооцож олгох журмаар тус тус зохицуулдаг бөгөөд шагнал, урамшуулал олгох шийдвэр гарах үед компанид ажиллаж буй үндсэн ажилтан шагнал, урамшуулалд хамрагдах боломжтой болохыг дээрх эрх зүйн баримт бичгүүдээр зохицуулсан болно. Түүнчлэн, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/752, А/753 тоот тушаалаар үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын шагналт цалин олгохоор шийдвэрлэх үед нэхэмжлэгч 3.Амгаланбаатар нь санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байсан тул түүнд олгох боломжгүй. Иймд 3.Амгаланбаатарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, Засгийн газарт эрх олгох тухай /1991.01.04-ний өдрийн/ хуулийн 1 дүгээр зүйлд тус тус заасныг баримтлан ************ ХК-д холбогдох урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлсөн баталгаажуулалт хийхийг даалгах, үр дүнгийн урамшуулалд 16,276,472 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулалд 6,812,500 төгрөг, нийт 23,088,972 төгрөг гаргуулах тухай З.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжпэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 273,333 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, уг данснаас 273,333 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Шүүхийн шийдвэрийг үндэслэх хэсгийн 6-д ...хариуцагч тал компанийн бүтэц, зохион байгуулалт өөрчлөгдөөгүй хэдий ч нэхэмжлэгч З.А-ыг ************ ХК-ийн далд уурхайн бүтээн байгуулалтын хайгуул судалгааны ажлыг гүйцэтгэхээр шалгасан ***** ХХК руу төслийн урьдчилгаа төлбөр 20,929,199,850 төгрөгийг төлбөрийн баталгаа авалгүй гүйлгээг хийх гэж оролдсон нь компанийг санхүүгийн эрсдэлд оруулж болзошгүй, эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан үйлдэл байсан. 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр урьдчилгаа төлбөр нэрээр ***** ХХК руу шилжүүлэг хийхийг оролдсон нэр бүхий албан тушаалтнууд болон З.А-ын энэ үйлдлийг шалгуулахаар Авилгатай тэмцэх газарт хандсан бөгөөд 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа мэдээллийг тус газраас ирүүлсэн үйлдэл нь тушаалын үндэслэл бөгөөд энэ нь 385 тоот тогтоолын 3.1-д заасан шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөх эрхийн хүрээнд ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байна. Мөн тушаалын үндэслэл болох шаардлагатай гэж үзэх гэсэн үндэслэл нь ажилтны ажил үүргээ гүйцэтгэх хугацаанд гаргасан зөрчлийн талаар эрх бүхий байгууллагад гомдол гаргасан, уг гомдолд дурдсан үйл барммтыг тухайн байгууллага хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа болох нь Авлигатай тэмцэх газрын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 06/17289 тоотоор тогтоогдож байна гэжээ. Гэтэл 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хариуцагч талаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасан.

Тус хүсэлтэд нэхэмжлэгч З.А- нь ************ ХК-ийн санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргаар ажиллаж байсан бөгөөд ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ хууль тогтоомж зөрчсөн үйлдэл гаргасан байж болзошгүй үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдсон тул шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандаж, холбогдох мэдээллийг хүргүүлсэн. Улмаар Авлигатай тэмцэх газраас З.А-т холбогдуулан 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 06/17289 тоот албан бичгээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, эрүүгийн журмаар шалгаж байгаа мэдээллийг ирүүлсэн. Хэрэг хянан шийдвэрлэхтэй холбогдсон бусад асуудлын талаар хэргийн оролцогчоос гаргасан хүсэлтийг бусад оролцогчийн саналыг сонсмогц шүүх бүрэлдэхүүн буюу шүүгч даруй шийдвэрлэнэ гэж заасан боловч хариуцагчийн хүсэлтийг шүүх шийдвэрлээгүй. Хэрэгт ач холбогдолтой буюу тухайн халсан үйл баримтын талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8 дахь хэсэгт уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа гэж заасан талаар талууд маргаагүй атал шүүх хүсэлтийг хэлэлцээгүй нь хэргийн оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэл болсон.

4.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын талаар дурдаагүй, ямар үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон талаар дүгнээгүй. Хариуцагч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын хариу тайлбарт ************ ХК-ийн хувьд ажилтанд олгох шагнал, урамшуулалтай холбоотой харилцааг ЭЭТ-2018/140 тоот хамтын гэрээ, гүйцэтгэх захирлын 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/394 тоот тушаалаар батлагдсан компанийн ажилтанд цалин хөлс тооцож олгох журмаар тус тус зохицуулдаг. Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн А/752, А/753 тоот тушаалаар үр дүнгийн урамшуулал, 13 дахь сарын шагналт цалин олгохоор шийдвэрлэх үед нэхэмжлэгч ажил үүргээс чөлөөлөгдсөн байсан гэжээ. Хариуцагчийн хариу тайлбар, түүний татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, өөрөөр хэлбэл, хариуцагчийн хариу тайлбарт тусгагдсан журам, тушаал зэрэг баримтууд хэрэгт авагдаагүй атал шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож буй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэргийн бодит үнэнийг тогтоох зарчим, мэтгэлцэх зарчмыг хангаагүй. Мөн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, нэхэмжлэлийн нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг дүгнээгүй.

