Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 190

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Цэрэнханд би нэхэмжлэгч Бүрдэнэ хоршооны нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Юмрэнд  холбогдох 1,396,227 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад, 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Бүрдэнэ хоршоо нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бүрдэнэ хоршоо нь 2015 оны 07 сарын 22-ноос 2015 оны 08-р сарын 12-ны хооронд Ж.Юмрэнг худалдагчаар авч ажиллуулсан. Энэ хугацаанд 1,646,227 төгрөгний дутагдал гаргаж 250,000 төгрөгийг төлөөд 1,396,227 төгрөгний үлдэгдэлтэй байгаа тул Ж.Юмрэнгээс гаргуулж хоршоог хохиролгүй болгож өгнө үү гэжээ. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхтуяа шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.Юмрэнгийн тайлбартай танилцаж 2016 оны 07 сараас сар бүр 100,000 төгрөгийг хийж байгаад 9-р сард хичээл эхлэхээр өөрийн боломжоор төлж байгаад 2016 оны эцэст 1,396,227 төгрөгийг бүрэн төлж дуусгана гэсэн хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч Дорноговь аймгийн Эрдэнэ сумын 5-р баг, Сүүжийн 9-7  оршин суух Дэжид овогт Жаалын Юмрэн /РД: ЕМ 68020565/ шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие нь Бүрдэнэ хоршоонд 2015 оны 07 сарын  22-ноос 2015 оны 08 сарын 12-ны хооронд худалдагчаар түр хугацаагаар ажиллаж байх хугацаандаа гаргасан дутагдлынхаа үлдэгдэл болох 1,396,227 төгрөгийг 2016 оны 07 сараас эхлэн сард 100,000 төгрөгөөр төлж байгаад 9 сарын 01-нээс эхлэн өөрийн бүх боломжоороо төлөх болно. Хохирлыг 2016 оны эцэс гэхэд тухайн байгууллагыг хохиролгүй болгох болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Бүрдэнэ хоршоо нь хариуцагч Ж.Юмрэнгээс 1,396,227 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ж.Юмрэн нь 2015 оны 07 сарын 22-ноос 2015 оны 08-р сарын 12-ны хооронд Бүрдэнэ хоршоонд худалдагчаар  ажиллаж байх хугацаандаа 1,396,227 төгрөгний дутагдал гаргаж түнийгээ одоог хүртэл төлж барагдуулаагүй болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ зэргээр тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ж.Юмрэн нь нэхэмжлэлийн шаардлага  1,396,227 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2016 оны 07 сараас эхлэн сар 100,000 төгрөгөөр төлж  2016 оныг дуусахад нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн төлж барагдуулах талаар ирүүлснийг, нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэн нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Д Бүрдэнэ хоршооны нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Юмрэнд  холбогдох 1,396,227 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ж.Юмрэн нь нэхэмжлэлийн шаардлага болох 1,396,227 төгрөгийг бүрэн төлж барагдуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай

2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 37,290 төгрөгийн 50 хувь болох 18,645  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 18,645   төгрөгийг улсын орлогоос, хариуцагч Ж.Юмрэнгээс улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 18,645    төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

4. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ     А.ЦЭРЭНХАНД