4.3. ***** ХХК-тай гэрээ байгуулсан албан тушаалтан З.А- биш. Харин ***** ХХК, ************ ХК-ийн хооронд далд уурхайн хайгуул судалгааны ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан бөгөөд уг гэрээг ************ХК-ийг төлөөлж Б.Г, ***** ХХК-г төлөөлж У.Х нар байгуулсан. Хавтаст хэргийн 151 дүгээр талд авагдсан ************ ХК-ийг төлөөлж Уул уурхай, технологийн газрын дарга Д.У -ын үсэг зурсан. Нэхэмжлэгч нь дээрх гэрээнд гарын үсэг зурах этгээд бус бөгөөд үнэлгээний хороонд байхгүй. Мөн ***** ХХК-тай холбоотой ажил гүйцэтгэх гэрээнд оролцсон талаарх баримт байхгүй. Нөгөө талаар хариуцагчийн тайлбарлаж буй гүйлгээ хийхийг оролдсон гэх үндэслэлд гүйлгээнд баримт бичиг нь нотлох баримтаар ирээгүй, мөн тус гүйлгээг хийх эрх бүхий этгээд биш болно. ************ ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн гэрээ, санамж бичгийн журам батлагдсан байх бөгөөд тус журмын 3 дугаар зүйлд гэрээг хэн боловсруулах, хянах, гэрээ байгуулахад шаардагдах баримт бичиг бүрдүүлэх, гарын үсэг зурах зэрэг харилцааг зохицуулжээ. Тус журмын 3 дугаар зүйлийн 3.7.1-3.7.4 хүртэл гэрээг боловсруулж хянаж, санал өгөх албан тушаалтнууд, 3.8 дугаар зүйлд гэрээг хянаж гарын үсэг зурах албан тушаалтнуудыг тодорхойлжээ. Дээрх 3.7 болон 3.8 дахь хэсэгт заасан албан тушаалтнуудад Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга байхгүй. Гэтэл шүүх ***** ХХК-тай холбоотой нотлох баримт болох гэрээнд санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын оролцоо болон гэрээг бодитойгоор үнэлээгүй.

Мөн хариуцагчийн зүгээс 2023 оны 04 дүгээр сард санхүүгийн аудитын тайлан, хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, Захиргааны хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхийн магадлал зэрэг нотлох баримтыг гаргасан. Дээрх нотлох баримтууд нь маргааны зүйл, хэргийн бодит үйл баримттай холбоогүй нотлох баримтууд бөгөөд он cap, цаг хугацааны хувьд ажлаас халснаас хойш буюу 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн санхүүгийн тайлан, 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. Татварын маргаан таслах зөвлөл болон санхүүгийн тайлан, шүүхийн шийдвэрүүд зэрэг нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байдлаар нь шүүх дүгнээгүй. Х.Э-ыг итгэмжлэлээр орж ирснээс хойш ажлаас халагдсан үндэслэлийг ажил олгогч гэнэт Татварын маргаан таслах зөвлөлтэй холбон тайлбарлаж, энэ талаарх баримтуудыг гаргаж өгсөн. Түүнээс өмнө нэхэмжлэгч хариуцагчийн хэн аль нь ажлаас халсан үйл баримт нь ***** ХХК-тай холбоотой гүйлгээ хийхийг оролдсон гэсэн үндэслэлээр маргаж байсан. Өөрөөр хэлбэл, хуульч нь өөрийн өөр шүүх хуралдаанд олж авсан мэдээллээрээ хариу тайлбарыг өөрчилсөн гэж үзэж байна. Эрх зүйн маргаантай харилцааг тодорхойлсон шүүхийн дүгнэлт тухайн хэргийг агуулгаар нь хянан хэлэлцсэний үр дүнд гарах шүүхийн шийдвэрт тусгагддаг боловч уг харилцааг тогтоох ажиллагаа нь хэрэг хянан шийдвэрлэх бүхий л хугацааны турш үргэлжлэх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримт, талуудын тайлбарт үндэслэгдэнэ. Иймд дээрх нотлох баримтууд нь ажлаас халсан үйл баримтад хамаарахгүй, ач холбогдолгүй баримт болно. Хариуцагчийн ирүүлсэн Санхүүгийн аудитын тайлан, татварын маргаан таслах зөвлөлийн хурлын тэмдэглэл, шүүхийн шийдвэрүүд зэрэг нотлох баримт нь үйл баримтын хамааралгүй, үйл баримтыг тогтоож буй байдалтай ч хамааралгүй, ач холбогдолгүй баримтууд болно. Гэтэл шүүх түүнийг үнэн зөв, эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитой үнэлээгүй байна.

Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдаан, 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанд тус тус Хөдөлмөрийн дотоод журам, ёс зүй, ашиг сонирхолын дүрэм, ёс зүй, ашиг сонирхолын хорооны ажиллах журмыг нотлох баримтаар гаргуулах хүсэлт гаргаж, шүүхээс тус тус захирамжаар хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч шүүх хуралдаанд нотлох баримтаар үнэлээгүй. Хөдөлмөрийн дотоод журмын 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт Ажилтан, ажил олгогчийн эрх, үүрэг хариуцлагыг тодорхойлох, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, цаг ашиглалтыг сайжруулах, хөдөлмөрийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, компанийн соёлыг төлөвшүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд оролцогч талуудын хооронд үүссэн нийтлэг харилцааг зохицуулахад оршино гэжээ. Өөрөөр хэлбэл, талуудын хооронд болсон эрх зүйн харилцаа нь хөдөлмөрлөх эрхийн маргаан байх бөгөөд эрх зүйн онцгой дэглэм нь бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх ажлын хүрээнд шаардлагатай гэж үзвэл удирдах ажилтныг томилох чөлөөлөх эрхийг бүрэн эрхт төлөөлөгчид олгосон. Бүрэн эрхт төлөөлөгч нь 2022 оны 12 дугаар сарын 08, 09-ны өдрүүдэд бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн, нэр бүхий ажилтнуудыг ажлаас халсан байх бөгөөд түүнээс өмнө бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт ороогүй байна. Иймд З.А-ын тушаалын үндэслэл нь ажилдаа хариуцлагагүй хандсан гэх үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийи дотоод журамд заасан харилцааг зохицуулна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4 дэх хэсэгт ажилтанд сахилгын зөрчил болон хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах ноцтой зөрчлөөр халах, 80.1.5 дахь хэсэгт эд хөрөнгө, мөнгө төгрөг хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэл гаргасан гэсэн үндэслэлийг заасан. Иймд эрх зүйн харилцааны хувьд Хөдөлмөрийи тухай хуульд заасан харилцаа үүссэн гэж үзнэ.

************ ХК-ийн Хөдөлмөрийн дотоод журмын 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт ажилтны гаргасан зөрчлийг ажилтны сахилгын шийтгэлийн хяналтын хуудсанд тодорхой тусгаж, сахилгын зөрчил гаргасан ажилтнаас тайлбар авч, холбогдох нэгжийн удирдлагуудын саналыг тусгаж баталгаажуулсны үндсэнд ажилтанд танилцуулна, 8.10 дахь хэсэгт сахилгын шийтгэл ногдуулахдаа зөрчил гаргагчийн бичгээр гаргасан тайлбар, тухайн ажилтныг шууд удирдах ажилтан болон бүтцийн нэгжийн удирдлагын санальг тусгасан ажилтны сахилгын зөрчлийн хуудсыг үндэслэл болгоно. Сахилгын зөрчил гаргасан ажилтан тайлбар өгөхөөс татгалзах нь ажилтанд сахилгын шмйтгэл ногдуулахаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан байна. Ёс зүйн хорооны ажиллах журмын 2 дугаар зүйлийн 2.8 дахь хэсэгт ёс зүйн хорооны хуралд өргөдөл, гомдол гаргасан ажилтан, ёс зүйн болон ашиг сонирхлын зөрчлийн асуудалд холбогдсон ажилтан, албан тушаалтан, гэрч, тухайн асуудлыг тойргийн дагуу шалгасан ёс зүйн хорооны гишүүний санал болгосон мэргэжлийн хүмүүс хуралд мэдүүлэг, тайлбар өгөх, асуулт асуух, хариулах, санал гаргах, мэтгэлцэхэд оролцож болно. Мөн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт ёс зүйн хороо дүгнэлт гаргана. Тус дүгнэлтээ гүйцэтгэх захиралд танилцуулна гэжээ. Иймд Хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн болон ашиг сонирхлын хорооны ажиллах журам, дүрмийг нотлох баримтаар үнэлээгүй байна.

4.4. Шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, Засгийн газарт эрх олгох тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болох үндэслэл, мөн ажилтны болон ажил олгогчмйн санаачлагаар цуцлах үндэслэлийн талаар Хөдөлмөрийн тухай хуульд тусгайлан зохицуулсан. Харин талуудын хооронд үүссэн хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн хуулиар зохицуулсан харилцаа байх ба уг хуулийг үндэслэн бүрэн эрхт төлөөлөгч нь Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 тоот тогтоолд заасан эрхийн хүрээнд ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон нь хуульд нийцсэн байна гэжээ. Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт онцгой дэглэмээр ажиллах үйлдвэрийн газар, байгууллагын үйл ажиллагааны талаар Засгийн газраас тогтоох эрх зүйн онцгой журам нь БНМАУ-ын хууль тогтоомжийн ардчилсан зарчим, БНМАУ-ын олон улсын гэрээний үндэслэл, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байхын зэрэгцээ дор дурдсан асуудлын хүрээнд байвал зохино.

Мөн хуулийн 2.1 1-д үйлдвэрийн газар, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатны удирдах ажилтныг томилох, Засгийн газарт эрх олгох тухай хуулиар Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчид томилох эрх хэмжээг олгосон. Өөрөөр хэлбэл, Засгийн газар нь 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор өөрт олгосон бүрэн эрхийг хэтрүүлэн чөлөөлөх эрхийг нэмж олгосон байна. Засгийн газарт эрх олгох тухай хуульд үйлдвэрийн газар, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатны удирдах ажилтныг томилох гэж хүрээлсэн байх бөгөөд мөн хуулийн 6 дугаар зүйлд хөдөлмөрийн сахилгын тусгайлсан дүрэм тогтоох эрхийг олгожээ. Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөхийг Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Г-д гэжээ. Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Г нь 2022 оны 12 дагаар сарын 09-ны өдрийн А/737 тоот тушаалаар бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулсан байна. Бүрэн эрхт төлөөлөгч нь 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/683 дугаар тушаалаар хөдөлмөрийн сахилгын тусгай дүрмийг анхлан тогтоожээ. Үүнээс өмнө сахилгын тусгайлсан дүрэм тогтоогоогүй байна. З.А-ыг ажлаас чөлөөлөх тушаах хэсгийн нэгдүгээрт Засгийн газраас ************ ХК-д онцгой дэглэм тогтоосонтой холбоотойгоор бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож арга хэмжээний хүрээнд эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан гэжээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан, албан ёсоор нийтлэгдсэн, хүчин төгөлдөр бусад хуулийг хэрэглэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль нь 1991 онд батлагдсан бөгөөд 1992 оны Үндсэн хуульд нийцүүлэн гаргасан хууль биш юм. 1992 онд Үндсэн хуулийг баталснаар нийтлэг зохицуулалт бүхий хуулиуд хүчин төгөлдөр бусад тооцогдсон бөгөөд БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль нь шилжилтийн үеийн хууль болно. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг шүүх хэрэглэж байгаа нь Монгол улсын иргэний шударга шүүхээр шүүлгэх эрхийг хязгаарлаж, нөгөө талаар эрх зүйт төрийн иргэний эрхийг хязгаарлаж буй нь хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэмд харш болно. Монгол улсын Их хурлын 2023 оны 08 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлд 1991 онд батлагдсан БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийг хүчингүй болгох асуудлыг судлан үзэж, саналаа УИХ-д танилцуулахаар баталжээ.

2021 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.7 дахь хэсэгт шударга бус үйлдлийг хориглох гэж заасан. Хэнийг хуулиас гадуур ажлаас халж болохгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт хөдөлмөрийн хууль тогтоомж нь Монгол улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 2.3 дахь хэсэгт Хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээ тогтоосон актууд энэ хуулийн 2.5-д зааснаас бусад тохиолдолд дараах эрэмбээр үйлчилнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл, хууль тогтоомжийн эрэмбийн хувьд хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэхээр заасан. Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгг Монгол улсын Үндсэн хуулийг зөрчсөн хуулийг шүүх хэрэглэхгүй, 3.2 дахь хэсэгт тухайн асуудлаар дотоодын хууль тогтоомж гаргах шаардлагатай гэж олон улсын гэрээнд зааснаас бусад тохиолдолд иргэний эрх зүйн харилцаанд Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ, 3.3 дахь хэсэгт Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хууль, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ гэж заасныг баримтлахаар зохицуулсантай зөрчилдөж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, буруу тайлбарлан хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн явдлыг хууль хэрэглээний алдаанд хамааруулахаар заасан. Шүүхийн шийдвэр нь зөвхөн хуульд үндэслэгдсэн байдаг ба хэрэг, маргааны талаар материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээг тэдгээрийн агуулга, зорилгод нийцүүлэн шүүхээс оновчтой зөв хэрэглэсэн тохиолдолд шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлага хангагддаг. Шүүх нь талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг тодорхойлж, энэ нь эрх зүйн маргаантай харилцаа мөн болохыг тогтоосноос гадна шүүх уг харилцаанд маргааны зүйл юу болохыг тогтоох шаардлагатай юм. Нөгөө талаар талууд мэтгэлцээний явцад маргааны зүйлээс холдож эрх зүйн маргаантай харилцаа үүсэх болсон шалтгаан, эсхүл эрх зүйн харилцаанд гарсан зөрчлийн улмаас үүссэн үр дагаварыг голчлон тайлбарлаж, маргааны зүйлээ тодорхойлж чадахгүй байх явдал цөөнгүй гардаг. Шүүх талуудын тайлбараас маргааны зүйлд хамаарах хэсгийг тодотгох, мэтгэлцээнийг зөв голдорлоор явуулахад чиглүүлэх үүрэгтэй. Маргааны зүйл нь хариуцлагагүй хандсан гэх үйл баримт байх бөгөөд ***** ХХК-тай холбоотойгоор хариуцлагагүй хандсан гэж талууд маргаж байгаа нь шүүх хуралдааны тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоно.

Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйл буюу үндсэн хуульд харшилсан хуулийг хэрэглэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт 6...тодруулбал, Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд ...шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр тусад нь онцгой дэглэмж тогтоож харъялал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Засгийн газарт олгосон. Энэ тохиолдолд бүрэн эрхт төлөөлөгч нь онцгой дэглэм тогтоосон хугацаанд хуулиар олгогдсон эрхийн хүрээнд гаргасан тушаал гэж үзэхээр байна гэжээ. БНАУБХурлаас 1991 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр баталж, 1991 онд өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлд улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 cap хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харъяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг БНМАУ-ын Засгийн газарт олгосугай гэж заасан. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйл нь Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг гэснийг зөрчсөн. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйл нь ажилтныг ямар ч үндэслэлгүйгээр халах, хөдөлмөрийн тухай хууль, бусад хуулийг баримтлахгүйгээр, ганцхан дээрх хуулийг баримтлан ажлаас халах давуу байдал тогтоож, шударга ёс, тэгш байдал, хууль дээдлэх зарчимд дараах байдлаар нийцэхгүй байна. Үүнд: БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулиар улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 cap хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харъяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг БНМАУ-ын Засгийн газарт олгосугай гэж заасан нь ажилтан, хөдөлмөр эрхлэгчийг ямар ч үндэслэл шалтгаан, хуульд заасан журам баримтлахгүйгээр хоморголон халах, ялгаварлан гадуурах, хэлмэгдүүлэх цаашлаад ажилтан, ажил олгогч нарын хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг алдагдуулж, хүнийг гэм буруутай эсэх, ажлын хариуцлага алдсан нь эсэхийг урьдчилж тогтоохгүйгээр хуулиас давсан эрх мэдлийг Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчид олгожээ.

Монгол улсын Их хурлаас 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Хөдөлмөрийн тухай хуулийн зорилт нь хөдөлмөрийн харилцааны зарчим, суурь хэм хэмжээг тогтоож, уг харилцаанд оролцогч талуудын үндсэн эрх, үүргийг тодорхойлж, тэдгээрийн хоорондын зохистой тэнцвэрт байдлыг хангахад оршино гэж заасан. Аливаа хуулийн зорилго нь талуудыг тэгш байдлыг хангахад оршдог бөгөөд ажилтны хууль ёсны эрхийг хязгаарласан нь мөн адил тэгш байдлын зарчимд нийцэхгүй. Хэнийг ч хууль бусаар тодорхой үндэслэлгүйгээр гэм бурууг нь урьдчилж тогтоохгүйгээр ажлаас халахыг хориглосон нь 1992 оны Үндсэн хуулийн үндсэн суурь зарчим юм. Монгол улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн ************ ХК-ийн талаар арга хэмжээний тухай 385 дугаар тогтоол батлагдаж, Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч томилогдсон болно. Засгийн газарт бүрэн эрхт төлөөлөгчид олгосон эрх нь 1992 оноос хойш батлагдсан бүхий л хууль, мөн Монгол улсын Үндсэн хууль, Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцийг дагаж мөрдөхгүйгээр, хүн төрөлхтний нийтлэг ололт амжилт суурь зарчмууд, 1992 оны Үндсэн хуулийн тунхаглал болох Монголын ард түмэн бид улсынхаа тусгаар тоггнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг эрхэмлэн дээдэлж, төрт ёс, түүх, соёлынхоо уламжталыг нандигнан өвлөж, хүн төрөлхтний соёл иргэншлийн ололтыг хүндэтгэн үзэж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно. Үүний учир Монгол Улсын Үндсэн хуулийг даяар олноо зарлан тунхаглаж байна хэмээн үндсэн хуулийнхаа суурь зарчмуудыг тунхагласан билээ. Гэвч дээрх БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлд нийтлэг хуулийг хэрэглэхгүй байхаар заасан нь Монгол улсын иргэд бидний зарлан тунхаглаж, цогцлоон бүрдүүлэх нийгмийн суурь зарчмуудыг алдагдуулж, орчин үеийн хэлмэгдүүлэлтийн эхлэлийг бий болгож буйг мэдээлэх нь зүйтэй. Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна гэснийг зөрчсөн. Түүнчлэн, Монгол улсын нийтлэг баримталдаг хууль тоггоомжийг хэрэглэхгүй байхаар томьёологдсон нь үндсэн хуульд заасан хууль, шүүхийн өмнө эрх тэгш байх зарчимтай зөрчилдөж байна. Ажилтан нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын хэм хэмжээ зөрчсөн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээж байхад БНМАУ-ын Засгайн газарт эрх олгох тухай хуулиар сахилгын зөрчил гаргаагүй байсан ч ажлаас халах, цаашлаад Хөдөлмөрийн тухай хуулмйн 123 дугаар зүйлийн 123.3, 123.4, 123.5 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа, мөн ажилтнаас тайлбар авах, ажилтны гэм бурууг урьдчилж тогтоох ззрэг зохицуулалтыг хэрэглэхгүйгээр ажлаас халах боломжийг олгож байна. Ажил олгогч нь бүтэц зохион байгуулалт өөрчлөөгүй байж хүнийг дээрх хуулийн заалтаар шууд чөлөөлж байгаа нөхцөлд хууль тогтоомжид заасан тэтгэмж авах, хуульд заасан хугацааны өмнө мэдэх зэрэг хуулиар тоггоосон эрх нь хязгаарлагдаж, ажил олгогчийн хуулиар тогтоосон үүргийг хэрэгсэхгүй байх, дураар аашлах боломжийг олгож байгаа нь дээрх зарчмуудад нийцэхгүй.

Монгол улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна. Монгол улсын Үндсэн хуулийн 38 дугаар зүйли йн 38.2 дахь хэсэгт Засгийн газар төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийн дагуу дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ гэж заасан. Үүнд: Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах чиг үүрэгтэй боловч Засгийн газар нь УИХ-аас баталсан хуулиас давсан шийдвэр гаргах, УИХ-ын хууль тогтоох эрхийг эдэлж буйгаараа эрх зүйт ёсны зарчимд харш юм. Эрх зүйт төрийн үндсэн зарчим нь төр хүний эрх, эрх чөлөөг хамгаалах үүргийг иргэнийхээ өмнө хүлээдэгт оршино. Монгол улс нь Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт хуульчлан энэхүү үүргийг хүлээснээр Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, НҮБ-ын гишүүн орны хувьд олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж буй эрх зүйн хэлбэр төдийгүй, эрх зүйт төрийн үндсэн зарчмыг хуульчилсан. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль нь төрийн үндсэн үйл ажиллагааны зарчим, чиг үүрэг, Үндсэн хуулийн 19.1 дэх хэсэгт заасан чиг үүргийг иргэний өмнө хариуцах үүргийг умартах, цаашлаад хүний эрхийг Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчийн шийдвэрээр хязгаарлах нөхцөл боломжийг бүрдүүлж, Үндсэн хууль болон бусад хуульд заасан хууль зүйн баталгааг үгүйсгэх нөхцөлийг бүрдүүлж байна. Монгол улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, зрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг үл хөндөнө гэж заасан байдаг.

БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулиар онцгой дэглэмийг тусгайлан баримтлахдаа Үндсэн хууль, бусад хууль тогтоомжид заасан хүний эрх, эрх чөлөөг хязгаарлахгүй байх, дордуулахгүй байх талаар тусгаагүй. Хуупь ёсны зорилгоор хийгдээгүй зохицуулалт гэж үзэж болно. Аливаа эрх, эрх чөлөөг хязгаарлах арга хэмжээ нь зохих хэмжээнд буюу хэтрүүлэхгүй байх нь төрийн эрх мэдлээ хэтруүлэх явдлыг хязгаарлах үндэслэл болдог. Онц байдал тогтоосон үед хүний эрх зөрчигдөх магадлал өндөр байдаг тул төрөөс онц байдал тогтоосон үед тухайн нөхцөл байдалд тохируулан хязгаарлалтыг хэмжээнд хязгаарлах зарчим юм. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулиар тухайн нөхцөл байдалд тохирсон хязгаарлалтыг хийх талаар огтоос тусгаагүй, Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 385 дугаар тогтоолд ч мөн адил үндсэн хуулийн хязгаарлалтын хязгаарлалт зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Эрх зүйт ёсны үндсэн зарчмыг хөндөхгүй байх төрөөс үндсэн эрхийг хязгаарлахад зайлшгүй баримтлах ёстой Үндсэн хуульт ёсны бас нэг шаардлага бол эрх зүйт ёсны үндсэн зарчмуудыг хүндэтгэх явдал билээ. Өөрөөр хэлбэл, өргөдөл гомдол гаргах, шийдвэрлүүлэх, шударга шүүхээр шүүлгэх, өөрийг нь буруутгаж буй нотлох баримттай танилцах, хууль зүйн туслалцаа авах гэх мэт. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл шударга шүүхээр шүүлгэх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар хууль тогтоомжийн эрэмбийн хувьд өмнө батлагдсан, дараа нь батлагдсан хуулийн дараа нь батлагдсан хуулийг баримтлах, эрх зүйн харилцааг ерөнхий зохицуулсан зохицуулалт, нарийвчлан зохицуулсан зохицуулалтын нарийвчилсан зохицуулалт буюу тухайн харилцааг нарйивчлан зохицуулсан органик хуулийг хэрэглэх, үндсэн хуульд нийцээгүй хуулийг хэрэглэхгүй байх зэрэг зарчмуудыг зөрчиж байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 7 дугаар зүйлд хүн бүр хуулийн өмнө адил тэгш бөгөөд ямар ч алагчилгүйгээр хуулиар адилхан хамгаалуулах эрхтэй. Хүн бүр энэхүү тунхаглалд харшлах аливаа алагчилалаас болон тийнхүү алагчлахыг өдөөсөн турхиралтаас адилхан хамгаалуулах эрхтэй гэж заажээ. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох хуулиар нийтлэг хууль баримтлахгүй нь тухайн онцгой дэглэм тогтоосон үйлдвэрийн газарт ажиллаж буй ажилтнуудын хуулиар адилхан хамгаалуулах эрх нь зөрчигдөхөд хүрч байна. Тухайлбал, *************, ************ зэрэг онцгой дэглэм тогтоосон үйлдвэрийн газраас ажлаас халагдсан ажилтнуудад Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Монгол улсын Олон улсын гэрээг хэрэглээгүй шүүхээр шийдвэрлэж байгаа нь хуулиар адилхан хамгаалуулах, хууль шүүхийн өмнө эрхийнхээ хувьд адил тэгш байх зарчмыг алдагдахад хүргэж байна. Угтаа шүүх нь Үндсэн хуулийн үзэл санаа зөрчсөн ямар ч хуулийг хэрэглэхгүй байх үүрэгтэй боловч Үндсэн хуулийн цэцэд хандалгүй эс үйлдэхүй гаргасан, нөгөө талаар Үндсэн хуулийн цэцээс дээрх хуулийн 1 дүгээр зүйлийг хүчингүй болгоогүй гэх шалтгаанаар онцгой дэглэм тогтоосон ажилтны хуулиар хамгаалуулах эрхийг бусад энгийн дэглэмтэй ажилтнуудаас ялгаатай авч үзсэн нь олон улсын өмнө хүлээсэн үүргээ Монгол улс зөрчихөд хүргэж байна. Иймд эрх зүйт төрийн үүднээс олон улсын өмнө хүлээсэн үүргийн өмнө Үндсэн хуульд харш хуулийг хүчингүй болгож өгнө үү. Шүүхийн практикт Хууль болон Үндсэн хуульд заасан үндсэн эрх нь хөндөгдөж байгаа талаар нэхэмжлэл гаргахад БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулиар нийтлэг хууль баримтлахгүй гэсэн шалтгаанаар хууль болон Үндсэн хуульд заасан хөндөгдсөн эрхийг сэргээхгүй, ямар ч үндэслэлгүйгзэр зөвхөн БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийг үндэслээд хэрэглэсэн тушаалыг үндэслэлтэй гэж үзэж байгаа нь Монгол улсын эрх зүйт төр, хууль дээдлэх ёсноос татгалзаж буйн шинж юм. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 23 дугаар зүйлд хүн бүр хөдөлмөрлөх, ажлаа чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн шударга, аятай нөхцөлөөр хангуулах, ажилгүйдлээс хамгаалуулах эрхтэй гэж заажээ. Гэвч Засгийн газрын тогтоол нь шударга, аятай нөхцөлөөр хангах эрхийг хязгаарлах, дур зорго бий болгох, хүнийг ялгаварлах, хуульд заасан илүү цаг, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны стандартууд, бусад хууль тогтоомжийн хүлээлгэсэн ажил олгогчийн үүргийг онцгой дэглэм нэрийдлээр нийтлэг хуулийг барммтлахгүй байх зарчмаар шийдвэрлэх нь НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалд заасан шударга, аятай нөхцөлөөр хангуулах эрхийг зөрчсөн зохицуулалт болно. Олон улсын гэрээг соёрхон батална гэдэг бол Монгол улсын эрх бүхий субъект гадаад улстай буюу олон улсын байгууллагуудтай тохиролцож гарын үсэг зурсан гэрээний үүргийг хүлээн зөвшөөрч Улсын их хурлаас хууль гарган баталж хүчин төгөлдөр болдог. Энэ утгаараа Үндсэн хуулийн үзэл баримтлалтай зөрчилдөөгүй Монгол улсын нэгдэн орсон гэрээ нь дотоодын хууль тогтоомжтой зөрчилдвөл олон улсын гэрээг дагаж мөрдөх үүрэг хүлээдэг. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

5.1. Давж заалдах гомдлоо дэмжиж оролцож байна. Учир нь бүрэн эрхт төлөөлөгч нь 10 дугаар сарын 26-ны өдөр томилогдож, тухайн тушаалын дагуу 11 дүгээр сарын 02-ны өдөр болон 11 дүгээр сарын 09-ны өдөр онц дэглэм тогтоох болон ажилчдын бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт оруулах тушаал, шийдвэрүүдийг гаргасан. Гэтэл тухайн хугацаанаас өмнө нь буюу 10 дугаар сарын 31-ний өдөр ажилдаа хариуцлагагүй хандсан гэдэг үндэслэлээр тушаал, шийдвэр гараагүй байхад ажлаас үндэслэлгүй халсан. 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч талаас тайлбар өгөхдөө ***** ХХК-тай холбоотой халсан тухай тайлбар өгсөн бөгөөд үүнийг нягталж үзэхэд Авлигатай тэмцэх газрын албан тоотыг үндэслэж, анхан шатны шүүх үндэслэлтэй гэж шийдсэн.

Хариуцагч тал 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Авлигатай тэмцэх газарт зөвхөн гомдол гаргасан байх ба гомдлыг хүлээн авч шалгаж байгаа талаар хариу өгсөн. Гэтэл ажилтны хариуцлага алдсан нь нотлох баримтаар нотлогдсоны үндсэн дээр халах ёстой байтал процессыг буруу явуулж халсны дараа гомдол гаргасан. Үүнийг үндэслэлтэй гэж үзэн маргаж байгаад гомдолтой байна. Мөн ***** ХХК-д нотлох баримтаар зөвхөн гэрээ өгсөн байдаг бөгөөд З.А- нь төлбөр шилжүүлэх баримт болон төлбөрийн даалгавар дээр гарын үсэг зурсан нь баримтаар нотлогдоогүй. Авлигатай тэмцэх газраас үүнтэй холбоотой нотлох баримт байхгүй гэдэг шалтгаанаар өнөөдрийг хүртэл мэдүүлэг авсан хэргийн процесс явагдаагүй. Цалин урамшуулал болон нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлснийг хүлээн авч хэлэлцээгүй. Нэхэмжлэгч нь ажилласан хугацааны тэтгэвэр болон бусад урамшууллыг авах үндэслэлтэй гэж үзэж байна. Хариуцагч тал санхүүгийн тайлан болон аудитын дүгнэлтийг ярьж байна. Энэ нь хуулийн хугацаагаар 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гарсан тайланд үндэслэн явах байтал хамааралгүй тайлантай холбогдуулан шүүхэд тайлбар гаргасанд гомдолтой байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч болох Н.Н-д тов мэдэгдээгүйгээс улмаас шүүх хуралд оролцоогүй. Иймд нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авч анхан шатны шүүхэд буцааж, хэргийг дахин хэлэлцэх боломжоор хангаж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

6.1. Хариуцагчаас хэргийг хэрэгсэхгүй болгуулах тухай Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа асуудалтай холбоотой хүсэлтийг шийдвэрлээгүйн улмаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн, оролцогчийн эрхийг зөрчсөн талаар ярьдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зүгээс гардаж аваад хариу тайлбарыг хүргүүлсэн. Ингэхдээ Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа ***** ХХК-тай холбоотой асуудал нь 25-ны өдөр гэрээ хийж, 27-ны өдөр буюу 2 өдрийн дараа 20 тэрбумын гүйлгээ хийх гэж байгаа үйлдэлд эрх бүхий албан тушаалтнууд холбоотой байж болзошгүй асуудлаар хандсан. Үүнтэй холбоотой ажлаас чөлөөлсөн асуудал нь Авлигатай тэмцэх газарт шалгаж байгаа асуудалд хамааралгүй гэдэг тайлбарыг нэхэмжлэгчийн өмгөөлөгч хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 01 дүгээр сарын 09-ний өдрийн 23/04 тоот албан бичиг байдаг. Шүүгч 2023 оны 01 дугаар сарын 23-ны өдрийн 1387 дугаар захирамжаар хариуцагчаас хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлтийг шийдвэрлэсэн. Талуудын маргаагүй асуудлыг шүүгч бие дааж шийдвэрлэх эрхгүй байдаг. Шүүх нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын талаар дүгнэлт хийгээгүй гэж ярьдаг боловч үндсэн нэхэмжлэлийн шаардлага нь ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан цалин хөлсийг тогтоолгох гэсэн байдаг. 13 дахь сарын цалин болон үр дүнгийн асуудлыг нэмэгдүүлсэн боловч үүнийг нэхэмжлэлийн шаардлага гэж үзэх нь үндэслэлгүй. Мөн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад гарын үсэг зураагүй байна.

6.2. ************ ХХК-аас Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 387 дугаар тогтоолоор онцгой дэглэм тогтоогдсон. Энэхүү онцгой дэглэм ердийн компанитай холбоотой адилтгаж үзэх харилцаа холбоо биш юм. Тусдаа Засгийн газраас эрх олгох тухай хуулиар, эрх олгосон харилцаа юм. Өөрөөр хэлбэл хуулиар эрх олгосон Засгийн газрыг төлөөлж ажиллах онцгой эрхтэй этгээд буюу бүрэн эрхт төлөөлөгчийг Засгийн газрын тогтоолоор тогтоож өгсөн. 10 дугаар сарын 26-ны өдөр Н.Г төлөөлөгч томилогдсон. Засгийн газрын 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасан шаардлагатай арга хэмжээг авах талаар тогтоосон нь энэ хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс 1991 оны хууль нь Монгол Улсын Үндсэн хуульд харшилсан мэт тайлбарлаж мэтгэлцсэн. Мөн 1991 оны хуульд Засгийн газрын тогтоолыг хянах буюу Үндсэн хуульд нийцсэн талаар Үндсэн хуулийн цэцээс Ц.М-ын гаргасан мэдээллийг хүлээж аваагүй байдаг. Гэрээнд гарын үсэг зурсан асуудлаар З.А-ыг буруутгаагүй. Хөдөлмөрийн тухай хууль болон эрх олгох тухай хуульд эрх олгох, томилох, чөлөөлөх асуудлыг зохицуулсан байдаг. Онцгой дэглэм тогтоож буй харилцаа нь эрх олгосон хууль Засгийн газрын тогтоолоор уг харилцааг зохицуулсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн хуулийн зорилго, үзэл баримтлал, агуулгад нийцсэн үндэслэл бүхий байна. Анхан шатны шүүх хурал 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдөр болж нэхэмжлэгч талаас өмгөөлөгчгүйгээр хэргийг цааш үргэлжлүүлье гэсэн санал гаргасан. Өмгөөлөгчийг оролцуулаагүй тухай ярьж байгаа нь үндэслэлгүй гэжээ.

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч З.А нь хариуцагч *************** ХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах, үр дүнгийн урамшуулалд 16,276,472 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулалд 6,812,500 төгрөг, нийт 23,088,972 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. *********** ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Б/1300 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн Газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1, *********** ХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийг тус тус үндэслэн Засгийн газраас *********** ХК-д онцгой дэглэм тогтоосонтой холбоотойгоор компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх арга хэмжээний хүрээнд эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандсан тул З.А-ыг *********** ХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын албан тушаалын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх 3/

 

3.а. Шүүх ************ ХК-д холбогдох, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж, үр дүнгийн урамшуулалд 16,276,472 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулалд 6,812,500 төгрөг, нийт 23,088,972 төгрөг гаргуулах тухай З.А-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

 

3.б 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байх бөгөөд Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор тус хуулийн 1, 2 дугаар зүйлд заасныг үндэслэн *********** ХК-д нийтлэг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар, онцгой дэглэм тогтоож, тус компанийг төлөөлөх Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгчийг томилжээ.

Уг тогтоолын 3.1 дэх заалтаар *********** ХК-ийн үйл ажиллагаа, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор онцгой дэглэмийн хугацаанд компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага холбогдох албан тушаалтныг томилж чөлөөлөх эрхийг Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Г-ад олгосон нь БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2.1 дэх заалтыг зөрчсөн, уг хуулийн агуулгад харшилсан гэж үзэх үндэслэлгүй байна. Иймээс Засгийн газрын бүрэн эрхэт төлөөлөгч нь тушаал гаргаж З.А-ыг *********** ХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалтын газрын даргын ажил, албан тушаалаас чөлөөлснийг дээрх хууль болон Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор олгосон эрхийг хэрэгжүүлсэн гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзэх тул нэхэмжлэгч талын ажлаас чөлөөлсөн тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хууль үндэслээгүй, Засгийн газарт эрх олгох тухай хуулийг Хөдөлмөрийн тухай хуулийн эрэмбээс дээгүүр тавьж хууль зөрчсөн давж заалдах гомдлыг хангах боломжгүй. Учир нь Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлийг үндэслэн хариуцагч компанид нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр онцгой дэглэм тогтоосон тул Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг энэ тохиолдолд хэрэглэхгүй.

 

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ...анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын талаар хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр хэрэгсэхгүй болгосон, түүнчлэн 13 дахь сарын цалин, үр дүнгийн урамшуулалтай холбоотой тушаал журам хэрэгт авагдаагүйгээс хэргийн бодит үнэнийг тогтоох, мэтгэлцэх зарчмыг хангаагүй... гэх агуулга бүхий гомдол гаргажээ.

 

4.а. Нэхэмжлэгч З.А- нь хариуцагч *********** ХК-д холбогдуулан урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч үр дүнгийн урамшуулалд 16,276,472 төгрөг, 13 дахь сарын цалингийн урамшуулалд 6,812,500 төгрөг, нийт 23,088,972 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. /хх38-39/

 

4.б. Эдгээр нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч байгууллагын зүгээс нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн тушаал хууль зүйн үндэслэлтэй гарсан эсэхээс хамаарч үр дагавар арилгуулахаар шаардсан байна. Шүүх уг тушаалыг хууль зөрчөөгүй гэж дүгнэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын талаар дүгнэлт хийгээгүй гэж үзэхгүй. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

 

5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь ***** ХХК-тай холбоотой асуудлаар АТГ-т шалгагдаж байгаа нөхцөл байдал тогтоогдсон байтал хариуцагчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлтийг хэлэлцээгүй нь талуудын хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн гэх агуулга бүхий гомдол гаргажээ.

 

5.а. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б-аас шүүхэд 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ...Авлигатай тэмцэх газраас З.А-т холбогдуулан хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх хүсэлтийг гаргасан бөгөөд шүүгчийн 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 182/ШЗ2023/01487 дугаар захирамжаар З.А-т холбогдуулан хэрэг бүртгэлийн хэрэг нээж, эрүүгийн журмаар шалгаж байгаа гэх баримт хэрэгт авагдаагүй гэх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

6.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ...***** ХХК-тай холбоотой гэрээ, *********** ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн гэрээ, санамж бичгийн журам, хувьцаа эзэмшигчийн тогтоол, санхүүгийн аудитын тайлан, татварын маргаан таслах зөвлөлийн тогтоол, захиргааны хэргийн шүүхийн шийдвэр, Хөдөлмөрийн дотоод журам, Ёс зүй, ашиг сонирхолын дүрэм, Ёс зүй, ашиг сонирхлын хорооны ажиллах журам, ажлын байрны тодорхойлолт зэрэг баримтыг нотлох баримтаар үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, Үндсэн хуульд харшилсан хуулийг хэрэглэсэн... гэх агуулга бүхий гомдол гаргажээ.

 

6.а. *********** ХК нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 01/2312 тоот албан бичгээр ***** ХХК-тай холбоотой асуудлаар Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга З.А-ыг Авилгатай тэмцэх газарт шалгуулахаар мэдээлэл хүргүүлсэн, Авилгатай тэмцэх газраас уг мэдээлэлд үндэслэн З.А-т холбогдуулан 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байх тул ***** ХХК-тай холбоотой гэрээ, *********** ХК-ийн гүйцэтгэх захирлын 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн гэрээ, санамж бичгийн журам, мөн тус компанийн хувьцаа эзэмшигчийн тогтоол, Үндэсний аудитын газрын санхүүгийн тайлан, Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь маргааны үйл баримттай хамааралгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

 

6.в. Нэхэмжлэгч Амгаланбаатарыг ердийн журмаар сахилгын зөрчил гаргаж ажлаас халаагүй харин Засгийн газраас *********** ХК-д онцгой дэглэм тогтоосонтой холбоотойгоор компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх арга хэмжээний хүрээнд ажлаас чөлөөлсөн учир Хөдөлмөрийн дотоод журам, Ёс зүй, ашиг сонирхолын дүрэм, Ёс зүй, ашиг сонирхолын хорооны ажиллах журам, ажлын байрны тодорхойлолт зэрэг баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

Түүнчлэн, 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль нь Үндсэн хуульд харшилсан гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаар дүгнэлт хийж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох боломжгүй байна.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд анхан шатны шүүх хуралдааны товыг өмгөөлөгч Б.Н-д мэдэгдээгүйгээс өмгөөлөгчтэй оролцох эрхийг зөрчсөн гэж тайлбарлажээ.

 

7.а. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгчтэй оролцох эрхийг зөрчсөн талаар давж заалдах гомдол бичгээр гаргаагүй, түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдолд энэ талаар дурьдаагүй байх тул түүнийг өмгөөлөгчтэй оролцох эрхийг зөрчсөн талаар давж заалдах гомдол гаргасан гэж үзэхгүй.

 

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 182/ШШ2023/01831 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД

 

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